Эдийн засаг
Олон улсын биржийг зорих монгол компаниуд
2010 онд олон улсын хөрөнгийн зах зээл Монголын уул уурхайн компаниудад ихээхэн ээлтэй байсан гэж хэлж болно. Австралийн бирж дээр “Хүннү Коал”, “Харанга Ресурс”, “Вояжир Ресурс”, Хонконгийн хөрөнгийн бирж дээр “Энержи Ресурс” IPO хийж, тухайн жилийнхээ хамгийн амжилттай IPO-нуудын тоонд орж байв.
“Оюутолгой”-н хоёрдугаар шат хойшлох сургаар хувьцааны үнэ буурав
Энэ сарын 4-нд “Айвенхоу Майнз” компанийн хувьцаа Торонтогийн хөрөнгийн бирж дээр 7.88 хувиар буурч, 14.3 доллар, улмаар хоёр өдрийн дараа нь 13.84 доллар болсон юм. Энэ нь “Оюутолгой” төслийн хоёрдугаар шат буюу гүний уурхайн олборлолтын хугацаа хойшилсон гэж мэдээлсэнтэй холбоотой гэж шинжээчид үзэж байна.
АХБ: Инфляци хоёр оронтой тооноос буухгүй
Азийн хөгжлийн банк өчигдөр жил бүр гаргадаг “Азийн хөгжлийн төлөв” тайлангаа боловсруулж дууссанаа олон нийтэд мэдээлжээ. Уг тайланд Азийн улс орнууд болон бүс нутгийн эдийн засгийн төлөв байдлын талаар тусгадаг байна. Энэхүү тайланд дурдсанаар Монгол улсын дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлт уул уурхайн салбарын хөрөнгө оруулалт, үйлдвэрлэлийн үр дүнд энэ жил 15 хувь, ирэх жил 17.5 хувьтай байх ажээ.