Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Мэдээ
“Эрдэнэ Ресурс“ 1 сая долларын хаалттай санхүүжилт хийв Арванхоёрдугаар сарын 12-нд Торонтогийн Хөрөнгийн биржид бүртгэлтэй “Эрдэнэ Ресурс Девелопмент” корп нь 1,000,000 долларын хаалттай санхүүжилт зарласан билээ. Энэхүү санхүүжилтдээ дотоодын андеррайтерын компани MIBG (Mongolian Investment Banking Group) ХХК-тай хамтран ажиллажээ.
Шинэ төмөр замд Оросууд 49 хувийг эзэмшиж магадгүй Энэ сарын 19-21-нд Монгол, Оросын Засгийн газар хоорондын комиссын ээлжит 16 дугаар хурал Улаанбаатар хотноо болсон билээ. Хурлаар хоёр улсын хамтын ажиллагааны асуудлыг хэлэлцсэний дотор төмөр замын бүтээн байгуулалттай холбоотой сэдвийг хөндсөн байна.
Нью-Йоркийн хөрөнгийн биржийг ICE худалдаж авлаа Байгуулагдаад арав гаруйхан жил болж буй ICE буюу Intercontinental Exchange 1792 оноос эхлэн АНУ-ын капитализмын үндсийг тавьсан Нью-Йоркийн хөрөнгийн биржийг (NYSE) худалдаж авахаар боллоо.
Стратегийн хөрөнгө оруулалтын хуульд өөрчлөлт орно Өнгөрсөн тавдугаар сард батлагдсан “Стратегийн ач холбогдол бүхий салбарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжид гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай хууль”-д өөрчлөлт оруулахаар болжээ. Засгийн газраас тус хуулийн хэд хэд заалтад өөрчлөлт оруулахаар төлөвлөж байгаа аж.
Оросын TNK-BP гомдол гаргалаа Энэ оны аравдугаар сард Оросын төрийн өмчит “Роснефть” компани TNK-BP-ийг худалдаж авахаар гэрээ байгуулан, тохиролцоонд хүрсэн билээ.
“Аэрофлот” үйлчилгээгээ сайжруулна гэв “Аэрофлот” компани 2013 онд дотоод үйл ажиллагааны хөрөнгө оруулалтаа 156 сая ам доллар буюу таван тэрбум рубль гэж зарлалаа. Оросын төрийн өмчит хувьцаат нийгэмлэг болох уг компанийн 51 хувийг Засгийн газар нь эзэмшдэг.
“Эрдэнэс МГЛ”-ын захирлыг сольжээ Төрийн өмчит “Эрдэнэс МГЛ” компанийн ТУЗ өчигдөр хуралдаж, Гүйцэтгэх захирал Я.Долгоржавыг ажлаас нь чөлөөлжээ. Түүний оронд “Тэсо Трейд” компанийн Ерөнхий захирал О.Сайнбуяныг томилсон байна.
Австралид уран дахин олборлоно Австралийн Квийнсланд мужид дахин уран олборлох болсон тухай мужийн Ерөнхий сайд Кэмпбелл Ньюман, Байгалийн нөөц, уул уурхайн сайд Эндрю Криппс нар зарлалаа. Энэхүү шийдвэрийн хүрээнд уран олборлолт, үйлдвэрлэлийн үйл ажиллагаа, хэрэгжилтийг хянах гурван талт зөвлөл байгуулахаар болсон байна. Зөвлөлийн гишүүд гурван сар тутамд мужийн Засгийн газарт тайлан хүргүүлэх ажээ.
Уурхай эрхлэхэд хамгийн хэцүү газар-Монгол “Уурхай эрхлэхэд хамгийн хэцүү газар-Монгол” хэмээх нэвтрүүлэг өнгөрсөн наймдугаар сард BBC телевизээр цацагдсан билээ. Британийн “Стаффордшир” алтны уурхайд 15 жил ажилласан, үе дамжсан уурхайчин Крэйг Нотман хувиараа ашигт малтмал олборлогчдын ажил амьдралтай танилцахаар Монголд ирнэ.
Геологийн 73 жилийн ойг тэмдэглэлээ Монголын геологийн 73 жилийн ойн арга хэмжээг салбарын байгууллагынхан саяхан тэмдэглэн өнгөрүүллээ. Уул уурхайн яам, Ашигт малтмалын газар болон мэргэжлийн төрийн бус байгууллагуудын төлөөллүүд уулзаж, салбарынхаа ололт амжилт, алдаа оноог хэлэлцсэн байна.
Хөрөнгө оруулагчдын хэлэлцүүлэг болно Стратегийн ач холбогдолтой аж ахуйн нэгжид гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай хууль энэ оны тавдугаар сард батлагдсан билээ.
Уул уурхайн сайдтай уулзав Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилгын /ОҮИТС/ дарга Клейр Шорт манай улсад хийж буй айлчлалынхаа хүрээнд өнөөдөр Монголын нээлттэй нийгэм форум дээр төрийн бус байгууллагын төлөөллөгчидтэй санал бодлоо солилцсон юм.
