Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Компанийн мэдээлэл
Айвенхоу Майнз нэрээ сольж, “бүл нэмэв” “Айвенхоу Майнз” компани Захирлуудын зөвлөлд хоёр гишүүн нэмж томилохын сацуу нэрээ өөрчлөхөөр шийдвэрлэснээ өчигдөр мэдээллээ. Тус компанийн Захирлуудын зөвлөл одоогийн байдлаар 11 гишүүнтэй . Үүн дээр нэмж Уоррэн Гүүдмэн болон Рассел Робертсоныг томилсноор гишүүдийн тоо 13 болох ажээ.
“Сентерра Гоулд”-ын хувьцааны ханш 26 хувиар унав Торонтогийн хөрөнгийн биржид бүртгэлтэй “Сентерра Гоулд” компанийн хувьцааны ханш өнгөрсөн баасан гаригт 26 хувиар унажээ. Пүрэв гаригт 11,83 канад доллараар хаагдаж байсан хувьцааны үнэ баасан гаригт 7,80 болтлоо унаж, 8,71 болж хаагдсан байна. Зах зээлийн үнэлгээ нь ч 700 гаруй сая доллараар буурчээ. Хувьцааны ханш огцом унасан шалтгаан нь Киргизстаны парламент өнгөрсөн баасан гаригт “Сентерра Гоулд” компанийн Кумторын алтны ордын талаарх Парламентын хорооны тайланг хэлэлцсэнтэй холбоотой юм.
Професи Валегийн лицензийг авна Монголд хоёр ч томоохон нүүрсний ордод үйл ажиллагаа явуулж буй “Професи Коал” компани Бразилийн “Вале” компанийн Монгол дахь охин компани “Тефис Майнинг” компаниас нүүрсний лицензүүдийг нь худалдан авахаар болжээ. Хоёр тал энэхүү худалдааны гэрээг Ашигт малтмалын газарт зөвшөөрөл авахаар хүргүүлээд байгаа ажээ.
MMC, SGS-ийн хувьцаа өсөлттэй байна Ази болон АНУ, Европын хөрөнгийн биржийн индексүүд одоогийн байдлаар бүгд хоёроос илүү хувийн уналттай байна. Уул уурхайн компаниудын хувьцаа ч мөн доошилж эхэлжээ. Гэхдээ “MMC”, “SGS”-ийн хувьцаа одоогийн байдлаар эсрэгээр өссөн дүнтэй байна.
“Эрдэнэс Тавантолгой”-н хувьцааг авах эрх нээгдлээ Өчигдрийн Засгийн газрын хуралдаанаар “Эрдэнэс Тавантолгой” компанийн нэгж хувьцааны дүйцүүлсэн үнийг тогтоосон. Иргэдэд олгох 1072 ширхэг хувьцаа нь нэг сая төгрөгтэй дүйцэх бөгөөд нэг ширхэг хувьцааны дүйцүүлэх үнийг 933 төгрөг хэмээн зарласан.
“Петро Матад”-ын хувьцааны ханш 20-иод хувиар уналаа Лондонгийн хөрөнгийн биржийн AIM зах зээл дээр бүртгэлтэй “Петро Матад лимитед” /LON:MATD/ компанийн хувьцааны ханш сүүлийн хоёр өдөр огцом унаж байна. “Петро Матад лимитед” нь Монголд газрын тосны хайгуулын үйл ажиллагаа явуулдаг “Петро Матад” компанийн толгой компани юм.
Професи нүүрсний худалдааны гэрээ байгуулав “Професи Коул” компани “Чандгана” нүүрсний төслийнхөө дэргэд 600 МВт-ын цахилгаан станц байгуулахаар төлөвлөөд байгаа билээ. Тус компани мөн Сэлэнгэ аймгийн Түшиг суманд орших “Улаан-Овоо” нүүрсний ордынхоо олборлолтын үйл ажиллагааг 2010 оны арваннэгдүгээр сард эхлүүлсэн юм. Компани “Улаан-Овоо” ордын нүүрсийг дотоодын зах зээлд нийлүүлэхэд илүү анхаарч эхэлжээ.
Алтайн хүдэр 300 сая ам.долларын IPO хийнэ Монголын төмрийн хүдэр гол экспортлогчдын нэг “Алтайн хүдэр” компани энэ оны дөрөвдүгээр улиралд Хонконгийн биржид 300 сая ам.долларын IPO хийхээр төлөвлөөд байна. Тус компани нь Говь-Алтай аймгийн Цээл суманд 71.7 сая тонн төмрийн хүдрийн нөөцтэй гэж урьдчилсан байдлаар тогтоогоод буй “Таян нуур” ордод үйл ажиллагаа явуулдаг юм. Гэхдээ нөөцийн хэмжээг компанийн зүгээс албан ёсоор мэдээлээгүй байгаа юм.
Оюутолгойн гэрээ Монголчуудад ашигтай, сайн гэрээ болсон Оюутолгой ХХК-ийн Гүйцэтгэх захирал Камерон МакРей өмнийн говьд хэрэгжүүлж буй төслийнхөө явц, цаашид хийгдэх томоохон ажлуудын талаар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Тэрээр “Оюутолгой төсөл Монгол улсын эдийн засагт олон арван жилээр үр ашгаа өгөх том төсөл.
Siemens өндөр технологи, чанартай бүтээгдэхүүн танилцуулна Future Mongolia олон улсын үзэсгэлэн яармагт оролцож буй томоохон компаниудын төлөөллийг танилцуулж байна. Энэ удаад инженеринг технологийн чиглэлээр дэлхийд тэргүүлэгч Siemens компанийн Монгол дахь Төлөөлөгчийн газрын захирал Ж.Бадамдоржтой ярилцлаа.
“Чалко”-гийн дараагийн нүүдэл “Винсвэй”-г чиглэв Хятадын төрийн өмчийн компани “Чалко” энэ сарын эхээр Монгол дахь 700 сая тонны нөөцтэй ордуудыг авах гэрээг “Саутгоби Ресурс” компанитай хийсэн юм. Энэ баялгийг тус компани 900 гаруй сая ам.доллараар авахаар болсон. Тэгвэл өчигдөр “Чалко” Монголын нүүрсний ложистикийн системийг атгадаг “Винсвэй” компанийн 29.9 хувийг худалдаж авахаар тохиролцсоноо мэдэгджээ.
Фридланд огцорч, Оюутолгойн санхүүжилтийг баталгаажууллаа “Оюутолгой” төслийг хэрэгжүүлэгч “Айвенхоу Майнз” компанийн ТУЗ-ийн тэргүүн Роберт Фридланд суудлаасаа өнөөдөр огцорлоо. “Оюутолгой” төслийн нэг, хоёрдугаар үе шатад шаардлагатай санхүүжүүлтийг “Рио Тинто” хариуцахаар хоёр тал гэрээ байгуулах үеэр энэхүү шийдвэрийг гаргасан байна.
41 42 43 44