Компанийн мэдээлэл
“Энержи Ресурс” 58 сая долларын алдагдалтай ажиллажээ
Хонконгийн хөрөнгийн биржид бүртгэлтэй Mongolian Mining Corporation 2013 оны тайлангаа өчигдөр гаргажээ. Өнгөрсөн онд тус компани 58.1 сая ам.долларын алдагдалтай ажилласан байна. 2012 онд мөн 2.5 сая долларын алдагдалтай ажиллаж байсан юм.
“Эрдэнэс Тавантолгой” нүүрсний метан хий гаргаж авна
Монголын хамгийн том нүүрсний ордыг эзэмшигч “Эрдэнэс Тавантолгой” компани нүүрсний уурхайн метан хийг ашиглах төсөл хэрэгжүүлэхээр болжээ. Энэхүү төслийг Солонгосын “Korea Gas Corporation” болон Монголын өрөмдлөгийн “Элгэн” компанитай хамтран хэрэгжүүлэх юм байна.
“Энержи Ресурс”-т 116 сая доллар төлнө
“Эрдэнэс МГЛ” компани “Энержи Ресурс” компанид 116 сая долларын нөхөн төлбөрийг төлөхөөр болж, лхагва гаригт “Зам шилжүүлэх тухай” гэрээг байгуулсан байна.
Рио Тинто 3.67 тэрбумын ашиг олжээ
Дэлхийн уул уурхайн хоёр дахь том компани “Рио Тинто”-гийн 2013 оны 2 дугаар хагасын санхүүгийн тайлан өнөөдөр гарчээ. Хоёрдугаар хагаст цэвэр ашиг нь 3.67 тэрбум доллар байсан хэмээн Wall Street Journal мэдээлж байна. Өнгөрсөн оны мөн үед 3.31 тэрбум долларын алдагдалтай ажиллаж байсантай харьцуулахад энэ нь маш өндөр үзүүлэлт юм.
Г.Тэмүүлэн Лондонг зорьжээ
Ажлаас чөлөөлөгдөх өргөдлөө өгсөн гэгдэж буй “Эрдэнэс МГЛ” компанийн Дэд захирал Г.Тэмүүлэн Лондонд томилолтоор ажиллаж байгаа аж.
Харанга Ресурс Ашиглалтын өмнөх гэрээ байгуулжээ
Сэлэнгэ аймагт төмрийн хүдрийн баялаг нөөц бүхий бүсэд орших “Сэлэнгэ” төмрийн хүдрийн төсөл хэрэгжүүлж буй “Харанга Ресурс” компани Ашигт малтмалын газартай уг төсөлд холбогдох Ашиглалтын өмнөх гэрээ байгуулжээ.
“Оюутолгой” 2.4 тэрбум доллар босгож чаджээ
“Оюутолгой” компанийн 2.4 тэрбум доллар босгохоор гаргасан нэмэлт хувьцааны худалдаа энэ сарын 7-ны өдөр дууссан билээ. Энэхүү худалдаа нь зөвхөн компанийнхаа хувьцаа эзэмшигчдэд зориулан хөнгөлөлттэй үнээр нэмэлт хувьцааг худалдах буюу “rights offering”-ийн үйл явц байсан юм.