Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ертөнц
Хятад газрын ховор металын салбартаа шинэчлэл хийж байна Хятадын эрх баригчид газрын ховор металын олборлолт, үйлдвэрлэлийн гол бүс нутгуудадаа өргөн цар хүрээтэй хяналт судалгаа явуулах болсноо мэдэгдлээ. Тодруулбал, энэ сарын 10-наас тус улсын газрын ховор металын чиглэлээр “Стратегийн эрдэс, түүхий эд” судалгааг эхлүүллээ. Энэ хүрээнд Хятадын Үндэсний хөгжил, шинэтгэлийн хороо, Үйлдвэр, мэдээллийн технологийн яам, Байгалийн нөөцийн яамнаас ӨМӨЗО, Жанси, Фужан, Хунан, Гуандун, Гуанши болон Сичуан зэрэг долоон мужид газрын ховор металын нөөцийн боломж, үйлдвэрлэлийн судалгааны ажил явуулж байна.
Орос, Хятад цөмийн эрчим хүчний шинэ хэлэлцээрүүдийг үзэглэлээ  “Сүүлийн зургаан жилд бид бараг 30 удаа уулзалджээ. Миний хувьд Орос орон хамгийн их зочилсон гадаад улс бөгөөд Ерөнхийлөгч Путин хамгийн ойр дотно анд, сайн хамтрагч юм. Энэ нь хоёр талын өндөр түвшний харилцаа, Хятад, Оросын хоорондын нягт стратегийн хамтын ажиллагааны хамгийн том тусгал” хэмээн БНХАУ-ын дарга Ши Жинпин ОХУ-aд хийж буй айлчлалын хэвлэлийн хурал дээр мэдэгдсэн юм. Энэхүү айлчлал нь Хятад-Америкийн худалдааны “дайн” өрнөж байгаа үед болж байгааг олон улсын ажиглагчид онцолж буй. Хятадын удирдагчийн ОХУ дахь албан ёсны айлчлал үргэлжилж байна. Тэрээр зургаадугаар сарын 6-нд Петербургийн олон улсын эдийн засгийн форумд оролцсон юм. Энэхүү форумын хүрээнд Орос-Хятадын эрчим хүчний бизнес форум зохион байгуулагдав. Тус арга хэмжээ БНХАУ-ын дарга Ши Жинпин, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путины санаачлагатайгаар хоёр дахь жилдээ болж буй.
Орос дөрөвдүгээр сард 15.3 сая тонн нүүрс экспортолжээ   Оны эхний дөрвөн сарын байдлаар, Орос улс нийт 144.2 сая тонн нүүрс олборложээ. Мөн хугацаанд 59.4 сая тонн нүүрс экспортолсон нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 1.7%-иар буурсан байна. Зөвхөн өнгөрсөн сард 15.3 сая тонн нүүрс экспортолжээ. Төмөр замаар 128 сая тонн нүүрс тээвэрлэсэн нь өмнөх оны мөн үеэс 1.2%-иар өссөн байна. Нийт 3.8 сая тонн коксжих нүүрс төмөр замаар тээвэрлэжээ.   Нүүрсний олборлолтоо 2025 онд 545 сая, 2030 онд 590 сая тоннд хүргэх зорилтыг ОХУ-ын Эрчим хүчний сайд Александр Новак мэдэгдсэн. Энэхүү зорилтод хүрэхийн тулд энэ онд Нүүрсний үйлдвэрлэлийн хөгжлийн хөтөлбөрийг шинэчлэхээр болсон юм.
“Drewry”: Хятад руу Австралийн нүүрсний экспорт буурсан ч Монголын нийлүүлэлтээр нөхнө Австрали, Хятадын хооронд маргаантай байдал үргэлжилсээр байна. Нэгдсэн ойлголцолд хүрч чадахгүй тохиолдолд энэ онд Хятад руу Австралийн нүүрсний экспорт  71-72 сая тонн болж, өнгөрсөн оны 89 сая тонноос буурах таамгийг олон улсын худалдааны “Drewry” фирмийн шинжээчид дэвшүүлжээ. Харин энэ буурах нүүрсний тодорхой хэмжээг Монголын нийлүүлэлтээр нөхөх бүрэн боломжтой. Ийм нөхцөлд Монголын нүүрсний экспорт 36-37 сая тоннд хүрэх магадлалтай гэж шинжээчид үзэж буй. Хятадын нүүрсний гол нийлүүлэгч орнууд Австрали, Монгол, Орос болоод Индонез юм. Хятадын Засгийн газраас 2019 онд эрчим хүчний нүүрсний импортоо 10 сая тонн буюу 3-4%-иар бууруулж, өнгөрөгч оны хэмжээнд барих тухайгаа мэдэгдсэн. Тус улсын гаалийн статистикийн мэдээллээр, 2018 онд нийт 281.2 сая тонн нүүрс импортолсон нь өмнөх жилээс 3.9%-иар өсчээ.
