Шинэ мэдээ
“Уул уурхайн алдрын од” одон гардууллаа
Сар шинийн баярыг тохиолдуулан уул уурхайн салбарын дээд шагнал “Уул уурхайн алдрын од” одонгоор Шинжлэх ухааны гавьяат ажилтан, ШУТИС-ийн хүндэт профессор, Монголын Маркшейдерийн холбооны хүндэт Ерөнхийлөгч Д.Дондов, Монголын ашигт малтмал баяжуулагчдын холбооны хүндэт Ерөнхийлөгч М.Дамдинсүрэн нарыг тус тус шагналаа.
Уул уурхайн салбарын өсөлт 2024 оноос хойш огцом буурна
Монголын эдийн засаг, төсвийн урт хугацааны суурь төлөв, ОУВС-ийн тусламжийн хөтөлбөрийн нөлөөг харьцуулсан байдлаар танилцуулсан байна. 2017 онд анхны тайланг танилцуулах үед эдийн засгийн нөхцөл байдал амаргүй байсан бол өнгөрсөн онд бүх үзүүлэлт сайжирчээ. Гэхдээ санаа амрах болоогүйг тайлангийн үзүүлэлтүүдээс харж болно.
Төсөвт оруулсан орлогоор нүүрс зэсийг давав
УУХҮЯ-наас уламжлал болгон зохион байгуулдаг “Ил тод, хариуцлагатай уул уурхай” хэвлэлийн бага хурлаар салбарын 2018 оны жилийн эцсийн урьдчилсан гүйцэтгэлийн статистик мэдээллийг танилцууллаа.
Тинк танкуудын үүрэг оролцоо нийгэмд яагаад чухал вэ?
“Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төв”-өөс санаачлан ХБНГУ-ын “Конрад Аденауэр” сангийн дэмжлэгтэйгээр “Баримт мэдээлэл болон Тинк танкуудын ач холбогдол” сэдэвт хэлэлцүүлгийг өнөөдөр “Новотел” зочид буудалд зохион байгууллаа.
Төмрийн хүдрийн зах зээлд огцом өсөлт тохиов
Он гарсаар төмрийн хүдрийн ханш нэлээд өсөлттэй байсан бол төмрийн хүдрийн томоохон олборлогч Бразилийн “Вале” компанийн уурхайд гарсан ослын улмаас ханш бүр ч ихээр нэмэгдлээ.
Эрдэс баялгийн салбар дахь төрийн бодлого хаана явна вэ?
Энэ асуултад төвөггүйхэн хариулах үйл явдлууд сүүлийн нэг сар хүрэхгүй хугацаанд өрнөв. Салхитын мөнгөний ордод Засгийн газар цэрэг, цагдаагийн хүчээр тусгай ажиллагаа явуулж, ашиглалтын бүх тусгай зөвшөөрлүүдийг нь цуцаллаа.
Салбарын сайд ХБНГУ-д айлчилж байна
УУХҮ-ийн сайд Монгол-Германы Засгийн газар хоорондын Ажлын хэсгийн Монголын талын дарга Д.Сумъяабазар ХБНГУ-д ажлын айлчлал хийж байна. Тус улстай дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ой энэ сард тохиож байгаа билээ.
Рио Тинто: 2018 онд төмрийн хүдэр, зэсийн олборлолт нэмэгдсэн
Дэлхийн уул уурхай хоёр дахь том компани болох ”Рио Тинто” 2018 оны дөрөвдүгээр улирлын үйл ажиллагааны тайлангаа өнөөдөр мэдээллээ. Тайланд өгүүлснээр тус компанийн төмрийн хүдрийн экспорт өнгөрсөн онд 2%-иар өсч 338.2 сая тоннд хүрсэн байна.
Хятад зэсийн импортын дээд амжилт тогтоов
Хятадын хувьд өнгөрсөн оны сүүлээр эдийн засгийн өсөлт нь саарч эхэлсэн ч зэсийн импортын хэмжээ нь нэмэгдсэн дүнтэй гарлаа. 2018 онд Хятадын боловсруулаагүй зэсийн импорт 2017 оныхтой жишихэд 12.9%-иар нэмэгдэж 5.3 сая тоннд хүрсэн байна.