Эдийн засаг
Гадаад худалдааны алдагдал хамгийн бага байжээ
Үндэсний статистикийн хорооноос энэ оны эхний сарын статистик мэдээллийг гаргажээ. Нэгдүгээр сард гадаад худалдааны эргэлт 658.3 сая доллар болж, өнгөрсөн оны нэгдүгээр сараас 15.5%-иар, өнгөрөгч арванхоёрдугаар сараас 27.7%-иар тус тус буурчээ.
Бодлогын хүүг 10.5% хэвээр үлдээлээ
Монголбанкны Мөнгөний бодлогын зөвлөл энэ сарын 7-11-ний өдөр хуралдаж, дараах шийдвэрүүдийг гаргажээ. Юуны түрүүнд Бодлогын хүүг 10.5%-д хэвээр үлдээхээр болсон байна.
Монголын жоншны салбарын орлого буурчээ
Монгол улс дэлхийн жоншны зах зээлд томоохон байр суурийг эзэлдэг. Дэлхийн хэмжээнд жилд ойролцоогоор 6 сая тонн жонш үйлдвэрлэж буйн 7 хувийг Монголын үйлдвэрлэл эзэлдэг.
2.1 тэрбум долларын ГШХО оржээ
Монголбанкнаас Төлбөрийн тэнцлийн эхний 11 сарын урьдчилсан гүйцэтгэлийг гаргажээ. Урьдчилсан гүйцэтгэлээр эхний 11 сард хоёр тэрбум 145 сая ам.долларын гадаадын шууд хөрөнгө оруулалт манай улсад оржээ.
Уул уурхай + Хөрөнгийн бирж = Баялгийн эзэд
2011 оноос хойш монголчууд 230 гаруй сая доллараар гадаадын биржүүдээс хувьцаа авчээ. Монголбанкны гадаад хөрөнгө оруулалтын позицийн тайланд дурдсанаар монголчууд 2013 оны эхний хагас жилд 109 сая долларыг гадаадын биржүүдээс хувьцаа авахад зарцуулсан байх юм.
Холбооны нөөц санхүүгийн дэмжлэгээ танав
АНУ-ын төв банк “Холбооны нөөц” эдийн засгийг идэвхижүүлэх гуравдугаар хөтөлбөрийн хүрээнд хийж буй санхүүгийн дэмжлэгээ 10 тэрбум доллараар танах болсноо өчигдөр мэдэгдэв.
Засгийн газар болон банкуудын зэрэглэлийг бууруулав
Олон улсын “Fitch” агентлаг Монгол улсын зээлжих зэрэглэлийг бууруулжээ. Тус агентлаг Монгол улсын урт хугацааны зээлжих зэрэглэлийг “В+” гэж үнэлсэн бөгөөд харин цаашдын төлөвийг тогтвортойгоос сөрөг болгосноо өнгөрсөн баасан гаригт зарлажээ.
Эрдсийн экспорт өсөв
Үндэсний статистикийн хорооны мэдээлснээр энэ оны эхний 11 сарын байдлаар 3,8 тэрбум долларын экспорт, 5,8 тэрбум долларын импорт хийжээ.
2 тэрбум долларын хөрөнгө оруулалт оржээ
Монголбанкны төлбөрийн тэнцлийн аравдугаар сарын урьдчилсан гүйцэтгэл гарчээ. Аравдугаар сард 163.6 сая долларын ГШХО Монгол улсад оржээ. ГШХО өнгөрсөн есдүгээр сарынхаас 90 орчим хувиар өссөн ч өнгөрсөн оны аравдугаар сартай харьцуулахад 24 хувиар буурсан байна.
Хөрөнгө оруулалтын газар байгуулагдлаа
Хөрөнгө оруулалтыг татах, дэмжих, хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах чиглэлээр дэлхийн хэмжээнд нийт 250 орчим агентлаг үйл ажиллагаа явуулж байна.
ГШХО-ын 32 хувийг Хятад улс эзэлж байна
Ерөнхий сайд Н.Алтанхуяг ирэх долоо хоногт БНХАУ-д албан ёсны айлчлал хийнэ. Хятад улс нь манай улсын эдийн засаг, худалдааны хамгийн том харилцагч юм. Монгол улсад орсон гадаадын шууд хөрөнгө оруулалтын хэмжээгээр Хятад улс тэргүүлж байна.
Хөрөнгө оруулалтын хуулийг шинжихүй
“Хөрөнгө оруулалтын салхи Монгол улс руу эргэх болно” хэмээн Уул уурхайн сайд Д.Ганхуяг “Дисковер Монголд 2013” хөрөнгө оруулагчдын чуулга уулзалтыг нээж хэлсэн үгэндээ онцлов.
Хямрал хэрхэн эхэлсэн бэ
Хямралын таван жилийн босгонд ирлээ. Тэмдэглэлт ой биш. Гэхдээ сургамжийн таван жил ард хоцорчээ.