Уул уурхай
Оюутолгойн нөөц Эрдэнэтээс 7 дахин их
Оюутолгой ордын нөөцийн талаар олон мэдээлэл гардаг. 2010 оны гуравдугаар сард батлагдсан Оюутолгой ордыг ашиглах ТЭЗҮ-д тусгагдсанаар тус ордын үр ашигтай буюу олборлолтын нөөц нь 3 тэрбум 380 сая тонн хүдэр, 31,1 сая тонн зэс, 1328 тонн алт, 7601 тонн мөнгө, 81600 тонн молибдени хэмээн тооцогджээ.
Удоканы зэсийн ордын ТЭЗҮ оны сүүлээр бэлэн болно
Хэсэг хугацаанд намжаад байсан Удоканы зэсийн ордыг эзэмших асуудал өнгөрөгч хоёрдугаар сараас дахин хүчтэй яригдах болов. Төрийн өмчит “Ростехнологи” компанийн тэргүүн Сергей Чемезов өнгөрсөн сарын сүүлээр мэдэгдэхдээ, “Норникель” компанийн 3-4 хувийн хувьцаагаар Удоканы зэсийн ордыг эзэмших төсөлд орохыг Владимир Потанинд санал болгосон ч хариу өгөөгүй хэмээжээ.
Налайхын уурхайн амуудыг лацдаж эхэлжээ
Уул уурхайн сайд, Эдийн засгийн хөгжлийн сайд, Нийслэлийн Засаг даргын хамтарсан тушаалаар байгуулагдсан ажлын хэсгийн гишүүд өнөөдөр Налайхын нүүрсний уурхайд ажиллах юм байна. Тэнд ажиллаж байгаа гар аргаар нүүрс олборлогчидтой уулзаж, санал хүсэлтийг нь сонсох юм байна.
Жижиг “Тавантолгой” 9 тэрбумын ашигтай ажиллажээ
Монголын Хөрөнгийн биржид бүртгэлтэй уул уурхайн компаниудын өнгөрсөн оны тайлан гарчээ. Тайлангаас харахад өнгөрсөн онд хамгийн их ашигтай ажилласан компани нь орон нутгийн өмчит “Тавантолгой” хувьцаат компани байна.
Баруун Цанхийн гэрээт олборлогч тодорчээ
“Эрдэнэс Тавантолгой” ХК 2012 оны аравдугаар сард Баруун Цанхийн талбай дээр хоёр дахь уурхайгаа нээж байсан билээ. Тэгвэл өнгөрсөн бямба гаригт Баруун Цанхийн талбай дээр уурхай байгуулах нээлтийг хийсэн байна.
Оюутолгойн хөрөнгө оруулалт “тэнгэрт тулав”
“Оюутолгой” төслийг хэрэгжүүлэгч “Turquoise Hill Resources” компанийн толгой компани “Рио Тинто” төслийн хөрөнгө оруулалтыг үлэмж хэмжээгээр нэмэгдүүлсэн тухай Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж мэдэгдсэн билээ.
“Эрдэнэс Тавантолгой”-гоос гэрээгээ мөрдөхийг шаардав
Хятадын төрийн өмчит “Чалко” компани “Эрдэнэс Тавантолгой”-г нүүрсний нийлүүлэлтээ хэвээр үргэлжлүүлэхийг шаардсан тухай Блүмбэрг мэдээллээ. “Чалко” компанийн хувьд 250 сая ам.долларын нийлүүлэлтийн гэрээгээ хүндэтгэж ажиллахыг хүсч буйгаа онцолжээ.
Уул уурхайгаа унагах бодлого
Төрөөс сүүлийн үед авч буй арга хэмжээ, төлөвлөсөн ажлуудыг харахад Монгол улс уул уурхайн салбараа унагаах бодлого эрчимтэй хэрэгжүүлэх нь гэж харж болохоор байна.
“Эрдэнэт үйлдвэр” хамгийн их орлого төвлөрүүлжээ
Их Британийн “Харт Нойрс” групп болон “Улаанбаатар Аудит корпораци” компанийн хамтарсан консерциум Монголын Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачлагын зургаадугаар тайлан буюу 2011 оны нэгтгэл тайланг энэ оны наймдугаар сард эхэлж 11 дүгээр сард дуусгажээ.
Дэлхийд хамгийн томд тооцогдох ураны орд нээв
Хятадын хойд бүс нутагт асар том ураны орд илрүүлсэн тухайгаа Газар нутаг, эрдэс баялгийн яам нь өчигдөр мэдээллээ. Өвөрмонголын өөртөө засах орны төв хэсэгт олдсон тус орд элсэн чулууны төрлийн ордод хамаарах гэнэ. Одоогоор ордын нийт нөөцийг зарлаагүй байна.
Newera Resources нүүрсний судал илрүүллээ
Newera Resources компани Төв аймагт хэрэгжүүлж буй “Шанаган” төслийнхөө хайгуулын талбайд нүүрсний хоёр судал илрүүлснээ мэдэгджээ. Эдгээр судал нь 9-13 метрийн зузаантай, зарим хэсэгтээ 25.4-48.5 метр зузаантай байгааг тогтоожээ.
”МАК” Цагаансуваргад 250 сая ам.долларын зээлийг баталгаажуулав
Монголын уул уурхайн салбар дахь томоохон компаниудын нэг МАК Европын сэргээн босголт, хөгжлийн банкнаас 250 сая ам.долларын зээл авахаар болсон тухай өчигдөр мэдээллээ. Энэхүү зээлийг тус компани Цагаансуваргийн зэсийн төслийн санхүүжилтэд зориулах ажээ.
“Эрдэнэс Тавантолгой” “Пибоди”-г хэлэлцээрт урилаа
Өнгөрсөн долоо хоногт Тавантолгойн ордын хоёр дахь уурхай буюу Баруун Цанхийн уурхайг нээгээд байсан “Эрдэнэс Тавантолгой” хувьцаат компани дараагийнхаа алхмыг хийлээ. Компанийн зүгээс Баруун Цанхийн уурхай дээр гэрээт олборлогчоор хамтран ажиллах хүсэлтийг АНУ-ын “Пибоди Энержи” компанид хүргүүлжээ.
Нүүрсний орлого багассаар байна
Үндэсний статистикийн хорооны мэдээлснээр манай улс энэ оны есдүгээр сарын эхний 15 хоногийн байдлаар 968 мянган тонн нүүрс экспортлож, 69.6 сая ам.долларын орлого олсон байна. Энэ үзүүлэлтийг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад экспортолсон нүүрсний биет хэмжээ төдийлөн буураагүй боловч орлого бараг хоёр дахин буурчээ.
Оюутолгой төсөл эхний хүдрээ авахын өмнө...
Оюутолгой төслийн эхний үе шат эхлэх цаг ойртсоор байгааг “Айвенхоу Майнз” буюу “Тurquoise Hill Resources” онцолж байгаа энэ үед бас нэгэн анхаарал татахуйц үйл явдал өрнөж эхлэв. Энэхүү төсөл амжилттай эхлэхийн өмнө хэд хэдэн ажил үлдээд байсан нь зах зухаасаа бүтэж биелэх болсон нь сайн хэрэг юм.