Шинэ мэдээ

  • Төмрийн хүдрийн олборлолтоор дэлхийн дөрөв дэх том компани “Fortescue Metals Group” нь өөрийн “Херб Эллиотт” боомтын нэвтрүүлэх хүчин чадлыг өнөөгийн 175 сая тонноос 210 сая тонн болгож өргөтгөх тусгай зөвшөөрлийг Баруун Австралийн Засгийн газраас авчээ. 2019-2020 оны санхүүгийн жилд, тус компани 178.2 сая тонн төмрийн хүдэр экспортолсон нь өмнөх оныхоос 6.3%-иар өссөн байна. Одоо “Fortescue Metals” нь дэд бүтцийн өргөтгөлтэй холбоотойгоор экспортоо нэмэгдүүлэх үүднээс “Iron Bridge” уурхайн шинэ баяжуулах үйлдвэр болон бусад дэд бүтцийн байгууламжийг 2022 онд ашиглалтад оруулахаар төлөвлөжээ. Уг төсөл 2.6 тэрбум ам.долларын өртөгтэй.
  • “South-East Asia Iron & Steel Institute” (SEAISI) хагас жилийн тайланд, ойрын жилүүдэд Зүүн өмнөд Азийн орнуудад гангийн үйлдвэрлэл огцом нэмэгдэнэ гэж тэмдэглэсэн байна. Учир нь тухайн бүс нутагт төмөрлөгийн үйлдвэрүүд шинээр барих хөрөнгө оруулалт хийгдэж байгаа юм. Тухайлбал, Хятадын “WenAn Steel” компани жилд 10 сая тонн хүчин чадалтай гангийн үйлдвэр Малайзад барихаар төлөвлөжээ. Panhua Group болон HBIS хамтран жилд 8-10 сая тоннын хүчин чадал бүхий төмөрлөгийн үйлдвэр Филиппинд барих зорилттой. Индонзеди гэхэд Хятадын төмөрлөгийн 3 том үйлдвэрийн төсөл байна. Мөн Мьянмар, Камбожид 3-4 сая тонн ган боловсруулах үйлдвэрийг Хятадын талын хөрөнгө оруулалтаар байгуулах төслүүд хэрэгжиж буй. Түүнчлэн, Япон, Өмнөд Солонгосын хамтарсан компани Индонезийн “Krakatau Steel” гангийн үйлдвэрийн өнөөгийн 4.8 сая тонн хүчин чадлыг нэмэгдүүлж 10 сая тоннд хүргэх төслийг боловсруулж байна. Вьетнам дахь төмөрлөгийн үйлдвэрийн барилгын ажил эхэлжээ.
  • Өнгөрсөн ням гаригт (2020.09.06) Оюутолгойн асуудлаар АНУ-ын Холбооны Засгийн газрын агентлаг болох Үнэт цаас, хөрөнгийн биржийн (SEC) хорооноос шалгалт хийж магадгүй тухай мэдээлэл “Financial Times” сонинд нийтлэгдсэн байна. Тодруулбал “Рио Тинто” компани нь Оюутолгой төслийн далд уурхайн геологийн нөхцөл хүндэрсэн тухай 2019 оны долдугаар сард олон нийтэд мэдэгдэхээсээ хавьгүй өмнө уг асуудлыг мэдэж байсныг компанийн хуучин ажилтан Richard Bowley мэдүүлжээ. Түүний энэ тайлбарт үндэслэн SEC шалгалт хийж магадгүй байгаа юм. Richard Bowley-ийн тухайд 2017-2019 онд “Рио Тинто” компанид Стратегийн төслүүд хариуцсан Ерөнхий менежерээр ажиллаж байжээ.
