Компанийн мэдээлэл
“Рио Тинто”-гийн захирал Сэм Уолш Монголд ирнэ
“Рио Тинто” группын Гүйцэтгэх захирал Сэм Уолш энэ амралтын өдрүүдэд Монголд ирэхээр болжээ. “Оюутолгой” ХХК энэ сард 1 сая дахь тонн баяжмалаа үйлдвэрлэж, экспортолсон бөгөөд үүнийг тохиолдуулан “Оюутолгой” компанийн ажилчдад баяр хүргэхээр ирж байгаа хэмээн эх сурвалж мэдээлж байна.
“Саусгоби Ресурс” шүүхийн шийдвэрийг эсэргүүцэв
Өмнөговь аймагт Овооттолгой нүүрсний уурхайд үйл ажиллагаа явуулж буй “Саусгоби Сэндс” компанийг Монгол улсад төлөх ёстой 35.2 тэрбум төгрөгийн татвараас зайлсхийсэн болохыг өчигдөр давж заалдах шатны шүүхээр шүүж, анхны шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн.
“Оюутолгой”-н борлуулалтын орлого 1.6 тэрбум доллар болов
“Туркойз Хилл Ресурс” компани 2014 оны санхүүгийн тайлангаа олон нийтэд мэдээллээ. Тус компани 2014 онд 31.7 сая ам.долларын ашигтай ажиллажээ. 2013 онд 112 сая долларын алдагдалтай ажиллаж байв. Компани ашигтай ажиллахад “Оюутолгой” ХХК бүрэн хүчин чадлаараа ажилласан нь голлон нөлөөлсөн гэжээ.
Хармагтайн нөөцийг 203 сая тонн гэж тогтоожээ
Австралийн хөрөнгийн биржид бүртгэлтэй “Занаду Майнз” компани Хармагтай зэс-алтны төслийнхөө нөөцийг ЖОРК стандартаар тогтоосноо зарлалаа. Хармагтай төсөл нь 1.5 тэрбум паунд зэс /680 мянган тонн зэс/, 2.2 сая унци алтны /70 тонн/ нөөцтэй бөгөөд 0634% зэс, 0.33г/т алтны дундаж агуулгатай нийт 203 сая тонн хүдрийн нөөцтэй хэмээн тогтоогджээ. Хамгийн өндөр агуулгатай 56 сая тонн хүдэрт зэс 0.47%, алт 0.59 г/т байгаа аж.
Рио Тинто Гленкортой нэгдэх боломжгүй
Рио Тинто компанийг Гленкор компани худалдаж авч болзошгүй гэсэн таамаглал хэвлэлээр нэлээд хүчтэй өрнөсөн билээ. Рио Тинтог худалдаж авах тухай Гленкорын саналд өнгөрсөн 8 дугаар сард Рио татгалзсан хариу өгсөн.
“Оюутолгой” ХХК 1 сая дахь тонн баяжмалаа экспортоллоо
“Оюу толгой” ХХК-ийн экспортод гаргасан баяжмалын нийт хэмжээ нэг сая тонн хүрсэн тухай өнөөдөр мэдэгдлээ. Тус компани анхны баяжмалаа 2013 оны 7 дугаар сард экспортод гаргаж байсан бол өнөөдөр нэг сая дахь тонн баяжмалаа экспортод гаргаж байна.
“Эрдэнэ Ресурс” Зуунмод төслөө зарна
Торонтогийн хөрөнгийн биржид бүртгэлтэй “Эрдэнэ Ресурс” компани молибдени-зэсийн Зуунмод төслөө зарахаар болжээ. Уг төслийг Австралийн хөрөнгийн биржид бүртгэлтэй Tian Poh Rescources компани худалдан авахаар болжээ.
“Терра Энержи” нүүрсний экспортоо эхлүүллээ
Австралийн хөрөнгийн биржид бүртгэлтэй “Guildford Coal” компанийн Монгол дахь охин компани “Терра Энержи” Өмнөговь аймгийн “Баруун Ноён уул” коксжих нүүрсний ордод өнгөрсөн оны сүүлээр олборлолтоо эхлүүлээд байгаа билээ.
Сэм Уолш: “Оюутолгой”-н 50.1% бидэнд хангалттай
“Рио Тинто” компанийн Гүйцэтгэх захирал Сэм Уолш, Оюутолгойн төрийн эзэмшлийн хувийг худалдаж, оронд нь нэмэлт роялти авах тухай Монголын Засгийн газрын саналын талаар өчигдөр хэвлэлийн хурлын үеэр мэдэгдсэнийг “Ройтерс” агентлаг мэдээлжээ.