Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ертөнц
Хятадын эрэлт буурснаар зэсийн үнэ эргээд 9000 ам.доллараас доош буулаа Хятадад зэсийн эрэлт хэрэгцээ сул хэвээр байгаа тул баасан гаригт зэсийн үнэ уналаа. Нью-Йоркийн Comex бирж дээр тавдугаар сард нийлүүлэх зэсийн үнэ нэг фунт нь 3.96 ам.долларт (тонн нь 8712 ам.доллар) хүрч, пүрэв гаригийн хаалтын ханштай харьцуулахад 2.2%-иар буурчээ.
Конго улс Хятадтай байгуулсан гэрээний хүрээнд дэд бүтцэд нэмж 17 тэрбум ам.долларын хөрөнгө оруулахыг шаардлаа “Конго улсын аудитор Хятадын хөрөнгө оруулагчидтай 2008 онд байгуулсан гэрээний хүрээнд дэд бүтцэд нэмэлт 17 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийхийг Хятадаас шаарджээ” хэмээн Ройтерс дурдсан байна. Дэд бүтэц байгуулж төлбөрт нь ашигт малтмал авдаг энэхүү гэрээг дахин хэлэлцэж байгаа юм байна.
Уул уурхайн салбарт ажиллагсдын дундаж нас нэмэгдэж байна Уул уурхай, металлын салбарт боловсон хүчний дундаж нас нэмэгдэж, туршлагатай ажилтнуудын ихэнх нь тэтгэвэрт гарах нь ойртож, тус салбарт шинээр ажилд орж байгаа хүмүүсийн тоо цөөрч байгаа нь салбарын хувьд тулгамдсан асуудал болж байна гэж Deloitte компанийн тайланд дурджээ.
Монгол Улс нүүрсээ Хятадын зах зээлд дуудлага худалдаагаар борлуулж байна Хятадын ган үйлдвэрлэгчдийн нүүрсний  хамгийн том ханган нийлүүлэгч  Монгол Улс   нүүрсний  салбарын ил тод байдлаа сайжруулах, зах зээлд илүү ойртож,  өндөр ашиг хүртэхийн  тулд бүтээгдэхүүн нийлүүлэх  арга барилаа өөрчилж байна.   Тус улсад өнгөрсөн жил нүүрсний хулгайн хэрэг ил болж, дуулиан дэгдэсний дараа Засгийн газар дуудлага худалдааны систем рүү шилжиж эхэлжээ.
Хятадын газрын тосны зах зээлийн төлөө  Саудын Араб, Орос өрсөлдөж байна Бараг гурван жил үргэлжилсэн Ковидийн хатуу хязгаарлалтыг Хятад цуцалж, эдийн засгаа дахин нээснээр, Хятадын газрын тосны эрэлт хэрэгцээ өсөж эхэллээ. Энэ оны дэлхийн нефтийн эрэлтийн өсөлтийн тал хувийг Хятад бүрдүүлнэ гэж шинжээчид таамаглаж байна. 
“Айвенхоу Майнз” Конгод хамтран зэс олборлох стратегийн түнш хайж байна Дэлхийд зэсийн хомсдол нүүрлэж байгаа энэ үед “Айвенхоу Майнз” компани Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улсад зэсийн ордуудыг хамтран ашиглах түнш хайж байна. “Айвенхоу Майнз”-ын үүсгэн байгуулагч Роберт Фрийдланд Блүүмберг ТВ-д өгсөн ярилцлагадаа "Бид бүх төрлийн стратегийн хэлэлцээрт оролцож байна.
Хятад улс Омантай шингэрүүлсэн байгалийн хий (ШБХ) нийлүүлэх анхны гэрээ байгууллаа Хятадын Unipec компани Оманы LNG компанитай дөрвөн жилийн хугацаанд нэг сая тонн хөргөсөн хийн түлш нийлүүлэх гэрээ байгуулжээ. Энэ бол Оман LNG компанийн хувьд Хятадын худалдан авагчтай хийсэн анхны гэрээ бөгөөд шинэ зах зээл рүү орох ажлын нэг хэсэг юм. Нийлүүлэлт 2025 онд эхэлнэ гэж Оманы компани твиттер хуудсандаа мэдэгдэв.
Дорнод Сибирь Хятадын "түүхий эдийн бааз" болон хувирч байна ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин  Зүүн Сибирийн хамгийн том байгалийн хийн Ковыкта ордыг  ашиглалтад оруулах арга хэмжээнд 2022 оны 12 дугаар сарын 21-нд  видео хурлаар оролцов (Kremlin.ru, 2022 оны 12 сарын 21). 1.8 их наяд куб метр нөөцтэй гэж тооцогддог тус ордын байгалийн хий бараг бүхэлдээ зөвхөн Хятадын хэрэглэгчдэд зориулагдсан. Энэ ордоос байгалийн хий дамжуулах гэж “Сибирийн Хүч” хоолойг барьж, Хятад руу жил бүр 27 тэрбум куб метр хий дамжуулахаар төлөвлөж байна.
