Шинэ мэдээ
П.Очирбат: Шилжилтийн хүнд үед малчид, уурхайчид Монголыг авч гарсан
“The Mongolian Mining Journal” сэтгүүл Уул уурхайн салбарын 100 жилийн ойд зориулж, “Зууны алдартан” булан нээж, сар бүр нэгэн эрхмийг танилцуулахаар төлөвлөөд байна. Энэхүү булангийн анхны зочин маань уулын инженерээс улсын Ерөнхийлөгч хүртэл ажиллаж, уул уурхайн салбарт олон зүйлийг хийж бүтээсэн Пунсалмаагийн Очирбат юм. Уул уурхайн салбарт хагас зуу гаруй жил ажилласан түүний 80 насны ой энэ жил тохиож байгаа юм. Уурхайчин хүн Монгол Улсын анхны Ерөнхийлөгчөөр сонгогдон ажилласан нь уул уурхайн салбарынхны бахархал билээ.
Монголбанк оны эхний хоёр сард 2.4 тонн үнэт метал худалдан авлаа
Монголбанк 2022 оны хоёрдугаар сард 795.3 кг үнэт метал худалдан авч, оны эхнээс өссөн дүнгээр нийт 2.4 тонн үнэт метал худалдан аваад байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал 23.3%-иар буюу 464.6 кг-аар өссөн үзүүлэлт юм. Хоёрдугаар сарын хувьд Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 15.7 кг, Баянхонгор аймаг дахь Монголбанкны салбар 59.2 кг үнэт метал тус тус худалдан авсан байна.
Байгалийн хийн хоолойн төслийн Зураг төсөл, инженерийн хайгуул судалгааны ажлыг эхлүүлэх гэрээг үзэглэв
ОХУ-аас Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулан БНХАУ руу байгалийн хий хоолой татах төслийн ТЭЗҮ-ийг эцэслэн баталгаажуулах Протоколд өнгөрсөн нэгдүгээр сарын 25-нд гарын үсэг зурсан билээ. Тэгвэл төслийн дараагийн шат буюу Зураг төсөл, инженерийн хайгуул судалгааны ажлуудыг эхлүүлэх тухай гэрээнд Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан, ОХУ-ын “Газпром” НХН-ийн Удирдах зөвлөлийн дарга А.Б.Миллер нар (2022.02.28) гарын үсэг зурлаа.
Гадаад эрсдэлтэй уялдуулан СТБЗөвлөлөөс зөвлөмж боловсруулна
Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөл (СТБЗ)-ийн 2022 оны нэгдүгээр улирлын ээлжит бус хурал (2022.02.28) зохион байгуулагдлаа. Тус хуралдаанаар “Орос, Украины цэргийн ажиллагааны манай улсын эдийн засагт үзүүлэх нөлөө”-ний талаар Сангийн яамны Эдийн засгийн бодлогын газрын Макро эдийн засгийн бодлогын хэлтсийн дарга Ж.Ганбаяр, “Монгол Улсын эдийн засгийн төлөв, зарим арга хэмжээний санал”-ыг Монголбанкны Мөнгөний бодлогын газрын захирал Б.Баярдаваа, “Дэлхийн бусад улсуудаас ОХУ-ын эсрэг авсан төлбөр тооцооны хориг арга хэмжээнүүд”-ийн талаар Монголбанкны Төлбөрийн тооцооны газрын захирал Э.Анар нар тус тус танилцуулав.
Нүүрсний экспорт он гарсаар 1.2 сая тоннд хүрлээ
Энэ сарын 18-24-нд авто замаар 1884 чингэлэг, төмөр замаар 350 чингэлэг нийт оны эхнээс 1,196.9 мянган тонн нүүрс, авто замаар 192 чингэлэг, төмөр замаар 220 чингэлэг буюу оны эхнээс 191.5 мянган тонн зэсийн баяжмал экспортлоод байна. Төмрийн баяжмалын тухайд төмөр замаар 754 чингэлэг буюу оны эхнээс нийт 280 мянган тонн бүтээгдэхүүн экспортолжээ.
“Оюутолгой”-н Гүйцэтгэх захирал Армандо Торрес албан тушаалаа орхив
“Оюутолгой” компанийн Гүйцэтгэх захирал Армандо Торрес албан тушаалаасаа чөлөөлөгдөхөөр болсон байна. Тэрбээр сүүлийн таван жил хагасын турш компанийн удирдах албыг амжилттай хашиж ирсэн бөгөөд үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ ийнхүү илэрхийлсэн байна. Тэрээр цаашид Австралид шинэ албан тушаалд томилогдон ажиллах юм байна. “Оюутолгой”-н шинэ Гүйцэтгэх захирал томилогдох хүртэл Гүний уурхайн төслийн захирал Жак Ван Тондерыг ТУЗ-өөс Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчээр томилж ажиллуулахаар болжээ.
