Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Мэдээ
ОТ шилдэг ханган нийлүүлэгчдээ шалгаруулав Оюутолгой ХХК шилдэг ханган нийлүүлэгчдээ шалгаруулжээ. Энэхүү арга хэмжээгээ “Эрдэнийн говь” хэмээн нэрлэсэн бөгөөд ёслол өнгөрсөн лхагва гаригт Дуурь бүжгийн эрдмийн театрт болов.
ОХУ Хятадад 38 тэрбум кубметр байгалийн хий экспортолно Орос, Хятад хоёр улс эрчим хүчний хамтын ажиллагаагаа өргөжүүлэх сонирхолтой байна. Энэ сонирлоо хэрэгжүүлэх үүднээс ОХУ-ын Шадар сайд А.Дворкович Хятадад Дээд хэмжээний айлчлал хийсэн байна.
Хятадууд шинэ төмөр замдаа 8.5 тэрбум ам.доллар зарцуулжээ Хятадын баруун өмнөд хэсэгт орших Юньнань мужид тавигдсан 141 километр төмөр замын ажил дууссаныг албан ёсоор зарлажээ. Энэ төмөр замаар тус улс Зүүн Өмнөд Азийн АСЕАН-ы орнуудтай холбогдож байгаа юм.
Төмөр зам уул уурхайн хөгжлийг дэмжих үү, боомилох уу? The Mongolian Mining Journal шинэ оны хоёр дахь дугаартаа Монголын шинэ төмөр зам тойрсон асуудлыг хөндөв.
Хөгжил студи Өмнөговь аймагт Mongolian Mining Journal-н дэргэдэх “Хөгжил” студийн баг Өмнөговь аймагт ажиллаж уул уурхайн бүс нутагт амьдарч байгаа нутгийн хүмүүсийн санаа бодол, амьдрал ахуй, уул уурхайн хөгжлийн хүрээнд гарч байгаа хөгжил өөрчлөлтүүдийн талаар сурвалжлагууд бэлтгэжээ.
Оросоос 145 каратын очир эрдэнэ олжээ Оросын нутгаас 145 каратын асар том очир эрдэнэ олджээ. Найман талст бүхий очир эрдэнэ 35x20x26 мм-ийн хэмжээтэй. Мөн талстуудаас нь шар туяа цацарч харагддаг байна.
Д.Жигжиднямаа ажлаа хүлээлгэн өгнө “Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэгийн Тээвэр хариуцсан орлогч дарга Д.Жигжиднямаа ажлаа хүлээлгэж өгөхөөр болжээ. Нийгэмлэгийн ерөнхий хорооны хурал Москва хотод болж байгаа юм.
Грейм Хэнкок халагдав “Эрдэнэс Тавантолгой” компанийн Уул уурхай хариуцсан дэд захирал Грейм Хэнкокийг үүрэгт ажлаас нь чөлөөлөхөөр болжээ. ТУЗ-ийн шийдвэрээр түүнтэй байгуулсан гэрээг энэ сарын 31-нээр дуусгавар болгохоор болсон байна.
Хятадын коксжих нүүрсний импорт 20 хувиар нэмэгджээ Хятад улс өнгөрсөн онд нийтдээ 53.55 сая тонн коксжих нүүрс импортолжээ.
Хөрөнгийн биржийн ТУЗ өөрчлөгджээ Монголын Хөрөнгийн бирж ТӨХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөл бүрэн бүрэлдэхүүнээрээ өөрчлөгджээ. Өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын сүүлээр ТӨХ-ны шийдвэрээр ТУЗ-ийн бүрэлдэхүүнийг өөрчилсөн байна.
Уул уурхайн салбарт хэрэгжүүлсэн ажлаа тайлагнав Уул уурхайн салбарын институцийг бэхжүүлэх техникийн туслалцааны төслөөс “Уул уурхайн салбарт тулгамдаж буй асуудал” сэдвээр өнөөдөр уулзалт ярилцлага зохион байгуулав.
М.Энхсайхан ажлаа хүлээлгэж өглөө Өнгөрсөн долоо хоногт “Монголын төмөр зам” компанийн захирал М.Энхсайханыг Төрийн Өмчийн хорооны шийдвэрээр ажлаас нь чөлөөлсөн. Үүнээс ердөө хоёр хоногийн дараа Төрийн өмчийн хорооны дарга Ц.Нанзаддоржийг мөн ажлаас нь халсан нь багагүй дуулиан тариад байгаа.
Эрдэс баялаг, эрчим хүчний салбарт хамтран ажиллана Монгол, Хятадын эрдэс баялаг, эрчим хүчний салбарын хамтын ажиллагааны зөвлөлийн ээлжит хуралдаан маргааш ГХЯ-ны “Зөвшилцөл” танхимд эхлэх байна.
Ашигт малтмалын хуулийн төслийг хэн эсэргүүцэж, хэн дэмжиж байна вэ? The Mongolian Mining Journal-ийн энэ оны эхний дугаарт Ашигт малтмалын тухай хуулийн төслийн хэлэлцүүлэг нийтлэгдэж байна. Төслийг санаачлагчийн дэлгэрэнгүй тайлбар, олон нийтийн байгууллагуудын дүгнэлт монгол, англи хэл дээр нийтлэгдэв.
Шинэ хуульд компаниуд тааламжгүй байна Монголын бизнесийн зөвлөл шинээр санал болгоод буй Ашигт малтмалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын агуулгыг шүүмжилсэн захидал Ерөнхийлөгчийн Тамгын газарт илгээжээ.
Уул уурхайн сайд Канадын элчин сайдтай уулзлаа Уул уурхайн сайд Д.Ганхуяг өчигдөр Канад Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Грегори Голдхаукийг хүлээн авч уулзсан байна.
Төмрийн хүдрийн үнэ 151 ам.доллар болжээ Төмрийн хүдрийн үнэ тонн тутамдаа 151 ам.доллар болж өсчээ. Өнгөрсөн оны есдүгээр сарын 5-нд уг металлын үнэ тонн тутамд 86.5 ам.доллар болж, хамгийн доод үзүүлэлтдээ хүрч байсан юм.
“Эрдэнэ Ресурс“ 1 сая долларын хаалттай санхүүжилт хийв Арванхоёрдугаар сарын 12-нд Торонтогийн Хөрөнгийн биржид бүртгэлтэй “Эрдэнэ Ресурс Девелопмент” корп нь 1,000,000 долларын хаалттай санхүүжилт зарласан билээ. Энэхүү санхүүжилтдээ дотоодын андеррайтерын компани MIBG (Mongolian Investment Banking Group) ХХК-тай хамтран ажиллажээ.
Шинэ төмөр замд Оросууд 49 хувийг эзэмшиж магадгүй Энэ сарын 19-21-нд Монгол, Оросын Засгийн газар хоорондын комиссын ээлжит 16 дугаар хурал Улаанбаатар хотноо болсон билээ. Хурлаар хоёр улсын хамтын ажиллагааны асуудлыг хэлэлцсэний дотор төмөр замын бүтээн байгуулалттай холбоотой сэдвийг хөндсөн байна.
Нью-Йоркийн хөрөнгийн биржийг ICE худалдаж авлаа Байгуулагдаад арав гаруйхан жил болж буй ICE буюу Intercontinental Exchange 1792 оноос эхлэн АНУ-ын капитализмын үндсийг тавьсан Нью-Йоркийн хөрөнгийн биржийг (NYSE) худалдаж авахаар боллоо.
26 27 28 29 30 31 32