Индонез улс 2023 онд 500 сая гаруй тонн нүүрс экспортолж, дээд амжилт тогтооно “Индонези улс энэ онд 695 сая тонн нүүрс олборлож, 518 сая тонн нүүрс экспортлоно” гэж Эрчим хүч, эрдэс баялгийн сайд Арифин Тасриф даваа гарагт мэдэгдэв.  2022 онд Индонез улс 687 сая тонн нүүрс олборлож, 494 сая тонныг экспортолжээ. Өнгөрсөн жил экспортын хориг болон аадар бороо орсны улмаас уурхайчдын үйл ажиллагаа нь тасалдсан ч нүүрсний олборлолтын хэмжээ зорилтот 663 сая тонноос давж чаджээ.
Европ Оросын дизель түлш болон бусад нефтийн бүтээгдэхүүнийг хориглов ФРАНКФУРТ, Герман (AП агентлаг) - Европ ням гарагт Оросын дизель түлш болон бусад боловсруулсан нефтийн бүтээгдэхүүнд хориг тавьж, Москвагаас эрчим хүчний хараат байдлаа бууруулж, Украинд түрэмгийлсэнд шийтгэл болгож Оросын чулуужсан түлшний орлогыг цаашид бууруулахыг эрмэлзэж байна.
Зэсийн хөгжлийн нийгэмлэг АНУ-ын Засгийн газарт зэсийг чухал ашигт малтмалд тооцохыг уриалав Зэсийн салбарын томоохон зарим компаниуд зэсийг АНУ-ын чухал ач холбогдол бүхий ашигт малтмалын жагсаалтад оруулах ажлын хүрээнд улс төрийн өндөр албан тушаалтнуудтай холбоо тогтоож, дэмжлэг авч байна.
Цөмийн эрчим хүчний шинэ үе эхэлж байна Дэлхийн эрчим хүчний хямрал цөмийн эрчим хүчний салбарт урьд өмнө байгаагүй хүнд ачаалал үүсгэж байна. Уур амьсгалын өөрчлөлтийн гамшиг улам бүр ойртож,   Орос-Украины дайны улмаас эрчим хүчний аюулгүй байдлыг хангах шаардлага улам нэмэгдэх болсноор утаагүй эрчим хүч үйлдвэрлэх зорилт дахин сэргэж байна. Энэ нь олон улс орны төр, хувийн хэвшлийнхэн эрчим хүчний найдвартай,  утаа ялгаруулдаггүй технологи бүхий цөмийн энергийн талаарх хандлагаа өөрчлөхөөс өөр аргагүй болж байна гэсэн үг.
Саудын Араб цэвэр эрчим хүчний салбарт 270 тэрбум долларын хөрөнгө оруулалт хийнэ Саудын Араб 2030 он гэхэд нүүрсхүчлийн хий бага ялгаруулдаг эрчим хүчний төслүүдэд 270 тэрбум долларын хөрөнгө оруулалт хийнэ гэж Эрчим хүчний сайд Абдулазиз бин Салман мэдэгдэв. Мөн тус улс цахилгаан эрчим хүчний сүлжээгээ өргөжүүлж, шинэчлэхэд хөрөнгө оруулна гэж тэрбээр нэмж хэлэв. Бид устөрөгчийн тэргүүлэгч экспортлогч болж, хүнд үйлдвэрүүдийг цэвэр устөрөгчөөр хангаж,   ногоон хөнгөн цагаан, ган, бордоо болон бусад ногоон бүтээгдэхүүн үйлдвэрлэхийг зорьж байна. “Саудын Арабын вант улсын эцсийн зорилго бол цахилгаан эрчим хүч экспортлогч орон болох юм” гэж Эрчим хүчний сайд хэлэв. Үүний тулд Эр-Риядын Засгийн газар тус улсын цахилгаан дамжуулах сүлжээг өргөжүүлэхийг зорьж байгаа.
