Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Шинэ мэдээ
 “Mining Week-Уул уурхайн 7 хоног” форум болон  “MinePro 2024” үзэсгэлэнгийн мэдээллийн түншээр The Mongolian Mining Journal ажиллана Монголын Уул Уурхайн Үндэсний Ассоциаци  Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам  хамтран Mining Week-Уул уурхайн 7 хоног  форумыг 3 дахь жилдээ 2024 оны 10 дугаар сарын  7-13-ны өдрүүдэд зохион байгуулахаар төлөвлөж байна.
Хятадын төмрийн хүдрийн импорт 1.9%-иар буурчээ Хятад улсын төмрийн хүдрийн импорт 2024 онд 1.17-1.18 тэрбум тонн байх төлөвтэй байгаа бөгөөд энэ нь өнгөрсөн оны 1.18 тэрбум тоннтой ижил байна гэж Бразилийн уул уурхайн Vale компанийн ахлах албан тушаалтан лхагва гарагт мэдэгдэв. Vale компанийн Зах зээл хариуцсан маркетингийн менежер Эдуардо Мелло Франко Сингапурт болсон уул уурхайн чуулганы үеэр “Ойрын хугацаанд Хятадын эдийн засагт тогтвортой байдал ажиглагдаж байгаа ч үл хөдлөх хөрөнгийн зах зээл ойрын хэдэн жилд удааширч байна.
Геологи, уул уурхайн салбарын ирээдүйн хөгжилд асар том шилжилт ажиглагдаж байна “Дижитал шилжилтийн гол цөм хиймэл оюун ухаан, зүйлсийн интернэт, машин сургалт, үүлэн технологи гэсэн 4   тулгуурт үндэслэн  AI /хиймэл оюун ухаан/ технологи уул уурхайн салбарт асар хурдацтай нэвтэрч байна. Тоолшгүй их өгөгдөлд дүн шинжилгээ хийж, хэрэгжүүлэх шийдлийг өндөр түвшинд боловсруулах чадвартай хиймэл оюун ухааныг ашигт малтмалын хайгуулаас олборлолт хүртэлх бүх шатанд ашиглах болсноор шийдвэр гаргах үйл явц богино хугацаанд  аюулгүй, оновчтой болж, олборлолтын явцад тоног төхөөрөмжийн эвдрэл саатлаас сэргийлэх зэргээр бүтээмжийг нэмэгдүүлэх олон давуу тал бий болно” хэмээн  “Digitalization in Mining Mongolia” хурлыг  санаачлагч А.Мөнхбадрал   онцолсон юм.  
Сэргээгдэх эрчим хүч дэлхийн цахилгаан эрчим хүчний 30 гаруй хувийг бүрдүүлж байна Өнгөрсөн жил салхи, нарны эрчим хүчний үйлдвэрлэл эрчимтэй өссөний дараа анх удаа дэлхийн нийт цахилгааны 30 гаруй хувийг сэргээгдэх эрчим хүч эзэллээ.
Хариуцлагагүй уул уурхайгаас болж сүйдсэн 187 га газарт нөхөн сэргээлт хийж эхэллээ Дархан-Уул аймгийн Шарын голд байрлах Хургадын ам, Хар ямаатын хэсэгт техникийн нөхөн сэргээлт хийж байна. Уул уурхайн улмаас олон жил орхигдсон 180 орчим га талбай олон жилийн турш ашиглалтаас гарч, хүн мал байтугай ан амьтан ч явахын эцэсгүй нүд халтирам дүр зурагтай он оныг үджээ. Шарын голын хөндийн үзэсгэлэнт байгалийг сүйтгэж, хуш, хус бүхий ойн санд тулган ухаж сэндийчсэн энэ газрыг Оюу толгой компанийн тусламжтай  ийнхүү эргэн ашиглахаар болж байна. 
