Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Зах зээл
Төмрийн хүдрийн үнэ 44 долларт хүрч буув Хятадын Тяньжины боомт дээр 62%-ийн агуулгатай нэг тонн төмрийн баяжмалын үнэ өнгөрсөн мягмар гаригийн байдлаар 44.1 ам.долларт хүрч буурлаа.
Зэсийн үнэ 5450 долларт хүрч буурав Лондоны металын бирж дээр өчигдрийн байдлаар аж үйлдвэрийн гол метал болох зэсийн үнэ нэг тонн нь 5455 ам.долларт (3 сарын гэрээт үнэ) хүрч буурав.
Хятадын төмрийн хүдрийн импорт буурав Хятадын төмрийн хүдрийн импорт 5 дугаар сард 70.9 сая тонн болж буурчээ. Дөрөвдүгээр сарын импорт 80.2 сая тонн байсан юм. Энэ оны эхний 5 сарын байдлаар тус улс 378.2 сая тонн төмрийн хүдэр импортолсон нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 1.2%-иар буурсан дүн юм.
Коксжих нүүрсний улирлын гэрээт үнэ 93 долларт хүрч буув Японы ган үйлдвэрлэгчид болон Австралийн нүүрсчдийн хооронд улирал бүр хийгддэг коксжих нүүрсний гэрээний үнэ оны гуравдугаар улиралд тонн тутам нь 93 ам.доллар байхаар талууд тохиролцжээ.
Зэсийн үнэ 5770 долларт хүрч буурлаа Аж үйлдвэрийн гол метал болох зэсийн үнэ өчигдрийн байдлаар Лондоны металын бирж дээр нэг тонн нь 5772 ам.доллар (3 сарын гэрээт үнэ) болж буурчээ.
Куинслэндийн нүүрсний экспорт дээд амжилт тогтооно Австралийн Куинслэндийн байгалийн нөөцийн зөвлөлийн Гүйцэтгэх захирал Майкл Роче тавдугаар сарын сүүлийн байдлаар нүүрсний экспорт 200 сая тоннд хүрсэн бөгөөд 2014-2015 оны санхүүгийн жилийн эцсээр (6 дугаар сарын эцсээр) нүүрсний экспорт 220 сая тоннд хүрнэ гэж таамаглаж байна.
Төмрийн хүдэр өсөлттэй буй ч, үнийн таамаг өөрчлөгдсөнгүй Хятадын Тяньжин боомт дээр 62%-ийн агуулгатай төмрийн баяжмалын нэг тонн нь өчигдрийн байдлаар 62.3 ам.долларт хүрч өслөө. Өнгөрсөн долоо хоногт Хятадын эргийн боомтууд дээр төмрийн хүдрийн агуулах дахь нөөц 86.7 сая тонн хүрсэн нь таван долоо хоног дараалан нөөц буурсан дүн юм байна.
Зэс, төмрийн хүдрийн үнэ үргэлжлэн өсөв Зэс болон төмрийн хүдрийн үнэ өчигдрийн байдлаар дахин өсөлттэй гарсан байна. Зэсийн хувьд өнгөрсөн баасан гаригт оны дээд хэмжээнд хүрч өсөөд байсан бөгөөд энэ долоо хоногт үргэлжлэн өссөөр өчигдөр Лондоны металын бирж дээр (3 сарын гэрээт) 6404 ам.доллар/тоннд хүрчээ.
Зэсийн үнэ оны дээд үнэлгээнд хүрч өсөв Зэсийн үнэ өнгөрсөн долоо хоногт өмнөх долоо хоногтойгоо харьцуулахад бараг 6.4%-иар өссөн бөгөөд өнөөдрийн байдлаар 1.28%-иар буураад байна. Нью-Йоркийн Comex бирж дээр нэг тонн зэсийн үнэ даваа гаригийн ханшаар 6400 орчим ам.долларт хэлбэлзэж (2.9 доллар/фунт) байна.
Төмрийн хүдрийн үнийн өсөлт саарав Өнгөрсөн дөрөвдүгээр сарын 2-нд нэг тонн төмрийн хүдрийн үнэ Хятадын Тяньжины боомт дээр 46.7 ам.доллар болсон нь сүүлийн арван жилийн хугацаан дахь хамгийн доод үнэ байв.
