Шинэ мэдээ
Нүүрс тээврийн компаниуд болон жолооч нар туйлдаж байгааг сануулав
Гашуунсухайт, Шивээхүрэн боомтоор нүүрс тээвэр хийдэг тээвэрчдийн ар гэрийн төлөөлөл өнөөдөр (2022.01.13) Хилийн боомтын зөвлөлд шаардлага хүргүүлж буйг мэдэгдлээ.
Цагаанхадны суурьшлын бүсэд 30 - 180 хоног тээвэр хийж чадалгүй хүлээлтийн байдалд ажил орлогогүй сул зогсож байгаа жолооч нарт сар шинийн баяраас өмнө боломж олгох шаардлагыг тээвэрчдийн ар гэрийн төлөөлөл хэвлэлийн бага хурал хийж танилцууллаа.
Хятадын зах зээлд коксжих нүүрс, төмрийн хүдрийн ханш өсөв
Хятадын Далианы түүхий эдийн бирж дээр нэг тонн коксжих нүүрсний ханш 2.1%-иар өсч тонн тутамдаа 2310 юань буюу 363 ам.долларт хүрсэн (2022.01.12) байна. Энэ нь Цагаан сарын баярын өмнө гангийн үйлдвэрүүд агуулах дахь нөөцөө нэмэгдүүлэх бодлого барьж байгаа төдийгүй үйлдвэрлэлийн эрчим нэмэгдсэнтэй холбоотой. Нөгөөтэйгүүр зах зээлд коксжих нүүрсний нийлүүлэлт харьцангуй хомс байгаагаас үүдэлтэй юм. Цар тахлын нөлөөгөөр Хятадад тээврийн нөхцөл хүндэрч, удааширсны сацуу уурхайн гарц ч буурах болжээ.
Алтан ширээт үйлдвэрлэл, технологийн парк 2025 онд ашиглалтад орно
Нийт 140 га талбайд төмрийн хүдрийн нойтон баяжуулах үйлдвэр, нүүрс угаах үйлдвэр, коксын үйлдвэр, төмрийн хүдрийн хорголжийн гэх мэт дагалдах үйлдвэрүүд бүхий жилд 500 мянган тонн ширэм үйлдвэрлэх хүчин чадалтай үйлдвэрийг 2025 онд ашиглалтад оруулахаар ажиллаж байна.
Казахстан уран, газрын тос зэрэг ашигт малтмалд шинээр татвар ногдуулна
Уран, зэс, төмрийн хүдэр, цайр зэрэг ашигт малтмалд нэмэлт татвар ногдуулах, мөн газрын тосны бүтээгдэхүүн үйлдвэрлэгч, ханган нийлүүлэгчдийн ашгийн тодорхой хэсгийг авч байх саналыг Казахстаны Эдийн засгийн хөгжлийн сайд Алибек Куантыров Засгийн газрын хуралдаандаа өчигдөр /2022.01.12/ танилцуулсныг "Курсив" сонин мэдээллээ.
УУХҮЯ: БНХАУ хилээ хааснаар голлох эрдсийн экспорт буурав
2022 оны нэгдүгээр сарын 1-6-нд авто замаар 467, төмөр замаар 454 чингэлэг нийт 92 мянган тонн нүүрс, авто замаар 120 чингэлэг буюу 9.7 мянган тонн зэсийн баяжмал экспортлов. Өнгөрөгч онд 16,137.6 мянган тонн нүүрс экспортолсон нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 43.7%-ийн бууралттай байна. Харин 1,282.5 мянган тонн зэсийн баяжмал экспортолсон нь өмнөх оны мөн үеэс 8%-ийн бууралттай гарсан. Төмрийн хүдрийн баяжмалын тухайд, мөн хугацаанд 7,106.2 мянган тонныг экспортолсон нь өмнөх оны мөн үеэс 13.4%-иар буурчээ.
АИ-92 шатахууны импортын үнэ өнгөрсөн онд тонн тутамдаа 450-826 доллар болж нэмэгджээ
Гаалийн ерөнхий газрын мэдээллээр өнгөрсөн онд АИ-92 шатахууны импортын үнэ 85%-иар өссөн байна. Тодруулбал өнгөрсөн оны нэгдүгээр сард АИ-92 шатахууны импортын дундаж үнэ тонн тутамдаа 446 ам.доллар байсан бол арванхоёрдугаар сард 826 ам.доллар болж нэмэгджээ. Дэлхийн зах зээлд газрын тосны ханш нэмэгдэхийн хэрээр импортын үнэ дагаад өсч байна.
