Шинэ мэдээ
20 жил ажиллах хүрэн нүүрсний гурван уурхай 2019 онд ашиглалтад орно
2019 оны хувьд баяжуулалтын салбарт хоёр үйлдвэр ашиглалтад орохоор төлөвлөгдсөн нь Алтанцагаан овоо, Халзан бүргэдэй УБҮ. Мөн онд хүрэн нүүрсний гурван томоохон уурхай, бал чулууны нэг уурхай ашиглалтад орохоор Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөр ТЭЗҮ-ээ батлуулсан бөгөөд бүгд 20 жил ажиллах төлөвлөгөөтэй байна.
Газрын тосны үнэ өсч эхэлсэн ч, төлөв бууралтыг илтгэв
Брэнт маркийн газрын тосны үнэ өнөөдрийн байдлаар баррель нь 61.4 ам.долларт хүрч өсөөд байна. Өнгөрсөн сард газрын тосны үнэ сүүлийн нэг жил хагасын хугацаан дахь хамгийн бага буюу 50 ам.доллараас доош буурч байсан бол ханш нь эргээд өсч эхэллээ.
Уул уурхайн компаниудад гарал үүслийн баталгаатай, эрүүл мах нийлүүлнэ
Эдүгээ уул уурхайн салбар Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүний 22%, аж үйлдвэрийн нийт бүтээгдэхүүний 90%, гадаадын шууд хөрөнгө оруулалтын 72%-ийг тус тус эзэлж байна. Цаашид уул уурхай бусад салбараа чирч явах нь тодорхой бөгөөд улсын эдийн засаг солонгорч хөгжих гол суурь нь энэ.
Уул уурхайн 184 компанийн бенефициар эздийн мэдээлэл ил тод болов
Дэлхийн 51 улс нэгдсэн EITI буюу Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилгын (ОҮИТБС) шинэчилсэн стандартаар 2020 оноос эрдэс баялгийн салбарт хөрөнгө оруулагч, лиценз эзэмшигч, тендерт оролцогч компаниудын ашиг хүртэгч жинхэнэ эздийн (бенефициар) мэдээллийг ил тод болгох үүрэг хүлээсэн.
Зэсийн ханш буурч эхлэв
Шинэ оны эхэнд Лондоны металын бирж дээр аж үйлдвэрийн гол метал болох зэсийн ханш 6000 ам.доллар/тонн-оос доош буурсан байдалтай байна. Үүнд шинжээчид Хятадын эдийн засгийн өсөлт саарч, түүхий эдийн эрэлт нь буурч болзошгүй гэсэн мэдээлэл гол нөлөөлсөн гэж тайлбарлалаа.
Хятад нүүрсний импортын хоригоор бэлэг барив
Арваннэгдүгээр сарын 14, 15, 16-нд Жянсү, Гуандун, Фужянь зэрэг нүүрсний голлох сувгуудад Хятадын холбогдох төрийн байгууллагын төлөөлөл уулзалт хийсний дараа нүүрс импортлохгүй байх шийдвэрийг Хятадын Үндэсний хөгжил, шинэчлэлийн хорооноос гаргасан байна.
Хятадын эдийн засаг суларсаар байна
Дэлхийн хоёр дахь томоохон эдийн засаг, түүхий эдийн гол эрэлтийг бүрдүүлэгч Хятад улсын аж үйлдвэрлэлийн үзүүлэлт өнгөрсөн сард бууралттай гарав.
2018 оны уул уурхайн өрнөл
Хорвоогийн хуанли бүтэн эргэж, арваннайман он солигдох энэ цагт жилийн турш өрнөсөн үйл явдлуудыг бүхэл зураглалаар эргэн харахад нэн сонирхолтой.
Рио Тинто групп Канад дахь төмрийн хүдрийн төсөлдөө IPO гаргана
Австралийн “Рио Тинто” групп нь Канад дахь салбар төмрийн хүдрийн “Iron Ore Company of Canada” (IOC) компанийн IPO-ийг гаргахаар бэлтгэж байна. Энэ ажилд олон улсын хөрөнгө оруулалтын “Royal Bank of Canada”, “Credit Suisse” болон “JPMorgan Chase” банкуудтай хамтран ажиллаж байгаа юм.