Ертөнц
Ачааны хөдлөх бүрэлдэхүүн худалдаж авах нь ихэсчээ
Германы “SCI” компанийн “Verkehr” төслийн багийнхан олон улсын зах зээл дээрх ачааны хөдлөх бүрэлдэхүүний захиалгын талаар судалгаа хийсэн байна. Судалгааны дүнд өнгөрсөн 2012 онд олон улсын зах зээл дээр нийт 12 тэрбум еврогийн өртөгтэй ачааны хөдлөх бүрэлдэхүүн худалдаалагдсан байна.
BHP Billiton байгалийн хийн төслийн эзэмшлээ хятадуудад зарлаа
Баруун Австралийн Дампирын хойгт байгалийн хий шингэрүүлэх “The Browse LNG” төсөл хэрэгжиж байгаа. Төслийн нийт хөрөнгийг 45 тэрбум австрали доллар гэж тооцсон бөгөөд Австралийн “Woodside Petroleum”, Германы “Royal Dutch Shell”, Английн “British Petroleum”, Японы “LNG”, Австралийн “BHP Billiton” компаниуд хамтарч эзэмшдэг.
Хятадад дизель түлш, бензиний үнэ буурав
БНХАУ-ын Засгийн газар дотоодын зах зээл дэх дизель түлш, бензиний үнийг бууруулах шийдвэр гаргажээ. Тус улсын Хөгжил, шинэтгэлийн үндэсний хорооноос мэдэгдсэнээр энэ сарын 7-ны өдрөөс эхлэн бензиний үнэ тонн тутамд 95 юань буюу 15,32 ам.доллар, дизель түлш 90 юань буюу 14,51 ам.доллараар тус тус буурав.
“Роснефть”, CNPC хамтын ажиллагаагаа өргөжүүлж байна
Оросын төрийн өмчит “Роснефть” компани Хятадын Үндэсний газрын тос, хийн корпораци /CNPC/ хамтран далайн гүнээс газрын тос олборлохоор хэлэлцэж байна. Баренцийн тэнгис, Почерскийн далайд төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа юм.
Хятадын “Sinopec”-ийн Ерөнхийлөгч тодорлоо
Хятадын газрын тос боловсруулах томоохон компанийн нэг “Sinopec”-ийн шинэ Ерөнхийлөгчөөр Ли Чунганг томилогдсон байна. Тус компанийн Хувь нийлүүлэгчдийн хурлаас энэ шийдвэр гарчээ. Тэрбээр 2015 оны тавдугаар сарын төгсгөл хүртэл энэхүү албан тушаалыг хаших юм байна.
“Роснефть” газрын тосны эрэлд Японтой хамтарна
Оросын төрийн өмчийн газрын тосны магнат “Роснефть” газрын тосны хайгуулын үлэмж төслүүдийг эхлүүлэхээр гадны хэд хэдэн томоохон түнштэй хамтын ажиллагааны гэрээ байгуулаад байгаа билээ.
Орос Раджин боомтоор Хятад руу нүүрс нийлүүлнэ
Оросын төрийн өмчит РЖД компани нь төмөр замын “Хасан Раджин” төслийн хүрээнд Хойд Солонгосын Манпхо 301 метр, Унсан 490 метр, Унра 3850 метрийн урттай төмөр замын гурван туннелийг сэргээн засварлах ажлыг гүйцэтгэж дуусгасан байна. Эдгээр замыг ирэх сард ашиглалтад оруулахаар төлөвлөжээ.
“Оросын төмөр зам”- ыг 2014 онд хувьчилна
ОХУ-ын төрийн өмчит РЖД /Оросын төмөр зам/ компанийн эхний 5 хувийг 2014 оны хоёрдугаар хагаст, дараагийн 20 хувийг 2016 онд хувьчлахаар төлөвлөжээ. Тус улсын Төрийн өмчийн газрын дарга Ольга Дергунова өнгөрсөн гуравдугаар сард мэдэгдэхдээ РЖД компанийн хувьцааг хоёр үе шаттайгаар олон нийтэд болон аж ахуйн нэгжүүдэд худалдана гэжээ.
ОХУ-ын газрын тосны экспортын татвар буурна
ОХУ-ын газрын тосны мониторингийн мэдээллээр гуравдугаар сарын 15-наас дөрөвдүгээр сарын 14-ний хооронд дэлхийн зах зээл дэх Urals маркийн газрын тосны үнэ 104,7 ам.доллар байсан байна.
Уул уурхайн төмөр зам тавина
“Оросын төмөр замуудын нэгдэл” компани Вьетнамд ачаа тээврийн 180 километр урт төмөр зам тавихаар ажиллаж байгаа бөгөөд урьдчилсан гэрээнд гарын үсэг зурсан байна.
Алс Дорнодын төмөр замд 260 тэрбум рубль зарцуулна
ОХУ-д энэ сарын 2-ны өдөр эхэлсэн Алс Дорнодын бүс нутгийг хөгжүүлэх комиссын хуралдааны үеэр тус улсын Ерөнхий сайд Дмитрий Медведев Алс Дорнодыг хөгжүүлэх гол чиглэл нь тээвэр, эрчим хүчний дэд бүтцийг шинэчлэл гэж мэдэгдэв.