  • Блокчейн гэхээр крипто валют буюу биткойн гэж ойлгох ойлголт түгээмэл. Биткойн нь блокчейн технологид тулгуурласан хэдэн зуун аппликейшнээс хамгийн анхны амжилттай хэрэгжсэн, нийтэд танигдсан ердөө нэг л төсөл юм. Хүн төрөлхтний уламжлалт санхүүгийн харилцаа Засгийн газар, банк, нотариат зэрэг итгэмжлэгдсэн гуравдагч талын оролцоотой явагдаж ирсэн. Тэрхүү үйл ажиллагаанд гуравдагч талын зардал, чирэгдлээс гадна авлига, үл итгэлцлийн асуудал үүсдэг сул талтай. Хамгийн түрүүнд санхүүгийн салбарт нэвтэрсэн блокчейн технологи бол тархалттай бүртгэлийн систем бөгөөд дундын зуучлагчгүй шууд харилцах дэд бүтэц гэж тайлбарлаж болно. Өөрөөр хэлбэл нээлттэй, шилэн дансны зарчмаар бүртгэгддэг. Хараат бус, гуравдагч талын оролцоогүйгээр үндсэн хэрэглэгч өөрөө хянах тогтолцоо юм. 
  • “Монголчууд хөгжихийг хүснэ. Тиймээс  ч мянганы, тогтвортой, ногоон, солонгон, улсын, хүний гээд хөгжих гарцуудыг хайсаар иржээ. Бидний хүсэж буй хөгжил гэж чухамдаа юуг хэлэх вэ? Энэ тухай ширээ тойроод хэлэлцэхэд хүн бүрд санаа бий, гэсэн ч өнөөг хүртэл юу, хэрхэн гэдэгтээ тогтоогүй хэвээр л, мөнхүү хөгжил гэдэг тогтсон  ганц утгаар тодорхойлогдчих зүйл биш билээ. Тэрхүү ганц утгаар үл тодорхойлогдох хөгжилд хүрэхэд ашиглах нэг хэрэгсэл болгож байгаль эх бидэнд эрдэс баялгаа харамгүй хайрлажээ. Энэ баялгийг хэрхэн ашиглаж, хөгжүүлж шимийг нь жигд тэгш хүртэх вэ гэвэл ахиад л өөр өөр санаа, шийдэл ургана” хэмээн “Гайхамшигт 50:Жишиг өөрчилсөн түүх” номын зохиогчид өмнөтгөлдөө бичсэн байна. Уг номын нээлт өчигдөр “Новотел” зочид буудалд болсон бөгөөд эрдэс баялгийн салбарын төлөөлөгчид  уригдан  иржээ.
  • Говь нутагт уул уурхайн үйлдвэрлэл эрчимтэй хөгжиж эхэлсэн тэр цагаас усны нөөцийн асуудал чухлаар тавигдаж, орон нутгийн иргэдийн зүгээс ч дуу хоолойгоо хүчтэй илэрхийлж ирсэн. 2025 он гэхэд говь нутагт усны хомсдол нүүрлэж, уул уурхай байтугай жирийн иргэдийн амьдралд хүндрэлтэй зүйлүүд тулгарч болзошгүй байгааг салбарын эрдэмтэд анхааруулдаг. Монгол орны усны нөөцийн 80%-ийг гадаргын ус, 20%-ийг газрын доорх ус эзэлдэг. Тиймээс хамгийн бага нөөцтэй гүний усаа уул уурхайд хайр гамгүй ашиглаж, ирээдүйд усгүй болох эрсдлийг бий болгож байгаа хэмээн тэд байр сууриа илэрхийлсээр байна.
  • 2013 онд Оюутолгой орд газрыг ашиглаж эхэлснээс хойш БНХАУ-ын Өвөр Монголын Өөртөө Засах орны эрчим хүчний системээс нэгж бүрийг 9 центийн үнэтэй импортын цахилгаан эрчим хүчийг  хэрэглэж ирсэн. “Оюутолгой” компани нь жилд дунджаар 100-150 орчим мегаватт (МВт) эрчим хүч ашигладаг. Монгол Улсын Засгийн газраас Өмнөд бүс, говийн стратегийн орд газруудын цахилгааны хэрэглээг дотоодын эрчим хүчний системээс хангах зорилгоор 220 кВ-ийн гурван дэд станц, 670 км урттай цахилгаан дамжуулах агаарын шугамыг барьж дуусгажээ. Дотоодын эрчим хүчний системээс уурхайн цахилгааны зарим хэрэглээг хангах ажлын хүрээнд 13 мегавольт ампер (MBA) суурилсан хүчин чадалтай 4 дэд станцыг 35 кВ-ын хүчдэлээр хангаж эхэлсэн байна.