2022 онд хөнгөн цагааны хомсдол нүүрлэнэ
Олон улсын эрдэс баялгын шинжээчид хөнгөн цагаан үйлдвэрлэлийн дэлхийн хоёр дахь том компани болох “UC Rusal”-ын удирдлагатай уулзалт хийжээ. Тэдний таамаглаж байгаагаар 2022 онд эрэлтээс шалтгаалсан хөнгөн цагааны хомсдол 1.6-1.7 сая тонн хүрэх ажээ.
УБТЗ: Төмөр замын тээврийн хориг бүрэн цуцлагдаагүй
Хоёрдугаар сарын 11-нээс хойш 1200 орчим вагон, 85000 тонн зэсийн баяжмал БНХАУ-д хүлээлгэн өгсөн. “Улаанбаатар төмөр зам” ХНН цаашид экспортын хэмжээг нэмэгдүүлэх чиглэлээр БНХАУ-ын талд санал тавин, цахим уулзалт зохион байгуулж байна.
Зэсийн баяжмалаас оны эхний сард 239 тэрбум төгрөг төсөвт төвлөрүүлжээ
2022 оны нэгдүгээр сарын байдлаар уул уурхайн салбараас улсын төсөвт 299.1 тэрбум төгрөгийг татвар, хураамж хэлбэрээр төвлөрүүлсэн байна. Энэ дотроо зэсийн баяжмалын төсөвт оруулсан татварын хэмжээ нийт салбарын хэмжээнд төвлөрүүлсэн орлогын 80 орчим хувийг дангаараа бүрдүүлж байна.
Г. Ёндон: Нүүрсний экспортыг 50 сая тоннд хүргэж нэмэгдүүлэхээр ажиллана
“Геологи, уул уурхайн салбарыг эрчимжүүлэх нь” хурлыг нээж салбарын сайд Г. Ёндон илтгэл тавилаа. Сайд “Дэлхийн уул уурхайн салбар шинэ үе шатандаа орж байна. Дэлхийн дулаарлаас үүдэн ногоон эрчим хүч, эрчим хүчний шилжилт зэрэг бодлоготой холбоотойгоор манай ашигт малтмалын гол бүтээгдэхүүн болох зэсийн үнэ өсөх хандлагатай байна. Нөгөө талаас улсын төсвийн томоохон хэсгийг бүрдүүлдэг нүүрсний хувьд 2060 он хүртэл Хятад улсын баримталж байгаа бодлого, цаашлаад АНУ, Европын холбооны улсуудын бодлогын нөлөөгөөр хэрэглээ нь үе шаттайгаар буурахаар байна.
"Геологи, уул уурхайн салбарыг эрчимжүүлэх нь" хурал болж байна
Эрдэс баялгийн салбарын бодлогын шинэчлэл, уул уурхайн ирээдүйн чиг хандлагыг урьдчилан судлах, түүнд чиглэсэн урьдач нөхцөлийг бүрдүүлэх зорилго бүхий “Геологи, уул уурхайн салбарыг эрчимжүүлэх нь” сэдэвт арга хэмжээг өнөөдөр зохион байгуулж байна. Уг хурлаар салбарын бодлогын шинэчлэл, ирээдүйн уул уурхай гэсэн үндсэн хоёр сэдвийн хүрээнд ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олголтын реформ, өндөр технологийн түүхий эдийн судалгаа, үр дүнгийн талаар хэлэлцэнэ.
“Монголын эдийн засгийн чуулган 2022” болно
“Шинэ сэргэлтийн бодлого”-ын хэрэгжилтийн явцын танилцуулгатай холбогдуулан “Монголын эдийн засгийн чуулга уулзалт-Шинэ сэргэлтийн бодлого” арга хэмжээг зохион байгуулах бэлтгэлийг хангах Ажлын хэсгийг байгууллаа. “Монголын эдийн засгийн чуулган-2022” дөрөвдүгээр сарын 7, 8-нд болно. Долдугаар сард “Наадам- чуулга уулзалт”, арваннэгдүгээр сард “Invest Mongolia” уулзалт зохион байгуулна.
Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр замын төслийг эрчимжүүлнэ
Засгийн газрын хуралдаанаар (2022.02.23) Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр замын төслийн явцын талаар мэдээлэл сонссон байна. Шинэ сэргэлтийн бодлогын төсөл, арга хэмжээний гурав дахь жагсаалтад Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр замын төсөл багтсан байгаа юм. Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар Ерөнхий сайд энэхүү төслийг гуравдугаар сард эхлүүлж, аравдугаар сард дуусгах үүрэг чиглэлийг холбогдох сайд нарт өгсөн байна.
