Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ертөнц
Хэбэй муж коксжих нүүрсний үйлдвэрлэлээ 2 сая тонноор танана Хятадын гангийн үйлдвэрлэлийн хамгийн том бүс нутаг Хэбэй муж гангийн үйлдвэрлэлийн хүчин чадлаа  үргэлжлүүлэн танана гэж тус мужийн амбан захирагч Сю Цинь мэдэгджээ.  Тодруулбал, 2020 онд Хэбэй мужийн гангийн нийт үйлдвэрлэлийг 14 сая тонноор танах аж. Мөн агаарын бохирдлыг бууруулах төрийн бодлогын дагуу, тус муж нүүрсний олборлолтоо 6 сая тонн, тэр дундаа коксжих нүүрснийхийг 2 сая тонноор тус тус танах юм байна. Өнгөрсөн 2019 онд Хэбэй муж гангийн үйлдвэрлэлийг 14.02 сая, нүүрсийг 10.06 сая тонноор бууруулжээ.
“Nippon Steel” компани Австралид коксжих нүүрсний уурхай худалдан авчээ Японы гангийн томоохон үйлдвэрлэгч “Nippon Steel” нь уул уурхайн “Anglo American” компаниас Австрали дахь нүүрсний “Grosvenor” уурхайн хувь эзэмшлийг худалдан авсан байна. Тодруулбал, 60 сая ам.доллараар тус уурхайн 5%-ийг эзэмшихээр болжээ. Энэ уурхай нь “Nippon Steel” компанийн мөн л 5%-ийн эзэмшилтэй “Moranbah North” нүүрсний уурхайд ойр байршдаг аж. “Grosvenor” уурхай Зүүн Австралийн Квийнслэнд мужид оршдог бөгөөд 2016 оноос өндөр чанарын коксжих нүүрсний олборлолт явагдаж байгаа юм.
ОХУ: Хятад руу экспортлох нүүрсний хэмжээг 55 сая тоннд хүргэнэ ОХУ-ын Эрчим хүчний дэд сайд Анатолий Яновский  мэдэгдсэнээр, 2019 онд тус улсын нүүрсний нийт экспортын хэмжээ 225 сая тоннд хүрэхээр байна. Үүнээс 35 сая тонн нүүрс Хятад руу экспортолж өмнөх оныхоос 27%-иар өсөх төлөвтэй. Ази-Номхон далайн орнуудад экспортолж буй нүүрсний нийт хэмжээ 100 сая тоннд хүрэхээр байгаа аж. Ирэх арван жилд зөвхөн Хятадын зах зээлд нийлүүлэх нүүрсний экспортын хэмжээг 55 сая тоннд хүргэхээр төлөвлөж байна.
2020 онд Оросын зэсийн Быстринскийн үйлдвэр IPO гаргана Оросын Забайкалийн хязгаар дахь зэсийн Быстринскийн уулыг баяжуулах үйлдвэр нь 2020 онд IPO гаргахаар төлөвлөж буйг “Норникель” компанийн санхүүгийн зах зээл хариуцсан Дэд ерөнхийлөгч Алексей Захаров мэдэгджээ. IPO гаргах ажлын талаарх илүү нарийн мэдээлэл энэ оны эцсээр тодорхой болох аж. Урьдчилсан байдлаар, Москва,  Лондон, Шанхай, Хонконгийн хөрөнгийн бирж дээр IPO гаргахаар судалж байна. Ирэх оны сүүлч гэхэд Быстринскийн УБҮ нь бүрэн хүчин чадалдаа хүрэх учир IPO гаргах тохиромжтой гэж компани үзэж байна. Тус үйлдвэрийн бүтээн байгуулалт 2013 онд эхэлсэн бөгөөд 2017 онд эхний ээлж ашиглалтад орсон юм. Бүрэн хүчин чадлаар, жилд 260 мянган тонн зэсийн баяжмал, 2.9 сая тонн төмрийн хүдэр болоод 252 мянган унц алтны агуулга бүхий баяжмал тус тус үйлдвэрлэнэ. Бүтээгдэхүүнээ Хятад, Япон, Өмнөд Солонгосын зах зээлд экспортлох зорилттой. 
