Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Тоног төхөөрөмж
ОЮУ ТОЛГОЙН ОПЕРАТОРУУД 1,300 МЕТРИЙН ГҮН ДЭХ ТӨХӨӨРӨМЖҮҮДИЙГ ГАЗРЫН ГАДАРГААС УДИРДАЖ БАЙНА "Оюу толгой” компанийн Гүний уурхайн тактик үйл ажиллагааны хэлтсийн менежер Ч.Ариунболор: Бид гүний уурхайн анхны хүдэр юүлүүрийн тэсэлгээ хийгдсэн өдрөөс эхлэн ОРБ-г ашигласнаар хүдэр авалтын бүтээмж хамгийн өндөр түвшинд хүрч байна. ОРБ-н талаар товчхон танилцуулахад, энэ систем нь хүний боловсруулсан оновчтой ганцхан тооцоолол хийх хугацаанд хэдэн сая хувилбарыг боловсруулж, хамгийн оновчтойг нь сонгож ажилладаг бодит цагийн, ухаалаг систем юм.
AI технологи уул уурхайн салбарт хувьсал авчирна  Дэлхийн уул уурхайн томоохон компаниуд хагас автомат удирдлагад шилжинэ. Уул уурхайд ашиглах техник технологиуд хиймэл оюун ухаанд суурилан ухаалаг, илүү боловсронгуй, өндөр чадвартай болж механикжсан байдал улам бүр буурч, хүний үүрэг оролцоо эрс багасна.  Ухаалаг системүүд  асар их хэмжээний тархсан өгөгдөлд дүн шинжилгээ хийх чадвартай бөгөөд уурхайн өдөр тутмын үйл ажиллагаанд нэвтэрч, эрсдлийг бууруулах, аюулгүй ажиллагааны урьдчилсан шийдлүүдийг санал болгох зэрэг технологийн шийдлүүдээс үүдэн AI хөгжүүлэгчдийн өрсөлдөөн илүү боловсронгуй болно. 
Уул уурхайн ирээдүй-бүрэн цахилгаанжуулсан, дэвшилтэт технологи, инноваци шингэсэн дижитал уурхай Орчин үед уул уурхайн олборлолт, боловсруулах үйл ажиллагаа шинэчлэгдэн өөрчлөгдөхийн зэрэгцээ уул, уурхайн салбарт шинэ эрин ирээд байна. АББ Группын тогтвортой уул уурхайн ирээдүй, бүрэн цахилгаан хангамжтай, нэгдсэн удирдлага, хяналтын цахим системтэй хосолсон, бүрэн автоматжуулсан инновацийн технологи, шийдлүүдийн тухай АББ Группын Монгол дахь Төлөөлөгчийн газрын дарга С.Эрдэмбаяртай ярилцлаа.
Эльдорадо Гоулд компани Ламакийн уурхайд анхны Sandvik BEV цахилгаан ачааны машинаа хүлээн авлаа Эльдорадо Гоулд (TSX:ELD) компани нь TH550B аккумлятортой Sandvik цахилгаан хоёр ачааны машины эхнийхийг Куе мужийн Вал д’Ор дахь Ламакийн уурхайдаа хүлээн авлаа
Зардал хэмнэх цахилгаан экскаватор РС7000 Хүлэмжийн хийг бууруулахад дэлхий нийтээр анхаарч байгаа энэ үед Комацу үйлдвэр цахилгаан экскаватор болон байгальд ээлтэй хөдөлгүүр бүхий тоног төхөөрөмжүүдийг үйлдвэрлэхээр зорилт тавин ажиллаж байна. Комацу РС7000 маркын гидр цахилгаан экскаватор нь...
“Трансвест Монголиа” ХХК-ийн  агуулах засварын төвийн өргөтгөлийн нээлт  Японы хүнд даацын тоног төхөөрөмжийн дэлхийд тэргүүлэх “Комацу” брэндийн Монгол дахь албан ёсны дистрибьютер “Трансвест Монголиа” ХХК  орчин үеийн дэвшилтэт технологи бүхий агуулах, засварын “Комацу” төвийн өргөтгөлийн “Grand Opеning Day” нээлтээ (08.16) хийлээ. “Комацу” төвийн өргөтгөлийн нээлтийн үйл ажиллагаанд Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон, “Трансвест Монголиа” ХХК-ийн Ерөнхий захирал Дэвид Төрнбулл болон Монгол дахь Элчин сайдууд, тус компанийн харилцагчид, гадаад, дотоодын бизнесийн байгууллагын төлөөлөгчид, хөрөнгө оруулагчид  оролцлоо.