Мэдээ
Хариуцлагатай уул уурхайн үр дүнг хэлэлцлээ
Хариуцлагатай уул уурхайн үр дүнгийн форум өнөөдөр /2021.12.15/ боллоо. Уг форумд Хариуцлагатай уул уурхайн хөтөлбөрт нэгдсэн 16 байгууллагын төлөөлөл оролцож хөтөлбөрийн зорилго, хүрэх үр дүн, хөтөлбөрийг хэрэгжүүлж буй аж ахуйн нэгжүүдэд тулгамдаж буй асуудлуудыг хэлэлцлээ.
Монголын уул уурхайн үндэсний ассоциацын (МУУҮА) санаачилгаар 2019 онд “Хариуцлагатай уул уурхайн сайн дурын кодексийг” боловсруулж, уг кодексийг хэрэгжүүлэх санамж бичигт уул уурхайн үйл ажиллагаа эрхэлдэг 8 аж ахуйн нэгж нэгдэж байсан бол энэ жилийн байдлаар 16 болон нэмэгджээ. Уг кодекс нь хуульд шаардсанаас давуулж сайн дурын үндсэн дээр хариуцлагатай уул уурхайн үйл ажиллагаа явуулах стандарт юм.
Х.Нямбаатар: Арбитрын маргааныг хойшлуулж, эвийн журмаар хэлэлцэх саналыг ирүүлсэн
Засгийн газрын өнөөдрийн /2021.12.14/ хуралдаанаар гаргасан шийдвэрийг холбогдох сайдууд танилцууллаа. Хуралдаанаар Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн сонгон шалгаруулалтын журмыг шинэчлэн баталжээ. Мөн хуралдаанаар “Рио Тинто” болон “Туркойз Хилл” компанийн гүйцэтгэх удирдлагаас Монгол Улсын Ерөнхий сайдад өчигдөр ирүүлсэн захидалд тусгагдсан саналуудыг дэмжсэн байна.
Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон: Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Хайгуулын тусгай зөвшөөрлийн сонгон шалгаруулалтын журмыг шинэчлэн баталсан. Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн сонгон шалгаруулалтын журмыг Засгийн газрын эрх олгосноор Геологи,уул уурхайн төрийн захиргааны төв байгууллага баталдаг. УУХҮ-ийн сайдын 2018 оны А28 дугаар тушаалаар баталсан
Замын-Үүдийн эдийн засгийн чөлөөт бүсийг нээх тогтоол баталжээ
Засгийн газрын ээлжит (2021.07.28) хуралдаанаар 10 гаруй асуудал хэлэлцжээ. Тухайлбал, Замын-Үүдийн эдийн засгийн чөлөөт бүсийг нээж байнгын үйл ажиллагаанд оруулах тухай тогтоолыг баталсан байна. Тус боомтоор өдөрт 110 машин Хятад улсын хилээр нэвтэрч байгаагаас 10 машин нь нүүрс тээврийнх аж. Сангийн яамны мэдээллээр, “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа дэмжих 10 их наяд” цогц төлөвлөгөөний хэрэгжилт 32%-тай бөгөөд 10 мянган ажлын байрыг хадгалжээ.
“Уурхайчдын алдрын од” одонгоор шагналаа
Монголын Уул уурхайн мэргэжлийн холбоодын зөвлөл болон Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны тэргүүн дээд шагнал “Уурхайчдын алдрын од” одонгоор Монгол Улсын аж үйлдвэрийн гавьяат ажилтан, Монголын Баяжуулагчдын холбооны Ерөнхийлөгч асан Г.Шархүү, Монгол Улсын Аж үйлдвэрийн гавьяат ажилтан, зөвлөх инженер Д.Амгалан, Монголын уул уурхайн зураг төсөл зохиогчдын холбооны захирал, доктор Б.Бат-Очир нарыг “Уурхайчдын алдрын од” одонгоор өнөөдөр шагналаа. Энэхүү нэр хүндтэй шагналыг УУХҮ-ийн сайд Г.Ёндон гардуулж, уул уурхайн салбарын хөгжилд оруулсан тэдний олон жилийн бүтээлч хөдөлмөр, зүтгэлд нь талархаж буйгаа илэрхийлэв. Монголын Уул уурхайн мэргэжлийн холбоодын зөвлөлөөс анх санаачилсан уг шагналыг 2018 оноос жилдээ 2-3 хүнд олгож байсан бөгөөд “Covid 19” цар тахлын улмаас хойшлогдоод байв.
