Шинэ мэдээ
Хятад 2023 оны эхний хагаст Оросын түүхий нефтийг хамгийн их хэмжээгээр худалдан авчээ
Эдийн засгийн хүндрэлтэй тулгарч байгаа ч Хятад улс Оросын түүхий нефтийг маш их хэмжээгээр худалдан авч, нөөцөө нэмэгдүүлж байна.
2023 оны эхний хагаст хятадууд өдөрт дунджаар 2.13 сая баррель түүхий нефтийг ОХУ-аас импортолж, улмаар Орос Хятадын хамгийн том нефтийн нийлүүлэгч болсон гэж Financial Times (FT) Хятадын гаалийн мэдээлэлд үндэслэн мэдээлжээ.
Чулуунд битүүмжлэгдсэн ором нь эрт үеэс бидэнд ирсэн “захидал”
Чулууг судалж танивал түүнийг ойлгох боломжтой. Гаднаас нь харахад зүгээр л нил ягаан өнгөтэй талст байна. Зүсээд үзэхэд хэрхэн ургаж, ямар зам туулсан нь тод харагдана. Энэ бүхнийг мэргэжлийн хүмүүс судалгааны явцад танин мэддэг учир “чулуу ч бас ярьдаг” гэж хэлдэг байна. Чулууны зүй тогтлыг судалж “ярьтал” нь ойлгоно гэдэг мэргэжил. Талст бүрэлдэж бий болох явцад тэр үеийн орчныг хадгалсан бичил орчин битүүмжлэгдэн хадгалагдсан байдаг.
Anglo American компанийн зэсийн үйлдвэрлэл эхний хагас жилд 42%-иар өсжээ
ЛОНДОН, 7 дугаар сарын 20 (Ройтерс) – Олон улсын Anglo American (AAL.L) компани Перу дахь Quellaveco уурхайн үйл ажиллагаагаа эрчимжүүлснээр зэсийн үйлдвэрлэл нь эхний хагаст 42%-иар өссөн гэж мэдэгдэв.
Зэсийн үйлдвэрлэл жилийн өмнөх 273.4 мянган тонноос энэ жилийн эхний хагаст 387.2 мянган тонн болж өссөн гэж тус компани мэдээллээ.
Рио Тинто Sovereign Metals компанийн хувьцааг худалдаж авлаа
Рио Тинто (ASX, LON: RIO) 7 дугаар сарын 17-нд Австралийн Sovereign Metals (ASX: SVM) (LON: SVML) компанийн 15%-ийг 40.4 сая австрали доллараар (27.6 сая доллар) худалдаж авахаар тохиролцож, чухал ашигт малтмал олборлогч компанийн хамгийн том хөрөнгө оруулагч боллоо
“Амжилт бол сонголт” хөтөлбөр эхэллээ
Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, “Эрдэнэс Монгол” ХХК, Удирдлагын академи хамтран зохион байгуулж буй “Амжилт бол сонголт” манлайллын хөтөлбөрийн нээлт боллоо.
Цахилгаан машины батарейны бүх үзүүлэлтийг нэмэгдүүллээ хэмээн Тоёота мэдэгдлээ
Toyota Motor Corp (NYSE: TM) 7 дугаар сарын 4-нд батарейны жин, хэмжээ, үнийг хоёр дахин бууруулах боломжтой технологи нэвтрүүллээ хэмээн мэдэгдэв.
Тоёота компани батарейнд ашигладаг материалын үйлдвэрлэлийг боловсронгуй болгосноор цэнэглэх хугацаа багасах, нэг цэнэгээр явах зайг мэдэгдэхүйц нэмэгдүүлэх боломж үүссэн гэж Financial Times мэдээлэв.
Дэлхийн экспорт: Стратегийн дахин глобальчлал
Дэлхийн экспортыг дэмжих форум -2023 форумыг Засгийн газар, Олон улсын худалдааны төв (ITC) хамтран зохион байгуулсан билээ. Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор болж буй тус чуулганаар “Худалдааг ногоон, дижитал, органик болгон төрөлжүүлэх” талаар хэлэлцэв. Хөгжлийг хурдасгах худалдаа, экспорт, бизнесийн талаар ярилцах энэхүү хурал экологид ээлтэй, ногоон худалдааг төрөлжүүлэхэд гол анхаарлаа хандуулжээ.
Австралийн ашигт малтмалын экспорт 300 тэрбум ам.долларт хүрч, цаашид унах төлөвтэй
СИДНЕЙ, 7 дугаар сарын 3 (Ройтерс) - Австралийн ашигт малтмал, эрчим хүчний экспорт өнгөрсөн санхүүгийн жилд 9%-иар өсч, 460 тэрбум австрали доллар (300 тэрбум ам.долларт) хүрч, дээд амжилт тогтоожээ. Гэвч эрчим хүчний зарим үнэ ханш Орос-Украины дайны өмнөх түвшин хүртэл буурсан тул экспорт ирэх хоёр жилийн хугацаанд буурах төлөвтэй байна.
Аргентинд литийн батарей үйлдвэрлэж эхэлнэ
Аргентины анхны литийн батарейн үйлдвэр 9 дүгээр сард ашиглалтад орох бөгөөд АНУ-ын Livent Corp компанийн олборлосон металлыг тус үйлдвэрт ашиглана гэж уул уурхайн албаныхан өнгөрсөн сарын 1-нд мэдэгдэв.