Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Шинэ мэдээ
Оросын “Колмар” компани Ази руу коксжих нүүрсний экспортоо огцом нэмэгдүүлнэ Коксжих нүүрсний “Колмар” компани энэ оны нэгдүгээр улиралд 1.4 сая тонн бүтээгдэхүүн зах зээлд нийлүүлснээс 40%-ийг Хятад, Япон руу экспортолжээ. 2017 онд 4.5 сая тонн, 2018 онд 6.5 сая тонн нүүрс тус тус олборлосон бөгөөд энэ жил 10 сая тоннд хүргэх зорилттой. “Колмар” нь жилд 6 сая тонн нүүрс баяжуулах хүчин чадал бүхий “Денисовская” үйлдвэрийг Өмнөд Якутын Нюренгийн бүсэд өнгөрсөн оны дөрөвдүгээр сард ашиглалтад оруулсан. Баяжуулах үйлдвэрийн бүтээн байгуулалтад 15 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийжээ. Одоо “Инаглинская 2” хэмээх хоёр дахь баяжуулах үйлдвэрийн барилгын ажил ид явагдаж байна. Энэхүү үйлдвэр нь жилд 12 сая тонн нүүрс баяжуулах хүчин чадалтай. Уг төслийг Хятадын AVIC корпорацитай хамтран хэрэгжүүлж байгаа юм. Энэ онд баяжуулах үйлдвэрийн бүтээн байгуулалтад 30 тэрбум рублийн хөрөнгө оруулж байна.
Р. Сэддорж: “Тавантолгой” компани Өмнөговь аймагт 65 орчим тэрбум төгрөг төвлөрүүлсэн Энэ онд манай компани Өмнөговь аймгийн төсөвт ногдол ашиг хэлбэрээр 65 орчим тэрбум төгрөгийг төвлөрүүлж өгсөн. Өмнөговь аймгийн бүтээн байгуулалтад манай компанийн оролцоо тэр хэмжээгээр орж байна гэсэн үг. Жишээ нь: Аймгийн төсвийн орлогын хөрөнгө оруулалт нь 103 тэрбум төгрөг бол түүний 65 тэрбум төгрөг, ойролцоогоор 60 гаруй хувь нь “Тавантолгой” ХК-ийн ногдол ашгаар Өмнөговь аймгийн маань бүтээн байгуулалт цогцолж байна гэж иргэд ойлгох хэрэгтэй. Манай компанийн 51% нь Өмнөговь аймгийн ард түмний, 49% нь олон улсын болон Монголын томоохон хувьцаа эзэмшигчдийн өмч байдаг. Дэлхийн 23 орны хүмүүс манай хувьцааг эзэмшдэг тул олон улсын компани гэж хэлж болно. Хэдийгээр орон нутгийн өмчлөлтэй ч Монголын болон олон улсын хувьцаа эзэмшигчид байдаг учраас дэлхийн уул уурхай сонирхогчдын анхаарлын төвд байдаг компани юм. 
