Шинэ мэдээ
Дизелийн түлшний онцгой албан татварыг тэглэв
Уул уурхай, газар тариалан, бүтээн байгуулалтын ажлын бэлтгэл эхлэх энэ үед дизелийн түлшний үнийг өнөөгийн түвшинд тогтвортой хадгалах, хангамжийг тогтвортой байлгах хүрээнд дизелийн түлшний онцгой албан татварын хэмжээг 2022 оны долдугаар сарын 1-ний өдрийг хүртэл бууруулж, тонн нь “0” төгрөг болголоо.
Ганцмод боомтоор өдөрт нэвтрэх нүүрсний машины тоо 278-д хүрэв
Монголын нүүрсний экспортын гол суваг болсон Гашуунсухайт-Ганцмод боомтоор дөрөвдүгээр сарын 18-нд 278 машин нэвтэрсэн тухай "Фэнвэй Энержи" мэдээлсэн байна. Энэ нь өнгөрсөн арванхоёрдугаар сараас хойших дээд үзүүлэлт болсон байна. Энэ сараас эхлэн Гашуунсухайт боомтоор нүүрсний татан авалтыг өдөрт 300 тээврийн хэрэгсэл болгож нэмэгдүүлэх тухай Засгийн газар өмнө нь мэдээлсэн. Гэвч яг одоогийн байдлаар энэ хэмжээнд хараахан хүрээгүй хэвээр байна.
2022 оны төсвийн тодотголын төслийг УИХ-д өргөн барина
Монгол Улсын 2022 оны Төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Ирээдүйн өв сангийн 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын нэгдсэн төсвийн 2022 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2023-2024 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барихаар тогтлоо. Нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого 245.3 тэрбум төгрөгөөр буурч, 15.5 их наяд төгрөг, нэгдсэн төсвийн нийт зарлага мөн 245.3 тэрбум төгрөгөөр буурч 17.9 их наяд төгрөг, нэгдсэн төсвийн нийт алдагдлын хэмжээ 2.4 их наяд төгрөг буюу өмнөх батлагдсан түвшинд байхаар байна.
"IPO Mongolia 2022” форум
“Хөрөнгө энд тэндгүй бий. Харин түүнийг татан төвлөрүүлэх ажлыг хэрхэн хийх вэ гэдэгтээ анхаарах нь чухал” гэж АНУ-ыг үндэслэгчийн нэг Бенжамин Франклин хэлсэн нь бий. Монголын хөрөнгө зах зээлийн “IPO Mongolia2022” форумын үеэр энд тэндгүй байх хөрөнгийг хэрхэн Монголд татан оруулах вэ? Хөрөнгийн зах зээлийн цаашдын бодлого, ирж буй шинэ боломжийг хэрхэн тооцож байгааг хүмүүст танилцууллаа. Санхүүгийн гурван тулгуур гэгддэг хөрөнгийн бирж, банк санхүү, даатгал зэрэгцэн хөгжиж гэмээ нь эдийн засаг сая тогтвортой, сайн хөгжинө гэгддэг.
Дэлхийн банк: Монголын эдийн засагт реформ чухал
Дэлхийн Банк Монгол Улсын эдийн засгийн тойм тайланг (2022.04.19) танилцууллаа. Эдийн засаг 2020 онд 4.4%-иар агшсан бол 2021 оны эхний улиралд хурдацтайгаар тэлсэн. Гэсэн хэдий ч өмнөх оны сүүлийн гурван улиралд эдийн засгийн өсөлт саарч 2021 оны нэгдсэн дүнгээр 1.4%-тай гарлаа. Монгол Улс болон БНХАУ-ын хил хоорондын боомтууд дээр гарч буй хүндрэл, түүнчлэн Орос-Украины дайнаас үүдэлтэй сөрөг нөлөө зэрэг нь 2022 онд эдийн засгийн өсөлтийг бууруулж, 2.5%-д хүргэж болзошгүй байгааг тайланд өгүүлсэн байна.
