Компанийн мэдээлэл
Професи Улаан-Овоо ордын олборлолтыг сэргээнэ
Өнгөрсөн оны хоёрдугаар хагаст Улаан-Овоо эрчим хүчний нүүрсний уурхайдаа түр хугацааны зогсолт хийгээд байсан “Професи” нүүрсний борлуулалтын гэрээг хэд хэдэн компанитай байгуулжээ.
Sentosa Mining Говь-Алтайд зэс, алтны судалгааг эрчимтэй хийж байна
Австралийн хөрөнгийн биржид бүртгэлтэй “Sentosa Mining” компани Говь-Алтайд орших долоон хайгуулын тусгай зөвшөөрөл бүхий “Darvii Naruu” төслийн судалгааны ажлыг өрнүүлж байна. Тус компани есдүгээр сарын 11-нд төслийн баруун хойд хэсэгт хийсэн агаарын соронзон судалгааны дүгнэлтийг танилцуулсан юм.
Kincora хайгуулын ажлаа эрчимжүүлнэ
Дорноговь аймгийн баруун хэсэгт орших Хүрэл үнэг төслийг хэрэгжүүлж буй “Kincora Copper” компани хайгуулын ажлаа эрчимжүүлэхээр ажилдаа ороод байна. Тус компанийн хийж буй “Induced Polarization” буюу эсэргүүцэл, туйлшралаар чулуулаг, хүдрийн биетийг тодорхойлох судалгааны эхний үр дүнгүүд сайн үзүүлэлттэй гарч буй ажээ.
Оюутолгойн шалгалт дуусчээ
“Оюутолгой” төслийн анхны хөрөнгө оруулалтыг шалгах Ажлын хэсгийн шалгалт дуусчээ. Шалгалтын дүнг Ажлын хэсгийн ахлагч Уул уурхайн сайд Д.Ганхуягт танилцуулаад байгаа бөгөөд удахгүй Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэх гэнэ.
“Оюутолгой” ХХК-ийн ТУЗ-ийн гурван гишүүн тодорлоо
“Оюутолгой” ХХК-ийн ТУЗ-д Монголын талыг төлөөлөх гурван хүний нэр тодорсон байна. “Эрдэнэс МГЛ” компанийн Дэд захирал Г.Тэмүүлэн, “Эрдэнэс Оюутолгой” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Д.Ганболд, Уул уурхайн яамны Стратеги, бодлого төлөвлөлтийн газрын дарга Ч.Отгочулуу нарыг
“Пибоди Энержи” компани 400 ажлын байр цомхотгоно
Нью-Йоркийн хөрөнгийн биржэд бүртгэлтэй Америкийн “Пибоди Энержи” компани Австралийн зүүн хойд хэсэгт орших Квинсленд мужид найм, зүүн хэсэгт орших Шинэ өмнөд Уэльс мужид нүүрсний гурван орд эзэмшдэг.
Нүүрстийн ордын олборлолт эхэлнэ
Австралийн хөрөнгийн биржид бүртгэлтэй “Модун Ресурс”(ASX:MOU) компани Ашигт малтмалын газраас Нүүрстийн ордоос дулааны нүүрс олборлох тусгай зөвшөөрөл авсан тухайгаа мэдэгджээ.