Конго улсын Хятадтай байгуулсан 7 тэрбум долларын дэд бүтцийн гэрээ зэсийн үнээс хамаарна Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улс Хятадын компаниудтай ашигт малтмалын гэрээгээ шинэчлэн байгуулсан бөгөөд уг гэрээний  хүрээнд дэд бүтцэд 7 тэрбум долларын
Биржээр борлуулсан нүүрсийг Мандал боомт хүргэх тээвэр өнөөдрөөс эхэллээ Зам, тээврийн хөгжлийн яамнаас 2024 онд Монгол Улсын төмөр замын сүлжээгээр 45.5 сая.тонн ачаа тээвэрлэх зорилт дэвшүүлсэн.
Нүүрсний экспорт өсч, алтны үнэ тогтвортой байна “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн биржээр арилжаалагдсан нүүрсний экспортын сарын гүйцэтгэл 2024 оны 4 дүгээр сард 1050181.60 тоннд хүрснээр анхны арилжаа эхэлснээс хойших хамгийн өндөр үзүүлэлт боллоо. Нүүрсний борлуулалт, ил тод нээлттэй болсноор биржийн тээвэр, экспорт нэмэгдэж нэг сарын дотор биржээр арилжсан нэг сая тонн нүүрсийг экспортод гаргаж компанийн түүхэнд шинэ амжилт тогтоов.
Хятадын цөмийн хүчин чадал нэмэгдсээр байна АНУ-ын Эрчим хүчний мэдээллийн агентлагаас (ЭХМА) саяхан гаргасан тайланд, Хятадын цөмийн эрчим хүч үйлдвэрлэх хүчин чадал сүүлийн арван жилд 34 ГВт-аар нэмэгдсэн гэжээ. Энэхүү өсөлт нь цөмийн шинэ станцууд ихээхэн нэмэгдсэнтэй холбоотой юм. 2024 оны 4 дүгээр сарын байдлаар Хятадад нийт 53.2 ГВт хүчин чадалтай 55 цөмийн реактор ажиллаж байна. Одоогоор нэмж 23 реактор шинээр баригдаж байна.
Нарны эрчим хүчний үйлдвэрлэлээр Хятад ноёрхлоо Хятад улс 2024 онд салхи, нарны эрчим хүчний суурилуулалтын үндэсний зорилтоо 2030 оны төлөвлөсөн хугацаанаасаа зургаан жилийн өмнө биелүүлэх төлөвтэй байна.
Австрали  нь металлургийн нүүрсний дэлхийн хамгийн том экспортлогч хэвээр байна 4 дүгээр сард Австрали улс сүүлийн дөрвөн жилд анх удаа Японоос илүү их нүүрс Хятад руу экспортолсон нь зах зээлийн үзүүлэлтэд өөрчлөлт ажиглагдаж, Бээжинтэй харилцаа сайжирч байгааг илэрхийллээ. Түүхий эдийн судалгааны компани Kpler-ийн тоо баримтаас үзвэл, Хятад руу Австралиас экспортолсон бүх төрлийн нүүрс өнгөрсөн 4 дүгээр сард 6.87 сая тонн болсон нь  11 дүгээр сараас хойших хамгийн өндөр үзүүлэлт юм.
Биржээр арилжаалах зэсийн баяжмалын хэмжээг үе шаттай нэмэгдүүлнэ Монгол Улсын ДНБ-ий 27%, аж үйлдвэрийн салбарын 71%, экспортын орлогын 92 %, гадаадын шууд хөрөнгө оруулалтын 77%, Улсын төсвийн орлогын 32 %-ийг эрдэс баялгийн салбарын үйлдвэрлэл, экспортын орлогоос бүрдүүлж байна. Нэг салбараас хэт их хараат байгаа нь  бахархах үзүүлэлт биш ч гэлээ уул уурхайн салбар одоо болон ирээдүйд эдийн засгийн гол хөдөлгөгч хүч хэвээр байх нь эндээс тодорхой харагдаж буй юм. 
Австрали улс критикал минералын салбар дахь гадаадын хөрөнгө оруулалтыг хязгаарлаж байна Австрали улс критикал минералын салбар дахь гадаадын хөрөнгө оруулалтыг анхааралтай ажиглаж, эдийн засгийн өсөлтийг дэмжих, эрсдэл багатай хөрөнгө оруулалтын зөвшөөрөл олгох үйл явцыг хурдасгах болно.