Нүүрсний экспорт гурван сая тоннд хүрлээ
Улсын хэмжээнд дөрөвдүгээр сарын 8-14-нд авто замаар 2,067 чингэлэг, төмөр замаар 200 чингэлэг нийт оны эхнээс 2,982.6 мянган тонн нүүрс экспортод гаргасан тухай салбарын яам мэдээллээ.
Мөн хугацаанд авто замаар 288 чингэлэг, төмөр замаар 211 чингэлэг буюу оны эхнээс 393.2 мянган тонн зэсийн баяжмал экспортолсон нь өнгөрсөн оны мөн үеэс 14.6%-ийн өсөлттэй байна. Харин он гарсаар манай улс 680 тонн катодын зэс экспортолжээ.
2021 онд хамгийн олон аж ахуйн нэгж ОҮИТБС-ын тайлан гаргалаа
Уул уурхайн тусгай зөвшөөрөл эзэмшигч, газрын тосны бүтээгдэхүүн хуваах гэрээтэй аж ахуйн нэгжүүдээс 1590 нь 2021 оны ОҮИТБС-ын тайлангаа гаргасан нь тус санаачилга Монгол Улсад хэрэгжиж буй 17 жилийн түүхэнд хамгийн өндөр үзүүлэлт болсон тухай Монголын Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачлагын Ажлын алба мэдээлжээ.
Газрын тосны үйлдвэрийн түүхий тос дамжуулах хоолойн төслийн гэрээг үзэглэв
Монгол Улсын Засгийн газрын 2020 оны нэгдүгээр сарын 06-ны хуралдаанаар Газрын тос боловсруулах үйлдвэрийн түүхий эдийг дамжуулах хоолойгоор тээвэрлэхийг шийдвэрлэсэн. УУХҮЯ-наас “Монгол улсад газрын тос дамжуулах хоолойн төслийг санхүүжүүлж, барих гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах” тендерийг олон улсад нээлттэй зарлаж, тендерт БНХАУ-ын Төрийн өмчит “Норинко Интернэйшнл Кооперэйшн” компани шалгарсан юм.
Бараа ихтэй баялаг “дэлгүүр” өргөжих цаг айсуй
“Хөрөнгө энд тэндгүй бий. Харин түүнийг татан төвлөрүүлэх ажлыг хэрхэн хийх вэ гэдэгтээ анхаарах нь чухал” гэж АНУ-ыг үндэслэгчийн нэг Бенжамин Франклин хэлсэн нь бий. Монголын хөрөнгө зах зээлийн “IPO Mongolia2022” форумын үеэр энд тэндгүй байх хөрөнгийг хэрхэн Монголд татан оруулах вэ? Хөрөнгийн зах зээлийн цаашдын бодлого, ирж буй шинэ боломжийг хэрхэн тооцож байгааг хүмүүст танилцууллаа. Санхүүгийн гурван тулгуур гэгддэг хөрөнгийн бирж, банк санхүү, даатгал зэрэгцэн хөгжиж гэмээ нь эдийн засаг сая тогтвортой, сайн хөгжинө гэгддэг.
“Хүлээлттэй” Хөрөнгө оруулалтын тухай хууль
Байгуулагдаад гурван сарын нүүр үзэж байгаа Эдийн засаг, хөгжлийн яам дэргэдээ Гадаадын хөрөнгө оруулалтын агентлагтай болж амжлаа. Өмнө нь Засгийн газрын бүтцэд ийм агентлаг байсан ч үр дүнтэй тодорхой ажлууд хийж чадаагүй. Ямартаа ч шинээр байгуулагдсан агентлагаа “Монгол Улсад ирэх гадаадын хөрөнгө оруулалтын бодлого, төлөвлөлт, урт, дунд хугацаандаа маш тодорхой болж, гадаадын хөрөнгө оруулагчдын дотоодын бүтээн байгуулалт, бусад эдийн засгийн салбарт холбох нөхцөл бүрдэнэ” гэж тодорхойлжээ. Засгийн газраас зарласан Шинэ сэргэлтийн бодлогын хөрөнгө оруулалттай холбоотой олон ажлыг энэ агентлаг хариуцах юм.
