Шинэ мэдээ
Я.Гомбосүрэн Аж үйлдвэрийн гавьяат ажилтан боллоо
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 111 жилийн ойг тохиолдуулан эрхэлсэн ажил, салбартаа өндөр амжилт гарган, эх орноо хөгжүүлэх үйл хэрэгт үнэтэй хувь нэмэр оруулсан хүмүүсийг төрийн дээд цол, одон, медалиар шагналаа.
100 жилийн хугацаанд энэ салбарын хөгжил дэвшилд асар том өөрчлөлт гарсан
Монгол Улсад орчин үеийн уул уурхай үүсч хөгжсөн 100 жилийн хугацаанд энэ салбарын хөгжил дэвшилд асар том өөрчлөлт гарсан. 1922 онд хүрз жоотуугаар зэвсэглэн уулын малталт, ухалтын ажлыг явуулдаг, жилдээ 800 тн нүүрс олборлодог Налайхын нүүрсний уурхайг улсын мэдэлд авч байсан тэр үеэс хойш Монгол Улсын уул уурхайн салбар одоо цагийн өндөр хүчин чадлын тоног төхөөрөмжөөр хангагдсан, бүрэн механикжиж автоматчлагдсан уул уурхайн олборлолт, боловсруулалт, баяжуулалт, тээвэр логистикийн иж бүрдэл бүхий улс ардын аж ахуйн тэргүүлэх салбар болсон байна. Энэ бол төр засгаас уул уурхайн салбарын хөгжил дэвшлийг хангах олон арга хэмжээг дэс дараалалтай байнга авч хэрэгжүүлж байсны үр дүн гэж миний бие үздэг. Ирэх зуунд, түүнээс цааших олон зуун жилд манай уул уурхайн эрдэс баялаг монгол хүний, Монголын ард түмний амьдрах хэрэгцээг хангах гол эх үүсвэр байх болно. Ирэх зуунуудад уул уурхайн салбарт техник, технологийн шинэ хувьсгалууд гарч ирэх нь ойлгомжтой.
Ж. Ганбаатар: Салхитын орд өнөөдрийн нөөцөөрөө өрөө дарах боломж бага
Полиметалл буюу холимог металлд манай улс цайр, мөнгө, хар тугалгыг оруулдаг. Манай улс цайр, мөнгө, хар тугалганы ордоо хэрхэн ашиглаж, эдийн засгийн эргэлтэд оруулахаа удахгүй хэлэлцэж шийдэх бололтой. Цайрын хамгийн том хэрэглэгч нь Хятад улс, хамгийн их нөөцтэй нь Австрали улс гэнэ.
100 жил хөгжилд хөтөлсөн Монголын уул уурхай
Уул уурхайн салбарын хөгжлийн түүхийг нэр төртэй бичилцэж буй Та бүхэндээ The Mongolian Mining Journal сэтгүүлийн редакц баяр хүргэж, хариуцлагатай, тогтвортой уул уурхайг хөгжүүлэх үйлсэд амжилт хүсье...
Уул уурхайн биржийн тухай хуулийг өнөөдөр баталлаа
Улсын Их Хурлын өнөөдрийн чуулганаар Захиргааны ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт оруулах тухай, Шүүх шинжилгээний тухай хуулийн шинэчилсэн найруулга, төсөл, Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн, холбогдуулан боловсруулсан хуулийн төслүүдийг УИХ-ын нийт гишүүдийн олонхын саналаар эцэслэн баталжээ.2022 оны нэгдүгээр сарын 27-нд Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд асан Г.Ёндон уг хуулийн төслийг УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанд танилцуулж байсан билээ.
