Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Шинэ мэдээ
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Говийн аж үйлдвэржилтийн зарим томоохон төсөл, үйлдвэрийн цогцолборт ажиллав Экспортыг дэмжих, импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг дэмжих, дотооддоо барилгын материалын үйлдвэрлэлийг цогцоор нь хөгжүүлэх бодлогын хүрээнд МАК компани Төв аймгийн Сэргэлэн, Дорноговь аймгийн Даланжаргалан суманд барилгын материал үйлдвэрлэлийн цогцолбор байгуулан ажиллаж байна.
Вьетнам улс ОХУ-тай атомын цахилгаан станцын гэрээ байгуулна Вьетнам, Орос улсууд Вьетнамд атомын цахилгаан станц барих талаар хэлэлцээ хийж, гэрээ байгуулахаар тохиролцлоо гэж хоёр улс хамтарсан мэдэгдэлд дурджээ.
АНУ, БНХАУ харилцан тарифыг бууруулахаар тохиролцож, худалдааны дайн зөөлрөв 2025 оны 5-р сарын 12 – Дэлхийн эдийн засагт эерэг нөлөө үзүүлсэн гэнэтийн мэдэгдлээр АНУ болон БНХАУ худалдааны тарифыг харилцан 90 хоногийн хугацаанд огцом бууруулахаар тохиролцлоо.
АЛТНЫ КОМПАНИУДАД ТӨГРӨГӨӨР ЗЭЭЛ ОЛГОЖ, АЛТААР ТООЦНО Зах зээл дээр 1 унц буюу 31.5 гр алт 3000 ам.долларт хүрсэн нь түүхэн дээд ханш байсан бол улам өсөж, 3 дугаар сарын сүүлийн 7 хоногт 3300 ам.долларт хүрээд байна. Дэлхийн эдийн засагт тааварлашгүй нөхцөл байдал үүсгэсэн Трампын тарифын бодлого, худалдааны дайны нөлөө Монголд хэдийн мэдрэгдэж эхэлжээ.
Зэсийн үнэ 2026 онд 10,000 ам.доллароос давна "Goldman Sachs" банк зэсийн үнийн талаарх шинэ таамаглалаа дэвшүүллээ. Тэдний үзэж байгаагаар Хятадын зэсийн эрэлт тогтвортой байгаагаас гадна олон улсын худалдааны асуудал намжиж байгаа учраас зэсийн үнэ ойрын хугацаанд өсөх төлөвтэй байна.
"ОРИКА МОНГОЛИА" ХХК МОНГОЛЫН УУЛ УУРХАЙН САЛБАРТ ИННОВАЦИ, ЦАХИМ ТЕХНОЛОГИ НЭВТРҮҮЛЖ БАЙНА Уул уурхайн тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний салбарт дэлхийд тэргүүлэгч Австралийн "Орика" групп дэлхийн 100 гаруй оронд үйл ажиллагаа явуулж байна.
"Сибирийн хүч 2" төслийн хэлэлцээ сэргэсэн ч энэ удаа эцсийн гэрээнд гарын үсэг зурахгүй ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, БНХАУ-ын дарга Ши Жиньпин нар тавдугаар сарын 9-нд Москва хотод болох Ялалтын баярын арга хэмжээний үеэр олон жил зогсонги байдалд орсон “Сибирийн хүч-2” хийн хоолойн төслийн талаар дахин ярилцана хэмээн Блүүмберг мэдээллээ.
Rio Tinto групп Квебекээс анх удаагаа галли олборложээ Rio Tinto групп (ASX: RIO) Канад улсын Квебек мужид боловсруулсан бокситоос анх удаагаа галли гарган авчээ. Ингэснээр тус компани “Indium Corporation” компанитай хамтран Хойд Америкт критикал минералын нийлүүлэлтийг хөгжүүлэх чухал алхам хийж чадсан юм.
Энэтхэгийн SAIL компани Монголоос коксжих нүүрс туршилтаар импортлохоор төлөвлөж байна Энэтхэгийн төрийн өмчит гангийн томоохон үйлдвэрлэгч болох Steel Authority of India Limited (SAIL) компани Монгол Улсаас коксжих нүүрсийг анх удаа туршилтаар импортлохоор болсон талаар эх сурвалжууд мэдээллээ. 
Ураны хайгуул, олборлолтын үйл ажиллагаанд иргэдийн хяналт, оролцоог хангана Монгол Улсын Засгийн газрын тухай хууль, Байгаль орчныг хамгаалах тухай хууль, Цөмийн энергийн тухай хуульд заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас тогтоол гаргалаа. 