ОУВС: Монгол Улсад хэрэгжүүлсэн “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр” амжилтгүй дууссан
АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамнаас (2020.09.14) Монгол дахь хөрөнгө оруулалтын орчны шинжилгээг хийж тайлан гаргасан байна. Тайланд 2017-2020 оны тавдугаар сарын хугацаанд Монгол Улсад хэрэгжсэн “Өргөтсөн санхүүжилтийн хөтөлбөр” амжилттай дуусч чадаагүй гэсэн ОУВС-ийн дүгнэлтийг дурджээ. Тодруулбал, тус тайланд “Монгол Улсын өр 2020 онд ДНБ-ий 77%-тай тэнцэх төлөвтэй байна. 2021 оноос эхлэн гадаад зээлдүүлэгчдэд төлөх өр төлбөрүүдтэй нүүр тулж байгаа нь төлбөрийн тэнцлийн дарамтыг үүсгэж болзошгүй. Монгол Улс гурван жилийн хугацаатай Олон улсын валютын сангийн хөтөлбөр хэрэгжүүлж эдийн засгийн эмзэг байдлыг мэдэгдэхүйц бууруулсан ч Засгийн газар банкны салбартай холбоотой ОУВС-ийн макро зохистой асуудлуудыг шийдвэрлэж чадаагүй тул хөтөлбөр 2020 оны тавдугаар сард амжилтгүй дуусгавар болсон" гэж үзсэн байна.
Нөхөн сэргээлтийг эрчимжүүлнэ
Наймдугаар сарын байдлаар, Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт 9 аж ахуй нэгж 369.96 га талбайд түгээмэл тархацтай ашигт малтмал олборлож байна. Тухайн талбайн 22.14 га нь олборлолтын улмаас эвдэгджээ. Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Геологи уул уурхайн хяналтаас, нэг аж ахуйн нэгжид зөрчил илрүүлж Түгээмэл тархацтай ашигт малтмал олборлолтын тухай хуулийн 25 зүйлд заасан нийтлэг үүргийг биелүүлээгүйн улмаас Зөрчлийн тухай хуулийн 7.11.2.1 заасны дагуу 1 сая төгрөгийн торгууль, 500 мянган төгрөгийн нөхөн төлбөр болон хохирол тооцжээ. Харин Сонгино хайрхан дүүрэгт түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрөлтэй 20 аж ахуй нэгж байна. Тэдгээр аж ахуй нэгж нийтдээ 1002.08 га газарт олборлолт хийх боломжтой юм. Үүнээс 46.60 га газарт ашигт малтмалын олборлолтоос үүдэн нөхөн сэргээх шаардлагатай болсон байна.
Монголбанк 4.9 тонн үнэт метал худалдан авчээ
Монголбанк (2020.03.11) байдлаар нийт 4.9 тонн үнэт металл худалдан авсан байна. Үүнд 3.2 тонн алт, 1.7 тонн цагаан мөнгө худалдан авсан нь өмнөх оны мөн үеэс 3.7 тонноор өссөн үзүүлэлт болж байгаа юм. Дэлхийн зах зээл дээр алтны үнэ өсч, өмнөх оны мөн үед АМНАТ-ийг 10%-иар тооцон суутгаж байсан, дотоодын аж ахуйн нэгжээс нийт 1.7 тонн цагаан мөнгө худалдан авсан зэрэг нь Монголбанкны үнэт металын худалдан авалт өсөхөд нөлөөлжээ. 2020 оны дөрөвдүгээр сараас эхлэн Монгол Улсад олборлосон, цагаан мөнгөөр үйлдвэрлэсэн 1 унцын мөнгөн гулдмай, 1000 гр мөнгөн гулдмай, 4 кг-р савласан үрлэн мөнгө (Ag 999.0) зэрэг албан ёсны сертификат бүхий үнэт металыг байгууллага, иргэний хүсэлтээр худалдаалахаар Монголбанк бэлтгэж байна.