Бахархал дүүрэн 100 жил
Монголын уул уурхайн салбар 100 жилийн ойтойгоо золгож байна. Жил бүрийн арванхоёрдугаар сарын 25 бол уул уурхайн салбарынхны, уурхайчдын баярт өдөр юм. Ардын хувьсгал ялсны дараа шинэ тулгар засаг төрөө эмхлэн байгуулсан тухайн үеийн удирдагчид газрын хэвлийн баялгаа “нийт ард түмний өмч” хэмээн зарлаж, Засгийн газрын төлөөний түшмэлээ Налайхад томилон тус уурхайг энэхүү түүхэн тэмдэглэлт өдөр “улсын үйлдвэр” болгосноо мэдэгдсэн түүхтэй. Улмаар БНМАУ-ын Ардын Их Хурлын тэргүүлэгчид арванхоёрдугаар сарын 25-ны өдрийг “Монголын уурхайчдын өдөр” болгон тэмдэглэх зарлиг /1957.12.24/ гаргаж, Налайхын уурхайн малтагч-бэхлэгч Д.Даваажавт Монгол Улсын анхны Хөдөлмөрийн баатар цол олгосноор /1957.12.25/ чухамдаа энэ өдөр үе үеийн уурхайчдын хүндэтгэлтэй, баярт өдөр болсон билээ.
Аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл өмнөх сараас 8.7 хувиар өслөө
Аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл 2022 оны эхний 11 сард урьдчилсан гүйцэтгэлээр 20.0 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 2.9 (17.2%) их наяд төгрөгөөр өслөө. Үүнд уул уурхай олборлолт 2.4 (20.0%) их наяд төгрөг, боловсруулах үйлдвэрлэл 435.2 (11.7%) тэрбум төгрөгөөр тус тус өссөн нь голлон нөлөөлжээ.
“Өрөмдлөг” олон улсын эрдэм шинжилгээний хурал болно
ШУТИС-ийн Геологи, уул уурхайн сургуулийн Газрын тос, өрөмдлөгийн салбар, Монгол Улсын Өрөмдлөгийн холбоо хамтран зохион байгуулдаг “Өрөмдлөг” олон улсын эрдэм шинжилгээний XXIV хурал өнөөдөр ШУТИС-ийн Төв номын санд зохион байгуулагдана.
ТӨСВӨӨС ТОГТОЖ ХАРАХ ӨӨРЧЛӨЛТҮҮД
Ирэх оны төсвийн төлөвлөгөөнд гадаад орчны таагүй байдал аргагүй сүүдэр тусгалаа. Гадаадын шууд хөрөнгө оруулалт татарсан, экспортын үүд нь “Тэг ковид” хорионд үе үе өртөж, өндөр инфляцын шуурганд цохиулж буй Монгол Улс ирэх оны төсвөөр “Шинэ сэргэлтийн бодлого”-оо дэмжих оролдлого хийв.
Инфляц 14,5%-иар нэмэгджээ
Үндэсний статистикийн хороо 11-р сарын нийгэм эдийн засгийн үзүүлэлтийг танилцууллаа. Монгол улс 2022 оны эхний 11 сард нийт 162 улстай худалдаа хийж, гадаад худалдааны нийт бараа эргэлт 19.0 тэрбум америк доллар болжээ. Үүнээс экспорт 11.1 тэрбум америк доллар, импорт 7.9 тэрбум америк доллар байна.
Нүүрсээ зарах цахим арилжааны журмыг баталлаа
Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар экспортод гарах нүүрсний нээлттэй цахим арилжааны журмыг баталжээ. УУХҮ-ийн сайд Ж.Ганбаатар "Энэ журмыг баталж буй гол агуулга нь УИХ-д уул уурхайн биржийн тухай хууль явж буй. Ирэх оны долоодугаар сарын нэгнээс уг хууль хэрэгжиж эхэлнэ.Уул уурхайн биржээр нүүрс, зэс, төмөр гээд гол түүхий эдээ зарна. Долоодугаар сарын нэгнийг хүртэл зөвхөн нүүрсийг цахим арилжааны журмаар зарахаар боллоо.
Д.Тэгшбаяр: Төрийн өмчит компанийн тендер, худалдан авалтад Сангийн яамны оролцоо хэт өндөр байна
Ерөнхий сайдын захирамжаар 2021 онд авлигын индексийг бууруулах Ажлын хэсэг байгуулагдсан. Тус Ажлын хэсэгт “Трансперенси интернэшнл” олон улсын байгууллагын Монгол дахь салбар нь зөвлөхөөр ажиллаж байна. Авлига гэх асуудлын хүрээнд ТӨК-ийн засаглалыг дурдахгүй өнгөрөх аргагүй. ТӨК, тэр тундаа эрдэс баялгийн салбарын ТӨК-ийн засаглалын талаар “Трансперенси интернэшнл-Монгол” ТББ-ын хараат бус зөвлөх Д.Тэгшбаяртай ярилцсанаа уншигч Танд хүргэе. Тэрээр СЭЗИС-д комплаенс, засаглалын чиглэлээр багшилж байна.