Чулуужсан түлш нь дэлхий нийтийн эрчим хүчний гол эх үүсвэр хэвээр байна 2024 онд дэлхийн эрчим хүчний эрэлт дунджаас илүү хурдацтай өссөн нь салбаруудын цахилгааны хэрэглээ огцом нэмэгдсэнтэй холбоотой.
"Росатом" Финландын компаниудыг атомын станцын гэрээний асуудлаар шүүхэд өгчээ Оросын “Росатом” Финландын Fortum болон Outokumpu компаниудыг Hanhikivi-1 атомын цахилгаан станцын гэрээг цуцалсан гэж шүүхэд өгч, хохирлын нөхөн төлбөрт 227.8 тэрбум рубль (2.8 тэрбум доллар) нэхэмжлэхээр боллоо.
Рио Тинто группийн “Диавик” уурхай байгаль орчны шагнал хүртлээ Рио Тинто группийн эзэмшдэг “Диавик” алмазны уурхай нь Канад улсын Баруун хойд бүсэд оршдог. Энэхүү уурхай 3.5 мегаваттын хүчин чадалтай нарны цахилгаан станц барьж, уурхай хаагдахаас нэг жилийн өмнө ашиглалтад оруулжээ.
Монгол, ОХУ-ын шатахууны урт хугацааны хэлэлцээр: Боломж ба болгоомжлол Гадаад хүчин зүйлээс шалтгаалж шатахуун тасалдахаас сэргийлэх зорилгоор Монгол Улс ОХУ-тай агаарын тээврийн түлшийг тогтвортой нийлүүлэх 20 жилийн гэрээг байгуулахаар бэлтгэж байна.
АНУ газрын ховор элемент хаанаас авдаг вэ? Ухаалаг утас, цахилгаан тээврийн хэрэгсэл, чиглүүлэгч пуужин, хиймэл дагуул зэрэг бүх зүйлд чухал ач холбогдолтой 17 төрлийн эрдэс бодис бүхий газрын ховор элементийн (ГХЭ) дэлхийн нийлүүлэлтэд Хятад улс ноёрхож байна.
“JSW Steel Ltd” компани Монголоос коксжих нүүрс импортлоход бэрхшээлтэй тулгарчээ Энэтхэгийн хамгийн том ган үйлдвэрлэгч “JSW Steel Ltd” нь ханган нийлүүлэгчдээс хариу өгөхгүй байгаа болон тээвэрлэлтийн асуудлуудаас болж Монголоос коксжих нүүрс импортлоход бэрхшээлтэй тулгарч байгаа талаар эх сурвалжууд мэдээллээ.
АНУ-ын “United Airlines” агаарын тээвэрлэгч Монгол Улс руу нислэгээ эхлүүлнэ Монгол Улс 2023 онд АНУ-тай албан хэлэлцээр хийж, сүүлийн 20 гаруй жил хүлээгдсэн хоёр улсын Засгийн газар хоорондын Агаарын харилцааны “Open sky” гэрээг үзэглэсэн. Үүний үр дүнд, Америкийн тэргүүлэгч агаарын тээврийн компани болох “United Airlines” Монгол Улс руу нислэг үйлдэж эхэллээ.
Рио Тинто газрын ховор элементийн зах зээлийг судалж байна Рио Тинто (ASX: RIO) групп дэлхийн зах зээлийн чиг хандлага өөрчлөгдөж, худалдааны зөрчилдөөн нэмэгдэж буйтай холбогдуулан газрын ховор элемент (ГХЭ) болон критикал минералын чиглэлд үйл ажиллагаагаа өргөжүүлэх талаар бодож эхэлжээ.
71 талбайд хайгуулын тусгай зөвшөөрлийн сонгон шалгаруулалт зарлажээ Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамнаас ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг 2025 оны 3 дугаар сарын 1-нээс нээсэн. Тусгай зөвшөөрлийн сонгон шалгаруулалтыг 71 талбайд зарлаад байна.
“Эрдэнэс Тавантолгой” ХК 2024 онд 4.5 их наяд төгрөгийн цэвэр ашиг олсон “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Гүйцэтгэх захирал С.Наранцогт даргалан явуулж, Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүд, компанийн удирдлагууд болон хувьцаа эзэмшигч иргэдийн төлөөлөл оролцлоо.
4 5 6 7 8 9 10