Зах зээл
Зэсийн зах зээлийн нийлүүлэлт буурна
Одоогийн байдлаар Лондоны хөрөнгийн бирж дээр нэг тонн зэсийн гурван сарын хугацаатай ирээдүйн гэрээт үнэ 7100 ам.долларт ч хүрэхгүй болтлоо буурчээ.
Нүүрсний орлого 43,4 хувиар буурчээ
Үндэсний статистикийн хорооны мэдээгээр Монгол улс энэ оны эхний таван сард зургаан сая 331 мянган тонн коксжих нүүрс экспортолжээ. Өмнөх оны мөн үетэй харьцуулахад экспортын хэмжээ 12,9 хувиар буурсан байна.
Алтны экспорт 232 хувиар нэмэгджээ
Монгол улс 2011 онд 2,6 тонн, 2012 онд 2,8 тонн алт экспортолсон байдаг. Тэгвэл энэ оны эхний таван сарын байдлаар 3,0 тонн алт экспортолжээ. 2012 онд алтны экспортоос 122,2 сая долларын орлого олж байсан бол энэ оны эхний таван сард 126,2 сая долларын орлого олсон байна.
Зэсийн үнэ өсөв
Лондонгийн металлын бирж дээр зэсийн үнэ хоёр хувиар нэмэгдэн, 7514 ам.доллар болсон нь сүүлийн нэг сарын хугацаан дахь дээд үзүүлэлт юм.
Нүүрсний үнэ шалдаа бууж байна
Австралийн нүүрсний FOB үнэ 2010 оны аравдугаар сараас хойшхи хамгийн бага үнийн дүндээ хүрсэн тухай Платтс мэдээлжээ. Австралийн сайн чанарын коксжих нүүрсний үнэ өчигдөр 139 ам.доллар/тонн, дундаж үзүүлэлттэй нь 127 ам.доллар/тонн болж буурчээ.
“Эрдэнэс Тавантолгой”-н хувьцааг эргүүлэн авна
Засгийн газрын 2013 оны 132 дугаар тогтоолын дагуу ”Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааг худалдан авсан аж ахуйн нэгж хүсэлт гаргасан тохиолдолд уг хувьцааг нь эргүүлэн авах, төлсөн төлбөрийг буцаан олгох ажлыг нэг удаа зохион байгуулахаар болжээ.
Нүүрсний зах зээл таагүй байна
Хятадын гангийн үйлдвэрүүдийн коксжих нүүрсний худалдан авалт буурахын хэрээр дэлхийн коксжих нүүрсний зах зээл суларсаар байна.
Эрдсийн үнэ ханш буурсаар байна
Коксжих нүүрсний үнэ энэ онд харьцангуй бууралт бага, нэг тонн нь 170-200 орчим ам.доллар байна гэж судалгааны байгууллагууд таамаг дэвшүүлээд байсан юм.
ММС-ийн хувьцаа 3 доллар болов
Хонконгийн хөрөнгийн биржид бүртгэлтэй Mongolian Mining Corporation-ий хувьцаа гурван хонконг доллар болтлоо буурчээ. Тус компани 2012 онд алдагдалтай ажилласан талаараа мэдээлсний дараа лхагва гаригт бирж дээрх хувьцааных нь үнэ гурван хонконг доллар болсон байна. Монгол төгрөгөөр тооцвол ойролцоогоор 500 гаруй төгрөг гэсэн үг.