Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Мэдээ
Алтны үнийн өсөлт түр зогсов Сүүлийн гурван жил тогтмол өсч байгаа алтны үнэ өчигдөр бага зэрэг унажээ. “Economictimes”-д бичсэнээр дэлхийн зах зээл дээр алтны үнэ дунджаар унци нь 0.5 хувиар буурчээ. Алтны ханш хоёрдугаар сарын 24-нд 2956.15 ам.доллар болж дээд амжилт тогтоож байсан юм. АНУ-ын алтны фьючерс мөн 0.5 хувиар буурч, 2912.10 ам.доллар болсон гэж Ройтерс мэдээлэв.   
“Рио Тинто”-гийн удирдлагын төлөвлөгөөг хөрөнгө оруулагчид дэмжихгүй байна Уул уурхайн аварга компани “Рио Тинто”-гийн удирдлага ойрын хугацаанд  хөрөнгийн зах зээлд олон тэрбум долларын хувьцаа гаргах төлөвлөгөөтэй байгаа билээ. Үүнд тус компанийн хөрөнгө оруулагчид тааламжгүй хандаж байгаа бөгөөд төлөвлөгөөгөө цуцлах шаардлагатайг сануулж байна. “Financial review”-д бичсэнээр “Рио Тинто”-гийн гүйцэтгэх захирал Якоб Стаусхолм энэ төлөвлөгөөг компанийн хөрвөх чадвар, бизнесийн тэнцвэрт байдлыг сайжруулахад чиглэсэн хэмээн тайлбарлажээ.  
Хятадын “Zijin Mining Group”-ийн нөлөө нэмэгдэж байна Дэлхийн зэс үйлдвэрлэгч томоохон 10 компанийн нэг Хятадын “Zijin Mining Group” удирдлагын оновчтой бодлого, төлөвлөлтийн үр дүнд сүүлийн жилүүдэд үйл ажиллагаа нь идэвхжиж Швейцарийн “Glencore”-той эн тэнцүү болж ирлээ. Тус компанийн 2024 оны цэвэр ашиг өмнөхөөс 52 хувиар өсөж, 32 тэрбум юань буюу 4.4 тэрбум ам.долларт хүрсэн талаар “scmp.com”-д онцолжээ.
Өмнөд Солонгос шинээр хоёр том оврын атомын цахилгаан станц, нэг жижиг цөмийн реактортой болно Өмнөд Солонгос 2038 он гэхэд хоёр том оврын атомын цахилгаан станц, нэг жижиг цөмийн реактор барихаар тусгасан эрчим хүчний шинэ төлөвлөгөөгөө баасан гарагт эцэслэн баталсан гэж тус улсын Аж үйлдвэрийн яам мэдэгдэв. Төлөвлөгөөний дагуу 2030 он хүртэл жил бүр дунджаар 7 гигаватт (ГВт) сэргээгдэх цахилгаан эрчим хүч нэмж үйлдвэрлэнэ гэж яамнаас мэдээллээ.
PDAC-2025 чуулганаас урьтаж хайгуулын тусгай зөвшөөрөл олгож эхлэхээр болжээ Олон улсын жишгээр хайгуулын лиценз нь ашиглалтынхаасаа 5-6 дахин олон байдаг ч одоогоор энэ жишиг манайд урвуу хамааралтай байна. Тухайлбал, Монгол Улсад одоогоор 2700 орчим ашиглалтын болон хайгуулын лиценз байгаагийн 900 гаруйг нь хайгуулын зөвшөөрөл эзэлж байна. Монгол Улс 2024 оны 4 дүгээр сараас эхлэн хайгуулын тусгай зөвшөөрөл олголтыг зогсоосон нь үүнд нөлөөлжээ. Энэ нь уул уурхайн салбарын хувийн хэвшил, гаднын хөрөнгө оруулагчдад хүндрэл учруулж, олон улсын хурал чуулганд оролцоход шүүмжлэл дагуулдаг сэдэв болоод байгаа. Тиймээс PDAC-2025 чуулганаас урьтаж хайгуулын тусгай зөвшөөрөл олгож эхлэхээр болжээ.
“Дачин ойл фийлд” Монголоос 9.8 сая тонн газрын тос олборложээ Монгол Улс стратегийн чухал түүхий эд болох газрын тосыг БНХАУ-д цөөнгүй жил экспортолж байгаа билээ. Тэгвэл тус бизнесийн гол тоглогчдын нэг БНХАУ-ын “Дачин ойл фийлд” компани одоогоор 9.8 сая тонн газрын тосыг Монгол Улсаас олборлоод байгаа аж. Тус компани 2005 оноос Тамсагийн төсөлд нийт 4 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтыг хийсэн төдийгүй Монгол Улсын төсөвт 1.1 тэрбум ам.долларын орлого оруулсан байна. Түүнчлэн Дорнод аймгийн хөгжлийн сан болон орон нутгийн бүтээн байгуулалтын санд 600 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийжээ. Энэ талаарх мэдээллийг БНХАУ-ын “Дачин ойл фийлд” компанийн удирдлага Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваантай хийсэн уулзалтын үеэр онцолсон байна.
