Орон нутаг ба Уул уурхай
Баруун аймгууд дотоодын эрчим хүчний эх үүсвэртэй болох цаг ойртов уу
Аливаа улс орон эрчим хүчний өөрийн эх үүсвэргүй гадны улсаас хараат байна гэдэг бол улс орны хөгжил дэвшил, эдийн засгийн өсөлт хөгжилтөд олон талын сөрөг нөлөөтэй байдаг. Монгол улсын хувьд эрчим хүчний хэрэглээгээ дотоодоос бүрэн хангаж чаддаггүй. Тухайлбал, Монгол улсын баруун бүсийн аймгууд болох Ховд, Увс, Баян-Өлгий зэрэг аймгууд нь ОХУ, БНХАУ, Ховд аймгийн Дөргөний УЦС зэрэг гурван эх үүсвэрээс эрчим хүчний хэрэглээгээ хангаж байна.
“Алтан Цагаан-Овоо”-г зорьсон аяллын тэмдэглэл
“Өглөө долоон цагт шүү” гэж Эрхлэгч маань сануулав. Дорнод аймгийн сэтгүүлчид алтны хайгуулын төсөл хэрэгжүүлж буй “Степ голд” компанийн үйл ажиллагаатай танилцахаар явах гэж байгаа нь энэ. Миний мэдэхийн манай аймагт үйл ажиллагаа явуулж байгаа уул уурхайн компаниудаас хэвлэл мэдээллийн бүх байгууллагаас төлөөлөл оролцуулж, танилцах аялал зохион байгуулж байгаа нь анхных.
Сүхбаатар аймгийн 16 уурхай үйл ажиллагаагаа түр зогсоожээ
“Байгаль орчинд ээлтэй, хариуцлагатай уул уурхай ба орон нутгийн хамтын ажиллагаа” сэдэвт чуулган Сүхбаатар аймгийн Баруун-Урт хотод гуравдугаар сарын 25-нд боллоо. Тус чуулганд Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Зам тээврийн хөгжлийн яам, Ашигт малтмал газрын тосны газар, Сүхбаатар аймгийн тусгай зөвшөөрөлтэй 20 гаруй аж ахуй нэгжийн төлөөлөл, хайгуул, ашиглалтын үйл ажиллагаа явуулдаг 7 сумын удирдлага болон орон нутгийн иргэд оролцсон юм.
“Орон нутаг ба уул уурхай” сургалт эхэллээ
Нэрт сэтгүүлч Лунтангийн Болормаа агсны санаачлан хэрэгжүүлж, жилээс жилд цар хүрээ нь өргөжин тэлсээр буй “Орон нутгийн сэтгүүлчдийн сүлжээ” төслийн 2019 оны ээлжит сургалтаа The Mongolian Mining Journal сэтгүүл болон “Хөгжлийн төлөө сэтгүүл зүй” ТББ өнөөдөр албан ёсоор эхэлж байна.
Орон нутгийн мэдээллийн сүлжээ
Уул уурхай, эдийн засгийн салбарын олон сэдвээр бодитой бичих, нэвтрүүлэхийн тулд сэтгүүлчдэд суурь мэдлэг, мэдээлэл чухал. Тэр тусмаа өргөн уудам Монгол орны аймаг, сум хязгаарт алслан суурьшсан ард иргэдэд уул уурхайн салбарын бодит мэдээлэл хүргэх үйлс онцгой.