Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Зах зээл
Зэсийн үнэ эрчимтэй буурч байна Өнгөрсөн хоёр долоо хоногийн турш зэсийн үнэ эрчимтэй буурлаа. Өнгөрсөн сарын дундуур нэг тонн нь 8300 орчим ам.долларын үнэтэй байсан зэсийн үнэ өнөөдрийн байдлаар 7660 гаруй ам.доллар/тонн байна.
Төмрийн хүдрийн үнэ 70 доллар болж буурна Дэлхийн зах зээлд өчигдрийн байдлаар 62 хувийн агуулга бүхий нэг тонн төмрийн хүдрийн үнэ 150 гаруй ам.долларын үнэтэй байна. Гэхдээ цаашдаа төмрийн хүдрийн нийлүүлэлт нэмэгдэхийн хэрээр энэ оны гуравдугаар улирал гэхэд нэг тонн түүхий эдийн үнэ 50 гаруй хувиар буурч, 70 ам.долларт хүрэх тооцоог олон улсын санхүүгийн байгууллагууд гаргажээ.
Хятадын эрчим хүчний нүүрсний импорт 56 хувиар өсөв Хятад улсын эрчим хүчний нүүрсний импорт өнгөрсөн нэгдүгээр сард өмнөх оны мөн үеийнхээс 56 хувиар өсч, 30.55 сая тоннд хүрчээ.
Зэсийн үнэ 8300 ам.доллар давлаа Дэлхийн зах зээлд зэсийн үнэ сэргэх хандлагатай болж, өнгөрсөн даваа гаригийн байдлаар Лондоны металын бирж дээр нэг тонн нь 8346 ам.доллар болж өсчээ.
Орос газрын ховор металлын үйлдвэрлэлээ хөгжүүлнэ ОХУ нь газрын ховор металлын үйлдвэрлэлийн өрсөлдөх чадвараа хөгжүүлэхээр зорьж байна. Тус улсын Засгийн газрын тэргүүн Дмитрий Медведев газрын ховор металлын үйлдвэрлэлийг хөгжүүлэх хөтөлбөрийг баталсан тушаалд гарын үсэг зуржээ.
Коксжих нүүрсний зах зээл сэргэж эхэллээ Дэлхийн зах зээлд коксжих нүүрсний үнэ өнгөрсөн долоо хоногийн байдлаар дунджаар 165 ам.доллар/тонны үнэд хүрсэн. Харин энэ долоо хоногийн байдлаар уг түүхий эдийн үнэ тонн тутамдаа 4-5 ам.доллараар өсөөд байна. Шинжээчдийн тайлбарлаж буйгаар коксжих нүүрсний үнийн зах зээлийн уур амьсгалд “сэргэх” урь орж эхэлжээ.
Роснефтийн цэвэр ашиг багасчээ “Роснефть” төрийн өмчит компанийн өнгөрсөн оны нийт орлогын дүн гарчээ. Тус компанийн нийт орлого 2011 оныхтой харьцуулахад долоон хувиар өссөн ч цэвэр ашиг нь тал хувьдаа ч хүрэхгүй байгаа гэнэ.
Австралийн үерийн улмаас нүүрсний үнэ өсч магадгүй Австралийн коксжих нүүрсний гол бүс нутаг Куэнсланд мужид хүчтэй үер болж буйн улмаас төмөр замын дэд бүтэц усанд автан эвдэрч, боомтууд хаагдахад хүрчээ.
Чалко 800 сая долларын алдагдал хүлээнэ Хятадын төрийн өмчийн томоохон компани “Чалко” өнгөрсөн 2012 онд эрдсийн үнийн зах зээлийн савлагаанаас үүдэн 771 сая ам.долларын алдагдал хүлээх тооцоо гарчээ.
UBS: 2015 онд Монгол 35 сая тонн нүүрс экспортолно UBS-ын гаргасан судалгаагаар Монголын нүүрсний экспорт 2015 онд 35 сая тонн, 2020 онд 42 сая тоннд хүрэх төлөвтэй байгаа ажээ.
