Зах зээл
ММC: Хятадад хангалттай нүүрсний эрэлт байна
Тавантолгойн Ухаахудагийн уурхайд олборлолт явуулж буй “Mongolian Mining Corporation” /ММС/ Хятадын нүүрсний эрэлт өндөр хэмжээнд байна гэдэгт итгэлтэй байгаагаа мэдээлжээ. Тус компани 2015 онд жилдээ 30 сая тонн ачаа тээвэрлэх даацтай Ухаахудаг-Гашуунсухайт чиглэлийн төмөр замыг ашиглалтад оруулахаар ажилдаа ороод буй юм. Энэхүү төмөр замыг үндсэндээ 800 орчим сая ам.доллараар байгуулах ажээ.
“Фэйсбүүк”-ийн IPO рекордууд эвдэж байна
Олон нийтийн сүлжээ “Фэйсбүүк” IPO хийнэ гэсэн мэдээ өнгөрсөн жилээс цацагдсан юм. Хэрэв хувьцаагаа олон нийтэд санал болгож, хувьцаат компани болвол компанийн зах зээлийн үнэлгээ 100 тэрбум ам.долларт хүрнэ хэмээн шинжээчид бичиж байв.
”Айвенхоу”, ”Саусгоби”-ийн хувьцааны үнэ унав
Өмнөговьд нүүрсний хэд хэдэн томоохон уурхай эзэмшдэг “Саутгоби Сэндс” компанийн толгой компани “Саутгоби Ресорсез”-ийн хувьцааны үнэлгээ Торонтогийн бирж дээр өнөөдөр 9 хувиар буурч 6.21 канад доллар болоод байна. Үүнээс гадна тус компанийн 57.6 хувийг эзэмшдэг “Айвенхоу Майнз” компанийн хувьцааны ханш ойрын хоёр жил есөн сар орчмын хугацаан дахь хамгийн доод түвшиндээ хүрч 9.88 канад доллар болж буурчээ.
ХОВОР МЕТАЛЫН ЭРИН ҮЕ АЙСУЙ
Ховор метал, тэр дундаа гали, индий, германийн эрэлт шинээр хөгжиж буй технологийн салбарт ойрын 20 жилд огцом өснө гэж Европын холбоо үзэж байна. Тиймээс ховор металын нийлүүлэлтийн асуудалд Европын холбоо хэдийнэ “нойроо хулжааж” эхэлжээ.