Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Зах зээл
Хойд Солонгосын хориг нүүрсний үнийг өсгөв Хятадын Гаалийн газрын мэдээгээр 6 дугаар сард 21.6 сая тонн нүүрс /эрчим хүч, коксжих болон бусад төрөл/ импортолсон нь 5 дугаар сараас 2.7%-иар буурсан дүн хэдий ч өнгөрсөн оны 6 дугаар сартай адил хэмжээнд байгаа юм.
Хятад дотоодын зарим боомтуудаар нүүрс импортлохыг хориглов Дэлхийн коксжих нүүрсний импортоор тэргүүлэгч Хятад улс дотоодын хоёрдугаар зэрэглэлийн боомтуудаар нүүрс импортлохыг хориглох шийдвэр гаргасан тухай Ройтерс агентлаг мэдээлсэн байна. Энэхүү мэдээллийг өнгөрсөн лхагва гаригт Хятадын төрийн хэвлэл болох China Securities Times-д нийтэлжээ.
Коксжих нүүрсний үнэ 146 ам.доллар болж буурав Австралийн сайн чанарын коксжих нүүрсний үнэ өчигдрийн байдлаар 1.1%-иар доошилж нэг тонн нь 146 ам.доллар (Steel Index-ийн үнэ) болсон тухай mining.com мэдээллээ.
Хятадын импортын өсөлт зэсийн үнийг өсгөв Зэсийн үнэ өнгөрсөн баасан гаригт сүүлийн нэг сар гаруй хугацаан дахь дээд хэмжээнд буюу 5764 ам.доллар/тонн-д (гурван сарын гэрээт үнэ) хүрлээ.
Монголын экспортын гол түүхий эдийн үнэ буурч эхлэв Азийн худалдан авагчид, ялангуяа Хятадын ган үйлдвэрлэгчид коксжих нүүрсний худалдан авалтаа бууруулах хандлагатай байгаа талаар олон улсын хэвлэлүүд мэдээлж байна.
Goonyella: Нүүрсний үнэ эрчимтэй буурч эхлэв Австралийн нүүрсний гол муж болох Квийнслэндийг өнгөрсөн гуравдугаар сарын сүүлээр Дэбби хэмээх хүчтэй хар салхи дайрснаас үүдэн мужийн нүүрсний төмөр замын сүлжээнүүд эвдэрч, нийлүүлэлт тасалдсан билээ.
Коксжих нүүрсний үнийн өсөлт саарч эхлэв Австралийн зүүн хойд эргийг өнгөрсөн сарын сүүлээр хүчтэй дайрсан Дэбби хар салхины нөлөөгөөр эвдэрч, тээвэрлэлт нь зогсоод байсан нүүрсний төмөр замын гол сүлжээ Goonyella маргааш ашиглалтад орох төлөвтэй байна.
Коксжих нүүрсний үнэ 300 доллар давлаа Австралийн эрэг дээрх дээд ангиллын коксжих нүүрсний үнэ өчигдрийн байдлаар нэг тонн нь 300.3 ам.долларт хүрсэн байна. Өнгөрсөн сарын сүүлээр тохиосон Дэбби хар салхины улмаас Квийнслэнд мужийн нүүрсний төмөр замын дөрвөн гол сүлжээ их үерт багагүй хэмжээгээр эвдэрч сүйдээд байгаа юм.
Коксжих нүүрсний үнэ огцом өсөв BHP Billiton, Glencore зэрэг компани худалдан авагч нартаа гэрээгээр хүлээсэн хугацаанд нүүрс нийлүүлэх боломжгүй болсноо өчигдөр албан ёсоор зарлалаа.
Дэбби хар салхи нүүрс тээвэрлэлтийг гацаав Австралийн нүүрсний гол бүс нутаг болох Квийнслэнд мужаас нүүрс тээвэрлэдэг төмөр замын гол оператор компани болох “Aurizon” нь хар салхинаас үүдэлтэй төмөр замын эвдрэлийг засахад 5 хүртэлх долоо хоног шаардагдах тухай өнөөдөр мэдээлжээ.
