Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Шинэ мэдээ
Арабын Нэгдсэн Эмират Улстай уул уурхай, эрдэс баялаг, сэргээгдэх эрчим хүчний салбарт хамтарна Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Арабын Нэгдсэн Эмират Улсад хийж буй ажлын айлчлалынхаа үеэр  арванхоёрдугаар сарын 05-ны өдөр тус улсын Эрхэм дээд Ерөнхийлөгч Шейх Мухаммад Бин Заид Аль-Нахъянд бараалхаж, Монгол, Эмиратын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх өргөн хүрээний асуудлаар ярилцлаа. 
Рио Тинто зэсийн уурхай дахь эзэмшлийн хувиа Сумитомо компанид худалдлаа Рио Тинто компани Австралийн зэс-алтны “Winu” уурхай дахь өөрийн эзэмшлийн 30%-ийг Японы Sumitomo Metal Mining Co.-д 399 сая ам.доллараар худалдахаар болжээ.
Үйлдвэрлэл, технологийн паркийн байршлын жагсаалт батлагдлаа Монгол Улсын Засгийн газрын 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн хуралдаанаар Үйлдвэрлэл, технологийн паркийн эрх зүйн байдлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.6-д заасан “паркт эрхлэх үйлдвэрлэлийн салбар, үйл ажиллагааны чиглэл, бүтээгдэхүүний төрөл, паркийн байршлын жагсаалт”-ыг үйлдвэржилт, урт, дунд хугацааны хөгжлийн болон инновацын бодлого, дэд бүтцийн хөгжил, түүхий эд, ажиллах хүчний нөөц, зах зээлийн эрэлт, хэрэгцээг харгалзан баталлаа.
Монголбанк өнгөрсөн сард 1.6 тонн үнэт металл худалдан авчээ  Монголбанк 2024 оны 11 дүгээр сард 1,689.5 кг үнэт металл худалдан авч, оны эхнээс өссөн дүнгээр 15.8  тонн үнэт металл худалдан аваад байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал 1.6 хувиар буурсан үзүүлэлт юм. Оны эхнээс өссөн дүнгээр Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 753.4 кг, Баянхонгор аймаг дахь Монголбанкны хэлтэс 1,177.2 кг үнэт металл тус тус худалдан авчээ.
Хятад улс АНУ руу галли, германий, сурьма экспортлохыг хориглолоо Байдены Засгийн газар АНУ-ын дэвшилтэт технологийг Хятадад худалдахад хязгаарлалт тогтоосноос хойш нэг өдрийн дараа БНХАУ АНУ-д галли, германий, сурьма зэрэг газрын ховор элементийг нийлүүлэхийг хориглосноо зарлав.
Казахстан  ураны татвараа 18 хүртэл хувиар нэмэгдүүлснээр хөрөнгө оруулалт буурах уу? Дэлхийн ураны зах зээлийн гол тоглогчдын нэг Казахстан улсын эрх баригчид ураны олборлолтын татвараа /АМНАТ/ ирэх оноос үе шаттайгаар нэмэгдүүлж, 2026 он гэхэд 18 хүртэлх хувиар нэмэгдүүлэхээр болсон билээ. Тус улсын уран олборлогч “Казатомпром компани”-иас мэдээлснээр татварын өөрчлөлт 2025 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн хэрэгжих юм. Татвартай холбоотой энэ өөрчлөлтийг Засгийн газраас гаргах болсон шалтгааныг тус улсын Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев төсвийн орлогын шинэ эх үүсвэр олохыг Засгийн газарт даалгасантай холбоотой гэж  “Energynews”-т онцолжээ.
"Газпром"-ын Хятад руу экспортолсон байгалийн хий дээд хэмжээнд хүрлээ Газпром компани "Сибирийн хүч" хоолойгоор жилд 38 тэрбум шоо метрт байгалийн хий Хятад руу нийлүүлж байгаа гэж тус компани Даваа гарагт мэдэгдэв.
“ЗАМайн Сервисиз” ХХК нийгмийн хариуцлагын хүрээнд хүүхдийн сэргээн засах төвийг тохижууллаа Монгол улсын хэмжээнд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд эрүүл мэндийн болон сэтгэлзүйн сэргээн засал, эмчилгээ, сургалт, зөвлөгөөг хүргэдэг “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төв” /ХБХСЗХТ/ мэргэжлийн сэтгэлзүйн өрөөтэй боллоо.
Чилийн уул уурхайн олборлолт цар тахлын өмнөх түвшинд хүрлээ Чилид зэсийн үйлдвэрлэл нэмэгдэж, 10 дугаар сард энэ жилийн болон Ковидын дараах хамгийн дээд түвшинд хүрчээ.
Төсвийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүллээ УИХ-ын дарга Д.Амарбаясгаланд өнөөдөр (2024.12.02) Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Б.Жавхлан Төсвийн тухай хуульд нэмэлт оруулах тухай төслийг өргөн барилаа. Тус хуулийн төслийг УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 33.1 дэх хэсэгт заасны дагуу яаралтай хэлэлцүүлэхээр Засгийн газраас өргөн мэдүүлээд байгаа юм.
Хөнгөн цагааны үнэ өсөх төлөвтэй байна Хөнгөн цагааны нийлүүлэлтийн хомсдолын улмаас үнэ нь цаашид өсөх магадлалтай болсон талаар олон улсын эрдэс баялгийн шинжээчид “Steelnews”-д мэдээлжээ. Тэдний онцолсноор хөнгөн цагааны үнэ нэг тонн нь дунджаар 2594 ам.долларт хүрч байгаа бөгөөд 2900 гаруй ам.долларт хүрэх магадлалтай байгаа юм байна. 2021 онд нэг тонн нь 3000 гаруй ам.долларт хүрч, 2008 оноос хойших дээд хэмжээндээ хүрч байсан билээ.  