Узбекистанд газрын ховор металын судалгааны төв нээгджээ Төв Ази дахь анхны газрын ховор металын шинжилгээ-технологийн судалгааны төвийг байгуулснаа Узбекистан улс мэдэгдэв. Судалгааны төвийг байгуулахад хамтран ажиллах тухай  санамж бичгийг Узбекистан, Өмнөд Солонгос улс 2017 онд үзэглэжээ. “Энэхүү төв нь Төв Азийн бүс нутагт анхных бөгөөд газрын ховор металын судалгааны чиглэлээр дэлхийд тэргүүлэх технологитой. Энэ салбар дахь Узбекистаны мэргэжилтнүүдийг бэлтгэхэд Өмнөд Солонгосын зүгээс тусалж дэмжинэ” хэмээн Өмнөд Солонгосын газрын ховор металын судалгааны төвийн Ерөнхийлөгч Сун Ил Юу мэдэгдсэн байна.
Оросын “Колмар” компани Ази руу коксжих нүүрсний экспортоо огцом нэмэгдүүлнэ Коксжих нүүрсний “Колмар” компани энэ оны нэгдүгээр улиралд 1.4 сая тонн бүтээгдэхүүн зах зээлд нийлүүлснээс 40%-ийг Хятад, Япон руу экспортолжээ. 2017 онд 4.5 сая тонн, 2018 онд 6.5 сая тонн нүүрс тус тус олборлосон бөгөөд энэ жил 10 сая тоннд хүргэх зорилттой. “Колмар” нь жилд 6 сая тонн нүүрс баяжуулах хүчин чадал бүхий “Денисовская” үйлдвэрийг Өмнөд Якутын Нюренгийн бүсэд өнгөрсөн оны дөрөвдүгээр сард ашиглалтад оруулсан. Баяжуулах үйлдвэрийн бүтээн байгуулалтад 15 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийжээ. Одоо “Инаглинская 2” хэмээх хоёр дахь баяжуулах үйлдвэрийн барилгын ажил ид явагдаж байна. Энэхүү үйлдвэр нь жилд 12 сая тонн нүүрс баяжуулах хүчин чадалтай. Уг төслийг Хятадын AVIC корпорацитай хамтран хэрэгжүүлж байгаа юм. Энэ онд баяжуулах үйлдвэрийн бүтээн байгуулалтад 30 тэрбум рублийн хөрөнгө оруулж байна.
“Элегест-Кызыл-Курагино” төмөр замын барилга наймдугаар сард эхэлнэ ОХУ-ын Тувагийн Кызыл хотоос Красноярск мужийн Курагино сууринтай холбох 410 км төмөр замын барилгын ажлыг ирэх наймдугаар сард багтаж эхлэх тухай Краснояр мужийн удирдлагууд мэдэгджээ. Энэхүү салаа төмөр замыг барих гэрээнд “Тувагийн эрчим хүчний корпораци”-ийн Ерөнхий захирал Руслан Байсаров  болон Оросын төмөр замын (РЖД) Ерөнхийлөгч Олег Белозеров нар өнгөрсөн сарын 15-нд гарын үсэг зурсан билээ. Уг гэрээгээр “Элегест-Кызыл-Курагино” чиглэлийн замын барилгын ажлыг РЖД гүйцэтгэх юм. Төмөр замыг 2023 онд Оросын төмөр замын сүлжээтэй холбоохоор төлөвлөж буй. Барилгын ажилд төмөр замын цэргийн ангийн албан хаагчдыг татан оролцуулах боломжтой тухай Тувагийн Ерөнхийлөгч Шолбан Кара-оол мэдэгдсэн байдаг.         Төмөр зам ашиглалтад орсноор “Тувагийн эрчим хүчний корпораци”(ТЭПК) нь Элегестийн нүүрсний ордоос экспортын дэд бүтэцтэй болох юм. Коксжих нүүрсний 855.2 сая тонн нөөцтэй Элегестийн ордыг 20 жилийн хугацаанд ашиглах тусгай зөвшөөрлийг ТЭПК компани 2013 онд авсан байдаг.
2019 онд Хятад эрчим хүчний нүүрсний импортоо бууруулна БНХАУ эрчим хүчний нүүрсний импортоо 10-12 сая тонноор бууруулахаар төлөвлөж байна. Дотоодын үйлдвэрлэлийн өсөлтөөс хамаарч эрчим хүчний нүүрсний импортыг танах бодлого барьж буй. Хятадын эрчим хүчний нүүрсний олборлолт энэ оны хоёрдугаар улирлаас эрчимтэй нэмэгдэх хандлагатай байна. 2019 онд эрчим хүчний нүүрсний олборлолтыг 100 сая тонноор нэмэгдүүлэх зорилттой болохыг Хятадын нүүрсний Үндэсний ассоциацийн дэд Ерөнхийлөгч Ван Хунцао мэдэгджээ.  Тус улсын Үндэсний статистикийн хорооны мэдээллээр, Хятад өнгөрсөн онд нийт 4 тэрбум тонн нүүрс олборлосон байна. Үндэсний хөгжил, шинэтгэлийн хорооноос энэ он гарснаас хойш баталсан 12 шинэ төслийн уурхайнууд тус бүр жилд 29.5 сая тонн нүүрс олборлох хүчин чадалтай. 