“Чалко”-д 180 сая доллар эргүүлэн төлнө “Эрдэнэс Тавантолгой” компанид Засгийн газар 355 сая ам.долларын санхүүжилтийг бондын хөрөнгөөс олгож магадгүй тухай тус компанийн Гүйцэтгэх захирал Я.Батсуурь мэдэгджээ.
Төмрийн хүдрийн үнэ өндөр хэвээр байна “JPMorgan Chase & Co” компанийн шинжээчдийн таамаглалаар 2013 онд дэлхийн зах зээл дэх төмрийн хүдрийн дундаж үнэ 130 ам.доллар байх төлөвтэй байна.
Австрали, АНУ-ын нүүрс үнэд орж эхлэв “Эрдэнэс Тавантолгой” компани нүүрсний экспортоо энэ сарын 11-нээс зогсоосон тухайгаа албан ёсоор мэдээлсэн билээ. Харин энэхүү мэдээ нь Австрали, Канад, АНУ-ын коксжих нүүрс нийлүүлэгчдэд сайнаар тусч эхлээд байна.
Хятадын төмрийн хүдрийн эрэлт эрчимтэй өсөхгүй Энэ жил Хятадын төмрийн хүдрийн импорт 50 сая тонноор өсч, 800 сая тоннд хүрэх төлөвтэй байгаа тухай Шанхайн тээврийн биржийн менежер Ванг Лан мэдэгджээ.
Роснефть шатахуун түгээх станцуудаасаа худалдана Оросын төрийн өмчит “Роснефть” компани TNK-BP компанийг худалдаж авах тохиролцоог өнгөрсөн оны аравдугаар сард хийсэн юм. Энэ тохиролцоог тус улсын Монополийн эсрэг газраас тодорхой нөхцөлийн дагуу зөвшөөрчээ.
ОХУ-ын газрын тосны экспортын татвар 7,7 ам.доллараар нэмэгдэнэ Ирэх хоёрдугаар сарын 1-нээс ОХУ-ын газрын тосны экспортын татвар 7,7 ам.доллараар нэмэгдэж тонн тутамд 403,3 ам.доллар болох төлөвтэй байна. Энэ сарын байдлаар газрын тосны экспортын татвар тонн тутамд 395,6 ам.доллар байгаа юм.
Эрдсийн экспорт 390 сая доллараар буурчээ Өнгөрсөн оны байдлаар Монгол улсын нийт экспорт 4.38 тэрбум ам.долларт хүрсний 89.2 хувийг эрдсийн экспорт бүрдүүлжээ. Гэхдээ өмнөх 2011 оныхтой харьцуулахад манай улсын нийт экспортын хэмжээ 430 гаруй сая ам.доллараар буюу 8.99 хувиар буурсан дүн мэдээг Үндэсний статистикийн хороо гаргажээ.
Тавантолгой Хятадын зах зээлээс бусад орныг гаргана Тавантолгой төсөл бүрэн хүчин чадлаараа ашиглалтад орвол Хятад руу нүүрс экспортлогч улсуудад бүгдэд нь нэмэлт дарамт ирэх тухай Индонезийн нүүрсний холбооны Гүйцэтгэх захирал Суприатна Сухала мэдэгджээ.
Эрдсийн зах зээл зэврүүн өдрүүдийг үдэж, урин цагтай золгоно Эрдсийн зах зээлийн хувьд 2012 он 2011 оных шиг урин дулаан байсангүй. Зах зээлийг зэврүүн хүйтэн болгосон шалтгаанд Хятадын эдийн засгийн удаашрал, АНУ, Европын холбооны улс орнуудын санхүүгийн байдал сайнгүй байсан зэргийг шинжээчид онцолж байна.
АНУ-ын “татвар”-ын өсөлтөөр зах зээл сайжрав АНУ-ын Төлөөлөгчдийн танхим өнгөрсөн мягмар гаригт чинээлэг иргэдийн татварын хэмжээг нэмэгдүүлэх шийдвэрийг дэмжин баталсан нь эрдсийн зах зээлд ч сайнаар нөлөөлж эхлээд байна.
13 14 15 16 17 18 19