  • Build Mongolia 2020 буюу Бүтээн байгуулалт 2020 барилга хот байгуулалт, зам тээвэр, эрчим хүч, уул уурхайн салбаруудыг багтаасан олон улсын үзэсгэлэн 2020 оны 10 дугаар сарын  23-24-ний өдрүүдэд Мишээл экспо төвд зохион байгуулагдана. Монгол Улсын бүтээн байгуулалт дэд бүтцийн хамгийн чухал салбаруудын төлөөлөл нэгэн дээвэр дор цугларч хоёр өдрийн турш бараа материал, техник технологио дэлгэн үзүүлэхээс гадна салбаруудад тулгамдаж буй асуудлын талаар семинар зөвлөгөөн явуулна.
  • Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон (2020.08.31) Азийн хөгжлийн банкны Монгол Улс дахь суурин төлөөлөгч Павит Рамачандран тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзжээ.  Уулзалтаар талууд коронавирус цар тахал Монгол Улсын нийгэм, эдийн засгийн нөхцөл байдалд хэрхэн нөлөөлж буй талаар санал солилцож цаашид эдийн засгийг сэргээхэд нүүрс болон газрын тосны экспорт чухал ач холбогдолтой болохыг онцлов.
  • Төрийн өмчит “Эрдэнэс Монгол” ХХК-ийн удирдлагууд хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөр болон компанийн үйл ажиллагаа, цаг үеийн сэдвээр мэдээлэл /08.28/  хийсэн юм. Тус компанийн Гүйцэтгэх захирал П.Ганхүү “Газпром компанитай хамтран ажиллах санамж бичиг байгуулсан бөгөөд дараагийн шатанд хоёр компанийн хооронд нууцлалын гэрээ байгуулж, харилцан мэдээлэл солилцох, холбогдох бичиг баримтаа бүрдүүлэн ажиллана“ хэмээн онцлов.  УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэн баталсан Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл, Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгаснаар эдийн засгийн өсөлтийг хангах стратегийн мега төслүүдийг хэрэгжүүлж, хөрөнгө оруулалт, санхүүгийн эх үүсвэрүүдийг бүрэн дайчилж, ашиглалт үр өгөөжийг дээшүүлэхэд анхаарахаар болсон.
  • Байгаль орчин, аялал жуулчлалын яамны сайд Д.Сарангэрэл (2020.08.29) усны нөөц, усан цахилгаан станцын асуудлаар яамны Сайд нарын зөвлөлийг хуралдуулжээ. Хэлэлцүүлэгт усны салбарын төрийн болон хувийн хэвшлийн эрдэмтэн судлаачид бусад төлөөллүүд оролцсон байна. Тус арга хэмжээн дээр БОАЖЯ-ны сайд “УИХ-аар байгаль орчны салбарын 16 чухал асуудлыг хэлэлцэн баталлаа. Үүнд усны асуудал тэргүүлэх байр суурийг эзэлнэ” хэмээн мэдэгджээ. Хэлэлцүүлэгт оролцсон мэргэжилтнүүдийн зүгээс, сүүлийн жилүүдэд эрс ихсэж байгаа дэлхийн дулаарал, уур амьсгалын өөрчлөлтийн улмаас Монгол орны усны нөөц тодорхой хэмжээгээр багассан. Мөн усны гадаргын болон гүний усны нөөц болон хэрэглээ харьцангуй байгаатай холбоотой усны нөөцийн хуваарилалт жигд бус байгаа асуудлыг хөндсөн байна.
