Шинэ мэдээ
Замын-Үүд-Эрээний боомтоор эрчим хүчний нүүрсний экспортын тээвэрлэлтийг сэргээв
Хятадын талын төв Засгийн газар болон орон нутгийн удирдлагатай хийсэн олон удаагийн уулзалт, хэлэлцээний дүнд Эрээн хотын цар тахлаас хамгаалах, урьдчилан сэргийлэх шуурхай удирдлагын төвөөс 2022 оны тавдугаар сарын 20-ны өдрийн №104, №105 тоот шийдвэр гаргаж, мөн өдрөөс Замын-Үүд-Эрээн төмөр замын боомтоор задгай вагоноор эрчим хүчний нүүрс, тонны савалгаатай үр тарианы импорт-экспортын тээвэрлэлтийг сэргээх болсон талаар дипломат шугамаар мэдэгдээд байна.
Шивээхүрэн-Сэхээ боомтын тээврийн хөдөлгөөнийг сэргээв
БНХАУ-ын ӨМӨЗО-ны Алшаа аймгийн Эзнээ хошуунд коронавирусын анхны тохиолдол бүртгэгдсэний улмаас хятадын талын саналаар 2021 оны аравдугаар сарын 16-ны өдрөөс тус боомтын үйл ажиллагааг бүрэн зогсоосон. Шивээхүрэн-Сэхээ боомтын улсын хилийн дундын бүсэд чингэлэг солилцох талбай байгуулж, уул уурхайн бүтээгдэхүүн, ялангуяа нүүрсийг чингэлэг тээврийн горимоор улс хооронд тээвэрлэхээр дипломат шугамаар тохиролцсоны үндсэн дээр тус боомтын үйл ажиллагааг 25-ны өдрөөс эхлүүлээд байна.
Нүүрсний уртын тээвэр эхэллээ
Өнөөдрөөс нүүрсний уртын тээвэр эхэлж, эхний ээлжид 100 машин өглөөний таван цагт ажилдаа гарчээ. "Цагаан хад" дахь халдвар хамгааллын дэглэм сайжруулах ажлыг шат дараалалтайгаар хийсэн нь өнөөгийн үр дүнг авчирсан гэхэд болно. Нөгөө талаас Ганц мод боомт дахь шинжилгээгээр богино тээврийн жолооч нараас сүүлийн хоёр долоо хоног ковидын эерэг тохиолдол илрээгүй байна. Иймд өнөөдрөөс нүүрсний уртын тээвэр эхлүүлж, тавдугаар сарын 31-нээс задгай нүүрсний тээврийг эхлүүлэхээр болжээ. Манай улс энэ жил 36.7 сая тонн нүүрс экспортлоно гэж төсөвтөө суулгасан.
Засгийн газар: Инфляцыг аргацааж, нийлүүлэлтийг баталгаажуулна
Эдийн засгийн идэвхжил сулрав. 2022 оны эхний улирлын эдийн засгийн үзүүлэлтүүдээс харахад “V” хэлбэрийн сэргэлт мөрөөдөл болон хувирч, дор хаяж нэг жилээр хойшилжээ. Эдийн засгийн өсөлтийг энэ онд 2.6% байна гэсэн төсөөллийг Төв банк дэвшүүлсэн. Өнгөрсөн онд манай улсын эдийн засгийн өсөлт ердөө 1.4%-иар хэмжигдсэн бөгөөд энэ онд өсөлт 6-8% руу эрчимжинэ гэсэн найдвар өндөр байв. Гэвч сэргэлтийн үндэс суурийг цаг алдалгүй тавих үүрэг Засгийн газарт ногдсон хэвээр.
УИХ-ын дарга хэмнэлтийн горимд шилжихийг нэгэнтээ уриалав. Залгуулаад Ерөнхий сайд амаргүй цаг айсуйг илэрхийлж эхлэлээ. Засгийн газрын бодлого нүүрсний экспортыг нэмэгдүүлэхэд чиглэж байгаа ч бодит байдал дээр Хятадын импорт буурч байна. Яг одоо болж буй өрнөл нь ирээдүйд коксжих нүүрсний хэрэглээ буурах үед Монголын эдийн засагт хэрхэн нөлөөлөхийг бодитоор мэдрүүлж байна.
