Шинэ мэдээ
Discover Mongolia 2018: Уул уурхайд өөдрөг хандлага зонхилж байна
Эрдэс баялаг, уул уурхайн нэгдсэн чуулган Discover Mongolia 16 дахь жилдээ зохион байгуулагдаж байна. Хурлын гол хуралдааны эхний илтгэлийг УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар тавьсан бөгөөд илтгэлдээ Тавантолгой нүүрсний орд газрыг эдийн засгийн эргэлтэд оруулахаар эрчимтэй ажиллаж буйгаас гадна уг ордыг Ханги-Мандалын боомт руу төмөр замаар холбох яриа хэлэлцээрийг Хятадын талтай хийж буй тухай мэдэгдсэн нь анхаарал татлаа.
Д.Цэдэнбалжир: Газрын тосны үйлдвэрийн төсөл дээр алдах эрх байхгүй
Монгол Улс Газрын тосны үйлдвэр байгуулахаар хэд хэдэн удаа шав тавьж байсан ч биеллээ олж байсан нь үгүй. Энэ удаад, тодруулбал У.Хүрэлсүхийн Засгийн газрын бүрэн эрхийн хугацааны нэг томоохон зорилт нь Газрын тосны үйлдвэрээ байгуулж, ашиглалтад оруулах. Гэсэн хэдий ч салбарын мэргэжилтнүүдийн санааг зовоож буй зүйл бол үйлдвэрийн гол түүхий эд болох газрын тосны нөөц.
“Эрдэнэс Тавантолгой”-д Хөрөнгийн зах зээл хариуцсан нэгж байгуулжээ
Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас сар бүр тогтмол зохион байгуулдаг “Ил тод, хариуцлагатай уул уурхай” хэвлэлийн бага хурал өнөөдөр боллоо. Тус яамны зүгээс “Эрдэнэс Тавантолгой” компанийн 30%-д IPO гаргах бэлтгэл ажлыг хангаж буйгаа дуулгаад ЭТТ компани дээр Хөрөнгийн зах зээл хариуцсан нэгжийг байгуулсанаа онцолсон юм.
“Цагаан уулын магнит”-ын нөхөн сэргээлт жишиг болжээ
Булган аймгийн Дашинчилэн сумын нутагт орших Доргонот, Улаан ухаа нэртэй MV-0020717 тоот ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий алтны шороон ордод 2017 оны дөрөвдүгээр сараас ашиглалт явуулж байгаа “Цагаан уулын магнит” ХХК нь ашиглалтын талбайдаа энэ оны тавдугаар сараас биологийн нөхөн сэргээлт хийж эхэлжээ.
Хөрөнгө оруулалтын хурлууд
Монголын уул уурхайн талаарх олон улсын мэдээллийн эрэлт хэрэгцээ “Оюутолгой” асуудал зөрчилтэй үед үүсч, шийдвэрлэгдмэгц намждаг тухай Германы сэтгүүлч, доктор Дирк Асэндорпф MMJ-д өгсөн ярилцлагадаа нэгэнтээ өгүүлж байв.
Тавантолгойд зориулсан таван зам
Тавантолгойн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах ажлыг эрчимжүүлэх” хэмээн нэрийдсэн тогтоолыг УИХ хаврын чуулганаар наадмын өмнөх дулаан уур амьсгал зонхилсон үед чимээгүйхэн батлав.
Хятад AP1000S цөмийн реактораа ашиглалтад оруулна
БНХАУ-д баригдаж буй АP1000 загварын хоёр реакторын барилгын ажил дараагийн шат руу ойртож, Санмений цөмийн эрчим хүчний станцын 1-р реактор цахилгаан эрчим хүч үйлдвэрлэхэд бэлэн болсон бол Хайяаны станцын 1-р реакторын түлшийг ачаалж эхэлжээ.
Монгол Улсын сэргээгдэх эрчим хүчний экспортын боломжийг хэлэлцэв
Монгол Улсад анх удаа “Ази-Номхон далайн бүсийн сэргээгдэх эрчим хүч”-ний форум зохиогдлоо. Форумд Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн, Эрчим хүчний зохицуулах хорооны дарга А.Телейхан, “Азийн супер сүлжээ Монголын нийгэмлэг”-ийн тэргүүн Б.Жигжид болоод салбарын төлөөллүүд оролцсон бөгөөд Монгол Улсын сэргээгдэх эрчим хүчний салбарын төрийн бодлого, зорилт, хэрэгжиж буй төслүүд, үнэ тариф, хууль эрх зүйн орчны талаар илтгэл тавьсан юм.