Ертөнц
Хятад АЦС-аа нэмэгдүүлнэ
Хятадын Гуандун цөмийн эрчим хүчний корпораци /CGNPC/ 2012 онд олон улсын худалдаа болон эрдэс баялаг олборлолтын хүрээнд 308 мянган тонн ураны нөөц бий болгожээ.
Орос-Хятадын хамтарсан нефть-химийн компани байгууллаа
Оросын төрийн өмчит “Роснефть” компани нь Хятад улсад газрын тос нийлүүлэлтээ шат дараалалтайгаар нэмэгдүүлэхээр болж, 25 жилийн хугацааны гэрээ байгуулав. Үүнийхээ хариуд тус улсын Хөгжлийн банкнаас хоёр тэрбум ам.долларын зээл авахаар болжээ.
“Роснефть” ТНК-ВР компанийг худалдан авах хэлэлцээрээ дуусгажээ
Оросын төрийн өмчит “Роснефть” компани Их Британийн PB болон Оросын AAR консорциумаас ТНК-ВР компанийг худалдан авах гэрээ хэлэлцээрээ дуусгаснаа мэдэгдлээ. Хойд хөршид газрын тос олборлолтоороо гуравдугаарт ордог ТНК-ВР компанийг худалдах хэлэлцээр хагас жил үргэлжлээд ийнхүү өндөрлөж байна.
Оросын ТӨК-иудын хувьцаа Москвагийн бирж дээр зарагдана
Оросууд төрийн өмчит томоохон хувьцаат нийгэмлэгүүдээ 2016 оны төгсгөл гэхэд бүрэн хувьчилж дуусахаар төлөвлөсөн. Энэ төлөвлөгөөнд төмөр замын “РЖД” компани ч багтаж буй. Өнгөрсөн долоо хоногт тус улсын Эдийн засгийн хөгжлийн сайд А.Белоусов “РЖД”-г энэ оны дундуур эсвэл сүүлээр хувьчилна гэж мэдэгдсэн юм.
Унгарчууд шинэ төмөр замаа транзит тээвэр болгоно
Унгар улс шинээр 113 километр урттай төмөр зам тавих гэж байгаа. Шинэ төмөр замыг тавихын тулд Хятадаас зээл авахаар болжээ. Хятадын хөгжлийн банкнаас 1.3 тэрбум еврогийн зээл олгохоор болсон байна.
Оросууд Хятадаас 30 тэрбум ам.долларын зээл авч магадгүй
Оросын төрийн өмчит “Роснефть” компани Хятадаас 30 тэрбум ам.доллар зээлэхээр ярилцаж байгаа талаар Reuters агентлагаас мэдээлсэн байна. Ингэснээр хятадууд Оросын хамгийн том газрын тосны хэрэглэгч болох төлөвтэй байгаа гэнэ.
Хятадын нефтийн магнат “Nexen”-ийг эзэмшинэ
Хятадын газрын тосны салбарт эхнээсээ гуравт буюу “PetroChina” болон “Sinopec” компанийн дараа орох “CNOOC” Канадын газрын тос, байгалийн хийн магнат “Nexen Inc”-ийг 15.1 тэрбум ам.доллараар худалдаж авах зорилт бүрэн хэрэгжихэд тун ойртсоныг өчигдөр мэдэгдэв.
Мечел Ванино боомтыг авлаа
Уул уурхай, ган үйлдвэрлэлийн магнат “Мечел” компани Оросын Зүүн Эргийн боомт болох Ваниногийн 55 хувийг эзэмшихээр болсныг өнгөрсөн баасан гаригт VTB банк мэдээлжээ.
Хятадад дахин хурдан галт тэрэг үйлдвэрлэнэ
БНХАУ-ын Засгийн газраас 6.2 тэрбум ам.долларын өртөгтэй хурдан галт тэрэг үйлдвэрлэх тендер зарлажээ. Тус улсын Засгийн газрын зүгээс 300-400 ширхэг иж бүрэн хурдан галт тэргийг ойрын хоёр сард үйлдвэрлэхээр тооцсон байна.
Хятадын дараагийн удирдагч тодортол нүүрсний үнэ өснө
Хятадын коммунист намын 18 дугаар их хурал энэ сарын 8-нд Бээжин хотод болох гэж байна. Тус хурлаар намын гишүүд дараагийн удирдагчаа сонгох юм. Хятадад арван жилд нэг удаа эрх мэдэл шилжүүлэх үйл явц өрнөдөг. Энэ хурлын өрнөл дэлхий нийтийн анхаарлын төвд байгаа.
Хятадад анхдагч нейтроны реактор баригджээ
Хятадын Засгийн газраас цөмийн энергийг хөгжүүлэх гурван үе шат бүхий стратегийн төлөвлөгөө боловсруулсан билээ. Энэхүү стратеги нь нэгдүгээрт даралтын усны реактор, хоёрдугаарт анхдагч нейтроны реактор, гуравдугаарт цөмийн нэгдлийн реактор байгуулах үе шаттай юм.
Оросын төмөр зам 2016 онд Лондонд IPO хийж магадгүй
“Оросын төмөр зам”-ыг шат дараатайгаар хувьчлах төлөвлөгөөний хүрээнд ирэх жил тус компанийн 25 хувийг хувьчлахаар төлөвлөөд байгаа юм. Тооцоолж буйгаар тус компани 1.7 их наяд рубль буюу 53 тэрбум ам.доллараар үнэлэгдэхээр байгаа ажээ. Гэхдээ “Оросын төмөр зам” компани хувьцаагаа зөвхөн Лондоны хөрөнгийн биржид бус Москвагийн биржид ч худалдаалж магадгүй ажээ.
Зэсийн үнэ унаж байна
Дэлхийн хамгийн том зэс үйлдвэрлэгч Чили улсад 1 фунт зэсийн үнэ 3 доллар 85 цент байсан бол 3 доллар 52 цент болж унаад байна. Ирэх жил гэхэд энэ байдлаараа унасаар 3 доллар 48 цент болох хандлага ажиглагдаж байгаа ажээ.
“Зэсийн эрэлт багасч, их хэмжээний хуримтлал үүсээд байгаа нь үнийн уналтын гол шалтгаан болж байна” гэж “Cochilco” зэсийн комиссоос мягмар гарагт мэдээлсэн байна.