Компанийн мэдээлэл
Рио Тинто охин компаниудаа зарж эхэллээ
Рио Тинтогийн охин компани Turquoise Hill Resource Австралийн зэс алтны Ivanhoe Australia компаний 57 хувийг эзэмшдэг. Энэ эзэмшлээ зарах болсон талаараа Рио Тинтогийн шинэ Ерөнхий захирал Сэм Уолш мэдэгдсэн байна.
“Аспайр майнинг”-ийн Р.Троманс огцорлоо
Хөвсгөл аймаг дахь Овоотын коксжих нүүрсний орд дээр төсөл хэрэгжүүлэгч “Аспайр майнинг” компанийн Бүрэн бус гүйцэтгэх захирал Росс Троманс огцрох хүсэлтээ илэрхийлжээ. Тэрбээр “Саусгоби сэндс” компанийн Ерөнхийлөгч юм байна.
Тэсэлгээний салбар 39 дэх чуулганаараа хөгжлийн хандлагаа тодорхойлов
АНУ-ын Техас мужийн Форт Ворт хотноо хоёрдугаар сарын 9-13-ны өдрүүдэд Тэсрэх бодис, тэсэлгээний аргачлалын 39 дэх чуулган зохиогдлоо. Чуулганд олон улсын 1300 гаруй төлөөлөгч оролцсон бөгөөд манай улсыг төлөөлөн өрөмдлөг, тэсэлгээний салбарт 12 жилийн турш тэргүүлж буй “Мера” компани оролцжээ.
“Рио Тинто” шинээр 2000 ажлын байр нээжээ
Австралийн баруун хэсэг дэх Пилбарагийн бүс нутагт “Рио Тинто” компани шинээр 2000 гаруй ажлын байр нээж байгаагээ мэдээлжээ. Пилбарагийн бүс нутгийн төмрийн хүдрийн үйлдвэрүүдэд өнөөдрийн байдлаар 9000 орчим хүн ажиллаж байна.
Оюутолгой тайлбар өглөө
Өнгөрсөн баасан гаригийн УИХ-ын чуулганы Нэгдсэн хуралдааны үеэр сөхөгдсөн Оюутолгойн талаарх асуудлуудад Оюутолгой ХХК тайлбар гаргаж, өнөөдөр цахим хуудастаа тавьжээ.
“Centerra Gold” компанийн олборлолт буурчээ
“Centerra Gold” компани өнгөрсөн онд 387076 унц алт олборлосон тухай “Reuters” агентлаг мэдээлжээ. Энэ нь өнгөрсөн онтой харьцуулахад 40 хувиар буурсан үзүүлэлт аж. Киргизийн Кумторын ордоос олборлох алтны хэмжээ багассанаас шалтгаалж, ийн буурчээ.