“Үндэсний геомэдээллийн сан” хөтөлбөрийг батлав Засгийн газрын тавдугаар сарын 1-ний өдрийн хуралдаанаар, “Үндэсний геомэдээллийн сан” хөтөлбөрийг батлав. Таван жил хэрэгжүүлэх хөтөлбөрийн зорилт, үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгийг жил бүрийн Үндсэн чиглэл, улсын төсөвт тусгаж, гадаад улс, олон улсын байгууллагын зээл, тусламжаас гаргана гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Газрын ховор элементийн судалгааны Төслийн нэгж байгуулна  Засгийн газрын тавдугаар сарын 1-ний өдрийн хуралдаанаар, газрын ховор элементийн хайгуул, олборлолт, ашиглалтын эрх зүйн орчинг боловсронгуй болгох, эдийн засгийн үр ашгийг тооцох судалгаа хийх үүрэгтэй төслийн нэгж байгуулахыг Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумьяабазарт зөвшөөрөв. Монгол Улс 10 тэрбум ам.долларын үнэ цэнэ бүхий газрын ховор элементтэй гэсэн тойм тооцоог Дэлхийн банк гаргасан байна гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Хөгжлийн банк томоохон төсөл, хөтөлбөрийг л санхүүжүүлнэ Засгийн газрын тавдугаар сарын 1-ний өдрийн хуралдаанаар, Хөгжлийн банк нь арилжааны банкуудын санхүүжүүлэх боломжтой төсөлд бага хүүтэй зээл олгож байгааг нэн яаралтай зогсоож,  томоохон төсөл, хөтөлбөрийг санхүүжүүлж байхыг Төлөөлөн удирдах зөвлөлд нь даалгав. 2012-2016 онд Чингис, Самурай, Евро бонд болон бусад эх үүсвэрээс аж ахуйн нэгжүүдэд зээл олгосонтой холбоотой асуудлаар банкны эрх бүхий албан тушаалтныг хууль хяналтын байгууллагаар шалгуулах, зээлээ хугацаанд нь төлөөгүй аж ахуйн нэгжүүдийн зээлийг төлүүлэх, шаардлагатай бол хуулийн байгууллагад хандахыг даалгалаа.
“Гленкор” зэсийн гарцаа танахаар болов Дэлхийн эрдэс түүхий эд олборлолт, худалдааны тэргүүлэх компани “Гленкор” энэ оны зэсийн үйлдвэрлэлийн төлөвлөгөөгөө бууруулахаар шийдвэрлэлээ. Энэ тухай өнгөрсөн мягмар гаригт мэдэгдсэн бөгөөд өмнө нь 1.54 сая тонн зэс олборлох төлөвлөгөөтэй байсныг 1.46 сая тонн болгож бууруулж байна. Ийнхүү бууруулсан шалтгаан нь оны эхний улиралд тус компанийн голлох зэсийн төслүүд оршдог Австралийн Квийнслэнд мужид хүчтэй үер тохиосон болон Замби дахь зэсийн үйлдвэрт зогсолт хийсэнтэй холбоотой. Мөн Конго улс дахь тус компанийн Камото зэс, кобальтийн уурхайн гарц нь мөн төлөвлөгөөнөөс бага байхаар байгааг онцолжээ.
Газрын тос боловсруулах үйлдвэрийн төмөр замыг долдугаар сард ашиглалтад оруулна Дорноговь аймгийн Алтанширээ сумын нутагт байгуулахаар төлөвлөсөн Газрын тос боловсруулах үйлдвэрийн дэд бүтцийн бүтээн байгуулалтын ажил хэрхэн өрнөж байгааг сонирхлоо. Сайншанд хотоос зүүн зүгт морь барианы газрын хамгийн наад талын овоон дээр гарч дурандахад хүнд даацын машинууд  өөд уруугүй холхино.  Жилийн өмнө энд нүцгэн тал байсан бол эдүгээ УБТЗ-ын төмөр замчид, салбарын мэргэжилтнүүд, Батлан хамгаалах яамны тангараг өргөсөн цэргүүд их бүтээн байгуулалтад гар бие оролцож байгаа нь энэ. Сайншанд дахь мянганы замын босоо тэнхлэгийн авто замаас зүүн тийш салаалсан 17.5 км хүн даацын авто зам, 3.7 км холбоос зам, 27 км төмөр замын бүтээн байгуулалтын ажил ид өрнөж байна.
