Шинэ мэдээ
Коксжих нүүрсний үнэ 300 доллар давлаа
Австралийн эрэг дээрх дээд ангиллын коксжих нүүрсний үнэ өчигдрийн байдлаар нэг тонн нь 300.3 ам.долларт хүрсэн байна. Өнгөрсөн сарын сүүлээр тохиосон Дэбби хар салхины улмаас Квийнслэнд мужийн нүүрсний төмөр замын дөрвөн гол сүлжээ их үерт багагүй хэмжээгээр эвдэрч сүйдээд байгаа юм.
Хөрөнгө оруулагчдыг төөрөлдүүлэх эрсдэлтэй
Уул уурхайн салбарын хууль эрх зүйн өнөөгийн орчин боломжийн хэмжээнд байна. Цаашид үүнийг улам тогтвортой байлгах, хуулийн заалтуудыг бүрэн хэрэгжүүлэх, ялангуяа стратегийн хөрөнгө оруулагчидтай байгуулж байгаа Хөрөнгө оруулалтын гэрээ, Орд газрыг ашиглах гэрээнүүдэд оролцогч талуудын үүрэг хариуцлагыг өндөржүүлэх хэрэгтэй.
“Шилдэг хэвлэл, мэдээллийн түнш” шагналыг The Mongolian Mining Journal хүртлээ
“Mongolia Mining 2017”-ийн Зохион байгуулах хорооноос зохион байгуулсан шагнал гардуулах ёслол байсан бөгөөд уг үзэсгэлэнг эхнээс нь дэмжиж, хэвлэл мэдээллийн түншээр ажиллан, онцгой хувь нэмэр оруулсан The Mongolia Mining Journal –ийг ”Шилдэг хэвлэл мэдээллийн түнш”/Media Partner Award”-аар тодруулж, шагналаа.
“Нэн түрүүнд ХАБ” бага хурал тав дахь жилдээ
Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн асуудлыг хөндөх “Нэн түрүүнд ХАБ” бага хурал энэ сарын 11-12-ны өдрүүдэд зохион байгуулагдах гэж байна. Энэхүү хурал 2012 оноос жил бүрийн дөрөвдүгээр сард зохиогдож ирсэн юм.
Коксжих нүүрсний үнэ огцом өсөв
BHP Billiton, Glencore зэрэг компани худалдан авагч нартаа гэрээгээр хүлээсэн хугацаанд нүүрс нийлүүлэх боломжгүй болсноо өчигдөр албан ёсоор зарлалаа.
“Mongolian Mining 2017” буюу уул уурхайн салбарын том цугларалт
Үзэсгэлэнгийн нээлтэд МҮХАҮТ-ын ерөнхийлөгч Б.Лхагважав, “Эрдэнэс Монгол” компанийн Гүйцэтгэх захирал Ц.Түмэнцогт, “Трансвест Монголиа” компанийн Худалдаа, маркетинг хариуцсан захирал Д.Болдсүх, “Вагнер Ази” группын Ерөнхий захирал Стив Поттер болон үзэсгэлэнгийн зохион байгуулах хорооны дарга, “Майнекс Монголиа” компанийн захирал Т.Баттулга нар оролцож үг хэлэв.
Чехийн уул уурхайн компаниуд бүтээгдэхүүнээ танилцуулав
“Mongolia Mining 2017” олон улсын уул уурхайн үзэсгэлэнд оролцохоор ирсэн Чехийн уул уурхайн компаниудын төлөөллүүд өнөөдөр “Galaxy Tower”-т өөрсдийн үйл ажиллагааныхаа талаар танилцуулга хийж, шинэ харилцагч нартайгаа бизнес уулзалт хийлээ.
Уул уурхайн тухай хуулийг яаравчлан гаргах шаардлагагүй
Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас ирүүлсэн Уул уурхайн тухай хуулийн төсөлтэй МУУҮА, “Нүүрс” ассоциацийн Ажлын алба танилцсан. Гэхдээ хоёрхон хоногийн хугацаанд танилцаад саналаа өг гэсэн нь хугацааны хувьд давчуу байлаа.
Sinopec корпораци 2018 онд IPO гаргана
Хятадын эрчим хүч, химийн Sinopec корпораци нь 2018 онд хөрөнгийн бирж дээр IPO гаргахаар төлөвлөж байна. Тус корпораци эхлээд Хонконг, дараа нь Шанхайн хөрөнгийн бирж дээр IPO гаргах аж.