  • Оюутолгой төслийн далд уурхайн ашиглалт 2023 оноос эхлэхээр хүлээгдэж байгаа   боловч нөөцийн тооцоолол дээр томоохон бууралт гараад байна. Тухайлбал Оюутолгой уурхайн хамгийн баялаг хэсэг болох Хойд Хюго ордын зэсийн нөөц 18%-иар буурсан тухай “Туркойз Хилл Ресурс” компани долдугаар сарын эхээр мэдээллээ. Гагцхүү зэсийн нөөц төдийгүй алт, мөнгөний нөөц ч 17-21%-иар буураад байна. Хойд Хюго ордын хүдрийн нөөц өмнө нь 447 сая тонноор хэмжигдэж байсан бол одоо 47 сая тонн буюу 11%-иар буурч 400 сая тонноор илэрхийлэгдэхээр болсныг Оюутолгойн 2020 оны техник, эдийн засгийн үндэслэлд тусгажээ.
  • Бразилийн “Vale” компани төмрийн хүдрийн сайн чанарын боловсруулах үйлдвэрийн цогцолборыг Хятадын Жэжиан муж дахь Нинбо боомтод ашиглалтад оруулж байна. Тус үйлдвэрт боловсруулах гол түүхий эдээр Австралийн “Carajas” ордоос төмрийн 65%-ийн агууламжтай IOCJ баяжмалыг нийлүүлэх юм. Боловсруулахад бэлэн GF88 бүтээгдэхүүн нь төмрийн өндөр агууламж, бохирдол багатайгаараа онцлогтой аж. Энэхүү бүтээгдэхүүн нь сайн чанарын төмрийн хорголж үйлдвэрлэхэд ашиглагддаг байна. “Carajas” ордын тухайд, “Vale” компанийн хамгийн том “S11D” төсөл юм. 
  • Тавантолгой-Цагаан хад чиглэлийн нүүрс тээвэрлэлттэй холбоотой асуудлаар ЗТХЯ-ны Авто тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ё.Жаргалсайхан, УУХҮЯ-ны Уул уурхайн хэлтсийн дарга Б.Дэлгэржаргал, Авто тээврийн үндэсний төвийн захирал Б.Гүрсоронзон, болон “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Ганхуяг нар өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Тавантолгой-Цагаан хад чиглэлийн нүүрс тээвэрлэлтийн тарифыг нэмэгдүүлэх талаар шаардлага тавьж, нүүрс тээврийн жолооч нар Засгийн газар болон холбогдох яамд, нүүрсний компаниудад шаардлага тавиад байгаа юм.  Тэд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийг борлуулж буй нүүрснийхээ тээврийн тарифыг нэмэгдүүлэх чиглэлээр ажиллаач хэмээн  шаардлага тавьсан.  
  • Хятадын төмөрлөгийн “Hebei Iron & Steel”(HBIS) корпораци нь шинэ үйлдвэрийнхээ барилга угсралтын ажлыг дуусгажээ. Хэбэй мужийн Таншан хотын ойролцоо төмөрлөгийн “Laoting Steel” үйлдвэрийг есдүгээр сард ашиглалтад оруулахаар төлөвлөж байна. Энэхүү шинэ үйлдвэр нь жилд 7.47 сая тонн ган, 7.32 сая тонн ширэм боловсруулах хүчин чадалтай. “Laoting Steel” үйлдвэрийг ашиглалтад оруулахтай зэрэгцээд Хэбэй муж дахь “Xuangang” болон “Tanggang” зэрэг гангийн 2 үйлдвэрийг хаах аж. “Tanggang” нь 1943 онд байгуулагдсан бөгөөд Хятадын хамгийн эртний төмөрлөгийн үйлдвэрүүдийн нэг юм.
  • Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг УИХ-аар хэлэлцэж байгаатай холбогдуулж Шадар сайд Я.Содбаатар, ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, БХБ-ын сайд Б.Мөнхбаатар, ЗТХ-ийн сайд Л.Халтар, УУХҮ-ийн сайд Г.Ёндон, ЭХ-ний сайд Н.Тавинбэх, ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан нар бизнес эрхлэгчид, жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчидтэй уулзаж, тэдний санал бодлыг сонсож, тулгамдаж буй хүндрэлүүдийг ирэх дөрвөн жилд хэрхэн даван туулах талаар санал солилцжээ. Банкны зээлийн хүү өндөр байгааг шат дараатайгаар бууруулах, банкны салбарын шинэчлэлийг хийх, төрийн бодлогыг тогтвортой, залгамж чанартай болгох, төрийн байгууллагуудын дунд, доод шатны хүнд суртал иргэдэд ихээхэн хүндрэл учруулж байгааг арилгах, татварын хүндрэл нь бизнес эрхлэгчдэд маш их дарамт учруулж байгаа зэргийг ирэх дөрвөн жилийн Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгах шаардлагатай байгааг илэрхийлжээ.