“Элегест-Кызыл-Курагино” төмөр замын барилга наймдугаар сард эхэлнэ ОХУ-ын Тувагийн Кызыл хотоос Красноярск мужийн Курагино сууринтай холбох 410 км төмөр замын барилгын ажлыг ирэх наймдугаар сард багтаж эхлэх тухай Краснояр мужийн удирдлагууд мэдэгджээ. Энэхүү салаа төмөр замыг барих гэрээнд “Тувагийн эрчим хүчний корпораци”-ийн Ерөнхий захирал Руслан Байсаров  болон Оросын төмөр замын (РЖД) Ерөнхийлөгч Олег Белозеров нар өнгөрсөн сарын 15-нд гарын үсэг зурсан билээ. Уг гэрээгээр “Элегест-Кызыл-Курагино” чиглэлийн замын барилгын ажлыг РЖД гүйцэтгэх юм. Төмөр замыг 2023 онд Оросын төмөр замын сүлжээтэй холбоохоор төлөвлөж буй. Барилгын ажилд төмөр замын цэргийн ангийн албан хаагчдыг татан оролцуулах боломжтой тухай Тувагийн Ерөнхийлөгч Шолбан Кара-оол мэдэгдсэн байдаг.         Төмөр зам ашиглалтад орсноор “Тувагийн эрчим хүчний корпораци”(ТЭПК) нь Элегестийн нүүрсний ордоос экспортын дэд бүтэцтэй болох юм. Коксжих нүүрсний 855.2 сая тонн нөөцтэй Элегестийн ордыг 20 жилийн хугацаанд ашиглах тусгай зөвшөөрлийг ТЭПК компани 2013 онд авсан байдаг.
Д.Батмагнай: Говь-Алтай аймгийн нийт нутгийн 51%-ийг тусгай хамгаалалтад авсан ч нэмэгдэх хандлагатай Ашигт малтмал, Газрын тосны газрын (АМГТГ) сар бүрийн статистик мэдээллээр 2019 оны хоёрдугаар 28-ны өдрийн байдлаар, аймгийн хэмжээнд ашигт малтмалын нийт 161 тусгай зөвшөөрөл хүчин төгөлдөр байна. Энэ нь нийт нутаг дэвсгэрийн 870.8 мянган га буюу  6.1%-ийг эзэлж байгаа. Ашиглалтын 50 тусгай зөвшөөрөл нийт нутаг дэвсгэрийн 0.6%-ийг, хайгуулын 111 тусгай зөвшөөрөл нийт нутаг дэвсгэрийн 5.5%-ийг тус тус эзэлж буй. Тусгай зөвшөөрөл  эзэмшигч нийт  115 аж ахуйн нэгж байна.
БНХАУ төмөр замын транзит тээврийн тарифт 50%-ийн хөнгөлөлт олгожээ Монгол Улсын Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан, БНХАУ-ын Бээжин хотноо зохион байгуулагдсан “Бүс ба зам” Олон улсын хамтын ажиллагааны дээд хэмжээний форумд оролцох үеэр БНХАУ-ын Тээврийн сайд Ли Шяопэнтэй хэлэлцээр хийлээ. Хэлэлцээрийн хүрээнд, БНХАУ-ын талаас, Монгол Улсын бараа Замын-Үүд-Эрээн боомтоор дамжин улмаар Хятадын нутаг дэвсгэрээр далайн боомт хүртэл төмөр замаар тээвэрлэхэд 50%-ийн хөнгөлөлт олгохоор болсноо албан бичгээр мэдэгдэв. Талууд, хоёр улсын хооронд өсөн нэмэгдэж буй тээврийн хэрэгцээг хангахад Эрээн боомтын ачаа хүлээн авах, хил нэвтрүүлэх хүчин чадал хүрэлцэхгүй байгаагаас шалтгаалан дамжин өнгөрөх болон экспортын ачаа Монгол Улсад олон хоногоор саатаж байгааг цэгцлэх хэрэгтэйг онцоллоо. Түүнчлэн хоёр улсын хооронд хийгдэж буй авто тээврийн үйлчилгээг хэрхэн сайжруулах тал дээр санал солилцов.