УРАНЫ ЗАХ ЗЭЭЛИЙН ТӨЛӨВ БА 2025 ОНЫ ЧИГ ХАНДЛАГА Ураны үнэ 2024 онд тогтворжсон ч эрэлт нэмэгдэж, нийлүүлэлт багасахын хэрээр цаашид үнэ нь улам өснө гэж мэргэжилтнүүд таамаглаж байна.
Ц.Туваан : Монголросцветмет ТӨҮГ-ыг "Эрдэнэс Критикал Минерал" гэж өөрчлөхөөр боллоо Энэ компанийн үйл ажиллагаа орчин үеийн уул уурхай, тэр дундаа критикал минералын салбарт чиглэгдэх болж, түүний нэрийг "Эрдэнэс Критикал Минерал" гэж өөрчлөх шийдвэр гаргалаа.
ДЭЛХИЙД НӨӨЦӨӨРӨӨ ЭХНИЙ 10-Т БАГТАХ "ЗӨӨВЧ-ОВОО" ОРДЫГ АШИГЛАХ МОНГОЛ, ФРАНЦЫН ХАМТАРСАН УРАНЫ ТӨСӨЛ АЛБАН ЁСООР ГАРААНААС ХӨДӨЛЛӨӨ Mонгол Улсын Засгийн газар болон Монгол, Францын хамтарсан "Бадрах Энержи" ХХК-ийн хөрөнгө оруулагч, Бүгд Найрамдах Франц улсад бүртгэлтэй "Орано Майнинг С.А.С" компанитай Дорноговь аймгийн Улаанбадрах суманд байрлах "Зөөвч- Овоо" ураны ордыг урт хугацаанд ашиглах 1.6 тэрбум ам.долларын Хөрөнгө оруулалтын гэрээнд талууд харилцан зөвшилцсөний дунд 2025 оны 1 дүгээр сарын 17-нд Төрийн ордонд гарын үсэг зурлаа.
“Рио Тинто”-гийн уурхайн үйл ажиллагаа сэргэжээ Байгаль, цаг уурын гэнэтийн өөрчлөлт, давагдашгүй хүчин зүйлүүд уул уурхайн салбарт сөргөөр нөлөөлдөг. Тэгвэл "Зелиа" хэмээх  далайн хар салхины улмаас түр хаагдаад байсан Австралийн хамгийн том төмрийн хүдрийн боомт болох Порт Хедланд дахин нээгдлээ. Ингэснээр  “Рио Тинто”-гийн уурхайн үйл ажиллагаа дагаад сэргэж байгаа талаар “Finance News”-т онцолжээ.
Аж ахуйн нэгжүүд “Орчны бохирдлыг бууруулах нийгмийн хариуцлагын хамтын гэрээ”-нд гарын үсэг зурлаа “Орчны бохирдлыг бууруулах нийгмийн хариуцлагын хамтын гэрээ”-нд гарын үсэг зурах арга хэмжээ /2025.02.17/ Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны хурлын танхимд боллоо.
ХӨГЖЛИЙН БАНК ХЭРХЭН ШИНЭЧЛЭГДЭХ ВЭ? Хөгжлийн банкнаас олгосон томоохон зээлийн мэдээллийг 2022 оны 1 дүгээр сард анх ил болгож, зээлийн чанар, зээл олголтын явц, ажил хариуцсан албан тушаалтнуудын үйлдэл, үйл ажиллагааны талаарх мэдээллийг олон нийтэд нээлттэй хүргэсэн билээ.
Нүүрсний үнэ тонн тутамд 38.1 ам.доллароор буурчээ Үндэсний статистикийн хорооноос Монгол Улсын экспорт, импортын 2025 оны 1 дүгээр сарын тайланг нэгтгэн боловсруулжээ. Тус тайланд дурдсанаар Монгол Улсын экспорт 2025 оны 1 дүгээр сард өмнөх оны мөн үеэс 247.2 сая ам.доллароор буурч, импорт өмнөх оны мөн үеэс 38.6 сая ам.доллароор өссөн байна. Түүнчлэн БНХАУ-руу экспортолсон нүүрсний хилийн дундаж үнэ тонн тутамд 81.0 ам.доллар болж, өмнөх оны мөн үеэс тонн тутамд 38.1 ам.доллароор буураад байна.  