  • Наймдугаар сарын байдлаар, Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт 9 аж ахуй нэгж 369.96 га талбайд түгээмэл тархацтай ашигт малтмал олборлож байна. Тухайн талбайн 22.14 га нь олборлолтын улмаас эвдэгджээ. Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Геологи уул уурхайн хяналтаас, нэг аж ахуйн нэгжид зөрчил илрүүлж Түгээмэл тархацтай ашигт малтмал олборлолтын тухай хуулийн 25 зүйлд заасан нийтлэг үүргийг биелүүлээгүйн улмаас Зөрчлийн тухай хуулийн 7.11.2.1 заасны дагуу 1 сая төгрөгийн торгууль, 500 мянган төгрөгийн нөхөн төлбөр болон хохирол тооцжээ. Харин Сонгино хайрхан дүүрэгт түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрөлтэй 20 аж ахуй нэгж байна. Тэдгээр аж ахуй нэгж нийтдээ 1002.08 га газарт олборлолт хийх боломжтой юм. Үүнээс 46.60 га газарт ашигт малтмалын олборлолтоос үүдэн нөхөн сэргээх шаардлагатай болсон байна.
  • П.Саранчимэг нь МУИС-ийн геологи, ШУТИС-ийн уул уурхайн удирдлагын магистр, Баруун Австралийн Уул уурхайн сургуулийг Эрдэс баялгийн эдийн засагч мэргэжлээр дүүргэсэн бөгөөд Ашигт малтмал, уул уурхайн төслийн хөрөнгийн үнэлгээгээр мэргэшжээ. Эрдэс баялгийн салбарт геологи хайгуул, уул уурхайн хөрөнгө оруулалтын чиглэлээр олон улсын төслүүдэд ажилласан туршлагатай. Уул уурхайн бизнесийн зөвлөх  “Эм Эс Эй Глобал” компанийн захи­рал П.Саранчимэгтэй The Mongolian Mining Journal-ийн тоймч Г.Идэрхангай  ярилцлаа.
  • Трансвест Монголиа ХХК нь Японы Комацу брэндийн уул уурхай, зам барилгын хүнд даацын тоног төхөөрөмжийн албан ёсны дистрибьютороор 2009 оноос эхлэн үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд ОТ, Таван Толгой, БТЕГ, Эрдэнэт УБҮ зэрэг Монгол улсын эдийн засагт томоохон хувь нэмэр оруулж байгаа үндэсний хэмжээний олон аж ахуйн нэгжүүдэд дэлхийн хэмжээнд чанар, аюулгүй байдал, бүтээмжийн хувьд өндрөөр үнэлэгддэг тоног төхөөрөмж, түүнийг дагалдах засвар үйлчилгээ болон сэлбэг материалыг албан ёсны эрхтэйгээр нийлүүлэн Монгол залуусын ур чадварыг шинэ техник, технологитой хослуулан хэрэглэгчиддээ найдвартай үйлчилгээ үзүүлж байгаа билээ.
  • Дэлхийн гангийн үйлдвэрлэлээр хоёрт орж буй “China Baowu Steel Group” нь бүтцээ шинэ компаниар өргөжүүлж байна. Тодруулбал, Хятадын гангийн томоохон үйлдвэрлэгч “Taiyuan Iron & Steel Co Ltd“ (TISCO) компанийн хяналтын багцыг эзэмшигч боллоо. Өнгөрсөн долоо хоногт (2020.08.21)“China Baowu Steel Group” нь TISCO компанийн 51%-ийг эзэмших тохиролцоонд хүрсэн тухай Хятадын Шэнжэний хөрөнгийн бирж мэдээлсэн байна. Энэхүү хувь эзэмшил нь 14.5 тэрбум юань буюу 2.1 тэрбум ам.доллараар үнэлэгдэж байгаа юм. Гэхдээ БНХАУ-ын төрийн бодлогоор гангийн үйлдвэрлэлийн хүчин чадлыг нэмэгдүүлэн, шинэчлэх хөтөлбөрийн хүрээнд “Baowu” групп нь TISCO компанийн 51%-ийг эзэмшихдээ мөнгө төлөхгүй аж. Тус компанийг эзэмшснээр “Baowu” группын үйлдвэрлэлийн хүчин чадал жилд 111 сая тоннд хүрнэ.  