ОХУ: 2025 онд Энэтхэг рүү 28 сая тонн нүүрс экспортолно Орос нь 2025 онд Алс Дорнодын нутгаар Энэтхэг рүү нүүрсний экспортоо 6 дахин нэмэгдүүлж 28 сая тоннд хүргэхээр төлөвлөжээ. Энэ тухай Алс Дорнодын хөгжлийн сайдын нэгдүгээр орлогч Сергей Тырцев “Орос-Энэтхэгийн нүүрсний төслүүд” бага хурал дээр мэдэгдсэн байна  Алс Дорнодын холбооны тойрог нь нүүрсний олборлолтын хэмжээгээр ОХУ-д хоёрдугаарт ордог бүс нутаг юм. Өнөөгийн байдлаар тус бүс нутагт томоохон 10 уурхайгаас нүүрсний гол олборлолт хийгдэж байна. 2018 онд Алс Дорнодын нутгаас 4.5 сая тонн нүүрс Энэтхэгийн зах зээлд экспортолжээ.
Перугийн Засгийн газар зэсийн Tia Maria уурхайн зөвшөөрлийг олгожээ   Мексикийн “Southern Copper” компанийн зэсийн 1.4 тэрбум ам.долларын өртөгтэй Tia Maria төслийн үйл ажиллагааг сэргээн явуулах зөвшөөрлийг Перу улсын Засгийн газраас олгожээ. Тус компани нь “Grupo Mexico” группийн бүрэлдэхүүнд багтдаг байна.Перугийн өмнөд хэсэгт орших энэхүү зэсийн уурхайн төсөл нь 2010 оноос хэрэгжиж эхэлсэн ч байгаль орчин болоод ус бохирдуулна гэж болгоомжилсон нутгийн иргэдийн эсэргүүцлийн улмаас төслийн үйл ажиллагаа 3 удаа зогсоход хүрчээ. Хамгийн сүүлд, 2019 оны наймдугаар сард уг зэсийн уурхайн “Southern Copper” компанийн тусгай зөвшөөрлийг Перугийн Засгийн газраас цуцалж байжээ.
ОХУ: Дэлхийн нүүрсний зах зээлийн 25%-ийг эзлэх зорилттой Энэхүү зорилтыг “ОХУ-ын эрчим хүчний 2035 он хүртэлх стратеги”-д тодорхойлсон байна. Уг төлөвлөгөөний дагуу, 2018 онтой харьцуулахад 2024 он гэхэд нүүрсний олборлолтыг 20%-иар нэмэгдүүлж 480-530 сая тоннд хүргэх аж. Нүүрсний экспортын тухайд, Ази-Номхон далайн бүс нутаг, Ойрхи Дорнод болон Африкийн орнуудын зах зээлд чиглэх бөгөөд 2035 онд дэлхийн нүүрсний зах зээлийн 25%-ийг хангах зорилт дэвшүүлжээ. Хэдий дэлхийн улс орнуудад нүүрсний хэрэглээ буурч байгаа ч Азийн зах зээлийн эрэлт өндөр хэвээр байна гэж Оросын зах зээлийн шинжээчид үзэж буй.
Бразилийн“Vale”, Хятадын “Baowu” хамтарна Дэлхийн төмрийн хүдрийн томоохон үйлдвэрлэгч Бразилийн “Vale” компани, Хятадын гангийн гол үйлдвэрлэгч “Baowu Iron&Steel” групптэй хамтран ажиллах гэрээ байгуулжээ. Олон улсад төмрийн хүдэр болоод гангийн үйлдвэрлэлийн худалдаа эрхлэх хамтарсан компани байгуулахаар талууд тохиролцсон байна. Энэхүү хамтын ажиллагаа нь “Baowu Iron&Steel”-ийн жилд 100 сая тонн ган үйлдвэрлэх зорилтод хүрэхэд томоохон түлхэц болно хэмээн тус групп үзэж байгаа юм.