Нүүрсний экспорт 4.9 сая тоннд хүрлээ
Тавдугаар сарын 13-наас 19-ний өдрүүдэд авто замаар 3,642 чингэлэг, төмөр замаар 300 чингэлэг нийт оны эхнээс 4,887.9 мянган тонн нүүрс экспортод гарчээ. Мөн хугацаанд авто замаар 320 чингэлэг, төмөр замаар 161 чингэлэг буюу оны эхнээс 552.3 мянган тонн зэсийн баяжмал экспортолсон нь өнгөрөгч оны мөн үеэс 24.8%-ийн өсөлттэй байна. Харин он гарсаар манай улс 2,041.8 тонн катодын зэс экспортолжээ.
Монгол Улсын ТОП-100 аж ахуйн нэгжийг уул уурхайн компаниуд өнгөлж байна
ТОП-100 ААН-ийн эхний байруудад “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, “Оюутолгой” ХХК, “Эрдэнэс Тавантолгой” ХК эхний гурван байрыг эзэлсэн байна. Энэ жил уул уурхай салбарын 22 компани Топ-100-д багтжээ. “Энержи ресурс” 10-т, “Монголын Алт” ХХК 11-т, “Болдтөмөр Ерөө Гол” ХХК 12-т, “Монголросцветмет нэгдэл”15-д, “Петрочайна Дайчин Тамсаг” ХХК 17-д, Бүрдэл майнинг 23, “Эрдэнэс Монгол” ХХК 26-д, “Хишиг арвин индустриал” ХХК 32-т “Багануур” ХК 34-т, “Шин шинь”ХХК 41-т, “Цайрт минерал”ХХК 49-д, “Ачит ихт” ХХК 59-д, Монполимет ХХК 60-д, “Алтайн хүдэр” ХХК 62-т, “Бороо гоулд” ХХК 67-д,Тавантолгой ХК 74-т, “Саусгоби сэндс” ХХК 84-т, Баян Айраг Эксплорэйшн ХХК 91-т, “Шивээ Овоо” ХК 94-д эрэмбэлэгдсэн байна. Уул уурхай салбарын эдгээр компанийн борлуулалтын орлого 2021 онд 14618 тэрбум төгрөгт хүрч, ДНБ-ий 41 хувийг эзэлж байна.
Фитч: Монголын эдийн засаг 2023 онд 6.3%-иар өснө
Фитч агентлаг Монгол Улсын зээлжих зэрэглэлийн үнэлгээг “B”, төлөвийг “Тогтвортой” хэвээр үлдээснээ (2022.05.18) зарлалаа. Дунд хугацаандаа гадаад худалдааны тасалдал, Украйн дахь дайны улмаас үүссэн сөрөг нөлөө буурч, экспортын гол түүхий эдийг худалдан авах Хятадын эрэлт тогтвортой хэвээр байх тул Фитчээс Монгол Улсын ДНБ-ий өсөлтийг 2023 онд 6.3%, 2024 онд 6.8% хүртэл өснө гэж төсөөлж байна.
“Олборлох үйлдвэрлэлийг нээлттэй болгох нь” нь төсөл Монголд хэрэгжинэ
ОҮИТБС-ын хүрээнд манай улсын эцсийн өмчлөгчийн мэдээлэл нэг үеэ бодвол ил гарч, бага багаар ахиж байгаа гэдэг нь ОҮТБИС-ын тайлан мэдээнээс харагдаж байна. 2013 онд 215 компани тайлан мэдээллээ ирүүлж байсан бол 2020 онд 687 компани мэдээллээ ирүүлжээ. Ялангуяа уул уурхай болон стратегийн салбарын эцсийн өмчлөгчийг ил тод болгон тайлагнах нь авлигыг багасган, олон нийт өгөөжийг тэгш хүртэх боломж бүрдүүлэх сайн талтай
Туркойз Хилл: Санхүүжилтийн төлөвлөгөөнд өөрчлөлт оруулав
“Туркойз Хилл Ресурс” болон “Рио Тинто” компани Оюутолгой төслийн санхүүжилтийн төлөвлөгөөний гэрээний нөхцөлийг өөрчилсөн талаар (2022.05.18) мэдээллээ. Тус гэрээг талууд өнгөрсөн нэгдүгээр сарын 24-нд байгуулж байсан юм. Харин одоо санхүүжилтийн гэрээний нөхцөлийг өөрчилснөөр хувьцааны арилжаагаар хөрөнгө босгох хугацааны товыг хойшлуулахаар болжээ. Тодруулбал энэ оны наймдугаар сарын 31-н гэхэд “Туркойз Хилл” хамгийн багадаа 650 сая ам.доллар хүртэлх санхүүжилтийг хувьцааны арилжаагаар босгох байсныг энэ оны төгсгөл хүртэл сунгаж өгчээ.