CIIE 2019: “Эрдэнэс Тавантолгой” компани Хятадын талтай хамтын ажиллагааны хэлэлцээр байгуулав
Хятадын олон улсын импортын үзэсгэлэнгийн (China International Import Expo, CIIE) Шанхай хотноо арваннэгдүгээр сарын 5-нд нээгдсэн бөгөөд таван өдрийн турш үргэлжлэх юм. Энэхүү үзэсгэлэн нь 2018 оноос зохион байгуулагдах болсон билээ. Энэ жилийн үзэсгэлэнг нээж БНХАУ-ын дарга Си Жинпин үг хэлж, 2020 оны нэгдүгээр сараас Хятад улсад бизнесийн орчныг сайжруулах, зах зээлийн бүх оролцогчдын бизнес эрхлэх аюулгүй байдлыг хангах тухай төрийн шинэ бодлого хэрэгжинэ гэдгийг онцолсон байна. Тус улсын Засгийн газраас баталсан энэхүү бодлогын баримт бичигт Хятад болон гадаадын компаниудад ижил тэгш эрх, боломж олгохоор тусгасныг тодотгожээ. Гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхийн тулд бизнесийн орчныг таатай болгох, нэн түрүүнд дотоодын зах зээлд өндөр технологийг нэвтрүүлэхээр зорьж буй. Хятадын эдийн засгийн өсөлтийг хангах гол хүчин зүйл инновацийг хөгжүүлэх хэмээн тус улсын эрх баригчид тодорхойлж байна.
GIZ сургалтын байгууллага, зөвлөхүүдийг мэдээллийн санд бүртгүүлэхийг урьж байна
ХБНГУ-ын Худалдаа хөгжлийн яамны дэмжлэгтэйгээр Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн (GIZ) Эрдэс баялаг, түүхий эдийн иж бүрэн санаачлага хөтөлбөр (ЭТИС) нь Улаанбаатар болон Өмнөговь аймгийн Даланзадгад сум дахь Бизнесийг хөгжүүлэх төвийн хүрээнд жижиг дунд үйлдвэрлэгчдийг мэргэшүүлэх сургалтын үйлчилгээ үзүүлэх сургалтын байгууллагууд болон хувь зөвлөхүүдийг мэдээллийн санд бүргүүлэхийг урьж байна.
Төмөр зам тавьснаар асуудлыг бүрэн шийдэхгүй
“Уул уурхайн салбарын дунд болон урт хугацааны хөгжлийн төлөв байдал болон Монгол улсын эдийн засагт гүйцэтгэх гол үүрэг” сэдэвт уулзалтыг Америкийн худалдааны танхим зохион байгууллаа.
The Mongolian Mining Journal-ын шинэ дугаарт
Яг одоо төслөөрөө байгаа, ид боловсруулж буй, хараахан өргөн бариагүй хуулийн төслийг The Mongolian Mining Journal “Едиториал”-даа онцлов. Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаар гурван ч субъектээс гарч ирж буй гурван өөр төслийг энд танилцууллаа.
Шинэ дугаарт
The Mongolian Mining Journal уншигч Танаа улиран одож буй оны сүүлийн дугаараа зул сарын баяр, шинэ жилийн гэрэл гэгээт өдрүүдээр хүргэж байна.
Шударга ёсны шагналын эзнээр Л.Болормаа эрхлэгчийг тодруулав
“Транспэрэнси Интернэшнл” хэмээх авлигын эсрэг олон улсын байгууллагын Монгол дахь салбар “Транспэрэнси Интернэшнл Монгол” ТББ энэ жилээс эхлэн шударга ёс, авлигын эсрэг иргэний зоригийн шагнал (Transparency Award)-ын эзнийг тодруулж байхаар болжээ.