Олборлох бус салбарын компаниудын ажилтнуудын төлдөг НДШ-ийн 50%-ийг буцаан олгоно
Төсөвт байгууллага, газрын тос, уул уурхайн чиглэлээс бусад аж ахуйн нэгжийн ажилтан төлдөг нийгмийн даатгалын шимтгэлийн 50%-ийг он дуустал буцаан олгоно. Хоёр, төрийн үйлчилгээний албан хаагчдын цалингийн доод түвшинг үе шаттайгаар нэмэгдүүлнэ. Гурав, нийслэл хотын цэцэрлэг, сургуулийн хүртээмж бага байгаа дүүрэг, хороодод хувийн хэвшлийн цэцэрлэг сургуулийн хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор хувьсах зардлыг хоёр дахин нэмнэ. Аж ахуйн нэгжүүд өөрийн ажилчдын хүүхдүүдэд зориулж цэцэрлэг ажиллуулбал татвар ногдох зардлаас хасаж тооцно
Шивээхүрэн боомтын үйл ажиллагаа энэ сард хэвийн болно
Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан Хилийн Гашуунсухайт, Шивээхүрэн боомтын үйл ажиллагааг эрчимжүүлэхэд зайлшгүй шаардлагатай арга хэмжээг нэн даруй авч хэрэгжүүлэх Ажлын хэсэг “Шивээхүрэн - Сэхээ” боомтод ажиллаж байна. Ажлын хэсгийг Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар ахалж буй юм.
Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын цахим системийн сургалт боллоо
Манай улс энэ онд ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын журмыг шинэчилж, энэ хүрээнд бүх үйл явцыг цахимжуулахаар болоод байгаа юм. Ийнхүү салбарын аж ахуйн нэгжүүдэд зориулж тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын цахим системийн танхимын сургалтыг (2022.04.15) зохион байгууллаа. Эхний удаад сургалтыг танхимаар явуулсан бол цаашид Үндэсний геологийн алба сургалтыг цахимаар аж ахуйн нэгжүүдийн дунд явуулах бөгөөд ойрын хугацаанд сонгон шалгаруулалт явуулах талбайг нэгдсэн байдлаар зарлах юм байна.
Олборлох үйлдвэрлэлийн тайланд шат ахихад бие даасан хуультай болох шаардлагатай
Монголын Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачлагын (ОҮИТБС) 2020 оны тайланг танилцууллаа. 2020 оны хувьд цар тахлын нөхцөл байдлаас үүдэн зөвхөн нүүрс, зэс, алтны 60 компанид тулгуурлаж тайланг боловсруулсан байна. Манай улс уг санаачлагад нэгдсэнээс хойш ийнхүү 15 дахь удаагийн тайланг бэлтгэн гаргаж байгаа бөгөөд уг тайлангийн Хараат бус хянагч-нэгтгэгчээр “Грант Торнтон аудит” ХХК томилогдож ажиллажээ. Ингэхдээ аж ахуйн нэгжүүдээс 2020 онд Засгийн газарт төлсөн материаллаг төлбөр хийгээд Засгийн газрын хүлээн авсан материаллаг орлогын урсгалыг нэгтгэх гэрээт ажлыг ОҮИТБС-ын 2020 оны стандартын дагуу 2021 оны наймдугаар сарын 6-наас 2021 оны арваннэгдүгээр сарын 25-ны хооронд хийж гүйцэтгэжээ.
Салбарын сайд Их Британийн Элчин сайд, Худалдааны элч нарыг хүлээн авч уулзлаа
Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улс (ИБУИНХУ)-ын Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Филип Малон болон Парламентын гишүүн, Монгол Улсыг хариуцсан Худалдааны элч Даниел Кавчински нартай уулзаж, талуудын уул уурхайн салбарын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх асуудлаар санал солилцлоо. Оюутолгой төслийн ил уурхайн үйл ажиллагаа, далд уурхайн бүтээн байгуулалт амжилттай явагдаж, нийт ажилтны 97%-ийг Монгол ажилтнууд эзэлж байгаад сэтгэл хангалуун байгаагаа Худалдааны элч Даниел Кавчински уулзалтын эхэнд дурдлаа. Мөн Оюутолгой төсөл нь Монгол-Их Британийн уул уурхайн салбарын хамтын ажиллагааг цаашид улам гүнзгийрүүлэх нөхцөл болно гэдэгт итгэж буйгаа илэрхийлсэн.