Хятадын коксжих нүүрсний импорт 15%-иар буурч болзошгүй Хятадын коксжих нүүрсний дотоодын олборлолт энэ жил 539 орчим сая тоннд хүрч, өмнөх жилийнхээсээ 7.5%-иар өсөх төлөвтэй байгааг “China Coal Resource” нүүрсний мэдээллийн байгууллага таамаглажээ.
CRU: Зэсийн зах зээл сайжрахгүй Оны эхний сард 2009 оноос хойших хугацаан дахь хамгийн доод үнэ буюу 5500 ам.доллараас доош үнэд хүрээд байсан хүрэн металын ханш 6000 ам.долларыг давж 6230 ам.доллар болтлоо өсөөд байсан билээ.
Зэсийн экспорт өсч, бусад нь буурав Энэ оны эхний улирлын байдлаар зэсийн баяжмалын экспортын биет хэмжээ 44.5%-иар өсч 309.4 мянган тонн болсон бол үнийн дүн нь 46.7%-иар өсч 512.2 сая долларт хүрчээ. Зэсийн баяжмалын экспорт нийт экспортын 48%-ийг дангаараа бүрдүүлж байна.
Хятад төмрийн хүдрийн салбараа хамгаалахаар “уухайлан хөдлөв” Төмрийн хүдрийн салбар сүүлийн 6 жилийн хугацаан дахь хамгийн таагүй үеийг туулж байна. Уг түүхий эдийн үнэ 51 ам.доллар/тонн-д хүрээд байсан нь ердөө аравхан хоногийн өмнө билээ.
Төмрийн хүдрийн үнэ 6 жилийн доод үнэд хүрч буув Төмрийн хүдрийн үнийн түвшин зогсолтгүй уруудсаар байна. Ердөө жил гаруйхны өмнө буюу 2014 оны эхэнд 62%-ийн агуулгатай төмрийн баяжмалын үнэ 140 орчим ам.доллар байсан бол өнгөрсөн даваа гаригийн байдлаар 51 доллар болж буурчээ.
Зэсийн үнэ 6200 ам.доллар давж өсөв Лондоны металын бирж дээр аж үйлдвэрийн гол метал болох зэсийн үнэ нэг тонн нь өчигдрийн байдлаар 6200 ам.доллар давж өсчээ. Тодруулбал зэсийн шууд худалдааны үнэ 6230 ам.доллар, гурван сарын гэрээт үнэ 6215 ам.долларт хүрчээ.
Зэсийн томоохон уурхай Грасбэргийн үйлдвэрлэл зогсов Индонезийн Грасбэрг хотноо үйл ажиллагаа явуулж буй АНУ-ын Freeport McMoran компани өчигдөр тус уурхайн үйлдвэрлэл зогссоныг мэдээллээ. Өнгөрсөн даваа гаригаас эхлэн уурхайн ажилтан болон нутгийн иргэдээс бүрдсэн 50 гаруй хүн үйлдвэр рүү орох замыг хаажээ. Үүнээс үүдэн өнөөдрийн байдлаар тав дахь өдрөө үйлдвэрлэл бүрэн зогсоод байна.
Нүүрс, төмрийн хүдрийн компаниудыг эдийн засгийн бодлогоор дэмжих шаардлага тулгарчээ Уул уурхайн бүтээгдэхүүнээр дэлхийн зах зээлд өрсөлдөх нь үнэхээр хатуу тоглоом ажээ. Энэ салбарын хөрөнгө оруулагчид үргэлж л уул уурхай бол үлэмж хөрөнгө оруулалт шаардсан, ихээхэн эрсдэлтэй салбар гэж учирлацгаадаг билээ.
Зэсийн үнэ 5900 долларыг давж өсөв Он гарахад нэг тонн нь 6300 ам.долларын ханштай байсан аж үйлдвэрийн гол метал болох зэсийн үнэ өнгөрсөн сард нийтдээ 14%-иар буураад байсан билээ. Үнэ ийнхүү буурч, хоёрдугаар сарын хугацаанд ханш бага зэрэг өссөн ч 5700 ам.доллараас нэг их хөдлөхгүй байсан.
Хятадын төмрийн хүдрийн импорт 7%-иар нэмэгдэнэ 2015 онд Хятад нь төмрийн хүдрийн импортын хэмжээгээ 2014 онтой харьцуулахад 7%-иар нэмэгдүүлэхээр төлөвлөжээ. Энэ тухай тус улсын China Iron and Steel Association мэдэгдсэн байна.
8 9 10 11 12 13 14