Мэдээ
PDAC-2025 чуулганаас урьтаж хайгуулын тусгай зөвшөөрөл олгож эхлэхээр болжээ
Олон улсын жишгээр хайгуулын лиценз нь ашиглалтынхаасаа 5-6 дахин олон байдаг ч одоогоор энэ жишиг манайд урвуу хамааралтай байна. Тухайлбал, Монгол Улсад одоогоор 2700 орчим ашиглалтын болон хайгуулын лиценз байгаагийн 900 гаруйг нь хайгуулын зөвшөөрөл эзэлж байна. Монгол Улс 2024 оны 4 дүгээр сараас эхлэн хайгуулын тусгай зөвшөөрөл олголтыг зогсоосон нь үүнд нөлөөлжээ. Энэ нь уул уурхайн салбарын хувийн хэвшил, гаднын хөрөнгө оруулагчдад хүндрэл учруулж, олон улсын хурал чуулганд оролцоход шүүмжлэл дагуулдаг сэдэв болоод байгаа. Тиймээс PDAC-2025 чуулганаас урьтаж хайгуулын тусгай зөвшөөрөл олгож эхлэхээр болжээ.
“Дачин ойл фийлд” Монголоос 9.8 сая тонн газрын тос олборложээ
Монгол Улс стратегийн чухал түүхий эд болох газрын тосыг БНХАУ-д цөөнгүй жил экспортолж байгаа билээ. Тэгвэл тус бизнесийн гол тоглогчдын нэг БНХАУ-ын “Дачин ойл фийлд” компани одоогоор 9.8 сая тонн газрын тосыг Монгол Улсаас олборлоод байгаа аж. Тус компани 2005 оноос Тамсагийн төсөлд нийт 4 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтыг хийсэн төдийгүй Монгол Улсын төсөвт 1.1 тэрбум ам.долларын орлого оруулсан байна. Түүнчлэн Дорнод аймгийн хөгжлийн сан болон орон нутгийн бүтээн байгуулалтын санд 600 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийжээ. Энэ талаарх мэдээллийг БНХАУ-ын “Дачин ойл фийлд” компанийн удирдлага Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваантай хийсэн уулзалтын үеэр онцолсон байна.
“Рио Тинто”-гийн уурхайн үйл ажиллагаа сэргэжээ
Байгаль, цаг уурын гэнэтийн өөрчлөлт, давагдашгүй хүчин зүйлүүд уул уурхайн салбарт сөргөөр нөлөөлдөг. Тэгвэл "Зелиа" хэмээх далайн хар салхины улмаас түр хаагдаад байсан Австралийн хамгийн том төмрийн хүдрийн боомт болох Порт Хедланд дахин нээгдлээ. Ингэснээр “Рио Тинто”-гийн уурхайн үйл ажиллагаа дагаад сэргэж байгаа талаар “Finance News”-т онцолжээ.
ХӨГЖЛИЙН БАНК ХЭРХЭН ШИНЭЧЛЭГДЭХ ВЭ?
Хөгжлийн банкнаас олгосон томоохон зээлийн мэдээллийг 2022 оны 1 дүгээр сард анх ил болгож, зээлийн чанар, зээл олголтын явц, ажил хариуцсан албан тушаалтнуудын үйлдэл, үйл ажиллагааны талаарх мэдээллийг олон нийтэд нээлттэй хүргэсэн билээ.
Нүүрсний үнэ тонн тутамд 38.1 ам.доллароор буурчээ
Үндэсний статистикийн хорооноос Монгол Улсын экспорт, импортын 2025 оны 1 дүгээр сарын тайланг нэгтгэн боловсруулжээ. Тус тайланд дурдсанаар Монгол Улсын экспорт 2025 оны 1 дүгээр сард өмнөх оны мөн үеэс 247.2 сая ам.доллароор буурч, импорт өмнөх оны мөн үеэс 38.6 сая ам.доллароор өссөн байна. Түүнчлэн БНХАУ-руу экспортолсон нүүрсний хилийн дундаж үнэ тонн тутамд 81.0 ам.доллар болж, өмнөх оны мөн үеэс тонн тутамд 38.1 ам.доллароор буураад байна.
"Southern Copper" компани 1.8 тэрбум долларын уурхайг 2027 оноос ашиглана
Southern Copper удаан хугацаагаар саатсан Перу дахь Tía María зэсийн уурхайг 2027 оноос ашиглах төлөвлөгөөтэй байна. Тус компани нь уул уурхайн аварга Grupo Mexico-ийн охин компани бөгөөд төсөлд зарцуулах нийт хөрөнгийг 1.4 тэрбум ам.доллараас 1.8 тэрбум доллароор үнэлж байгаа юм. Tía María уурхай байгаль орчны асуудлаас үүдэн орон нутгийн хүчтэй эсэргүүцэлтэй тулгарч, олон жил зогсоод байсан юм. Төслийг эсэргүүцсэн жагсаалын улмаас 2011-2015 онд зургаан хүн амь үрэгдэж, төслийг түр зогсоосон билээ.
