Уул уурхай
Дэлхийд танил ч Монголд шинэ-“нийгмийн лиценз”
Перу улсын хойд хэсэгт орших “Конга” алт зэсийн томоохон төсөл 2015 оноос үйлдвэрлэлээ эхлэх төлөвлөгөөтэй. Гэвч нутгийн иргэдийн хүчтэй эсэргүүцлийн улмаас төсөл хэрэгжүүлэгч “Ньюмонт” компани 4,8 тэрбум ам.долларын хөрөнгө зарцуулсан уурхайгаа хаахад хүрсэн юм.
“Винсвэй” компаниас “Чалко” татгалзав
Монголын нүүрсний ложистикийн хамгийн гол компаниудын нэг “Винсвэй” компанийг Хятадын төрийн өмчийн “Чалко” компани худалдаж авах тухайгаа өнгөрсөн дөрөвдүгээр сарын сүүлээр мэдэгдсэн билээ. Тус компанийн 30 хувийг “Чалко” компани авах тухай мэдээлэл цацагдмагц “Винсвэй” компанийн хувьцаа багагүй хувиар өсч, 1.88 хонконг доллар болсон юм.
“Эрдэнэс Тавантолгой” хоёр дахь уурхайгаа нээлээ
2012.10.01
“Эрдэнэс Тавантолгой” төрийн өмчит хувьцаат компани Тавантолгойн нүүрсний орд дээр хоёр дахь уурхайгаа нээж, Баруун Цанхийн талбайд уурхайн ам нээх, хөрс хуулалтын ажлаа намрын дунд сарын билигт сайн өдөр эхэллээ.Тус компани 2010 онд Цанхийн Зүүн талбай дээр эхнийхээ уурхайг нээж байсан бол энэ удаа коксжих нүүрсний нэг гол талбай болох Цанхийн Баруун хэсэг дээр хоёр дахь уурхайгаа ийнхүү албан ёсоор нээлээ.
“Бороо Гоулд” 2000 унц алт олборлоно
Канадын “Сентерра Гоулд” компани Монголын Бороогийн алтны уурхайд нуруулдан уусгах технологи хэрэгжүүлэх зөвшөөрөл авсан гэдгийг Bloomberg мэдээллээ. Энэ сарын 9-ний өдөр компани уг зөвшөөрлийнхөө талаар мэдээлсэн байна.
Австрали нүүрсний роялтийг нэмэгдүүлэв
Нүүрсний олборлолтоороо дэлхийд тэргүүлэгч Австрали улсын Куэнсланд мужийн Засгийн газар нүүрсний роялтийг нэмэгдүүлэхээр шийдвэрлэснээ өнгөрсөн долоо хоногт мэдэгджээ. Тус муж нь Австралийн нүүрс олборлолтын гол бүс нутаг юм. Куэнсланд мужид одоогоор нүүрсний роялтийн хувь хэмжээ 10 хувь байгаа бол уг шийдвэрийн хүрээнд 12.5-15 хувь болж нэмэгдэх ажээ.
Мечел Элга ордын 25 хувийг зарна
Оросын уул уурхай, металлургийн магнат Мечел компани өөрийн эзэмшдэг Элга коксжих нүүрсний ордын 25 хувийг Азийн хөрөнгө оруулагчдад зарна гэдгийг өнгөрсөн баасан гаригт мэдэгджээ. Уг ордын тодорхой хэсгийг аль компанид хэдий хэмжээний үнээр худалдаалах талаар нарийн мэдээлэл одоогоор алга байна. Япон, Өмнөд Солонгос, Хятадын компаниуд худалдааны хэлцэлд оролцох магадлалтай ажээ.
“Саутгоби Ресорсез”-ийн хувьцаа доод түвшиндээ хүрлээ
Өмнөговьд аймагт нүүрсний хэд хэдэн томоохон төсөл эзэмшиж буй “Саутгоби Ресорсез” компанийн хувьцаа одоогийн байдлаар Хонконгийн бирж дээр (HKG:1878) өглөөний есөн цагийн байдлаар 20.15 хонконг доллар болж буураад байна. Харин Торонтогийн биржид (TSE:SGQ) 2.69 канад доллар болжээ.
“Чалко” Овооттолгойг орхилоо
Хятадын төрийн өмчийн “Чалко” компани Өмнөговьд нүүрсний томоохон төслүүд эзэмшдэг “Саутгоби Ресорсез” компанийг эзэмших төлөвлөгөөгөө орхисныг Turquoise Hill Resources компани өнөөдөр мэдэгдлээ. Өнгөрсөн дөрөвдүгээр сарын нэгэнд хийсэн гэрээ ёсоор “Айвенхоу Майнз” буюу Turquoise Hill Resources компаниас Хятадын “Чалко” компани “Саутгоби Ресорсез”-д эзэмшдэг хувийг нь 900 гаруй сая ам.доллараар худалдаж авахаар тогтоод байсан юм.