ОЮУ ТОЛГОЙН ОПЕРАТОРУУД 1,300 МЕТРИЙН ГҮН ДЭХ ТӨХӨӨРӨМЖҮҮДИЙГ ГАЗРЫН ГАДАРГААС УДИРДАЖ БАЙНА "Оюу толгой” компанийн Гүний уурхайн тактик үйл ажиллагааны хэлтсийн менежер Ч.Ариунболор: Бид гүний уурхайн анхны хүдэр юүлүүрийн тэсэлгээ хийгдсэн өдрөөс эхлэн ОРБ-г ашигласнаар хүдэр авалтын бүтээмж хамгийн өндөр түвшинд хүрч байна. ОРБ-н талаар товчхон танилцуулахад, энэ систем нь хүний боловсруулсан оновчтой ганцхан тооцоолол хийх хугацаанд хэдэн сая хувилбарыг боловсруулж, хамгийн оновчтойг нь сонгож ажилладаг бодит цагийн, ухаалаг систем юм.
Дэлхийн банк: Монголын эдийн засаг 2024 онд 5.3%, 2025 онд 6.5%-иар өсөх төлөвтэй байна Дэлхийн Банкнаас хагас жил тутамд "Монголын эдийн засгийн тойм" тайланг танилцуулдаг билээ. Өнөөдөр /2024.11.29/ тус тайланг танилцууллаа. Тайланд дурдсанаар уул уурхайн салбарын олборлолт эрчимжиж, дотоод эрэлт тэлэх нөлөөгөөр Монгол Улсын эдийн засаг 2024 онд 5.3 хувь, 2025 онд 6.5 хувиар өсөх төлөвтэй байна. 
Энэтхэгийн компаниуд Монголоос коксжих нүүрс нийлүүлэх талаар ярилцаж байна Энэтхэгийн "JSW Steel" болон төрийн өмчит "Steel Authority of India" (SAIL) компаниуд коксжих нүүрс импортлохоор Монголын эрх баригчидтай хэлэлцээ хийж байгаа талаар эх сурвалжууд мэдээллээ.
Дэлхийн дизель түлшний эрэлт буурах магадлалтай байна Олон улс дахь дизель түлшний эрэлт цаашид буурах төлөвтэй байгаа нь дэлхийн эдийн засгийн салбарт нөлөө үзүүлдэг түлшний хувьд ховор үзэгдэл хэмээн “Transport topic”-т онцолж байна.
А.М.Готсурвэ: Газрын тос боловсруулах үйлдвэр нь нарийн төвөгтэй, цогц төсөл 14 мега төслийн нэг Газрын тосны боловсруулах үйлдвэрийн төсөл БНЭУ-ын хөнгөлттэй зээлээр хэрэгжиж байна. Энэхүү төслийн явц болон ЕРС-04 буюу технологи, тоног төхөөрөмжийн угсралтын ажлын явцын талаар Элчин сайд А.М.Готсурвэ: "Манай хоёр орон стратегийн түншлэлтэй, оюун санааны хөршүүд. Энэ хүрээнд хоёр чухал төслийг онцолмоор байна.
Цайрын үнэ өсөх үү Сүүлийн үед дэлхийн зах зээл дээр цайрын үнэ бага багаар өссөөр байна. Өчигдрийн байдлаар Лондонгийн металлын бирж дээр нэг тонн цайрын үнэ 3082 ам.долларт хүрчээ. Энэ оны есдүгээр сарын дэлхийн зах зээлийн дундаж үнэ 2837 ам.доллар байсан юм. Хэдийгээр энэ нь 2022 оны дундажтай (3440 ам.доллар) харьцуулахад бага ч гэсэн энэ төрлийн бизнес эрхлэгчдэд боломж олгож байна гэж мэргэжилтнүүд онцолжээ.
Монголбанк өнгөрсөн сард 1.9 тонн үнэт металл худалдан авчээ  Монголбанкны үнэт металл худалдан авах үнийг дэлхийн зах зээл дээрх үнээр тогтоодог. 2024 оны 10 дугаар сард алт худалдаж авах дундаж үнэ 292,856.04 төгрөг байжээ.
АМНАТ нэмэгдүүлэх нь 7 тэрбум долларын хөрөнгө оруулалтыг хааж магадгүй Мексикт ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр буюу АМНАТ нэмэгдүүлэх санал батлагдвал ирэх хоёр жилийн хугацаанд 6.9 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтыг
Ж.ТҮМЭН-АЮУШ: “ХАСУ МЕГАВАТТ“ КОМПАНИ МОНГОЛ УЛСЫН ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАРТ 20 ГАРУЙ ЖИЛ ТАСРАЛТГҮЙ АЖИЛЛАЖ, ШИНЭ ТЕХНОЛОГИ НЭВТРҮҮЛСЭЭР БАЙНА Эрчим хүчний салбараас анх 2000 онд үйл ажиллагаа эхэлж, уул уурхай, барилга угсралт, мэргэжилтэй ажилчин гагнуурчин бэлтгэх сургалт болон гадаад, дотоод худалдааны чиглэлээр өргөжин тэлсэн "Хасу Мегаватт" ХХК-ийн Ерөнхий захирал, Аж үйлдвэрийн гавьяат ажилтан, Монгол Улсын зөвлөх инженер Ж.Түмэн-Аюуштай ярилцлаа. Үндэсний компани өргөжин тэлэхэд гадаадын хөрөнгө оруулагч Оюу толгой компанийн нөлөө үлэмж их байсныг тэрбээр яриандаа онцолсон юм.
18 19 20 21 22 23 24