Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Компанийн мэдээлэл
Оюутолгойн экспорт хойшилж магадгүй “Оюутолгой” компанийн Баяжуулах үйлдвэрийг Улсын комисст хараахан хүлээлгэж өгөөгүй байгаа. Энэ сарын 9-10-ны өдөр Уул уурхай яам болон холбогдох яам, мэргэжлийн байгууллага, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын төлөөллөөс бүрдсэн Улсын комисс Оюутолгойд ажиллаж, Баяжуулах үйлдвэрийг хүлээн авах эсэхийг шийдвэрлэх юм байна.
“Оюутолгой” ХХК-ийг шалгаж байна “Оюутолгой” компанийн Хувь нийлүүлэгчдийн хурал түр завсарлаад байгаа. “Оюутолгой” төслийн анхны хөрөнгө оруулалт хэтэрсэн шалтгааныг тогтоосны дараа хурлыг үргэлжлүүлнэ хэмээн Засгийн газрын холбогдох сайд нар мэдэгдээд байгаа билээ.
Рио Тинто охин компаниудаа зарж эхэллээ Рио Тинтогийн охин компани Turquoise Hill Resource Австралийн зэс алтны Ivanhoe Australia компаний 57 хувийг эзэмшдэг. Энэ эзэмшлээ зарах болсон талаараа Рио Тинтогийн шинэ Ерөнхий захирал Сэм Уолш мэдэгдсэн байна.
“Аспайр майнинг”-ийн Р.Троманс огцорлоо Хөвсгөл аймаг дахь Овоотын коксжих нүүрсний орд дээр төсөл хэрэгжүүлэгч “Аспайр майнинг” компанийн Бүрэн бус гүйцэтгэх захирал Росс Троманс огцрох хүсэлтээ илэрхийлжээ. Тэрбээр “Саусгоби сэндс” компанийн Ерөнхийлөгч юм байна.
“Энержи Ресурс”-ын хувьцааны үнэ буурсаар байна Ухаахудагийн нүүрсний ордод олборлолт явуулдаг “Энержи Ресурс” буюу Mongolian Mining Corporation-ийн хувьцааны ханш Хонконгийн хөрөнгийн бирж дээр буурсаар байна.
“Оюутолгой”-н дөрөвдүгээр сарын төсөв батлагджээ “Оюутолгой” төслийн дөрөвдүгээр сарын төсвийг баталсан тухай “Блүмберг” мэдээлжээ. Энэ тухай Уул уурхайн сайд Д.Ганхуяг гар утсаараа мессеж илгээсэн гэнэ.
Тэсэлгээний салбар 39 дэх чуулганаараа хөгжлийн хандлагаа тодорхойлов АНУ-ын Техас мужийн Форт Ворт хотноо хоёрдугаар сарын 9-13-ны өдрүүдэд Тэсрэх бодис, тэсэлгээний аргачлалын 39 дэх чуулган зохиогдлоо. Чуулганд олон улсын 1300 гаруй төлөөлөгч оролцсон бөгөөд манай улсыг төлөөлөн өрөмдлөг, тэсэлгээний салбарт 12 жилийн турш тэргүүлж буй “Мера” компани оролцжээ.
“Оюутолгой” 280 сая ам.долларын татвар төлжээ “Оюутолгой” компани өнгөрсөн оны татварын тайлангаа ил болгожээ. Тэд манай улсын Засгийн газарт нийт 280 сая ам.долларын татвар төлсөн байна.
Рио Тинто татварт 11.6 тэрбум доллар төлжээ Дэлхийн уул уурхайн магнат “Рио Тинто” 2012 онд өөрийн үйл ажиллагаа явуулж буй улс орнуудад нийтдээ 11.6 тэрбум ам.доллар төлснөө мэдэгджээ.
Хэнкок “Англо Американ”-ы Монгол дахь салбарыг удирдана Дэлхийн уул уурхайн хамгийн том компаниудын нэг болох “Англо Американ” Монголд салбараа нээлээ.
Овоотын коксжих нүүрс чанарын өндөр үзүүлэлттэй Австралийн хөрөнгийн биржид бүртгэлтэй “Aspire Mining”( ASX:AKM) компани Хөвсгөл аймагт хэрэгжүүлж буй “Овоот” коксжих нүүрсний төслийн эхний үе шатын судалгаа дууссан тухай мэдээлэв.
ОТ баяжмалынхаа 25 хувийг Өвөрмонголд нийлүүлнэ Оюутолгой ордын зэс, алтны төслийн бүтээн байгуулалт үндсэндээ шувтарч байгаа талаар Рио Тинто хэвлэлийн шинэ мэдээ цацжээ.
“Рио Тинто” 4 тэрбум доллар зээлэхээр “мордов” “Рио Тинто” компани “Оюутолгой” төслийн хоёр дахь үе шатны санхүүжилтийг олон улсын банк санхүүгийн байгууллагуудаас зээлэхээр хөөцөлдөж байна гэсэн мэдээлэл цацагдаад байсан билээ.
“Професи Коал” цахилгаан станцынхаа санхүүжилтийг шийдлээ Хэнтий аймаг дахь “Чандгана тал” нүүрсний ордыг түшиглэн байгуулах 600 МВт-ын цахилгаан станцынхаа хөрөнгө оруулалтыг бараг шийдвэрлэсэн тухайгаа “Професи Коал” компани өчигдөр мэдээлжээ.
“Рио Тинто” шинээр 2000 ажлын байр нээжээ Австралийн баруун хэсэг дэх Пилбарагийн бүс нутагт “Рио Тинто” компани шинээр 2000 гаруй ажлын байр нээж байгаагээ мэдээлжээ. Пилбарагийн бүс нутгийн төмрийн хүдрийн үйлдвэрүүдэд өнөөдрийн байдлаар 9000 орчим хүн ажиллаж байна.
“Рио Тинто”: Оюутолгой төслийн зардал 16 хувиар өссөн “Оюутолгой” төслийн эхний үе шатны бүтээн байгуулалтын зардал 16 хувиар өссөн тухай “Рио Тинто” компани өчигдөр мэдэгджээ.
Оюутолгой тайлбар өглөө Өнгөрсөн баасан гаригийн УИХ-ын чуулганы Нэгдсэн хуралдааны үеэр сөхөгдсөн Оюутолгойн талаарх асуудлуудад Оюутолгой ХХК тайлбар гаргаж, өнөөдөр цахим хуудастаа тавьжээ.
“Рио Тинто” “Оюутолгой” төслийг түр хугацаанд зогсоож магадгүй Монгол улсын төр 34 хувийг нь эзэмшиж буй “Оюутолгой” зэс, алтны төслийг “Рио Тинто” компани түр хугацаанд хойшлуулж магадгүй тухай Блүмбэрг мэдээллээ.
“Эрдэнэс Тавантолгой” экспортын үнэлгээгээ нэмэгдүүлнэ “Эрдэнэс Тавантолгой” компанийн Гүйцэтгэх захирал Я.Батсуурь энэ сарын 11-нээс эхлэн Тавантолгойн нүүрсний экспортыг бүрэн зогсоосныг мэдэгджээ.
Рио Тинто төмрийн хүдрийн олборлолтоо нэмэгдүүлнэ Англи, Австралийн хөрөнгө оруулалттай Рио Тинто компани 2013 онд төмрийн хүдрийн олборлолтоо 15 хувь буюу 290 сая тонн болгон нэмэгдүүлэхээр төлөвлөсөн байна.
39 40 41 42 43 44