Алт олборлогчдод 2021 онд 333 тэрбум төгрөгийн санхүүжилт олгожээ
Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон, Монголбанкны дэд ерөнхийлөгч Г.Энхтайван нар арилжааны банкны төлөөллүүдтэй (2022.02.22) уулзалт хийлээ. Уулзалтаар “Алт-2” үндэсний хөтөлбөрийг эрчимжүүлэх зорилгоор олгох хөнгөлөлттэй санхүүжилтийн түр журмын хэрэгжилт, хэрэгжилтийг эрчимжүүлэхэд шаардагдах асуудлаар санал солилцсон байна. Журмын хэрэгжилтийн хүрээнд 17 аж ахуйн нэгжид 333 тэрбум төгрөгийн санхүүжилтийг 2021 онд олгосон ба компаниуд тухайн ондоо зээлээ бүрэн төлж барагдуулсан байна.
ОХУ-д тавьсан хориг металын зах зээлд “халалт” үүсгэж эхлэв
ОХУ, Украины хооронд үүсээд буй хурцадмал байдлаас үүдэн металын ханш аль хэдийнэ огцом өсч эхэллээ. Хөнгөн цагааны хомсдол нүүрлэх болгоомжлол нэмэгдэж ханш өчигдрийн байдлаар тонн тутамдаа 3420 ам.долларт хүрсэн нь түүхэн дээд хэмжээг шинэчлэн тогтоосон явдал болж байна. Мөн никелийн ханш тонн тутамдаа ганцхан өдрийн дотор 780 ам.доллар буюу 3.1%-иар өсч 25650 ам.долларт хүрчээ.
Ашигт малтмалын салбараас төсөвт төвлөрүүлсэн орлого 94%-иар өсөв
Монгол Улсын нэгдсэн төсвийн орлого 2022 оны нэгдүгээр сарын байдлаар 1,012.9 тэрбум төгрөг болж, өнгөрсөн оны мөн үеэс 301.5 тэрбум төгрөг буюу 42.4%-иар өссөн байна. Үүнээс, эрдэс баялгийн салбараас төсөвт төвлөрүүлсэн орлого 304.6 тэрбум төгрөг болж, өнгөрсөн оны мөн үеэс 147.5 тэрбум төгрөг буюу 93.9%-иар буюу бараг 2 дахин өсжээ.
ОХУ-ын Донецк, Лугансктай холбоотой шийдвэрийн дараа алт, газрын тосны ханш өсөв
ОХУ Украины зүүн захад орших хоёр бүс нутаг, өөрийгөө зарлан тунхагласан Бүгд найрамдах Донецк болон Луганск Ард Улсын тусгаар тогтнолыг өчигдөр хүлээн зөвшөөрч, улмаар энхийг сахиулагчдыг нэвтрүүлэхээр шийдвэрлэлээ. Уг шийдвэрийн дараа голлох биржүүдийн индекс буурч, эсрэгээр алт болон газрын тосны ханш өсөх хандлагатай болж байна. S&P500, Nasdaq, Nikkei, Hang Seng зэрэг томоохон биржүүдийн голлох индекс бүгд бууралттай гарчээ.
Петроматад оны дундуур газрын тосны олборлолтоо эхлүүлнэ
Газрын тосны Матад XX талбайд үйл ажиллагаа явуулж буй “Петроматад Лимитед” (LON:MATD) компани энэ оны дундуур олборлолтоо эхлүүлэхээр ажиллаж байгаа тухайгаа мэдээллээ. Компанийн хувьд уг талбайд өрөмдсөн Цэн тогоруу (Heron) цооногоос олборлох боломжтой нөөц илрүүлснээ 2019 оны сүүлээр зарлаж байсан юм. Цэн тогоруу цооногоос тос олборлож эхэлснээр компанийн мөнгөн урсгалыг нэмэгдүүлж, цаашид хийх шаардлагатай хайгуулын ажлын хөрөнгийг бүрдүүлэхэд дөхөм болох ажээ.
УУХҮЯ: Сүүлийн гурван долоо хоног дараалан эрдсийн экспорт өсөлттэй гарлаа
2022 оны хоёрдугаар сарын 11-17-нд авто замаар 1555 чингэлэг, нийт оны эхнээс 1,005.0 мянган тонн нүүрс, авто замаар 184 чингэлэг, төмөр замаар 341 чингэлэг буюу оны эхнээс 161.5 мянган тонн зэсийн баяжмал экспортлоод байгаа тухай Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам мэдээллээ. Харин төмрийн хүдрийн тухайд төмөр замаар 770 чингэлэг буюу оны эхнээс нийт 227 мянган тонн бүтээгдэхүүн экспортолжээ.