“Рио Тинто” “Оюутолгой”-н санхүүжилтийг цуцлахгүй
BHP Billiton Австралид хэрэгжүүлж буй зэсийн төслөө өргөжүүлэхээр 30 тэрбум ам.долларын төсөв батлаад байснаа цуцалсны дараахнаас “Оюутолгой” төслийн санхүүжилт цуцлагдаж магадгүй гэсэн таамаг гараад байсан юм. BHP-ийн хэрэгжүүлж буй Olympic Dam зэсийн төсөл нь дэлхийн хамгийн том зэсийн төслүүдийн нэг. Энэхүү орд “Оюутолгой”-гоос ч илүү нөөцтэй нь тогтоогджээ.
Уул уурхайн салбарын үсрэнгүй үе өндөрлөнө
Австралийн Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Мартин Фергусон тус улсын уул уурхайн салбарын үсрэнгүй өсөлтийн үе өндөрлөх аястай болж ирсэн тухай мэдэгджээ. Тэрбээр уул уурхайн магнат BHP Billiton тус улс дахь Olympic Dam зэс, ураны томоохон төслөө өргөтгөх шийдвэрээ цуцалсныг мэдэгдэлдээ онцолсон байна. Olympic Dam бол Австралийн зэсийн гол уурхайнуудын нэг бөгөөд BHP урт хугацаанд мэрийсний эцэст өргөтгөлийн ажлын зөвшөөрлийг Засгийн газраас аваад байсан юм.
“Чалко” Овооттолгой руу “тэмүүлэхээ больсон”
Өмнөговьд нүүрсний томоохон гурван орд эзэмшиж буй “Саутгоби Ресорсез” компанийн хяналтын багцыг Хятадын төрийн өмчийн компани “Чалко” авахаар болсноо зарласнаас хойш цөөнгүй сар өнгөрчээ. Энэ тухай мэдээлэл өнгөрсөн дөрөвдүгээр сард цацагдсанаас хойш Монголын төр стратегийн салбар дахь аж ахуй нэгжид хийх гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулсан шинэ хуулийг тавдугаар сард баталсан билээ
Ослыг нууцалсны уршгаар 5 хүн амиа алдав
Өнгөрсөн пүрэв гаригт Хятадын Шаньси мужийн Янг Хуан хотын нүүрсний уурхайд дэлбэрэлт гарч ноцтой осол болсныг удирдлагууд нь нуусан байжээ. Болсон явдлыг шуурхай мэдээлээгүйн улмаас аврах баг осол гарсан өдрийн маргааш нь уурхайд очжээ.
“Cаусгоби Ресорсез” олборлолтоо бүрэн зогсооно
Өмнөговийн Овооттолгой хагас коксжих нүүрсний ордод үйл ажиллагаа явуулж буй “Саусгоби Ресорсез” компани олборлолтоо энэ сард бүрэн зогсооно гэдгээ өчигдөр албан ёсоор мэдээллээ. Хэдийгээр өнгөрсөн дөрөвдүгээр сард Ашигт малтмалын газар тус компанийн тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлээд байсан ч “Саусгоби Ресорсез” “бидэнд ямар ч мэдэгдэл ирээгүй” гээд Овооттолгойн олборлолтын үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байна гэж мэдээлж байсан юм.
Аспайр “Овоот”-ын ашигтай нөөцийг нэмэгдүүлэв
Австралийн хөрөнгийн биржид бүртгэлтэй “Аспайр Майнинг” (ASX:AKM) компани Хөвсгөл аймагт хэрэгжүүлж буй “Овоот” коксжих нүүрсний төслийн ордынхоо ашигтай нөөцийг 178 сая тонн болохыг урьдчилсан байдлаар зарлажээ.
АЛДАГДСАН ОРДУУДАА АВРАХ ЦАГ ИРЖЭЭ, ГЭХДЭЭ...
Эрдэс баялгийн салбар дахь Оросын төрийн бодлого улам чангарчээ. Өнгөрсөн оны сүүлчээр Төрийн Дум хэлэлцэж, Ерөнхийлөгч Д.Медведевийн гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр хэрэгжиж эхэлсэн “Эрдэс баялгийг ашиглах тухай хууль”-д үндэсний шинж чанар агуулсан часхийсэн хэдэн заалт нэмэгдэв.
Рио Тинто Мозамбекээс нүүрс экспортолно
Уул уурхайн гигант Рио Тинто Мозамбекээс анх удаа нүүрс олборлож экспортлохоор болсноо өнөөдөр мэдээлжээ. Тус компани Мозамбекийн Моатизийн нүүрсний сав газарт олборлолт явуулах юм байна. Ирэх сарын дундуур гэхэд анхны экспортоо Азийн зах зээл, тэр дундаа Энэтхэг рүү гаргах юм байна.
Тавантолгойн хөрөнгө оруулагчаар “Пибоди”-г тодруулахгүй байж магадгүй
Тавантолгой ордыг гадаадын хөрөнгө оруулагчгүйгээр ашиглах шийдвэр гарч магадгүй талаар “Эрдэнэс Тавантолгой” компани мэдээлжээ. “Эрдэнэс Тавантолгой” компанийн Уул уурхай хариуцсан захирал Грэм Хэнкок Тавантолгойн Баруун Цанхийн хөрөнгө оруулагчаар оролцох талуудыг тодруулахад тун хүндрэлтэй байгааг ярьжээ. Түүний үзэж буйгаар хэрэв талуудтай гэрээ хэлэлцээрт хүрч чадахгүй бол “Эрдэнэс Тавантолгой” дангаараа ордыг олборлох ажээ.