Компанийн мэдээлэл
Хармагтайн нөөцийг 203 сая тонн гэж тогтоожээ
Австралийн хөрөнгийн биржид бүртгэлтэй “Занаду Майнз” компани Хармагтай зэс-алтны төслийнхөө нөөцийг ЖОРК стандартаар тогтоосноо зарлалаа. Хармагтай төсөл нь 1.5 тэрбум паунд зэс /680 мянган тонн зэс/, 2.2 сая унци алтны /70 тонн/ нөөцтэй бөгөөд 0634% зэс, 0.33г/т алтны дундаж агуулгатай нийт 203 сая тонн хүдрийн нөөцтэй хэмээн тогтоогджээ. Хамгийн өндөр агуулгатай 56 сая тонн хүдэрт зэс 0.47%, алт 0.59 г/т байгаа аж.
Рио Тинто Гленкортой нэгдэх боломжгүй
Рио Тинто компанийг Гленкор компани худалдаж авч болзошгүй гэсэн таамаглал хэвлэлээр нэлээд хүчтэй өрнөсөн билээ. Рио Тинтог худалдаж авах тухай Гленкорын саналд өнгөрсөн 8 дугаар сард Рио татгалзсан хариу өгсөн.
“Оюутолгой” ХХК 1 сая дахь тонн баяжмалаа экспортоллоо
“Оюу толгой” ХХК-ийн экспортод гаргасан баяжмалын нийт хэмжээ нэг сая тонн хүрсэн тухай өнөөдөр мэдэгдлээ. Тус компани анхны баяжмалаа 2013 оны 7 дугаар сард экспортод гаргаж байсан бол өнөөдөр нэг сая дахь тонн баяжмалаа экспортод гаргаж байна.
“Эрдэнэ Ресурс” Зуунмод төслөө зарна
Торонтогийн хөрөнгийн биржид бүртгэлтэй “Эрдэнэ Ресурс” компани молибдени-зэсийн Зуунмод төслөө зарахаар болжээ. Уг төслийг Австралийн хөрөнгийн биржид бүртгэлтэй Tian Poh Rescources компани худалдан авахаар болжээ.
“Терра Энержи” нүүрсний экспортоо эхлүүллээ
Австралийн хөрөнгийн биржид бүртгэлтэй “Guildford Coal” компанийн Монгол дахь охин компани “Терра Энержи” Өмнөговь аймгийн “Баруун Ноён уул” коксжих нүүрсний ордод өнгөрсөн оны сүүлээр олборлолтоо эхлүүлээд байгаа билээ.
Сэм Уолш: “Оюутолгой”-н 50.1% бидэнд хангалттай
“Рио Тинто” компанийн Гүйцэтгэх захирал Сэм Уолш, Оюутолгойн төрийн эзэмшлийн хувийг худалдаж, оронд нь нэмэлт роялти авах тухай Монголын Засгийн газрын саналын талаар өчигдөр хэвлэлийн хурлын үеэр мэдэгдсэнийг “Ройтерс” агентлаг мэдээлжээ.
“Саусгоби ресурс” торгууль, зээлийн хүүний дарамтад оров
Өмнийн говийн “Овооттолгой” нүүрсний уурхайд үйл ажиллагаа явуулж буй “Саусгоби сэндс” компанийн толгой компани “Саусгоби Ресурс” компанийн захирал асан Жастин Каплагийн үлэмж их хэмжээний татвараас зайлсхийсэн хэрэгт холбогдох шүүх хурлын шийдвэрээр 35 тэрбум төгрөгийн торгуулийг тус компанид ногдуулахаар болсон.