Шинэ мэдээ
Бүтэлгүйтэх эрхгүй Бүсчилсэн хөгжлийн бодлого
Энэ оныг Бүсчилсэн хөгжлийг дэмжих жил болгон зарлах тухай тогтоолын төслийг Засгийн газрын ээлжит хуралдаанаар /2023.12.27/ хэлэлцэн баталлаа. УИХ-ын 2023 оны намрын ээлжит чуулган завсарлах хугацаанд бүсчилсэн хөгжлийн талаарх бодлого, хууль тогтоомжийг иргэд, олон нийтэд тайлбарлан таниулах, уулзалт, хэлэлцүүлэг зохион байгуулах ажлыг албаныханд даалгав.
Хятад улс шинээр барьж буй нүүрсний станцаараа дэлхийд тэргүүлж байна
Хятад улс цахилгаан автомашин үйлдвэрлэлийн тэргүүлэгч төдийгүй өнгөрсөн онд нүүрсний станц олныг шинээр барьж ашиглалтад оруулсан хэмээн шинэ тайланд дурджээ.
БНХАУ-ын нүүрсний шинэ станцууд нь салхи, нарны эрчим хүчний станцуудыг дэмжин ажиллах зорилготой гэж Бээжин мэдэгдэв.
БНХАУ Узбекистантай нягт харилцаа тогтоож байна
БНХАУ-ын дарга Ши Жиньпин Узбекистан улсын Ерөнхийлөгч Шавкат Мирзиёевтэй Бээжинд уулзаж, хоёр улсын дипломат харилцааг нэг шатаар ахиулах шийдвэр гаргалаа. Хоёр улс өмнө байгуулсан иж бүрэн түншлэлийн харилцаагаа ахиулж, бүхий л нөхцөлд Стратегийн түншлэлийн түвшинд хүргэлээ болголоо гэж Хятадын албан ёсны мэдээллийн агентлаг Синьхуа мэдээлэв.
Хүнд үйлдвэрийн үйлдвэрлэл, технологийн парк хэлэлцүүлэг болов
Монгол Улсын Засгийн газраас 2024 оныг “Бүсчилсэн хөгжлийг дэмжих жил” болгон зарласантай холбогдуулан хүнд үйлдвэрийн салбарт хэрэгжүүлэх томоохон төсөл, арга хэмжээ, үйлдвэрлэл, технологийн паркийн төслийн байршил, хэрэгжилтийн талаар хэлэлцэх “Бүсчилсэн хөгжил (Хүнд үйлдвэрийн үйлдвэрлэл, технологийн парк)-ийн хэлэлцүүлэг” Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны хурлын танхимд энэ сарын эхээр зохион байгууллаа.
Конго болон Монголын алтны уурхайнууд нарны цахилгаан станц ашиглаж байна
Канадын уул уурхайн Barrick Gold корпорацийн ерөнхийлөгч бөгөөд Гүйцэтгэх захирал Марк Бристоугийн хэлснээр, 16 МВт-ын хүчин чадалтай нарны цахилгаан станцыг эрчим хүч хуримтлуулдаг системтэй хамтад нь ашиглалтад оруулсны дараа тус уурхайн нийт сэргээгдэх эрчим хүчний нийлүүлэлт 81%-90% хүртэл нэмэгдэх төлөвтэй байна. Нарны станцын барилгын ажил 2024 оны эхний улиралд эхэлж, 2025 онд ашиглалтад орно.
Мичиган мужид атомын цахилгаан станц дахин нээгдэнэ
АНУ-ын Эрчим хүчний яам Мичиган мужид байрладаг Palisades атомын цахилгаан станцыг дахин нээж ажиллуулахын тулд эрчим хүчний тоног төхөөрөмж нийлүүлэгч Holtec компанид 1.5 тэрбум ам.долларын зээл олгох шийдвэр гаргалаа.
Бүсчилсэн хөгжил-Монголын эдийн засгийн форум” эхэллээ
Монгол Улс бүсчилсэн хөгжлийн талаар сүүлийн жилүүдэд ярьж бичиж ирсэн. Бодит байдал дээр хөдөө орон нутгийг хөгжүүлэх чиглэлд хангалттай ажил хийхгүй байна. Энэ байдлыг засах зорилгоор Засгийн газраас 2024 оныг бүсчилсэн хөгжлийг дэмжих жил болгон зарласан билээ. “Монголын эдийн засгийн форум-Бүсчилсэн хөгжлийн зөвлөгөөн” эхэллээ.
Канадын уран дэлхийн цөмийн эрчим хүчний хөгжлийг дэмжиж байна
Канадын Cigar Lake нуурын уран нь дэлхийн хамгийн өндөр агууламжтай уран юм. Cigar Lake нуур дахь уурхай дэлхийн хамгийн том ураны уурхай бөгөөд тус уурхайгаас 2014 оноос хойш нийт 105 сая фунт цацраг идэвхт бодис олборложээ.
Өндөг шиг хэмжээтэй ураны түлш 88 тонн нүүрстэй тэнцэх хэмжээ