БНХАУ-ын коксжих нүүрсний импорт өсч эхэллээ
Дэлхийн нүүрсний томоохон хэрэглэгч БНХАУ-ын коксжих нүүрсний импорт өнгөрсөн оны 1-10 дугаар сард өмнөх оны мөн үеэс 31.6% буурч, 47.2 сая тоннд хүрсэн гэж Хятадын Гаалийн ерөнхий газрын мэдээлэлд дурджээ. Өнгөрсөн оны буюу 2021 оны эхний есөн сард Хятадын хувьд Австралиас коксжих нүүрс бараг импортлоогүй төдийгүй Монголын нүүрсний нийлүүлэлт тасалдсан нь үүнд нөлөөлсөн гэж “Mysteel Global”-д онцолжээ. Хэдийгээр урд хөрш мөн хугацаанд АНУ, Канад, ОХУ-аас импортлох нүүрсний хэмжээгээ нэмэгдүүлсэн ч хүчтэй нөлөө үзүүлж чадаагүй байна.
Ганцмод боомтоор он гарсаар өдөрт нүүрсний 93 машин нэвтэрч байна
Монголын нүүрсний экспортын гол суваг болсон Гашуунсухайт-Ганцмод боомтын нэвтрэлт өнгөрсөн 2021 оны дөрөвдүгээр сараас хойших доод хэмжээнд хүрсэн тухай "Фэнвэй Энержи" мэдээллээ. Тус байгууллагын мэдээлснээр, он гарсаар буюу нэгдүгээр сарын 8-ныг хүртэлх хугацаанд өдөрт дунджаар нүүрс тээврийн 93 машин тус боомтоор нэвтэрчээ. Нэгдүгээр сарын 4-нд тус боомтоор 94 машин нэвтэрсэн бол 5-нд ердөө 58 машин гарчээ.
“Ураныг газар доор уусган олборлох нь хамгийн тохиромжтой”
Засгийн газраас үүрэг болгосны дагуу ШУА-иас Ажлын хэсэг гарч, Дорноговь аймгийн Улаанбадрах суманд хүхрийн хүчил ашиглан газар доорх уусгалтын аргаар уран олборлох талбайн газар нутгийн байгаль орчин, эрүүл мэндэд үзүүлэх нөлөөллийг тодорхойлжээ. Нэгдүгээрт, хөрсөнд хүнд метал, цацраг идэвхт бодисын нөлөө байгаа эсэхийг судалжээ. Ингээд төсөл хэрэгжих талбайгаас 62 удаа дээж авч шинжлэхэд хүнд хортой, металл, бохирдол илрээгүй аж. Харин шинжилгээгээр хоёр дээжид хүнцлийн агууламж өндөр гарчээ. Энэ нь тухайн газрын байгалийн тогтоцтой холбоотой гэж дүгнэжээ. Мөн уран торийн агууламж дэлхийн дунджаас хоёр дахин бага гарсан байна.
Цагаан мөнгөний ханш өснө
Стратегийн чухал ашигт малтмалд тооцогддог цагаан мөнгөний ханш 2022 онд өснө гэж “Metals Focus”-ийн шинжээчид таамаглаж байна. Тэдний таамгаар нэг унц мөнгөний дундаж ханш 28.75 ам.доллар болох төлөвтэй байгаа ажээ.
Газрын тос дамжуулах хоолойн тендерт шалгарсан компанитай хийх гэрээг боловсруулж байна
Үйлдвэрийн технологийн бус барилгын ажил /EPC-1/-д шаардлагатай 4000 тонн бараа материал 2021 оны арванхоёрдугаар сарын 24-ний өдөр БНХАУ-ын Тяньжин боомтод ирж ачааг боомтын талбайд бүрэн буулгасан байна. Одоо ачааг Эрээн боомт хүртэл тээвэрлэн авч ирэх ажлыг зохион байгуулж байна. Лицензгүй технологийн байгууламжийн ажил /EPC-2/-ын ерөнхий гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийг 2021 оны арванхоёрдугаар сарын 30-нд хүлээн авч үнэлгээний ажил хийж эхлээд байна.