2019 онд Хятад эрчим хүчний нүүрсний импортоо бууруулна БНХАУ эрчим хүчний нүүрсний импортоо 10-12 сая тонноор бууруулахаар төлөвлөж байна. Дотоодын үйлдвэрлэлийн өсөлтөөс хамаарч эрчим хүчний нүүрсний импортыг танах бодлого барьж буй. Хятадын эрчим хүчний нүүрсний олборлолт энэ оны хоёрдугаар улирлаас эрчимтэй нэмэгдэх хандлагатай байна. 2019 онд эрчим хүчний нүүрсний олборлолтыг 100 сая тонноор нэмэгдүүлэх зорилттой болохыг Хятадын нүүрсний Үндэсний ассоциацийн дэд Ерөнхийлөгч Ван Хунцао мэдэгджээ.  Тус улсын Үндэсний статистикийн хорооны мэдээллээр, Хятад өнгөрсөн онд нийт 4 тэрбум тонн нүүрс олборлосон байна. Үндэсний хөгжил, шинэтгэлийн хорооноос энэ он гарснаас хойш баталсан 12 шинэ төслийн уурхайнууд тус бүр жилд 29.5 сая тонн нүүрс олборлох хүчин чадалтай. 
Урссан устай холбоотой “урсгаж” болохгүй сургамж 2019 оны  дөрөвдүгээр сарын 14-нд Дорноговь аймгийн Даланжаргалан суманд “Эко хэлхээ” ХХК-ийн жонш Баяжуулах үйлдвэрийн хаягдлын далан сэтэрч, химийн хорт бодистой ус малын бэлчээр рүү урсаж,  үүний улмаас мал үхсэн мэдээлэл цацагдсан. Энэхүү мэдээллийн дагуу дөрөвдүгээр сарын 16-нд тус суманд ажиллаж, нөхцөл байдалтай газар дээр нь танилцан, болсон үйл явдалд авч буй арга хэмжээний талаар сурвалжиллаа. Дөрөвдүгээр сарын 14-ны өдрийн 8 цаг 30 минутын орчимд жонш Баяжуулах үйлдвэрийн хаягдлын далангаас химийн хорт бодистой ус урсч байгааг тус компанийн ажилтан сумын байгаль орчны мэргэжилтэнд анх мэдээлсэн байна. Энэ үед үйлдвэрийн зүгээс далангаас урссан химийн хорт бодистой усыг тогтоох арга хэмжээг авч эхэлжээ. Ингэхдээ үйлдвэрийн үйл ажиллагааг яаралтай зогсоож, далангаас химийн хортой ус 1.7 км орчим урссаныг хамгаалалтад авч эргүүл гаргасан аж. Химийн бодисын дэгдэлтийг намдаах зорилгоор бохирдсон газарт нимгэн хучилт хийжээ.
Монголбанк: Хууль батлагдсанаас хойш алт тушаалт өсөв Он гарснаас хойш буюу энэ оны дөрөвдүгээр сарын 25-ны өдрийг хүртэл Монголбанкны худалдан авсан алтны хэмжээ 1.6 тонн байгаа нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 1.5 тонноор бага буюу 48%-иар буурсан үзүүлэлттэй байна.
Б.Эрдэнэцогт:  “Аспайр Майнинг” компаниас хатуу хучилттай зам барих судалгааны ажил эхэлсэн Ер нь уул уурхайн компаниуд Ашигт малтмалын тухай болон Байгаль орчны багц хуулиудын дагуу олборлолтын талбайд нөхөн сэргээлт хийх үүрэг хүлээдэг. Энэ үүргээ биелүүлээгүй тохиолдолд хайгуул, ашиглалтын тусгай зөвшөөрлийг цуцална. “Аспайр Майнинг” компанийн хувьд хөрөнгийн биржид бүртгэлтэй. Олон улсын хөрөнгө оруулагч нар байгаль орчныг хамгаалах талаар маш хатуу шаардлага тавьдаг. Тиймээс бид Монгол Улсын болон олон улсын хууль, журмын дагуу хайгуулын шатанд байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх талаар хүлээсэн үүргээ маш нягт биелүүлж ирсэн. Цаашид олборлолтын үе шатанд ч энэ үүргээ хариуцлагатайгаар биелүүлэх болно. Уурхайн хаалт-хөгжлийн төлөвлөгөөг зөв, сайн хийхийн тулд тухайн газрын байгаль орчин болон нийгмийн судалгаа нэн чухал байдаг. Иймд орон нутгийн иргэд энэ тал дээр анхаарч, дэмжиж ажиллахыг хүсч байна.