"Southern Copper" компани 1.8 тэрбум долларын уурхайг 2027 оноос ашиглана Southern Copper удаан хугацаагаар саатсан Перу дахь Tía María зэсийн уурхайг 2027 оноос ашиглах төлөвлөгөөтэй байна. Тус компани нь уул уурхайн аварга Grupo Mexico-ийн охин компани бөгөөд төсөлд зарцуулах нийт хөрөнгийг 1.4 тэрбум ам.доллараас 1.8 тэрбум доллароор үнэлж байгаа юм. Tía María уурхай байгаль орчны асуудлаас үүдэн орон нутгийн хүчтэй эсэргүүцэлтэй тулгарч, олон жил зогсоод байсан юм. Төслийг эсэргүүцсэн жагсаалын улмаас 2011-2015 онд зургаан хүн амь үрэгдэж, төслийг түр зогсоосон билээ.
Уул уурхайн салбар гадаадын нийт хөрөнгө оруулалтын 70 гаруй хувийг эзэлж байна "Монголын  уул уурхайн салбар дахь хөрөнгө оруулалтын боломж” хэлэлцүүлэг өнөөдөр /2025.02.13/ боллоо. Тус хэлэлцүүлгийг Монголын уул уурхайн үндэсний ассоциаци, Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Элчин сайдын яам, Монголын геологийн үндэсний төв хамтран зохион байгуулсан юм. Энэ удаагийн хэлэлцүүлгээр Монгол Улс болон Их Британийн геологийн албадын хийж буй судалгааны ажлыг танилцуулж, эрдэс баялгийн салбарын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхэд геологийн судалгааны гүйцэтгэх үүргийн талаар ярилцсанаараа онцлог байлаа. 
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2025 оны 2 дугаар сарын 14 өдөр БНХАУ-ын Харбин хотод “Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр зам”-ын гэрээнд гарын үсэг зурна “Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр зам, нүүрсний худалдаа, Тавантолгойн нүүрсний уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэх хамтын ажиллагааны тухай Монгол Улсын Засгийн газар болон БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-т гарын үсэг зурах ажиллагаа маргааш болно.
Газар дор уусган баяжуулах технологи ашигласнаар ураны хүдрээс 70-90 хувийг ялгаж авах боломжтой Монгол Улсад одоогоор хайгуул хийж, олборлолтод бэлдсэн ураны 13 орд бий. Эдгээр ордын 40 орчим хувьд газар дор уусган баяжуулах аргаар олборлолт явуулах боломжтой ажээ. Энэ хэрээр ураныг газар дор уусган баяжуулах аргын технологи Монгол Усад чухал байгаа юм. Газар дор уусган баяжуулах арга ашиглах нь хямд төсрийн дээр ураны хүдрийн 70-90 хувийг ялгаж авах боломжтой гэдгээрээ давуу талтай.
Нүүрсний экспорт 1 дүгээр сард өмнөх оны мөн үеэс нэг сая тонноор нэмэгдсэн ч үнэ нь 44 хувиар буурав Оны эхний сард Монгол Улс 5.2 сая тонн чулуун нүүрсийг 449 сая ам.доллароор экспортолсон нь өнгөрсөн оны мөн үеэс 1 сая тонноор нэмэгдсэн ч үнийн дүнгээр 44%-иар буурсан байна.
Монголын уул уурхайн салбарын хөрөнгө оруулалтын орчин “дунд” дүн авчээ  Ашигт малтмал, газрын тосны газрын Уул уурхайн хэлтсээс Монгол Улсын уул уурхайн салбарын хөрөнгө оруулалтын орчны өнөөгийн байдалд үнэлэлт дүгнэлт өгч, тулгамдаж буй асуудлыг тодорхойлж хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах санал боловсруулах зорилгоор жил бүр уул уурхайн хөрөнгө оруулалтын орчны судалгааг бэлтгэн гаргадаг билээ.
Хятадын гангийн  үйлдвэрлэл буурч магадгүй АНУ-д нийлүүлэх  ган, хөнгөн цагаанд 25 хувийн татвар ногдуулна гэдгээ АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп мэдэгдсэн билээ. Татварын энэ шийдэл гангийн үнэ болон үйлдвэрлэлд хэрхэн нөлөөлөх нь хөрөнгийн зах зээлийн шинжээчдын анхаарлын төвд байна. Хэдийгээр Америкийн төрийн тэргүүний шийдвэр албажаагүй байгаа ч энэ оны эхний хагаст гангийн үйлдвэрлэл буурч магадгүй байгаа ажээ. AISU-d бичсэнээр өнгөрсөн долоо хоногт гангийн үнэ дэлхийн зах зээл дээр тонн нь 355 ам.доллар байгаа бол төмрийн хүдрийн үнэ 106 ам.доллар байна. Харин арматурын үнэ 510-570 ам.долларын хооронд хэлбэлзэж байгаа ажээ.  
2 3 4 5 6 7 8