Б.Энэбишийн хүсэлтийг хүлээн авлаа “Эрдэнэс Тавантолгой” төрийн өмчит хувьцаат компанийн Гүйцэтгэх захирал Б.Энэбиш өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ өгөөд байгаа. Компанийн ТУЗ сая хуралдаж, чөлөөлөгдөх өргөдлийг нь хүлээн авчээ. Ингэснээр Б.Энэбиш Гүйцэтгэх захирлын албан тушаалаа хүлээлгэн өгч байна. Түүний оронд УИХ-ын гишүүн асан Я.Батсуурийг томилжээ.
Америкийн зах зээлд Монголын компани анхдагч хувьцаа санал болгоно “Нью Грата” Монголын хуулийн фирм нь Америкийн “Кауфман энд Канолэс” (Kaufman & Canoles) хуулийн фирмтэй хамтран 2012 оны 10 дугаар сарын 11-ны өдөр Чингис Зочид Буудалд “Америкийн хөрөнгийн зах зээлд Монголын компани анхдагч хувьцаа санал болгох” семинар зохион байгуулах гэж байна.
РЖД “Транссиб-2” төслийг хэрэгжүүлэх санал дэвшүүллээ Оросын төмөр зам /РЖД/ зорчигч болон ачааны чингэлгийг хурдны замаар тээвэрлэх Транссиб-2 төслийг хэрэгжүүлэх санал дэвшүүлж байгаа тухай тус компанийн ахлах менежер Денис Муратов мэдэгджээ. Транссиб-2 төсөл нь 7000 км гаруй урттай, зорчигч тээврийн галт тэрэг 200км/ц, чингэлэг тээврийнх 140км/ц хурдны төмөр зам юм. Төслийг хэрэгжүүлэх хугацаа найман жил бөгөөд 186 тэрбум орчим рублийн өртгөөр барьж байгуулах аж.
Хятадын ашиг сонирхол буурахгүй Хятадын “Мэйжин Энержи Групп” нь Австралийн “Вэстерн Дезерт Ресурс”-д 457 сая ам.доллараар тус компанийг худалдан авах санал тавиад байна. (ASX:WDR) “Вэстерн Дезерт”-ийн Орлогч захирал мэдэгдэлдээ “Хятадын компанийн тавьсан уг санал нь хувьцаа эзэмшигчдийн хувьд хамгийн таатай үнийн дүн юм” гэжээ.
Нефтийн үнэ дөрвөн сарын дунджаас давлаа Дэлхийн газрын тосны хамгийн том хэрэглэгч АНУ-ын эдийн засаг өссөн үзүүлэлттэй байгаа талаарх мэдээлэлд түүхий нефтийн үнэ сүүлийн дөрвөн сарын хугацаан дахь хамгийн дээд хэмжээнд хүрснийг онцолжээ.
Хятад коксын татвараа ирэх жилээс цуцалж магадгүй Хятад улс 2013 оны эхээр өөрийн улсад мөрдөж буй коксын экспортын 40 хувийн татварыг цуцалж магадгүй байна. Учир нь сүүлийн саруудад тус улсын коксын зах зээлд эрэлтийн хэмжээ нийлүүлэлтээсээ хавьгүй бага түвшинд байгаа нь салбарын компаниудыг алдагдалд оруулаад буй ажээ.
Хятадын хамгийн их орлоготой компаниуд Жил бүр уламжлал болгон шалгаруулдаг Хятадын шилдэг үйлдвэрлэл эрхлэгчээр газрын тосны салбарын магнат Синопек найм дахь удаагаа шалгарчээ. Энэ жилийн шилдэг 500 компанийн жагсаалтыг өнгөрсөн долоо хоногт гаргасан бөгөөд Синопек 2.55 их наяд юань буюу 402 сая америк долларын орлогоор тэргүүлсэн бол CNPC мөн 2 их наяд юань давсан орлоготойгоор хоёрдугаар байранд жагссан байна. ТОП-500 жагсаалтад жилийн орлого нь 17.5 тэрбум юаниас давсан компаниуд багтжээ.
Баруун босоо чиглэлийн төмөр замын ТЭЗҮ хоёр жилийн дараа бэлэн болно УИХ-аас баталсан төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогын хүрээнд нийт 5600 гаруй км төмөр замыг гурван үе шаттайгаар барихаар болсон билээ. Нэгдүгээр үе шат нь Даланзадгад-Чойбалсан хүртэл 1100 км, хоёрдугаарт, Нарийн сухайт-Шивээхүрэн, Ухаа худаг-Гашуунсухайт, Хөөт-Нөмрөг, Хөөт-Бичигт гэсэн нийт 900 км, гуравдугаар үе шатанд Даланзадгадаас баруун хязгаарт нийт 3600 гаруй км төмөр зам барихаар тогтоолд тусгасан.
28 29 30 31 32 33 34