Газрын тосны хайгуул, олборлолтыг эрчимжүүлнэ
Засгийн газрын ээлжит хуралдаанаар газрын тосны бүтээгдэхүүн хуваах гэрээ, газрын тос олборлолт, газрын тос боловсруулах үйлдвэрийг түүхий эдээр хангах тухай салбарын сайд Г. Ёндон танилцуулсан байна. Цаашид Засгийн газрын зүгээс газрын тосны хайгуул, олборлолтыг эрчимжүүлэх чиглэлд Шадар сайдаар ахлуулсан Ажлын хэсэг гарч ажиллах юм байна. Энэ дагуу газрын тосны нөөц тогтоогдох боломж бүхий аймгуудын Засаг дарга нарт Ерөнхий сайдын захирамж, албан даалгаврыг хүргүүлэх ажээ.
Бодлого, институтийн хүчин зүйл ГШХО татахад сул тал болж байна
Салбарын яамны захиалгаар Европын Сэргээн Босголт, Хөгжлийн Банкны санхүүжилтээр Адам Смит Интернэйшнл байгууллага “Монгол Улсын Уул уурхайн салбарын хөрөнгө оруулалтын орчны жишиг судалгаа”-г боловсруулан гаргасан байна. Энэхүү судалгааны үр дүнг танилцуулах хэлэлцүүлэг, семинарыг (2022.05.17) зохион байгууллаа. Тус судалгаа нь Монгол Улсын уул уурхайн салбарын хөрөнгө оруулалтын өнөөгийн нөхцөл байдал, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаарх саналуудыг тодорхойлох зорилготой юм.
Эдийн засаг оны эхний улиралд 3.8%-иар буурлаа
Монгол Улсын эдийн засгийн үзүүлэлт оны эхний улиралд буурсан дүнтэй гарсныг Үндэсний статистикийн хороо мэдээллээ. Тодруулбал дотоодын нийт бүтээгдэхүүн 2022 оны эхний улиралд (2015 оны үнээр) 5.2 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 208.1 тэрбум төгрөг буюу 3.8%-иар буурчээ.
"Геологийн төв лаборатори" ТӨҮГ-т үйлдвэрлэсэн стандарт загварыг Монгол Улсын хэмжих хэрэгслээр бүртгэлээ
“Геологийн төв лаборатори” ТӨҮГ нь CGL 210 Зэсийн баяжмалын Аттестатчилсан Стандартчилсан Загвар (АСЗ) үйлдвэрлэх ажлыг ISO 17034:2016 “Стандартчилсан загвар үйлдвэрлэгчид тавигдах шаардлага” олон улсын стандартад нийцүүлэн, Оюутолгойн зэсийн баяжмалын дээжээр үйлдвэрлэж, 2021 оны арванхоёрдугаар сард баталгаажуулсан.
Тус АСЗ нь 11 элементийн агуулгыг аттестатчилж, тэдгээрийн хэмжлийн эргэлзээг тогтоосон бөгөөд гэрчилгээнд нэмэлтээр 18 элементийг мэдээллийн утгаар оруулсан. Энэхүү АСЗ-ыг дотоодын хэрэглэгчдэд болон дэлхийн зах зээлд өөрийн дистрибьютер байгууллагаар дамжуулан худалдан борлуулж байна.
WoodMackenzie: Гангийн салбарын хүлэмжийн хийн ялгаруулалт 30%-иар буурна
Гангийн салбарын хүлэмжийн хийн ялгаруулалтын хэмжээ 2050 он гэхэд 30%-иар буурах тооцооллыг “Wood Mаckenzie” судалгааны байгууллага дэвшүүлжээ. Өөрөөр хэлбэл 2021 оны байдлаар гангийн салбар нийтдээ 3.34 тэрбум тонн хүлэмжийн хий ялгаруулсан бол 2050 онд энэ хэмжээ 2.33 тэрбум тонн болж буурна гэж тооцжээ.
АИ92 шатахууны импортын үнэ дөрөвдүгээр сард үргэлжлэн өсөв
Энэ оны эхний дөрвөн сарын байдлаар манай улсын газрын тосны бүтээгдэхүүний импорт 523.1 мянган тонн буюу 433 сая ам.доллартай тэнцсэн тухай Гаалийн ерөнхий газар мэдээллээ. Өөрөөр хэлбэл нефтийн бүтээгдэхүүний импорт өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад жингээр 8.9%-иар буурсан ч үнийн дүнгээр 43 орчим хувиар нэмэгдсэн байна.