Уул уурхайн салбар гадаадын нийт хөрөнгө оруулалтын 70 гаруй хувийг эзэлж байна
"Монголын уул уурхайн салбар дахь хөрөнгө оруулалтын боломж” хэлэлцүүлэг өнөөдөр /2025.02.13/ боллоо. Тус хэлэлцүүлгийг Монголын уул уурхайн үндэсний ассоциаци, Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Элчин сайдын яам, Монголын геологийн үндэсний төв хамтран зохион байгуулсан юм. Энэ удаагийн хэлэлцүүлгээр Монгол Улс болон Их Британийн геологийн албадын хийж буй судалгааны ажлыг танилцуулж, эрдэс баялгийн салбарын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхэд геологийн судалгааны гүйцэтгэх үүргийн талаар ярилцсанаараа онцлог байлаа.
Газар дор уусган баяжуулах технологи ашигласнаар ураны хүдрээс 70-90 хувийг ялгаж авах боломжтой
Монгол Улсад одоогоор хайгуул хийж, олборлолтод бэлдсэн ураны 13 орд бий. Эдгээр ордын 40 орчим хувьд газар дор уусган баяжуулах аргаар олборлолт явуулах боломжтой ажээ. Энэ хэрээр ураныг газар дор уусган баяжуулах аргын технологи Монгол Усад чухал байгаа юм. Газар дор уусган баяжуулах арга ашиглах нь хямд төсрийн дээр ураны хүдрийн 70-90 хувийг ялгаж авах боломжтой гэдгээрээ давуу талтай.
Монголын уул уурхайн салбарын хөрөнгө оруулалтын орчин “дунд” дүн авчээ
Ашигт малтмал, газрын тосны газрын Уул уурхайн хэлтсээс Монгол Улсын уул уурхайн салбарын хөрөнгө оруулалтын орчны өнөөгийн байдалд үнэлэлт дүгнэлт өгч, тулгамдаж буй асуудлыг тодорхойлж хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах санал боловсруулах зорилгоор жил бүр уул уурхайн хөрөнгө оруулалтын орчны судалгааг бэлтгэн гаргадаг билээ.
Хятадын гангийн үйлдвэрлэл буурч магадгүй
АНУ-д нийлүүлэх ган, хөнгөн цагаанд 25 хувийн татвар ногдуулна гэдгээ АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп мэдэгдсэн билээ. Татварын энэ шийдэл гангийн үнэ болон үйлдвэрлэлд хэрхэн нөлөөлөх нь хөрөнгийн зах зээлийн шинжээчдын анхаарлын төвд байна. Хэдийгээр Америкийн төрийн тэргүүний шийдвэр албажаагүй байгаа ч энэ оны эхний хагаст гангийн үйлдвэрлэл буурч магадгүй байгаа ажээ. AISU-d бичсэнээр өнгөрсөн долоо хоногт гангийн үнэ дэлхийн зах зээл дээр тонн нь 355 ам.доллар байгаа бол төмрийн хүдрийн үнэ 106 ам.доллар байна. Харин арматурын үнэ 510-570 ам.долларын хооронд хэлбэлзэж байгаа ажээ.
Чилийн Codelco 2025 онд 1.39 сая тонн зэс үйлдвэрлэнэ
Дэлхийн хамгийн том зэс үйлдвэрлэгч Чили улсын Codelco компани 2025 онд 1.391 сая тонн зэс олборлохоор төлөвлөж байна гэж Ройтерс мэдээллээ. Тус компани 2025 онд 4.727 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийхийг зөвшөөрсөн байна.
АНУ-д нийлүүлэх бүх төрлийн ган, хөнгөн цагаанд 25 хувийн татвар ногдуулна
Сонгогдсоноосоо хойш татвараар дэлхий нийтийг айлгаж байгаа АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп ээлжит “бэлгээ” барилаа. Тэрээр АНУ-д нийлүүлэх бүх төрлийн ган, хөнгөн цагаанд 25 хувийн татвар ногдуулахаар болжээ. “Theguardian”-д бичсэнээр бол Ерөнхийлөгч шийдвэрээ энэ 7 хоногт баталгаажуулах юм байна. Магадгүй мягмар, эсвэл лхагва гаригт татвар хүчин төгөлдөр болохыг тэр үгүйсгэсэнгүй.