Нүүрсний экспорт XII сард 541 мянган тонн болж буурав
Нүүрсний экспортын тухайд 2021 онд манай улс нийтдээ 15.7 сая тонн нүүрс экспортоллоо. Энэ нь жингийн хувьд 2020 оныхоос 45%-иар буурсан боловч орлогын дүн нь 30%-иар өсч 2.76 тэрбум ам.долларай тэнцжээ. Сарын дүнгээр авч үзвэл манай улсын нүүрсний экспорт өнгөрсөн арванхоёрдугаар сард ердөө 541 мянган тонноор хэмжигдсэн нь өмнөх сарынхаасаа даруй 68%-иар буурсан дүнтэй гарлаа.
10 жилийн дараа дэлхийн эдийн засаг хоёр төвд хуваагдаж магадгүй
Дэлхийн эдийн засаг 10 жилийн дараа хоёр төвд хуваагдаж магадгүй гэж Оросын санхүүгийн нөлөө бүхий шинжээч, эдийн засгийн ухааны доктор Михаил Беляев “Lenta”-д ярилцлага өгөхдөө онцолжээ. Түүний тодорхойлсноор энэ нь баруунд АНУ, дорно дахинд Хятад эдийн засгийн хүчин чадлаараа ноёрхох ажээ.
Салхитын мөнгөний ордын хаалтыг олон улсын жишиг байдлаар хийнэ
Канадын Засгийн газрын санхүүжилтээр Салхитын мөнгөний орд, Эрдэнэс Силвер Ресурс хамтран уурхайн хаалтын төлөвлөгөө боловсруулах жишиг төслийг анх удаа хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Төслийн хүрээнд хүрээнд оролцогч талуудын ажлын хэсгийн уулзалт (2022.01.07) боллоо.
Монголбанк 21 тонн үнэт метал худалдан авчээ
Монголбанк 2021 оны арванхоёрдугаар сард 780 кг үнэт метал худалдан авч, оны эхнээс өссөн дүнгээр нийт 21 тонн үнэт метал худалдан аваад байна. 2021 оны арванхоёрдугаар сарын хувьд Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 8.2 кг, Баянхонгор аймаг дахь Монголбанкны салбар 46.4 кг үнэт метал худалдан авчээ.
Зэсийн ханш АНУ-ын төв банк бодлогын хүүгээ өсгөх сургаар буурч эхэллээ
АНУ-ын төв банк бодлогын хүүгээ тооцоолсноос хурдан буюу ирэх гуравдугаар сард өсгөж болзошгүй тухай мэдээлэл гарсны дараа зэсийн ханш буурах шинжтэй болж ирлээ. Зэсийн ханш Лондоны металын бирж дээр нэгдүгээр сарын 5-ны байдлаар 9778 ам.доллар/тонн-ын ханштайгаар хаагдсан бол өчигдрийн байдлаар 9565 ам.доллар/тонн болсон нь 2.2%-иар буурсан гэсэн үг.
ОХУ-д шатахууны үнэ 8-10% өсч магадгүй
ОХУ-д шатахууны үнэ 2022 онд 8-10% буюу литр тутамд 5 орчим рублиэр нэмэгдэж магадгүй гэж "Известия"-д бичжээ. Шинжээчдийн үзэж байгаагаар энэ нь инфляцийн өсөлтөөс гадна бизнесийн зардал нэмэгдсэнтэй холбоотой юм. Түүнчлэн өсөн нэмэгдэж буй эрэлт, онцгой албан татвар нэмэгдсэн зэрэг нь үнэ нэмэгдэх нөхцөлийг бий болгож байгаа ажээ.
“Эрдэнэс Монгол”-ын ногдол ашгаар БАЯЛГИЙН САН байгуулна
“Эрдэнэс Монгол” баялгийн сан болох замдаа орлоо. Учир нь, Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг Засгийн газар УИХ-д өргөн барьж батлуулахаар зэхэж байна. Хуулийн төсөл ил болоогүй ч үндсэн агуулгыг дэлгэсэн. Урьд өмнө нь баялгийн сан байгуулах тохиолдолд “Эрдэнэс Монгол”-ыг хэрхэн сан болгох талаар, нөгөө талд уул уурхайн салбарын төлбөрийн дарамтыг нэмэгдүүлэх үү зэрэг асуултууд гарч ирж байсан. Тэгвэл салбарын дэд сайд О.Батнайрамдалын тайлбарласнаар шинээр байгуулах сангаар дамжуулан салбарт нэмэлт ачаа үүрүүлэхгүй нь тодорхой болж ирлээ. Уг хуулиар “Эрдэнэс Монгол” компанид бүтцийн өөрчлөлт хийнэ.