CRU: Зэсийн ханшийн шинэ оргил удахгүй тохионо
“Дэлхийн зэсийн хурал 2022” Чилийн нийслэл Сантьяго хотноо гуравдугаар сарын 28-30-нд боллоо. Энэ удаагийн хурал нь илүү байгаль орчин, нийгмийн хариулагын сэдвүүдэд төвлөрсөн төдийгүй хорь дахь удаагийн арга хэмжээ геополитикийн хурцадмал үед болсноороо онцлог байлаа. Тухайлбал уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг зэсийн салбарын хүлэмжийн хийн ялгаруулалтыг хэрхэн бууруулах тухай хурлаар хэлэлцсэн. Энэ онд дэлхийн зэсийн уурхайн нийлүүлэлт өмнөх оныхоос 4%-иар өсөхөөр байгаа ч зэсийн зах зээлд хомсдол байсан хэвээр байна. Энэ онд Камоа Какула болон бусад уурхайн нийлүүлэлт нэмэгдэхээр байгаа боловч цаашид байгаль орчин, нийгэм, засаглалын асуудлаас үүдэлтэйгээр шинэ төслүүдэд эрсдэл учирч болзошгүйг хурлаар онцлов. Ногоон шилжилтийн нөлөөгөөр зэсийн ханш 10 мянган ам.долларын шугамаас давсан төдийгүй голлох металын биржүүдийн агуулах дахь нөөц буурч байгаа нь үнийн өсөлт үргэлжлэх нөхцөл болж байна.
Туркойз Хилл: Оюутолгой оны эхний улиралд 403 сая долларын орлоготой ажиллав
“Оюутолгой”-н хяналтын багцыг эзэмшдэг “Туркойз Хилл Ресурс” компани энэ оны нэгдүгээр улирлын санхүүгийн үр дүнгээ танилцууллаа. Энэ оны эхний улиралд тус компанийн борлуулалтын орлого 402.7 сая ам.доллартай тэнцсэн нь өнгөрсөн оны мөн үеийнхээс (526.5 сая ам.доллар) 23.5%-иар буурсан байна. Гэхдээ энэ хугацаанд зэсийн ханш 17.9%, алтны үнэ 4.3%-иар тус тус өссөн нь орлогын бууралтыг тодорхой хэмжээнд хазаарлах нөлөө үзүүлжээ. Үйлдвэрлэлийн гарц доошилсон нь баяжмал дахь металын агуулга, тэр дундаа алтны хэмжээ мэдэгдэхүйц буурсантай холбоотой. Энэ онд агуулга багатай хүдрийн хэсэгт олборлолт хийх тул баяжмал дахь металын хэмжээ буурч, орлого ч доошлохоор байгаа юм.
Р.Алимарданов: Үр дүнтэй, ил тод байдлыг хангахад өгөгдөл, мэдээллийг ашиглах нь чухал
Монгол Улсын “Алсын хараа 2050” урт хугацааны хөгжлийн бодлогын хүрээнд Засгийн газар ил тод, хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэхээр зорьж буй. Эдийн засгийн хөгжлийг эрчимжүүлэх шинэ сэргэлтийн бодлогод уул уурхай, хүнд үйлдвэрийн салбар нь голлох байр суурийг эзэлж байна. Эдгээрт урт, дунд хугацааны бодлогыг амжилттай хэрэгжүүлэхэд орон нутгийн түвшинд мэдээллийн хүртээмжийг нэмэгдүүлэх, итгэлцлийг бэхжүүлэх нь чухал бүрдэл хэсэг болж байгаа юм.
Газрын тосны салбарын “нэвтэрхий толь”
Газрын тосны салбарт Монгол Улсын гавьяат багш, ШУТИС-ийн ГУУС-ийн Газрын тос, өрөмдлөгийн салбарын зөвлөх профессор, Монголын Газрын тосны инженерүүдийн нийгэмлэгийн Гүйцэтгэх захирал, Олон улсын Газрын тосны инженерүүдийн нийгэмлэгийн болон Инженерийн ухааны Академийн гишүүн, Газрын тосны сургалт-судалгаа-мэдээллийн төвийн захирал, техникийн ухааны доктор, профессор Ж.Цэвээнжавын “Миний салбар, бидний мэргэжил” уулзалт ШУТИС –д боллоо. Ж.Цэвээнжав багш боловсролын салбарт 1975 оноос одоог хүртэл МУИС, ПДС, ТИС, ШУТИС-д орлогч декан, декан үүрэг гүйцэтгэгч, тэнхимийн эрхлэгч, профессорын багийн ахлагч, тэргүүлэх профессор, профессор, зөвлөх профессороор тасралтгүй 46 дахь жилдээ үр бүтээлтэй ажиллаж байна.