Хятад нүүрс, гангийн үйлдвэрлэлийн хүчин чадлаа дахин бууруулна Хятадын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көцян өчигдөр тус улс нүүрс, гангийн үйлдвэрлэлийн хүчин чадлаа энэ онд дахин бууруулна гэж мэдэгдсэнийг Синхуа агентлаг уламжиллаа.
Зэсийн үнэ 6111 доллар хүрч өслөө Зэсийн үнэ өчигдөр Лондоны металын бирж дээр 2015 оны тавдугаар сараас хойших хамгийн дээд хэмжээнд хүрч, 6111 ам.доллар болж өсөөд байна. Лондоны металын бирж дээр өнгөрсөн баасан гаригт нэг тонн зэсийн үнэ 5.873 ам.доллартайгаар хаагдсан юм.
Эрдсийн зах зээл “идэр гурван ес”-ийн үеэ давлаа Эрдсийн зах зээлд 2016 оны эхэнд тун чиг жавартай эрс хатуу уур амьсгал давамгайлж байсан бол оны хоёрдугаар хагасаас урин дулаан уур амьсгал орж эхэлсэн билээ.
Коксжих нүүрсний үнэ буурах төлөвтэй байна Он гарсаар дэлхийн зах зээлд коксжих нүүрсний үнэ 20 гаруй хувиар буурчихаад буйг олон улсын хэвлэлүүд онцолж байна.
Ганцмод боомтод шинэчилсэн хураамж үйлчилж эхэллээ Хятад Монголтой хиллэдэг бүх боомтдоо хураамж ногдуулахаар шийдвэрлэснийг монголчууд өнгөрсөн сарын сүүлээр мэдэж багагүй сандарцгаасан билээ. Харин энэхүү шийдвэр аль 11 дүгээр сарын 4-ний өдөр гарчихсан байсан юм.
Нүүрс экспортлогч компаниуд нүүрсний үнийн өсөлтийг хэр ашиглаж байна вэ? Хятадад нүүрсний үнэ нэмэгдэж байгаа энэ цаг үеийг Монголын нүүрс экспортлогч компаниуд хэр ашиглаж байна вэ? Үндэсний статистикийн хорооны мэдээллээр энэ оны эхний 9 сарын байдлаар Монгол улс 16.24 сая тонн нүүрс экспортлоод байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 6 сая тонн орчмоор буюу 55 хувиар өссөн дүн юм. Харин экспортын орлого 509.8 сая ам.долларт хүрч, 18 орчим хувиар өсчээ.
Трампын ялалт зэсийн үнийг огцом өсгөв АНУ-ын шинэ Ерөнхийлөгчөөр тус улсын томоохон бизнесмен Дональд Трамп сонгогдсоны дараах хоёр хоногт аж үйлдвэрийн голлох метал зэсийн үнэ тонн тутамдаа 600 ам.доллараар өсчихөөд байна.
Нүүрсний компаниудын хувьцааны үнэ өссөөр байна Монголд үйл ажиллагаа явуулдаг нүүрсний компаниудын хувьцааны үнэ Хонконг, Австралийн бирж дээр тасралтгүй өссөөр байна.
Нүүрсний үнэ өссөн ч Монголын компаниуд шууд ашиг хүртэхгүй Сүүлийн үед коксжих нүүрс, эрчим хүчний нүүрсний үнэ өсөх тал руугаа хандаж эхэлсэн нь зах зээл шинжээчдийн төдийгүй салбарын компаниудын хувьд үнэхээр гайхашруулсан, бас горьдлого төрүүлсэн хэрэг болов.
Нүүрсний үнэ өссөн ч зэсийнх буурч байна Сүүлийн саруудад үнэ нь огцом өсөөд буй коксжих нүүрсний ханшийн хувьд үргэлжлэн өссөөр өнгөрсөн долоо хоногийн байдлаар Австралийн коксжих нүүрсний тонн тутмын үнэ 180 ам.долларт хүрч өсөөд байна.
5 6 7 8 9 10 11