Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Эдийн засаг
Монголын хөрөнгийн биржид “45 тэрбум доллар” бүртгэгдэнэ Монголын хөрөнгийн бирж дотоодын зах зээл дэх хувьцааны хөрвөх чадварыг олон улсын түвшинд хүргэж хөгжүүлэхээр Лондоны хөрөнгийн биржтэй хамтран ажиллаж байгаа билээ. Энэ хүрээнд Монголын хөрөнгийн бирж (МХБ) “Millenium IT” системийг авч хэрэгжүүлэхээр ажиллаад, үр дүнг нь үзэх цаг тун ойртжээ. Энэ тухай өнгөрсөн долоо хоногт Лондоны хөрөнгийн биржид болсон “Монголын хөрөнгийн захын өдөрлөг”-өөр уг системийг турших явц сүүлийн шатандаа байна.
“Юмералла Ресурс” пүрэв гаригт IPO хийнэ Монголд ашигт малтмалын хайгуул явуулж байгаа Австралийн “Юмералла Ресурс” компани Австралийн хөрөнгийн бирж дээр IPO хийхээр болжээ. Австралийн хөрөнгийн биржийн зүгээс тус компанийн хувьцааг бүртгэж авахыг зөвшөөрсөн байна. Ирэх сарын гурван буюу пүрэв гаригт хувьцааны арилжааг эхлэх аж.
Олон улсын биржийг зорих монгол компаниуд 2010 онд олон улсын хөрөнгийн зах зээл Монголын уул уурхайн компаниудад ихээхэн ээлтэй байсан гэж хэлж болно. Австралийн бирж дээр “Хүннү Коал”, “Харанга Ресурс”, “Вояжир Ресурс”, Хонконгийн хөрөнгийн бирж дээр “Энержи Ресурс” IPO хийж, тухайн жилийнхээ хамгийн амжилттай IPO-нуудын тоонд орж байв.
“Оюутолгой”-н хоёрдугаар шат хойшлох сургаар хувьцааны үнэ буурав Энэ сарын 4-нд “Айвенхоу Майнз” компанийн хувьцаа Торонтогийн хөрөнгийн бирж дээр 7.88 хувиар буурч, 14.3 доллар, улмаар хоёр өдрийн дараа нь 13.84 доллар болсон юм. Энэ нь “Оюутолгой” төслийн хоёрдугаар шат буюу гүний уурхайн олборлолтын хугацаа хойшилсон гэж мэдээлсэнтэй холбоотой гэж шинжээчид үзэж байна.
АХБ: Инфляци хоёр оронтой тооноос буухгүй Азийн хөгжлийн банк өчигдөр жил бүр гаргадаг “Азийн хөгжлийн төлөв” тайлангаа боловсруулж дууссанаа олон нийтэд мэдээлжээ. Уг тайланд Азийн улс орнууд болон бүс нутгийн эдийн засгийн төлөв байдлын талаар тусгадаг байна. Энэхүү тайланд дурдсанаар Монгол улсын дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлт уул уурхайн салбарын хөрөнгө оруулалт, үйлдвэрлэлийн үр дүнд энэ жил 15 хувь, ирэх жил 17.5 хувьтай байх ажээ.
22 23 24 25 26 27 28