40 их наядын хохирол үүссэн эсэхийг шинжээчид тодорхойлно
Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцууллаа. УИХ-ын гишүүн А.Адъяасүрэнд холбогдох хэргийг хуулийн байгууллага шалгаж эхэлжээ. Мөн тээвэрлэлтийн С зөвшөөрлийг олгохдоо авлига авсан АТҮТ-ийн 30 орчим албан тушаалтны хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.
Нууцын зэрэглэлтэй 9 оффтэйк гэрээг ил болгожээ
Засгийн газар өнөөдөр ээлжит бусаар хуралдлаа. Энэ талаар Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан "Жагсагчдын тавьж байгаа шаардлагуудын дагуу Засгийн газар өнөөдөр ээлжит бусаар хуралдлаа. Оффтэйк 9 гэрээг нууцаас гаргаж байна.Энэхүү гэрээ нь "Эрдэнэс Тавантолгой" ХК-аас хэрэгжүүлсэн 9 гэрээ бий" гэв. Ингээд тус 9 төсөл гэрээг танилцуулсан юм.
“Эрдэнэс Тавантолгой” ХК 4.2 сая тонн нүүрс борлуулжээ
“Эрдэнэс Тавантолгой” ХК-д томилогдсон Засгийн газрын Бүрэн эрхт төлөөлөгч Ж.Ганбат мэдээлэл хийлээ.
Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 362 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд нүүрсээр төлбөрийг барагдуулах (off-take) нөхцөлтэй гэрээний нийт ачилтад эзлэх хувийг 19-өөс 13% боллгон бууруулжээ. Өндөр дүнтэй урьдчилгаа төлсөн худалдан авагчтай хэлцэл хийх замаар валютын орох урсгалыг нэмэгдүүлэх арга хэмжээний үр дүнд тогтоол гарснаас хойш 40 хоногийн хугацаанд нийт 369.5 сая ам.долларын үнэлгээтэй 4.2 сая тонн нүүрс борлуулсан. Арваннэгдүгээр сард 205.5 сая ам.долларын үнэлгээтэй 2.3 сая тонн нүүрс борлуулж, 1.5 сая тонн нүүрс экспортолсон байна.
Нүүрсний хэргийг шалгахад дэмжлэг үзүүлэх штаб байгуулжээ
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар танилцууллаа.
Нүүрсний хулгайн хэрэгт мөрдөн шалгах чиг үүрэгтэй байгууллагууд нэгдүгээрт “Эрдэнэс Тавантолгой” компанитай холбоотой гэрээ байгуулахдаа бусдад давуу байдал үүсгэсэн эсэхийг, уртын болон богинын тээврээр бүртгэлгүй нүүрс тээвэрлэлт хийсэн эсэх, оффтэйк буюу нууц гэрээг шалгаж байна.
Мэдлэгийг эрчлэх Mining Mentor хөтөлбөр эхэллээ
Ирэх жилд ямар нэг зүйлд ахиж дэвшил гаргах, ямар нэг хүч чадлыг өөртөө хуримтлуулж, хөрөнгө оруулалт хийх гэж байгаа бол анхаарал хандуулах нэг зүйл байна. Аливаа хүн сургуульд сурч, шинжлэх ухаан судлахаас гадна өөрөөсөө илүү туршлагатай, мэдлэг хуримтлуулсан, хариуцлагатай нэгнийг үлгэрлэн дуурайх, дагалдан ажиллаж, суралцах, далд мэдлэгийг дамжуулан өвлөх үйл явц хүн төрөлхтний түүхэнд уламжлан явсаар иржээ. Үүнийг эртний Грекийн цаг үеэс эхэлсэн уламжлалын дагуу Ментор гэж орчин үед нэрлэж хэвшжээ.