Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Мэдээ
Хөнгөн цагааны үнэ өсөх төлөвтэй байна Хөнгөн цагааны нийлүүлэлтийн хомсдолын улмаас үнэ нь цаашид өсөх магадлалтай болсон талаар олон улсын эрдэс баялгийн шинжээчид “Steelnews”-д мэдээлжээ. Тэдний онцолсноор хөнгөн цагааны үнэ нэг тонн нь дунджаар 2594 ам.долларт хүрч байгаа бөгөөд 2900 гаруй ам.долларт хүрэх магадлалтай байгаа юм байна. 2021 онд нэг тонн нь 3000 гаруй ам.долларт хүрч, 2008 оноос хойших дээд хэмжээндээ хүрч байсан билээ.  
Дэлхийн банк: Монголын эдийн засаг 2024 онд 5.3%, 2025 онд 6.5%-иар өсөх төлөвтэй байна Дэлхийн Банкнаас хагас жил тутамд "Монголын эдийн засгийн тойм" тайланг танилцуулдаг билээ. Өнөөдөр /2024.11.29/ тус тайланг танилцууллаа. Тайланд дурдсанаар уул уурхайн салбарын олборлолт эрчимжиж, дотоод эрэлт тэлэх нөлөөгөөр Монгол Улсын эдийн засаг 2024 онд 5.3 хувь, 2025 онд 6.5 хувиар өсөх төлөвтэй байна. 
Энэтхэгийн компаниуд Монголоос коксжих нүүрс нийлүүлэх талаар ярилцаж байна Энэтхэгийн "JSW Steel" болон төрийн өмчит "Steel Authority of India" (SAIL) компаниуд коксжих нүүрс импортлохоор Монголын эрх баригчидтай хэлэлцээ хийж байгаа талаар эх сурвалжууд мэдээллээ.
Дэлхийн дизель түлшний эрэлт буурах магадлалтай байна Олон улс дахь дизель түлшний эрэлт цаашид буурах төлөвтэй байгаа нь дэлхийн эдийн засгийн салбарт нөлөө үзүүлдэг түлшний хувьд ховор үзэгдэл хэмээн “Transport topic”-т онцолж байна.
Цайрын үнэ өсөх үү Сүүлийн үед дэлхийн зах зээл дээр цайрын үнэ бага багаар өссөөр байна. Өчигдрийн байдлаар Лондонгийн металлын бирж дээр нэг тонн цайрын үнэ 3082 ам.долларт хүрчээ. Энэ оны есдүгээр сарын дэлхийн зах зээлийн дундаж үнэ 2837 ам.доллар байсан юм. Хэдийгээр энэ нь 2022 оны дундажтай (3440 ам.доллар) харьцуулахад бага ч гэсэн энэ төрлийн бизнес эрхлэгчдэд боломж олгож байна гэж мэргэжилтнүүд онцолжээ.
Монголбанк өнгөрсөн сард 1.9 тонн үнэт металл худалдан авчээ  Монголбанкны үнэт металл худалдан авах үнийг дэлхийн зах зээл дээрх үнээр тогтоодог. 2024 оны 10 дугаар сард алт худалдаж авах дундаж үнэ 292,856.04 төгрөг байжээ.
Ерөнхийлөгчийн хоригийг УИХ 78.7 хувийн саналаар дэмжлээ Ерөнхийлөгчийн хоригийг өнөөдөр /2024.11.22/ Төсвийн байнгын хороо, Хууль зүйн байнгын хороо, мөн УИХ-ын чуулганаар хэлэлцэж, УИХ 78.7 хувийн саналаар дэмжлээ.
Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг баталлаа УИХ-ын чуулганы өнөөдрийн /2024.11.21/ нэгдсэн хуралдаанаар Засгийн газраас 2024 оны аравдугаар сарын 25-нд өргөн барьсан Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, баталлаа.
Австрали, Энэтхэг улсууд сэргээгдэх эрчим хүч, батлан хамгаалах салбарт хамтран ажиллана Австрали улс Энэтхэгтэй хамтран сэргээгдэх эрчим хүч, тэр дундаа нарны эрчим хүчний үйлдвэрлэл, батарей, уул уурхайн салбарт хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлэхээр болжээ. Мөн эдгээр улсууд батлан хамгаалах болон далайн аюулгүй байдлыг бэхжүүлэх тал дээр хамтран ажиллана гэж Австралийн Ерөнхий сайд Энтони Албанез Энэтхэгийн Ерөнхий сайдтай Их 20-ийн дээд хэмжэний уулзалтын үед мэдэгдлээ.