Орос оны эхний улиралд 44.2 сая тонн нүүрс экспортолжээ Энэ оны эхний улирлын байдлаар ОХУ-ын нүүрсний олборлолт 108.1 сая тоннд хүрч өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 1.4%-иар өсчээ. Харин энэ хугацаанд 44.2 сая тонн нүүрс экспортолсон нь 1.6%-иар буурсан байна.
“Chuquicamata” уурхайн гүний олборлолт энэ онд эхэлнэ Чилийн төрийн “Codelco” компанийн мэдээллээр, зэсийн “Chuquicamata” уурхайн гүний олборлолт энэ оны хоёрдугаар хагаст эхлэх гэж байна. Өнгөрсөн онд “Codelco” компанийн нийт 1.8 сая тонн зэсийн 653 мянган тонныг “Chuquicamata” болон ойролцоох “Radomiro Tomic” зэрэг хоёр уурхайгаас олборложээ.
“Barrick Gold”, “Newmont Mining” компаниуд нэгдэхээр судалж байна Канадын алт олборлогч “Barrick Gold” компани АНУ-ын алтны “Newmont Mining” корпорацтай нэгдэх асуудлаар хэлэлцэж байна. “Barrick Gold” нь өнгөрсөн онд Лондонд бүртгэлтэй “Randgold Resources” компанийг худалдан авсан билээ.
Оросын газрын ховор элементийн Томторын орд 2021 онд ашиглалтад орно Якутын нутагт орших газрын ховор элементийн Томторын ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах төсөл 2021-2022 онд эхлэх төлөвлөгөөтэй. Энэ тухай төслийг хэрэгжүүлэгч “Восток Инжиниринг” компани мэдэгджээ.
Австрали Хятадын нүүрсний хоригт хүлээцтэй хандаж байна Цагаан сарын баярын өмнөөс эхлэн Хятадын Зүүн хойд хэсгийн боомтууд Австралийн нүүрсийг гаалиар нэвтрүүлэх үйл явц удаашралтай болж эхэлсэн билээ.
“Trafigura” компани Саудын Арабад металургийн цогцолбор байгуулна Саудын Арабын төрийн өмчит “Modern Mining Holding” болон Сингапурт бүртгэлтэй олон улсын худалдааны компани “Трафигура” хамтран металургийн цогцолбор байгуулах хэлэлцээрийг үзэглэсэн байна.
Зэсийн Удоканы ордын УБҮ-ийн бүтээн байгуулалт энэ онд эхэлнэ Оросын зэсийн хамгийн том Удоканы ордыг түшиглэн уулын баяжуулах үйлдвэр (УБҮ) байгуулах санхүүжилтийн зээлийг шийдвэрлэснээ төсөл хэрэгжүүлэгч “Байкальская горная компания”-ийн Ерөнхий захирал Валерий Казикаев мэдэгдсэн байна.
2038 онд Герман нүүрсний цахилгаан станцаас бүрэн татгалзана Германы нийт эрчим хүчний үйлдвэрлэлийн 40%-ийг нүүрсний цахилгаан станцууд бүрдүүлж байна. 2038 он гэхэд тус улс нүүрснээс эрчим хүч үйлдвэрлэхээс бүрэн татгалзахаар төлөвлөжээ.
Хятадын коксжих нүүрсний импортоор Монгол хоёрдугаарт оров 2018 онд Хятадын коксжих нүүрсний нийт импорт 8.11%-иар буурч 64.23 сая тоннд хүрсэн тухай тус улсын Гаалийн ерөнхий газраас мэдээлсэн байна.
Орос Хятад руу нүүрсээ татваргүй экспортлох санал тавина Орос улс нүүрс, тэр дундаа коксжих нүүрсэндээ ногдуулдаг импортын татварыг тэглүүлэх асуудлаар Хятадтай дахин хэлэлцэхээр төлөвлөж байна.
Хятадын эдийн засаг суларсаар байна Дэлхийн хоёр дахь томоохон эдийн засаг, түүхий эдийн гол эрэлтийг бүрдүүлэгч Хятад улсын аж үйлдвэрлэлийн үзүүлэлт өнгөрсөн сард бууралттай гарав.
Оросын нүүрсний стратеги Нүүрсний хамгийн том хэрэглэгч Хятадын зах зээл экспортын нүүрсний хэмжээгээр Австрали тэргүүлж байна. Тус улсын экспортын хэмжээнээс 15%-иар бага үзүүлэлтээр Монгол удаалж, Канадыг гүйцэж түрүүлэн Орос гуравт орж иржээ.
26 27 28 29 30 31 32