Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Шинэ мэдээ
Гашуунсухайт-Ганцмод боомтын хүчин чадлыг нэмэгдүүлэх Засгийн газар хоорондын хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг өргөн барилаа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улс, БНХАУ-ын Засгийн газар хооронд Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр зам, нүүрс худалдах, Тавантолгойн нүүрсний уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэх хамтын ажиллагааны тухай хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг УИХ-ын дарга Д.Амарбаясгаланд өргөн барилаа.
Улсын хэмжээнд бүх төрлийн тээвэр 1.6%-аар өсжээ Улсын хэмжээнд бүх төрлийн тээврээр 2025 оны 1 дүгээр сард 10.3 сая тонн ачаа тээвэрлэжээ. Энэ нь өмнөх оны мөн үеэс 1.6%-аар өссөн байна. Нийт ачаа тээврийн 63.27%-ийг автотээврээр, 36.72%-ийг төмөр замаар, 0.01%-ийг агаарын тээврээр тээвэрлэжээ.
Citigroup зэсийн үнэ 10,000 ам.долларт хүрнэ гэж таамаглаж байна АНУ-ын импортын татварын бодлого тодорхой болох хүртэл дэлхийн зэсийн нийлүүлэлт хязгаарлагдмал байгаа тул Лондонгийн металлын бирж дэх зэсийн үнэ ойрын гурван сард нэг тонн нь 10 мянган ам.долларт хүрнэ гэж Citigroup таамаглаж байна.
ТРАМПЫН ӨДӨӨСӨН "ДАЙН"-Ы ОРШИЛ Хятад улс АНУ-ын коксжих нүүрсэнд 15%-ийн татвар ногдуулж, критикал минералын экспортод хязгаарлалт тогтооно.
"Тавантолгой төмөр зам" тээврийн үйл ажиллагаанаас улсын төсөвт 10.8 тэрбум төгрөгийн татвар төлжээ "Тавантолгой төмөр зам" ХХК 2024 онд 4 сая гаруй тонн ачаа тээвэрлэжээ. Энэ нь 2023 оныхоос 2 дахин их тээвэрлэлт юм. Мөн тээврийн үйл ажиллагаанаас 42.4 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажиллаж улсын төсөвт 10.8 тэрбум төгрөгийн татвар төлжээ.
Энэтхэг нүүрсний бирж байгуулахаар төлөвлөж байна Энэтхэгийн Нүүрсний яам нүүрсний бирж байгуулах бодолтой байгаа. Энэ нь засгийн газраас нүүрсний олборлолтыг нэмэгдүүлэх, хувийн компаниудад уурхайн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгосон салбарын шинэчлэлийн үр дүнд дотоодын нүүрсний үйлдвэрлэл нэмэгдэж байгаатай холбоотой юм.
Төр хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хэрэгжүүлэх төслүүдийг судалж байна Төр хувийн хэвшлийн түншлэлийн тухай хууль 2022 онд батлагдаж 2024 оноос мөрдөгдөж эхэлсэн ч хуулийг таниулах, цаашлаад амьдралд илүү нийцсэн болгох шаардлагатай байна. Мөн хувийн хэвшлийн төрд итгэх, төртэй хамтрах итгэлийг нэмэгдүүлэх шаардлага ч бий. "Төр, хувийн хэвшлийн түншлэлийн форум" өнөөдөр /2025.03.13/ болж, түншлэхэд тулгамддаг асуудал,  хэрхэн сайжруулах талаар талууд санал солилцлоо.
ЭРЧИМ ХҮЧНИЙ СИСТЕМ 2027 ОНООС ЭРЧИМ ХҮЧНИЙ ЧАДЛЫН ДУТАГДАЛГҮЙ БОЛНО 3асгийн газар 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөртөө эрчим хүчний салбарт реформ хийж, энэ салбарыг зах зээлийн зарчимд нийцүүлэн хөгжүүлэхээ мэдэгдсэн. Реформын хүрээнд эхний ээлжинд эрчим хүчний системийн чадлын дутагдлыг нөхөх, шинэ эх үүсвэрийг нэмэх чиглэлд сүүлийн жилүүдэд эрчимтэй ажилласны үр дүн гарч, өнгөрсөн өвлийн оргил ачааллын үетэй зэрэгцэн хэдэн шинэ станц ашиглалтад орлоо.
Энэтхэг улс сэргээгдэх эрчим хүчний хүчин чадлаа нэмэгдүүлж байна АНУ Энэтхэгийн цөмийн аж ахуйн нэгжүүдэд тавьсан хязгаарлалтыг цуцалж, хоёр улс цөмийн салбарт бизнес эрхлэхэд хялбар болгож байна. Энэ тухай Үндэсний аюулгүй байдлын зөвлөх Жейк Салливан даваа гарагт Нью Делид хотод хийсэн хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгдэв.
Эрдэнэтийн зэсийн ордыг нээсэн чех геологичид хүндэтгэл үзүүлжээ Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Чех Улсад төрийн айлчлал хийх үеэрээ Элчин сайдын яамны өргөө гэрт чехийн ахмад геологич Моймийр Краутерыг хүлээн авч хүндэтгэл үзүүллээ.
ХАБЭА-н стандартын 70 гаруй хувийг шинэчлэх шаардлагатай байна ХАБЭА-н /хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй/ стандарт нь хөдөлмөр эрхэлж байгаа иргэн, ажилтны амь нас, эрүүл мэндийг бүх талаар хамгаалах үүрэгтэй. Гэвч улсын хэмжээнд мэргэжлээс шалтгаалсан өвчлөл, үйлдвэрлэлийн осол гэмтэл, түүнээс шалтгаалсан нас баралтын түвшин өндөр байгаа нь ХАБЭА-н стандарт өөрөө “болохгүй” болсныг илтгэнэ.