Ерөнхийлөгч 2025 оны төсөвт бүхэлд нь хориг тавилаа Монгол Улсын Ерөнхийлөгч Үндсэн хууль, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хууль болон бусад хуульд заасан үндсэн эрхийнхээ хүрээнд УИХ-аас баталсан 2025 оны улсын төсөв болон төсвийн тухай хууль, хамт өргөн мэдүүлсэн болон холбогдуулан боловсруулан баталсан бусад хууль тогтоомжуудад дараах хэд хэдэн үндэслэлээр бүхэлд нь хориг тавилаа.
Улсын хэмжээнд АИ-92 бензиний 22 хоног, дизель түлшний 27 хоногийн нөөцтэй байна Газрын тосны бүтээгдэхүүний хэрэглээ өсөн нэмэгдсэнтэй холбогдуулан манай улс ОХУ-аас сард 110,000 тонн Аи-92 автобензин, 65,000 тонн дизель түлш импортлох захиалга өгч, энэ хүрээнд өдөр бүр хилийн боомтуудаар шатахууны импорт тасралтгүй нийлүүлэгдэж байна.
Орос Хятад руу байгалийн хийн шинэ зам тавихаар судалж байна Орос улс Казахстанаар дамжуулан Хятад руу байгалийн хийн шинэ хоолой барихаар судалж байна. Хэрэв энэ хоолой баригдвал жилд 35 тэрбум шоо метр байгалийн хий дамжуулах боломжтой болно гэж ОХУ-ын Шадар сайд Александр Новак мэдэгдэв.
Норвегийн газрын тосны хөрөнгө оруулалт дээд амжилт тогтоолоо Норвегийн газрын тос, байгалийн хийн салбарт оруулсан хөрөнгө оруулалт энэ онд түүхэн дээд хэмжээндээ хүрэх төлөвтэй байна. Энэ нь уг салбарт хэрэгжиж буй төслүүдийн тоо нэмэгдсэнтэй мөн инфляцитай холбоотой гэж Норвегийн Статистикийн газар пүрэв гарагт мэдэгдлээ.
Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүллээ УИХ-ын чуулганы өнөөдрийн /2024.11.15/ нэгдсэн хуралдаан эхэлж Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг үргэлжлүүлэн хэлэлцлээ. 
Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж санал хураалтыг маргааш явуулахаар боллоо УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж санал хураалтыг маргааш /2024.11.15/ үдээс өмнөх нэгдсэн чуулганаар явуулахаар боллоо.
ОХУ бензиний экспортын хоригоо цуцлах талаар хэлэлцэнэ Дотоодын шатахууны үнэ тогтвортой байгаа тул энэ оны эцэс хүртэл үйлчилж байгаа бензиний экспортын хоригийг цуцлах боломжтой гэж Оросын Эрчим хүчний сайд Сергей Цивилев лхагва гарагт мэдэгдлээ. 
Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын төмөр замд зориулан хуулиа өөрчлөх шаардлага үүсчээ Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын төмөр замын төслийг хэрэгжүүлэхийн тулд зарим хууль, тогтоомжид нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлага үүсчээ. Тиймээс ажлын хэсэг энэ талаар УИХ дахь намын бүлгүүдэд танилцуулж,  УИХ-аар оруулахаар төлөвлөжээ.
Норвеги байгалийн хийн экспортын сүлжээг хяналтандаа авна Норвегийн Засгийн газар байгалийн хийн экспортын сүлжээний дийлэнх хувийг компаниудаас худалдаж авах болсноо зарлалаа. Ингэснээр Норвеги улс хийн экспортын сүлжээний гол эзэмшигч болно гэж тус улсын Эрчим хүчний яам мягмар гарагт мэдэгдэв.
Япон, Перу улсууд уул уурхайн технологийн салбарт хамтран ажиллана Япон болон Перугийн удирдагчид энэ сард шигт малтмал олборлох технологийн чиглэлд хамтран ажиллах мэдэгдэлд гарын үсэг зурна гэж японы бизнесийн өдөр тутмын сонин “Nikkei” бямба гарагт мэдээлжээ.
Хятад, Индонези улсууд ногоон эрчим хүч, технологи хөгжүүлэх чиглэлээр 10 тэрбум долларын гэрээ байгууллаа Ням гарагт Бээжин хотод болсон Индонез-Хятадын бизнес форумын үеэр Хятад, Индонез хоёр улс 10 тэрбум ам.доллар бүхий хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурлаа. Уг гэрээнд талууд хүнс, эрчим хүч, технологи, биотехнологи зэрэг салбарт хамтран ажиллахаар тохиролцсон гэж Хятадын төрийн хэвлэл мэдээллээ
5 6 7 8 9 10 11