1 2 3 4 5
Санал асуулга
Засгийн газрын хуралдаанаар, ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг нэг жилийн хугацаанд олгохгүй байхаар шийдвэрлэв. Энэхүү шийдвэрийг Та хэрхэн дүгнэж  байна вэ?
  • Зөв
  • Буруу
Үр дүн:
  • Зөв
  • Буруу
Эрдэс баялгийн салбарт хариуцлагатай үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдийг нэгтгэх “Хариуцлагаар нэгд” аяныг МУУҮА-аас санаачлан УУХҮЯ-тай хамтран хэрэгжүүлж байна. Энэхүү санаачлагыг Та дэмжиж байна уу?
  • Дэмжиж байна
  • Мэдээлэл муу байна
Үр дүн:
  • Дэмжиж байна
  • Мэдээлэл муу байна

ШИНЭ

  • 2020-09-18 17:13
    “Дэлхийн эдийн засгийн чуулган”-аас (World Economic Forum /WEF/) Бүгд Найрамдах Ардчилсан Конго улс дахь кобальтын олборлолтод хөдөлмөрийн нөхцөл, хүний эрхийг сайжруулах шаардлагатай тухай “Уул уурхайг аюулгүй, шударга болгох нь: БНАКонго дахь гар аргаар кобальт олборлолт” тайлан гаргажээ. Кобальт нь цахилгаан машин болон ухаалаг гар утас, зөөврийн компьютерын зай хураагуурын үйлдвэрлэлд үндсэн чухал түүхий эд болдог. Энэхүү тайланд дурдсанаар дэлхийн кобальтын хэрэглээ 2030 он гэхэд одоогийнхоос 4 дахин нэмэгдэх хандлагатай ажээ. Одоогийн байдлаар дэлхийн нийт кобальтийн нийлүүлэлтийн 70% нь БНАКонго улсад ногдож байна. Харин тус улсын нийт олборлолтын 30 хүртэлх хувь нь бичил уурхайгаас эх үүсвэртэй юм. Гэвч Конго дахь кобальтын бичил уурхайнуудад хөдөлмөрийн аюулгүй байдал, хөдөлмөрийн шударга үнэлэмж орхигдох байдал түгээмэл байна. Ийм нөхцөлд дэлхийн кобальтийн нийлүүлэлтийн сүлжээнд олборлолтыг хариуцлагатай болгоход бэрхшээл учрах нь гарцаагүй юм.
  • 2020-09-18 14:01
    АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамнаас (2020.09.14) Монгол дахь хөрөнгө оруулалтын орчны шинжилгээг хийж тайлан гаргасан байна. Тайланд  2017-2020 оны тавдугаар сарын хугацаанд Монгол Улсад хэрэгжсэн “Өргөтсөн санхүүжилтийн хөтөлбөр” амжилттай дуусч чадаагүй гэсэн ОУВС-ийн дүгнэлтийг дурджээ. Тодруулбал, тус тайланд “Монгол Улсын өр 2020 онд ДНБ-ий 77%-тай тэнцэх төлөвтэй байна. 2021 оноос эхлэн гадаад зээлдүүлэгчдэд төлөх өр төлбөрүүдтэй нүүр тулж байгаа нь төлбөрийн тэнцлийн дарамтыг үүсгэж болзошгүй. Монгол Улс гурван жилийн хугацаатай Олон улсын валютын сангийн хөтөлбөр хэрэгжүүлж эдийн засгийн эмзэг байдлыг мэдэгдэхүйц бууруулсан ч Засгийн газар банкны салбартай холбоотой ОУВС-ийн макро зохистой асуудлуудыг шийдвэрлэж чадаагүй тул хөтөлбөр 2020 оны тавдугаар сард амжилтгүй дуусгавар болсон" гэж үзсэн байна. 