УУЛ УУРХАЙ, ХҮНД ҮЙЛДВЭРИЙН ДЭД САЙД Б.УЯНГА “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН УУРХАЙД АЖИЛЛАВ Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайд Б.Уянгаар ахлуулсан бүрэлдэхүүн 2024 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн уурхайн үйл ажиллагаа болон хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрүүдтэй танилцаж, уурхайчидтай уулзалт хийлээ.
 “Их 7”-гийн орнууд 2035 он гэхэд  нүүрсний хэрэглээг зогсоох талаар хэлэлцэж байна Италид болж буй уулзалтаар дэлхийн  аж үйлдвэржсэн "Их 7"-гийн эрчим хүчний сайд нар 2035 он гэхэд цахилгаан эрчим хүчний нүүрсний үйлдвэрлэлээ зогсоох талаар ярилцаж байгааг Ройтерс агентлагт   эх сурвалж мэдээллээ.
ЗЭСИЙН БАЯЖМАЛЫН АРИЛЖААГ НЭЭХ ЦАН ЦОХИХ ЁСЛОЛ ЗОХИОН БАЙГУУЛЛАА  “Монголын хөрөнгийн бирж” ХК нь уул уурхайн бүтээгдэхүүний бирж болон өргөжсөнөөс хойш 2024.04.29 ний өдөр
Build Mongolia 2024 "Монгол орноо хамтдаа бүтээн байгуулцгаая” уриан дор Build Mongolia 2024 - Олон улсын барилга, уул уурхай, эрчим хүч, дэд бүтэц, дэвшилтэт технологийн 4 дэх удаагийн үзэсгэлэн 2024 оны 4 сарын 24-26ны өдрүүдэд Степпе-Арена буюу Мөсөн Өргөөнд амжилттай зохион байгуулагдаж шилдэг оролцогч байгууллагуудаа шалгарууллаа.
Хүртээмжтэй уул уурхайн хөгжлийн төлөө уурхайчин эмэгтэйчүүд чууллаа Эрдэс баялаг эмэгтэйчүүд үндэсний анхдугаар чуулганыг 2018 онд “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын дэмжлэгтэйгээр Эрдэнэт хотноо зохион байгуулж, эмэгтэйчүүд анх дуу хоолойгоо нэгтгэж байсан бол II чуулган 2019 онд Улаанбаатар хотноо Төрийн ордонд ХАМТЫН ХҮЧ, ХӨГЖЛИЙН ГАРЦ уриан дор зохион байгуулагдаж байв. Харин 2021 онд ЭМЭГТЭЙЧҮҮД ХАРИУЦЛАГАТАЙ УУЛ УУРХАЙГ МАНЛАЙЛАХ НЬ сэдвийн хүрээнд III чуулганыг цахимаар зохион байгуулж, чуулганаас тухай бүр санал, зөвлөмж, уриалга гарч, бодит ажлууд хийгдсэний үр дүнд салбарын эмэгтэйчүүд нэгдэн нийлж, асуудлаа хэлэлцдэг жишиг загвар хэдийн тогтжээ.
ГҮНИЙ УСНЫ ХЭРЭГЛЭЭ ХЯНАЛТГҮЙ БАЙНА ХXI зуунд цэнгэг ус дэлхийн хөгжлийн бодлогыг то[1]дорхойлох байгалийн бүтээгдэхүүн байх болно гэдгийг өдгөө бүгд хүлээн зөвшөөрч байна. Дэлхийн улс орон алт эрдэнэсийн сан, валютын нөөцөө өсгөхөөс илүүтэй усныхаа нөөцийг нэмэгдүүлэх, хайрлаж гамнах, хамгаалахад онцгой анхаарч
Трансвест Монголиа ХХК-ийн “Харилцагчийн өдөрлөг 2024” боллоо Трансвест Монголиа ХХК нь залуу боловсон хүчнийхээ мэдлэг ур чадварыг нэмэгдүүлэх, ажлын байрыг олноор бий
1 2 3 4