2019 онд хууль бусаар алт олборлосон компаниудын үйл ажиллагаанд тавих хяналтыг чангатгана Монголын геологийн түүхийн мэдээллээс харахад Увс аймгийн нутаг дэвсгэрт 1940-өөд оноос хуучнаар ЗХУ-ын геологичид ашигт малтмалын ерөнхий судалгаа хайгуулыг эхлүүлж 1990-ээд оны эхэн үе хүртэл нийтдээ 400 гаруй орд илрэлийг нээж таамаг нөөц тогтоосноос 70 орчмыг нь эдийн засгийн хувьд ач холбогдолтой, ирээдүйтэй орд байж болох талаар дүгнэлт гаргасан байдаг. Эндээс харахад Увс аймаг нь газрын хэвлийн үүцээ бүрэн нээгээгүй, геологийн ШУ-ы талаасаа эрэн судлах, ашигт малтмалын нөөц нэмэгдүүлэх, стратегийн орд бий болгох асар их ирээдүйтэй бүс нутаг юм.
Хариуцлагатай, "Ногоон уурхай"-г хөгжүүлнэ Баянхонгор аймгийн ЗДТГ-аас тус аймагт ашиглалтын болон хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшдэг аж ахуйн нэгжүүдийг хамруулан “Тогтвортой хөгжил-Уул уурхай” ээлжит зөвлөгөөнийг зохион байгууллаа.  Тус аймагт ашиглалтын болон хайгуулын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй 30 гаруй аж ахуйн нэгж, холбогдох төрийн байгууллага оролцон салбарын өнөөгийн нөхцөл байдал, цаашид анхаарах асуудлуудын талаар хамтдаа зөвлөлдсөн юм. Энэ удаагийн зөвлөгөөний хүрээнд Ашигт малтмалын тухай хуулийн 35 дугаар зүйлд заасан Уурхай эрхлэхэд шаардагдах бичиг баримтын бүрдлийг бүрэн хангаж тухайн орон нутгийн иргэдийн дэмжлэг авсан аж ахуйн нэгжтэй орон нутаг гэрээ байгуулан ажиллахаа илэрхийллээ. Уул уурхай дагаж гардаг нэг чухал асуудал нь нөхөн сэргээлт байдаг.
Стратегийн ордуудын жагсаалтыг шинэчилнэ Норвегийн сангийн жишгээр Баялгийн сангаа байгуулж чадвал “Эрдэнэс Монгол” компани групп болж хүчирхэгжинэ. Хүчирхэгжээд зогсохгүй, Монголын нөөц баялаг ихтэй стратегийн ордуудыг эзэмшигч төрийн өмчит группээс иргэн бүр ногдол ашиг хүртэнэ. Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнийн ахалсан Ажлын хэсэг Баялгийн сангийн тухай хуулийн төслийг боловсруулж дуусгасан ба тун ойрмогхон Засгийн газрын хуралдаанд оруулахаар бэлтгэж буй. Баялгийн сангийн менежментийг “Эрдэнэс Монгол” компани хэрэгжүүлэх  чиг үүргийг нь тодорхой  зааж  өгсөн энэ хуулийг парламент хаврын чуулганаараа нэг их эсэргүүцээд байхгүй баталчих байх. Тийм нөхцөл өнөөдрийн улс төрд бүрдсэн. Гэхдээ хуультай болох нь чухал ч “Эрдэнэс Монгол” компани  Баялгийн сандаа  хуримтлал үүсгэхэд нь гол эх үүсвэр нь болох стратегийн ордуудаа  зөв менежментээр, бүрэн утгаар нь  ашиглаж чадах уу гэдэг ондоо асуудал. Энэ утгаараа “Эрдэнэс Монгол” өнөөдөр маш хариуцлагатай үе дээрээ иржээ гэж хэлж болно.  