Sinosteel” компани нь Баруун Австралид боомт, төмөр зам барих эрх авлаа  Хятадын “Sinosteel” компани нь Баруун Австрали дахь Оукежи боомтын өргөтгөл, тус боомт хүртэлх төмөр зам барьж байгуулах төслийн эрхийг Японы “Mitsubishi” группээс худалдан авчээ. Төмөр замын хувьд тус улсын төмрийн хүдрийн гол бүс PiIbara-аас татах юм. 2011 онд уг төслийн 50%-ийг Хятадын “Sinosteel” компаниас 250 орчим сая ам.доллараар “Mitsubishi” групп худалдан авсан байдаг.  “Sinosteel” компанийн хувьд 1.6 тэрбум ам.долларын өртөг бүхий төслийн “Weld Range” уурхайг 2010 оноос ашиглаж эхэлсэн боловч дэд бүтэц, тээврийн зардлаас шалтгаалан төслийг 2011 онд зогсоожээ. “Mitsubishi” групп нь өөрийн эзэмшлийн төмрийн хүдрийн “Jack Hills” уурхайгаас бүтээгдэхүүнээ Оукежи боомтыг ашиглан экспортлохоор төлөвлөж байсан ч дэлхийн зах зээл дэх төмрийн хүдрийн үнэ буурсны улмаас олборлолтоо мөн зогсоосон байна.
Хятадын нүүрсний импорт есдүгээр сард буурав 2019 оны эхний гурван улирлын байдлаар, Хятадын нүүрсний олборлолтын хэмжээ 2.74 тэрбум тоннд хүрч өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 4.5%-иар өссөн тухай тус улсын Статистикийн хороо мэдээллээ. Зөвхөн есдүгээр сард 320 сая тонн нүүрс олборлосон нь 2018 оны мөн үеэс 4.4%-иар нэмэгдсэн аж. Өнгөрсөн сард 30.29 сая тонн нүүрс импортолсон нь өмнөх наймдугаар сарынхаас 8.1%-иар буурсан үзүүлэлттэй байна. Энэ оны эхний есөн сарын хугацаанд нийт 250.57 сая тонн нүүрс импортолсон бөгөөд өмнөх оны мөн үетэй харьцуулахад 9.5%-иар өсчээ. 2018 онд тус улсын нүүрсний импортын хэмжээ 281.23 сая тоннд хүрсэн юм.
Монгол, Тувагийн тэргүүн Кызыл-Курагино төмөр замын асуудлыг хэлэлцэнэ  Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгатай аравдугаар сарын сүүлчээр Тувагийн Бүгд Найрамдах Улсын төрийн тэргүүн Шолбан Кара-оол уулзаж, эрчим хүч болоод тээврийн салбар дахь төслүүдийн талаар санал солилцохоор төлөвлөжээ. “Кызыл-Курагино чиглэлийн төмөр замын шугамыг  үргэлжлүүлэн Монгол Улсын нутгаар дамжин Хятад хүргэх асуудлыг хэлэлцэх хүсэлтэй байна” хэмээн Тувагийн тэргүүн “Интерфакс” агентлагт мэдэгдсэн байна. Мөн уулзалтаар  хоёр талын эрчим хүч нийлүүлэх хамтын ажиллагааны асуудлыг хөндөх аж. Саяно-Шушенскийн УЦС-аас эрчим хүч Монголын баруун бүсийн нутгуудад нийлүүлэх боломжтой гэдгийг тэрээр тодруулжээ.
Simandou ордыг ашиглах тендерт Австрали, Гвинейн компаниуд өрсөлдөнө Гвиней улсын Засгийн газар нь төмрийн хүдрийн үлэмж нөөцтэй Симандоу ордын I,II талбайг ашиглах эрхийн тендерийн сүүлчийн шатанд тус улсын бокситын томоохон экспортлогч “SMB-Winning” болон Австралийн “Fortescue” компаниудыг шалгаруулаад байна. Гвинейн Засгийн газраас олон улсын тендерийг өнгөрсөн долдугаар сард эхлүүлсэн бөгөөд эцсийн ялагчийг ирэх арваннэгдүгээр сард тодруулахаар төлөвлөжээ. Тус улсын Симандоу ордыг ашиглах тендерт Бразилийн Вале компани оролцсон ч хасагдсан аж. Симандоу ордын III, IV талбайг Австралийн Рио Тинто групп (45.05%) болон Хятадын Чайналко компани (39.95%) тус тус эзэмшиж байна.
