Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Зах зээл
Монгол нүүрсний экспортын үнэ доогуур байна Монголын коксжих нүүрсний экспортын хилийн үнэ улам бүр багассаар байна. Энэ сарын эхний байдлаар Сэхээ боомт дээрх коксжих нүүрсний үнэ нэг тонн нь 280 юань хүрч доошилжээ. Сүүлийн сар гаруй хугацаанд үнэ доод түвшиндээ хүрч буугаад байгаа бөгөөд өсөх магадлал тун бага байна.
Зэсийн ханш 5369 долларт хүрч буулаа Зэсийн ханш ойрын 5 жил хагасын хугацаан дахь хамгийн доод цэгтээ хүрлээ хэмээн хэвлэлүүдээр шуугиж байгаа билээ.
Зэсийн үнэ огцом буурлаа Аж үйлдвэрийн гол металын нэг болох зэсийн 3 сарын гэрээт үнэ Лондоны металын бирж дээр өчигдрийн байдлаар нэг тонн нь 5350 ам.доллар болж, 2009 оны 7 дугаар сараас хойшхи хугацаан дахь хамгийн доод үнэд хүрсэн тухай хэвлэлүүдээр мэдээлж байна.
BHP зэс рүү “хошуурахаа” мэдэгдлээ Австралийн төмрийн хүдрийн баялаг бүсэд гол тоглогч болсон “Рио Тинто”, “BHP Billiton”, FMG гурвын нэгэн төлөөлөл нь төлөвлөгөөгөө өөрчилж буйгаа албан ёсоор мэдэгдлээ. BHP компанийн Гүйцэтгэх захирал Эндрю Маккензи төмрийн хүдрийн төсөл бус харин Чили, Перу, өмнөд Австрали, Хойд Америк дахь зэсийн төслүүддээ илүү их хөрөнгө оруулахаар төлөвлөж буйгаа мэдэгджээ.
Хятад төмрийн хүдрийн дотоодын салбараа аварна Энэ жил төмрийн хүдрийн үнэ дэлхийн зах зээлд 50%-иар буурч, нэг тонн нь 70 ам.долларт ч хүрэхгүй болоод байгаа билээ. Энэ нь Хятадын эдийн засгийн өсөлт удааширч, түүхий эдийн эрэлт буурсны сацуу “Рио Тинто”, BHP Billiton зэрэг зах зээлийн томоохон тоглогчид нийлүүлэлтээ нэмэгдүүлсээр байгаагийн үр дүн гэж шинжээчид тайлбарлаж байна.
Хятадын төмрийн хүдрийн эрэлт 6.4%-иар өснө Энэ онд Хятадын эдийн засгийн өсөлт удааширч буйгаас үүдэн зах зээлд төмрийн хүдрийн үнэ 50%-иар буурч, 70 ам.долларт хүрээд байгаа билээ. Тус улсын төмрийн хүдрийн хэрэглээ энэ онд 1138 сая тонн байх төлөвтэй байгаа бол ирэх онд 1157 сая тонн болох төлөвтэй талаар Хятадын Металлургийн аж үйлдвэр төлөвлөлт, судалгааны хүрээлэн мэдээлжээ.
Хятадын коксжих нүүрсний импорт 21%-иар нэмэгджээ Хятад улсын коксжих нүүрсний импорт өнгөрсөн 10 дугаар сард өмнөх 9 дүгээр сартай харьцуулахад 20.89%-иар нэмэгдэж, 5.44 сая тоннд хүрчээ.
Уул уурхайн тоног төхөөрөмжийн зах зээл 135 тэрбум долларт хүрнэ MarketsandMarkets судалгааны байгууллагаас барилга болон уул уурхайн тоног төхөөрөмжийн зах зээлийн судалгааны сүүлийн тайлангаа гаргажээ.
Коксжих нүүрсний зах зээл ирэх онд тогтворжиж магадгүй Коксжих нүүрсний гол тоглогчдын нэг Ванкуверт төвтэй “Teck Resources” компани энэ оны 3 дугаар улирлын тайлангаа гаргасан байна. Тус компанийн захирал Дон Линдсэй өнгөрсөн улиралд тус компани 75.5 сая ам.долларын цэвэр ашигтай ажилласан тухай мэдээлжээ.
Төмрийн баяжмалын үнэ дахин буурлаа Өнгөрсөн 9 дүгээр сарын сүүлээр 62%-ийн агуулгатай төмрийн баяжмал нэг тонн нь 80 ам.долларт хүрэхгүй болж буурсан билээ. Улмаар энэ сард ялимгүй өсч 82 ам.долларт хүрээд байсан ч өчигдрийн байдлаар 1%-иар буурч 79 орчим ам.доллар болжээ.