  • 2020-09-18 13:17
    Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-т ажиллах үеэрээ  "Иргэдийг орон сууцжуулах хөтөлбөр" ийг хэрэгжүүлэхэд чухал хувь нэмэр оруулах ёстой. Засгийн газар дотоодын үйлдвэрлэлийг бүх талаар дэмжинэ” гэв. Дарханы төмөрлөгийн үйлдвэр" компани 1990 онд байгуулдсан, уул уурхайн олборлолт, боловсруулалт, төмөрлөгийн үйлдвэрлэл, гадаад болон дотоод худалдаа зэрэг үндсэн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. “Монгол гангаар Монголыг хөгжүүлнэ” гэсэн уриа, зорилготой. Улсдаа металлургийн анхдагч, хамгийн том ган үйлдвэрлэгч юм. Гангийн үйлдвэр нь жилдээ 121.7 мянган тонн хаягдал төмөр хайлж, 108.7 мянган тонн бэлдэц үйлдвэрлэн, 100 мянган тонн цувимал үйлдвэрлэх хүчин чадалтай.
  • 2020-09-17 17:52
    Санхүүгийн зохицуулах хороо 2007 онд компанийн засаглалын кодексыг 9 бүлэгтэй боловсруулан баталсан бол 2014 онд онд тус кодексыг 10 бүлэгтэйгээр дахин шинэчилжээ. Түүнд хамаарах хувьцаат компаниудын санхүүгийн тайлагнал, мэдээллийн ил тод нээлттэй байдал болон хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлыг журмын дагуу зохион байгуулах, тэмдэглэл болон шийдвэрийн нээлттэй, ил тод байдал нь нийт хувьцаа эзэмшигчид, хөрөнгө оруулагч нарт тэгш боломж олгох чухал үүрэгтэй юм. Өнөөдөр (2020.09.17) Санхүүгийн зохицуулах хороо, Нээлттэй нийгэм форум хамтран “Хувьцаат компанийн комплайнс, мэдээллийн ил тод байдал” хэлэлцүүлгийг зохион байгууллаа. Хэлэлцүүлгийн эхний хэсэгт “Хувьцаат компаниудын хуулиар хүлээсэн үүргийн нийцэл” сэдвээр мэдээлэл хүргэж, “Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлын зохион байгуулалтын үнэлгээний тайлан”-г танилцуулсан юм.
  • 2020-09-17 15:43
    Дэлхийн банкнаас есдүгээр сард боловсруулан гаргасан “Уул уурхай ба Оюун ухаан: Байгалийн баялгийн өгөөжийг институц болон хүний хөгжилд чиглүүлэх нь” тайландаа Монголын хөгжлийн одоогийн загварыг задлан шинжилжээ. Уг тайланг өнөөдөр (2020.09.17) танилцуулсан бөгөөд Монгол Улсын эдийн засаг нь уул уурхайн салбарт бус оюун ухаан, институцийн хөгжил рүү чиглэх ёстойг онцолсон байна. Тайланд тооцсоноор, сүүлийн хорин жилийн хугацаанд манай улс эрдэс баялгийн орлогын 1 ам.доллар тутмаас ердөө нэг центийг үр хойчдоо хуримтлуулжээ. Монгол Улс 2008 оноос эхлэн төсвийн зарлагаа огцом нэмэгдүүлж, улмаар хуримтлалгүй өдий хүрсэн байна. Энэ бүхэн нь манай улс эрдсийн зах зээлийн мөчлөг дагасан бодлого явуулж ирсний тод илрэл юм. Гэхдээ 2017 оноос эхлэн Байгалийн баялгийн санд бага зэрэг хөрөнгө хуримтлуулах болсон нь сайшаалтайг тайланд тэмдэглэжээ.