Шинэ мэдээ
Ойрх Дорнодод АНУ, Ираны мөргөлдөөн дахин дэгдэж, газрын тосны үнэ өслөө
АНУ болон Ираны талууд хэдэн өдрийн турш бие биеийнхээ эсрэг хариу цохилт өгсний улмаас Даваа гарагт /2026.06.29/ газрын тосны үнэ өслөө. Энэхүү үйл явдал нь хоёр улсын хооронд байгуулсан түр хугацааны энхийн хэлэлцээр хэврэг байгааг илэрхийлээд зогсохгүй, Ормузын хоолойгоор дамжин өнгөрөх эрчим хүчний тээвэрлэлтийг дахин саатуулахад хүргэж байна.
СТРАТЕГИЙН ОРД ЭЗЭМШИГЧ КОМПАНИУДТАЙ ЭХЛҮҮЛСЭН "ДУУСДАГГҮЙ ЯРИА"
Ерөнхий сайд Н.Учрал 5 дугаар сарын 11-ний өдөр стратегийн холбогдол бүхий ач малтмалын компаниудын ашигт орд эзэмшигч захирлуудыг Төрийн ордонд урин Засгийн газраас уул уурхайн салбарт хэрэгжих нэгэн шинэ хуулийн төсөл санаачлан УИХ-д өргөн мэдүүлэхээр ажилдаа орсон тухайгаа танилцуулав.
ОЮУТОЛГОЙН ЭРГЭЛЗЭЭТЭЙ ӨГӨӨЖ
Ерөнхий сайд Н.Учрал болон түүний баг Оюутолгойн хэлэлцээрийг нааштай үр дүнд хүргэж чадна гэдэгт монголчууд итгэж хүлээж байна. Яг энэ итгэлийг ойлгож ухамсарлаж буйгаа тэрбээр албан тушаалд томилогдмогцоо хэлсэн үгэндээ Оюутолгойгоос хүртэх Монголын талын өгөөжийг 53%-д хүргэх Г.Занданшатарын Засгийн газрын бодлогыг хатуу баримтлан хэлэлцээрийг үргэлжлүүлнэ гэдгээ мэдэгдсэн.