Moody’s: Монголын нүүрсний компаниуд санхүүгийн хүндрэлтэй байна Засгийн газар, компаниудын зээлжих зэрэглэлийг тогтоох эрх бүхий олон улсын санхүүгийн байгууллага Moody’s Хятадын зах зээл дэх нүүрсний эрэлт муудаж, түүхий эдийн үнэ буурч буй нь Монголын салбарын компаниудад хүндээр тусч байгааг мэдээлжээ.
Хятадын коксжих нүүрсний импорт 17%-иар өсөв Хятадын коксжих нүүрсний импорт өнгөрсөн 9 дүгээр сард өмнөх 8 дугаар сарынхтай харьцуулахад 17.2%-иар өсч, 4.5 сая тоннд хүрчээ. Үүний 2.19 сая тонныг Австрали, 0.92 сая тонныг Монгол, 0.73 сая тонныг Канад, 0.29 сая тонныг ОХУ, 0.24 сая тонныг АНУ экспортолсон дүн мэдээ гарчээ.
Рио Тинто: Төмрийн хүдрийн эрэлт буурахгүй Өнгөрсөн сард 61%-ийн агуулгатай нэг тонн төмрийн баяжмалын үнэ дэлхийн зах зээлд ердөө 80 хүрэхгүй ам.доллар болтлоо буурсан нь салбарын томоохон компаниудын хувьд хүнд цохилт болсон. Гэхдээ тэд үүссэн нөхцөл байдалд маш эерэг хандаж байна.
Дэлхийн гангийн эрэлтийн өсөлт удааширна Дэлхийн гангийн холбоо 2014, 2015 гангийн хэрэглээний өсөлт урьд жилүүдийнхийг бодвол удааширна гэсэн таамаг дэвшүүлжээ.
Уурхайчид: Төмрийн хүдрийн зах зээл “тогтуунаар өрнөнө” Төмрийн хүдрийн зах зээл дэх эрэлтийн 60 гаруй хувийг бүрдүүлэгч Хятад улс энэ онд төмрийн хүдрийн импортоо 6.3%-иар нэмж, 850 сая тонныг худалдаж авах төлөвтэй байгаа нь салбарынханд сайхан мэдээ.
Зэсийн үнэ тэнгэрт цойлохгүй ч зах зээлд үнэлгээгээ алдахгүй Аж үйлдвэрийн голлох бүтээгдэхүүнд тооцогддог зэс металын зах зээл 2014 оны хоёрдугаар хагасын босгыг давах гэж байна. Зэсийн үнэ он гарсаар өснө, буурна гэсэн хоёр таамаглалыг шинжээчид эерэг сөрөг үндэслэлтэйгээр дэвшүүлж байсан бол оны эхний хагаст ийнхүү сөрөг таамаглал биеллээ олжээ.
Алтны зах зээл тогтворжиж, урт хугацаандаа үнэ өснө Алтны зах зээлд итгэх итгэл өнгөрсөн 2013 онд хөрөнгө оруулагчдын дунд нэлээд сулраад байсан ч заримынх нь хувьд өөдрөг хэвээр байгааг Ройтерсоос гаргадаг алтны судалгааны тайланд бичжээ.
Macquarie: Монгол нүүрс зах зээлд өрсөлдөж чадахгүй Коксжих нүүрсний зах зээл урт хугацаандаа харьцангуй сэргэх төлөв харагдаж байгаа ч түүнд харшлах олон хүчин зүйл байгааг зах зээл судалгааны байгууллага Macquarie үзэж байна.
Нүүрсний үнэ цааш буурах төлөвтэй байна Коксжих нүүрсний үнэ он гарсаар үндсэндээ 30%-иар буурч, 100 гаруй ам.долларт хүрээд байгаа билээ. Тэгвэл зах зээл дэх таагүй нөхцөл байдал оны сүүл хагаст үргэлжлэхээр байгааг Мacquarie-гийн шинжилгээний баг тайландаа өгүүлжээ.
Зэсийн үнэ 7000 долларын босго давж өсөв Оны эхэнд нэг тонн нь 7400 гаруй ам.долларын ханштай байсан хүрэн металын үнэ сүүлийн дөрвөн сарын турш Лондоны металын бирж дээр нэлээд буурч, 6430-6900 гаруй ам.долларт хэлбэлзэж байсан билээ.
9 10 11 12 13 14 15