Америк-Хятадын худалдааны хэлэлцээрийн 13 дахь раундын уулзалтын тод тодров БНХАУ, АНУ-ын худалдааны хэлэлцээрийн шинэ уулзалт аравдугаар сарын 10-11-нд Вашингтон хотноо болохоор товлогдсон байна. Энэ тухай БНХАУ-ын худалдааны яамнаас мэдээлжээ. Америкийн талын урилгаар Хятадын Коммунист Намын Төв Хорооны Улс төрийн товчооны гишүүн, Төрийн зөвлөлийн орлогч дарга Лю Хэ тэргүүтэй төлөөлөгчид  Хятад-Америкийн эдийн засгийн иж бүрэн яриа хэлэлцээний хүрээнд Вашингтонд айлчлах юм. Хятадын төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд Худалдааны сайд, Ардын банкны тэргүүн, Хөгжил шинэчлэлийн улсын хорооны дарга, Улсын статистикийн хорооны дарга нар багтсан байна.  Америкийн талаас Сангийн сайд Стефен Мнучин, Хятад-Америкийн эдийн засгийн иж бүрэн яриа хэлэлцээрт АНУ-ын гол төлөөлөгч Роберт Лайтхейзер нар хэлэлцээрт оролцох аж.
Хятадын коксжих нүүрсний импорт 17%-иар өсчээ Наймдугаар сард Хятад 9.7 сая тонн коксжих нүүрс импортолсон байна. Өмнөх долдугаар сарын импортын хэмжээтэй харьцуулбал 17%-иар өсчээ. Өнгөрсөн сард, Австралиас 4.5 сая (+14%), Монгол Улсаас 3.74 сая (+45%), Канадаас 308.7 мянган(+72%) тонн коксжих нүүрс тус тус импортолжээ. Харин ОХУ-аас 479.2 мянга (-35%), АНУ-аас 21.7 мянга (-89%), Индонезээс 28.2 мянга(-74%) тонн нүүрс тус тус импортолсон нь буурсан үзүүлэлттэй байна.
Казахстан Хятадын нутгаар дамжуулан Ази руу нүүрс экспортолно Казахстан улс нь Хятадын Лянюнган боомтоор дамжин Зүүн өмнөд Азийн зах зээлд нүүрс экспортолно. Энэ тухай тус улсын Үйлдвэр, дэд бүтцийн хөгжлийн сайд Роман Скляр мэдэгджээ. Казахстаны Ерөнхийлөгч Касым-Жомарта Токаев анх удаа БНХАУ-д хийсэн айлчлалын үеэр хоёр улс тохиролцсон байна. Казахстан нь жил бүр  хоёр сая тонн нүүрсийг Хятадын нутгаар дамжуулан тээвэрлэж экспортлохоор урьдчилсан хэлэлцээр байгуулжээ. Казахстаны хувьд далайд гарцгүй орон бөгөөд Оросын нутгаар дамжин нүүрсээ экспортолдог. Сүүлийн жил Казахстаны экспортын нүүрсийг Оросын нутгаар дамжуулан тээвэрлэх асуудалд хүндрэл үүсээд байгаа юм.
РЖД: Монголоор дамжин Хятад, Энэхтэгийн зах зээлд хүрэх хувилбарыг судлаж байгаа  ОХУ-ын Тувагийн Кызыл хотоос Красноярск мужийн Курагино сууринтай холбох 410 км төмөр замын барилгын ажлыг 2019-2020 онд багтаан эхлүүлэх гэж байна. Энэ тухай “Оросын төмөр зам”-ын (РЖД) Ерөнхийлөгч Олег Белозеров Элегестийн нүүрсний орд газарт болсон уулзалт дээр мэдэгджээ. Тэрээр “Кызыл-Курагино төмөр замыг шугамыг Оросын хилийн өөр чиглэлд холбох саналыг Монгол, Хятадын талаас тавьж байгаа. Манай улсад гадагшаа холбогдох чиглэл тийм ч олон биш” гэдгийг онцолсон байна. Кызыл орчмоос татах төмөр замын шугамыг гадаад зах зээлд холбох хэд хэдэн хувилбарыг судалж байгааг ч дурджээ. Тэдгээр хувилбарын нэг нь Монголын төмөр замтай буюу Австралийн компанийн хэрэгжүүлж байгаа нүүрсний ордын төслийн төмөр замын шугамтай холбох хувилбараар Хятад, цаашлаад Энэтхэгийн зах зээлд хүрэх боломжтой гэдгийг тодотгосон байна. 