АНУ болон Узбекистан улсууд чухал ашигт малтмалын түншлэл байгуулна Узбекистан улс ашигт малтмалын салбарт 2.6 тэрбум долларын хөтөлбөр хэрэгжүүлэхээ зарлаж, АНУ-ын компаниудад газрын ховор элементийг нийлүүлэх боломж нээгдлээ.
Казахстан Каспийн хоолойгоор дамжуулдаг газрын тосны экспортыг бууруулна Казахстан энэ сард Каспийн хоолойгоор дамжин нийлүүлдэг газрын тосыг 70%-иар бууруулна гэж Засгийн газар мэдэгдлээ.
Энэ оны эхний хоёр сард өнгөрсөн оны мөн үеэс 6 дахин их алт экспортоллоо Гаалийн ерөнхий газраас өгч буй мэдээллээр 2025 оны эхний 2 сарын дүнгээр экспортод 2004.9 сая ам.долларын бараа, түүхий эд гаргасан байна. Энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 10.5 хувиар буурсан үзүүлэлт юм. Гэсэн хэдий ч алтны тухайд өнгөрсөн оны мөн үеэс 6 дахин ихийг экспортолжээ.  
Хагас дамжуулагчийн салбар ба худалдааны маргаан Газрын ховор металлын сар бүрийн индексээс харвал (Rare Earths MMI) сүүлийн нэг сарын хугацаанд үнийн үзүүлэлт нь 7.4%-иар өссөн байна. Дэлхийд ховор металлын нийлүүлэлтээр тэргүүлэгч БНХАУ-ын эсрэг тогтоосон тариф нь ийнхүү үнэ өсөхөд нөлөөлжээ.
Ү.ГАНБААТАР: АШИГТ МАЛТМАЛЫН ХАЙГУУЛЫН АЖИЛ СҮҮЛИЙН ХОЁР ЖИЛД СЭРГЭЖ БАЙНА Ашигт малтмал, газрын тосны газрын Ашигт малтмалын хайгуулын хэлтсээс 2025 онд хийх хайгуулын ажлын төлөвлөгөөг аж ахуйн нэгжүүдээс авч эхэлжээ. Геологи хайгуулын ажлын өнөөгийн байдлын талаар Ашигт малтмалын хайгуулын хэлтсийн дарга Ү.Ганбаатараас энэ талаар тодрууллаа.
Төмөр замын ачаа тээврийг 2050 онд 90,7 сая тоннд хүргэнэ “Улаанбаатар төмөр зам” ХНН нь 2024 онд 33,4 сая тонн ачаа тээвэрлэжээ. Үүний 12,6 сая тонн нь орон нутгийн, 20.8 сая тонн нь гадаад худалдааны ачаа байжээ. Харин нийт гадаад худалдааны ачааг 2023 онтой харьцуулахад экспорт 4,3% , импортын ачаа 4,5%, транзит ачаа буюу дамжин өнгөрөх ачаа 4%-иар тус тус өсчээ.
Дональд Трамп зэс олборлогч дотоодын компаниудаа  дэмжинэ АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп бүрэн эрхийнхээ хугацааг эхлүүлснээс хойш компаниудаа татварын хүрээнд дэмжих бодлого баримталж байгаа билээ. Энэ нь уул уурхайн томоохон компаниудад ч эергээр нөлөөлөх хандлагатай байна. Тодруулбал, дэлхийн алт, зэс олборлолтын томоохон компаниудын нэгт тооцогддог “Freeport-McMoRan” компанийн хувьцааны үнэ  өнгөрсөн долоо хоногт дөрвөн хувиар дээшилж, 38.89 ам.долларт хүрчээ.
АНУ болон Конго улс ашигт малтмалын хэлэлцээ хийж эхэллээ АНУ нь Конго улстай тус улсын чухал ашигт малтмалыг хамтран ашиглах талаар ярилцаж байна. Үүний хариуд АНУ Конгод цэргийн дэмжлэг үзүүлнэ гэж Financial Times сонин баасан гарагт мэдээллээ. Хоёр долоо хоногийн өмнө Ерөнхийлөгч Феликс Цисекеди Нью-Йорк Таймс сонинд Трампын Засгийн Газар Конго улсын эрдэс баялгийг сонирхож байгаа талаар дурдасны дараа Конго улсын засгийн газар АНУ-тай хамтарч ажиллах боломжийн талаар мэдээлсэн билээ.
“ГҮНЭЭСЭЭ ХАЙРЛАЯ” УСНЫ ШИЛДЭГ ШИЙДЛҮҮДИЙГ ТОДРУУЛАХ ШАЛГАРУУЛАЛТАД ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА “Оюу толгой” компани газрын доорх усны талаар олон нийтэд таниулах, ач холбогдлыг нь сурталчлах зорилгоор Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Усны газар, Монголын гидрогеологи, геоэкологийн холбоо, Галба-Өөш Долоодын Говийн сав газрын захиргаа, ШУТИС-ийн ГУУС-ийн Геологи, Гидрогеологийн салбар сургуультай хамтран “Гүнээсээ хайрлая” аяныг дөрөв дэх жилдээ хэрэгжүүлж байна.
9 10 11 12 13 14 15