"Цагаанхадад хуримтлагдсан нүүрсийг тусгай гарцаар экспортлох боломжтой"
Засгийн газрын ээлжит хуралдаанаар (2022.04.13) хилийн Гашуунсухайт, Шивээхүрэн боомтын үйл ажиллагааг эрчимжүүлэхэд зайлшгүй шаардлагатай арга хэмжээг нэн даруй авч хэрэгжүүлэх Ажлын хэсгийн дарга, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар Засгийн газрын гишүүдэд мэдээлэл хийлээ.
Гашуунсухайт боомтоор ердийн үед өдөрт 700-800 нүүрс тээврийн автомашин нэвтэрдэг байсан бол БНХАУ-ын талаас Ковид-19 цар тахалтай холбогдуулан халдвар хамгааллын хатуу шаардлага тавьсны улмаас өдөрт 250 машин гарч байна.
“Кью эс си” компанийн концессын гэрээг цуцаллаа
Засгийн газрын ээлжит хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэн (2022.04.13) шийдвэрлэлээ. Концессын гэрээ байгуулах тухай Засгийн газрын 2015 оны хоёрдугаар сарын 28-ны өдрийн 69 дүгээр тогтоолыг хүчингүй болголоо. Энэ шийдвэртэй холбогдуулан Эдийн засгийн хөгжлийн яам болон “Кью эс си” ХХК-ийн хооронд 2014 оны дөрөвдүгээр сарын 4-нд байгуулсан “Уул уурхай, металлургийн цогцолбор байгуулах төслийг хэрэгжүүлэх” концессын гэрээг цуцалсан тухай мэдэгдлийг “Кью эс си”-д хүргүүлэх, “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХК-ийн удирдлагын эрх болон хөрөнгийг “Кью эс си”компаниас шилжүүлж авахыг холбогдох хүмүүст Засгийн газрын хуралдаанаас үүрэг болголоо.
Янош Мольнар: Монголын компаниудтай туршлагаа хуваалцаж, хамтарсан төслүүдийг эхлүүлнэ гэж найдаж байна
“Монгол орноо бүтээн байгуулцгаая” уриан дор зохион байгуулагдаж байгаа барилга, дэд бүтэц, уул уурхайн салбарын нэгдсэн үзэсгэлэн 2 дахь жилдээ дөрөвдүгээр сарын 20-22-ний өдрүүдэд “Степпе Арена-Мөсөн Өргөө”-д зохион байгуулагдах гэж байна. Үзэсгэлэнгийн оролцогч Унгар улсын уул уурхайн салбарын шилдэг байгууллага болох “МЕЧЕКЕРЦ ХХК”-ийн гүйцэтгэх захирал Янош Мольнартай зах зээлд гүйцэтгэх үүрэг, инженерчлэлийн тусгай ур чадварын талаар ярилцлаа.
Томоохон уурхайнуудын татаасыг орон нутагт 100% өгье
Эл асуудалд (03.28) зохион байгуулагдсан “Эрдэс баялгийн салбарын хууль тогтоомжийн хэрэгжилт, хамтын ажиллагаа, боломж, шийдэл” зүүн бүсийн хэлэлцүүлэгт оролцсон таван аймгийн Засаг дарга санал нэгдлээ. Сүхбаатар аймгийн Баруун-Урт хотод хоёр өдрийн турш болсон уг хэлэлцүүлэг уул уурхайн салбарын 100 жилийн ойн хүрээнд зохиогдсоноороо онцлог байв.
Эрдэс баялгийн салбарын бодлого, хуулийн хэрэгжилт, хариуцлагатай уул уурхайг төлөвшүүлэхэд тулгарч буй асуудлыг шийдвэрлэхэд төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг идэвхжүүлэхийг зорилгоо болгосон хэмээн Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайд О.Батнайрамдал хэлэлцүүлгийн нээлтийн үеэр тодотгосон юм.