Хятадын төмрийн хүдрийн импорт 21%-иар өсчээ Хятад улс долдугаар сард 91.02 сая тонн төмрийн хүдэр импортолсон нь өмнөх сарынхаас 21%-иар өсчээ. Энэ нь он гарснаас хойших хамгийн өндөр хэмжээнд тооцогдож буйг тус улсын Гаалийн ерөнхий газраас мэдээллээ. Энэ оны эхний долоон сарын байдлаар нийт 590.08 сая тонн төмрийн хүдэр импортолсон нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 4.9%-иар буурчээ. Өнгөрсөн долоо хоногт Даляны түүхий эдийн бирж дээр төмрийн хүдрийн үнэ буурч 1 тонн нь 689 юань буюу 97.72 ам.доллар хүрсэн байна.  
Хятадад нүүрсний томоохон ложистик, бааз байгуулж эхэлжээ Хятадын Шандун мужид коксжих нүүрс нөөцлөх, хуваарилах анхны томоохон бааз байгуулах шав тавьжээ. Энэхүү баазыг коксжих нүүрсний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг  тус улсын 6 компани хөрөнгө оруулж хамтран байгуулж байна. Тэдгээрийн дотор Шанси мужид коксжих нүүрсний олборлолт явуулдаг “Синмин”, төмөрлөгийн үйлдвэрлэлийн “Шэнлун” корпораци багтаж байгаа юм.
Технологийн төлөөх  худалдааны “дайн” Дэлхийн банкны улирал тутмын “Global Economic Prospects” тайлангийн зургаадугаар сарын дугаарт дэлхийн эдийн засгийн өсөлт 2019 онд 2.6%, 2020 онд 2.7%, 2021 онд 2.8%-д хүрнэ гэсэн таамаглал дэвшүүлжээ. Өнгөрсөн оны 3%-ийн өсөлтөөс саарна гэсэн таамаглалаа энэ онд хоёр дахь удаагаа шинэчлэн бууруулж буй нь энэ. Үүнээс өмнө Олон улсын Валютын сангаас (ОУВС) эдийн засгийн 3.5%-ийн өсөлтийн таамаглалаа эргэн харахад хүрч 3.3% болгож бууруулсан юм. 
Нүүрс рүү тэмүүлэх Монгол ба нүүрснээс зугатаах ДЭЛХИЙ Нүүрс нэгэн цагт хүн төрөлхтний хөгжлийн гол суурь байсан. Тэр “баатар” одоо харин хамгийн их бохирдуулагч түлшээр өргөмжлөгдөв. Нүүрс бол хүн төрөлхтний хувьд “маш эртний найз”. Тиймээс “салах ёслол” хийхэд тийм ч хялбар байхгүй нь мэдээж хэрэг. Тэр дундаа эрс тэс уур амьсгалтай Монгол Улсын хувьд нүүрсгүйгээр амьдралаа төсөөлөхийн ч аргагүй. Бас болоогүй 2010 оноос коксжих нүүрс Монголын экспортод голлох үүрэгтэй болж эхэлсэн төдийгүй экспортод эзлэх байр сууриа одоо улам бүр бэхжүүлэн байна. Үүний зэрэгцээ Монголд асар олон нүүрсний цахилгаан станцын төслүүд хэрэгжихээр яригдан байна. Нүүрс рүү тэмүүлэх үйл явц Монголд ийн өрнөж байх зуур нөгөө талд дэлхий нүүрснээс татгалзах үйл явц хурдацтайгаар явагдаад эхэлжээ. 
25 26 27 28 29 30 31