Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ертөнц
Хятад байгалийн хийн импортоо нэмэгдүүлнэ Хятад улс нь байгалийн хийн импортоо 2030 он гэхэд жилд 190-270 тэрбум шоо метрт хүргэх төлөвлөгөөтэй байна. Энэ тухай тус улсын төрийн өмчит CNPC корпорацийн олон улсын хэлтсийн захирал Лю Юэцян мэдэгджээ.
Оросын нүүрсний олборлолт, экспорт нэмэгджээ ОХУ-ын нүүрсний олборлолт 1-6 дугаар сарын байдлаар 6%-иар өсч 217.251 сая тоннд хүрсэн байна. Үүнээс дотоодын зах зээлд 95.808 сая тонн нийлүүлсэн нь 2015 оны мөн үетэй харьцуулахад 1.3%-иар өссөн үзүүлэлт аж.
Хятадын төмрийн хүдрийн нөөц нэмэгдэв Энэ долоо хоногийн байдлаар Хятадын далайн боомтууд дахь төмрийн хүдрийн нөөц 0.4%-иар нэмэгдэж 106.05 сая тоннд хүрчээ.
Ураны борлуулалт буурч Cameco алдагдал хүлээв Уран үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлэх Cameco компани хоёрдугаар улирлын тайлангаа мэдээлсэн байна. Уг тайланд дурдсанаар тус компани хоёрдугаар улиралд шинжээчдийн тооцоолж байснаас хавьгүй муу үзүүлэлттэй ажиллажээ.
Хятадад төмрийн хүдрийн үнэ нэмэгдэв Энэ долоо хоногийн пүрэв гаригийн байдлаар Хятадын далайн Циндао боомт дээр 62%-ийн төмрийн агуулгатай хүдрийн үнэ 3,5%-иар нэмэгдэж, 60,7 ам.долларт хүрчээ.
Хятадын компаниудын гадны уул уурхай дахь хөрөнгө оруулалт нэмэгджээ 2016 оны эхний хагас жилийн байдлаар Хятадын компаниуд гадны уул уурхайн компаниудын хувийг худалдаж авахад нийт 4,5 тэрбум ам.доллар зарцуулсан байна.
“En+” групп нүүрс тээвэрлэх төмөр замд хөрөнгө оруулж байна Оросын “En+” групп нүүрсний Бейскийн ордоос “Оросын төмөр зам”-ын сүлжээтэй холбох төмөр замын эхний ээлжийн 16 км замыг ашиглалтад оруулсан байна. Өмнө нь тус компани ордоос нүүрсээ авто замаар тээвэрлэж байжээ.
Оросын зэсийн ордод хятадууд хувь эзэмшлээ Хятадын “Highland Fund” консорциум нь Оросын Быстринский УБҮ-ийн төсөлд хувь эзэмшихээр болсон тухай “Норийльский никель” компани мэдэгджээ.
Хятад гангийн үйлдвэрлэл, нүүрсний олборлолтоо бууруулж байна Дэлхийн гангийн хамгийн том үйлдвэрлэгч Хятад улс нь энэ оны эхний хагаст ган үйлдвэрлэлийн хүчин чадлаа 13 сая тонноор бууруулсан байна.
Хятад улс цахилгаан машины гол түүхий эдийг атгандаа оруулав Цахилгаан машины үйлдвэрлэл нэмэгдэж, улмаар дэлхийн газрын тосны зах зээлд заналхийлж мэдэхээр байгаа тухай олон улсын хэвлэлүүдээр итгэлтэй нь аргагүй таамаглал дэвшүүлцгээх болов.
“АЛРОСА” группын төрийн өмчийн 10,9%-ийг хувьчлах ажил эхэллээ Оросын алмаз үйлдвэрлэгч “АЛРОСА” группын төрийн өмчийн 10,9%-ийг хувьчлалыг лхагва гаригт эхлүүлжээ. Энэ тухай тус улсын Эдийн засаг хөгжлийн сайд Алексей Улюкаев мэдэгдсэн байна.
Япон, АНУ-ын хөрөнгө оруулагчид Индонезийн зэсийн салбарыг орхилоо Японы уул уурхайн “Sumitomo Metal Mining”, “Mitsubishi Matreials”, “Furukawa” компаниуд Индонезийн зэсийн Batu Hijau ордын хувь эзэмшлээ орон нутгийн “PT Amman Mineral” компанид худалдахаар болжээ.
Рио Тинто “Симандоу” төслийг царцаалаа Төмрийн хүдрийн дэлхийн хамгийн том орд болох Симандоу төслөө Рио Тинто групп царцаахаар болжээ.
Элга ордын 49%-ийг “Газпромбанк” эзэмшлээ Оросын “Мечел” групп өөрийн эзэмшлийн Элга нүүрсний ордын 49%-ийг Газпромбанкинд 34.3 тэрбум рублиэр худалдах хэлэлцээрийг амжилттай хийж дуусгажээ.
АДБХОБ анхны зээл 509 сая ам.доллар олгох гэж байна Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банкны /АДБХОБ/ анхны зээл болох нийт 509 сая ам.долларыг дөрвөн төсөлд олгохоор болжээ.
“Baosteel” болон WISCO компани нэгдэж байна Хятадын гангийн үйлдвэрлэлээр тэргүүлэгч “Baosteel” болон “Wuhan Iron & steel group” /WISCO/ нэгдэж буй тухай Бээжингийн хөрөнгийн биржээс мэдээлжээ.
Хятадууд Орост химийн үйлдвэр байгуулна Хятадын China National Chemical Engineering /CNCEС/ корпораци нь Оросын газар нутагт химийн үйлдвэр байгуулах төслийн 2,9 тэрбум юань буюу 442,5 сая ам.долларын дүнтэй гэрээ байгуулав.
Бразилд төмөрлөгийн шинэ үйлдвэр ашиглалтад орлоо Өмнөд Солонгосын “Dongkuk Steel Mill” компани Бразилийн Сеара мужид төмөрлөгийн “Companhia Siderurgica do Pecem” үйлдвэрийг шинээр ашиглалтад оруулж байна.
Хятадад төмрийн хүдрийн үнэ буурав Энэ долоо хоногийн мягмар гаригийн байдлаар Хятадын Даляны түүхий эдийн бирж дээр төмрийн хүдрийн үнэ 4,2%-иар буурч, тонн тутамд 355,5 юань буюу 53,8 ам.долларт хүрсэн байна.
“Glencore” компани нүүрсний Tahmoor уурхайг хаана “Glencore” компани 2019 онд Австрали дахь нүүрсний Tahmoor уурхайн үйл ажиллагааг хаахаар төлөвлөж байна.
44 45 46 47 48 49 50