Баялгийн засаглалын тэргүүн туршлагын талаар хэлэлцлээ Канадын олон улсын эрдэс баялаг, хөгжлийн хүрээлэнгээс (CIRDI) зохион байгуулсан “Байгалийн баялгийн засаглал дахь тэргүүн туршлага” сэдэвт семинар дөрөвдүгээр сарын 24-25-нд Канадын Бритиш Колумб мужийн Ванкувер хотноо болж өндөрлөлөө.  Энэхүү уулзалтад Аргентин, Перу, Эквадор, Сенегал, Швед, Монгол, Гуяана, Чили, Этиоп, Вьетнам, Колумб, Кени, Канад зэрэг 13 улсын эрдэмтэн, мэргэжилтнүүд оролцож баялгийн засаглалын талаар хэлэлцлээ. Эдгээр улсын зарим нь уул уурхайн салбараа шинэчлэн хөгжүүлэхээр зорьж байгаа бол зарим нь баялгийн засаглалын түвшнээр Монголтой ойролцоо гэж хэлж болох орнууд юм.  Гол нь эдгээр улс орон баялгийн засаглалаа сайжруулахаар зорьж байгаа, илүү иргэндээ ээлтэй байдлаар хөгжүүлэхээр оролдож буй улсууд гэдгээрээ онцлог. 
Ж.Занабазар: Ханбогдод бүс нутгийн онцлогт тохирсон хөгжлийн бодлого боловсруулж ажиллах шаардлага үүсч байгаа Хариуцлагатай байна гэдэг нь өнөөдрийн нийгэмд хоёр талтай асуудал болоод байна. Тодруулбал, нэг нь эрх зүйн талаасаа, нөгөө нь нийгмийн талаасаа  хариуцлагатай байх тухай юм. Эрхзүйн хариуцлагыг иргэн,  аж ахуйн нэгжүүд  татвар төлөхөөс эхлээд хуулийн хүрээнд үүрч явдаг. Харин нийгмийн хариуцлага гэдгийг эрх зүйн орчинд зохицуулж өгөөгүй боловч нийгмээрээ шахаж шаардаж хариуцлага хүлээлгэх тухай ойлголт. Үүнийгээ нийгмийн хариуцлага гэдэг бөгөөд  энэ нь хандив, тусламжаас эхэлдэг.  Одоо үндсэн асуултандаа  оръё. Дэлхийд эхний тавд ордог томоохон уурхайтай сумыг ихэнх хүмүүс өргөн хүрээнд харж төсөөлдөг. Мэдээж  Монгол Улсын  330 сумаас Ханбогд эхний тавд байхыг үгүйсгэхгүй.  Хөгжил харагдаж байгаа хэдий ч  хурд муутай. Уул уурхай бол шавхагдах баялаг. Уул уурхайн салбарын хөгжлийн хурд  эрчимжиж байна. Техник технологи нь цаг минутаар шинэчлэгдэж, хүчин чадал нь нэмэгдсээр байгаа. Бид Эрдэнэт үйлдвэр шиг  зуун дамнаж,  жаран жилээр ашиг шимээ өгдөг уурхайг дахиж бараг харахгүй байх.
Нүүрс тээвэрлэлтийн асуудлыг цогцоор шийдвэрлэх хугацаатай Албан даалгавар гаргав  Тавантолгой-Гашуунсухайт боомт чиглэлийн нүүрс тээвэрлэлтэд үүсч байгаа хүндрэлтэй асуудлыг шийдвэрлэх, тээврийн жолооч нарын хөдөлмөрийн нөхцөлийг сайжруулах зорилгоор Монгол Улсын Засгийн газар хугацаатай Албан даалгавар гаргалаа. Юуны түрүүнд төрийн байгууллагуудын уялдаа холбоог сайжруулах, нэгдсэн удирдлагаар хангах үүрэгтэй Засгийн газрын төлөөлөгчийг Гашуунсухайт боомтод ажиллуулах талаар судалж, зургаадугаар сарын нэгний дотор шийдвэрлэхийг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргад даалгав.