Дэлхийн зэсийн хамгийн том төслүүд-2023 он “Ирэх 10 жилийн хугацаанд хэрэгжиж эхлэх төслүүдээс 9.7 сая тонн зэсийг шинээр нийлүүлэх шаардлагатай байна” гэж “Wood Mackenzie” судалгааны компани  тооцоолжээ. Ногоон эрчим хүчний эрэлт хэрэгцээ, зэсийн нийлүүлэлтийн хоорондох “энэ асар том зөрүүг” арилгахыг дэлхийн үйлдвэрлэгчдэд уриалах болно.   Ирээдүйн зэсийн нийлүүлэлтийг тоймлох үүднээс Mining Intelligence нь хэрэгжиж эхлээгүй хамгийн том  зэсийн  10 төслийн жагсаалтыг гаргажээ. Бид өөрсдийн шалгуурт үндэслэн бүтээн байгуулалт болон ашиглалтын шатанд шилжсэн ОХУ дахь Удокан зэсийн томоохон орд, Монгол дахь Оюутолгой хамтарсан үйлдвэрийг хассан болно.
Рио Тинто баруун Австралийн цөлд цацраг идэвхт капсул алджээ Рио Тинто групп Баруун Австралийн цөлөөр дайран өнгөрдөг 1400 км хурдны замын дагуу “маш өндөр цацраг идэвхт” капсулаа алдсан байна. Рио Тинтогийн төмрийн хүдрийн салбарын тэргүүн Саймон Тротт ням гарагт хийсэн мэдэгдэлдээ "Бид энэ үйл явдлыг маш нухацтай авч үзэж байна" гэж мэдэгджээ. "Энэ үйл явдал нь маш их санаа зовоож байгаа бөгөөд бид Баруун Австралийн иргэдэд айдас түгшүүр төрүүлсэнд харамсаж байна." Рио Тинто болон Баруун Австралийн Засгийн газар 8 миллиметр урттай, бага хэмжээний цацраг идэвхт изотоп цезий-137 агуулсан цацрагийн үүсгүүрийг хайж байна.
Цаг агаарын огцом хүйтрэл Азид байгалийн хийн эрэлтийг нэмэгдүүлж байна Цаг агаарын огцом хүйтрэл Ази тивийг хамарч  улмаар бүс нутгийн орнуудад эрчим хүчний эрэлт хэрэгцээ нэмэгдэх төлөвтэй байна. Bloomberg-ийн мэдээлснээр Хятадын хойд хэсэгт температур -53 хэмд хүрч, Сөүл хотод энэ долоо хоногт -16 хэм хүртэл буурчээ. Хүйтний эрч сарын сүүл хүртэл үргэлжлэх төлөвтэй байна. Хамгийн хүйтэн температур бүртгэгдсэн Хятадын хойд хэсгийн Мохэ хотод халаалтын үйлчилгээний эрэлт хэрэгцээ өссөн нь нүүрсний хэрэглээ 33%-иар нэмэгдэхэд нөлөөлсөн гэж Bloomberg тэмдэглэв.  Гэхдээ цаг агаарын нөлөө ерөнхийдөө тийм ч өндөр байгаагүй гэж хэлж болно. Жишээ нь Хятадад уламжлалт Цагаан сараа тэмдэглэж байгаа бөгөөд энэ үед бүх бизнес, албан газрууд амардаг хуультай.
Оросын нефтийн экспорт өнгөрсөн долоо хоногт өдөрт 820 мянган баррелиар буурчээ Оросын түүхий нефтийн экспорт энэ сарын дундуур өмнөх өдрүүдтэй харьцуулахад 22% буюу өдөрт 820 мянган баррелиар буурсан тухай Bloomberg мэдээлэв. Оросын далайн тээврийн түүхий нефтийн нийт экспортын хэмжээ өдөрт 2.98 сая баррель болсон нь өмнөх долоо хоногтой харьцуулахад мэдэгдэхүйц бага байсан юм.   Экспорт өнгөрсөн долоо хоногт буурсан ч Оросын түүхий нефтийн экспортын дөрвөн долоо хоногийн дундаж хэмжээ өдөрт 3 сая баррель орчим байсан. Энэ нь 2022 оны хоёрдугаар хагасын түүхий нефтийн дундаж экспортын хэмжээтэй ойролцоо байна гэж Bloomberg тэмдэглэв. Гэсэн хэдий ч Оросын Urals нефтийн дэлхийн зах зээлийн үнэ буурсантай холбоотой нефтийн экспортын татварт өөрчлөлт орж, нефтийн экспортын хэмжээ багассан. 
Хятад нүүрсээр ажилладаг цахилгаан станц  нэмж барихаар төлөвлөж байна Хятад улс 2022 онд 40 гигаватт (ГВт) эрчим хүч үйлдвэрлэх хүчин чадалтай нүүрсний цахилгаан станц барьсан бол энэ онд хүчин чадлаа 70 ГВт-аар нэмэгдүүлэх төлөвлөгөөтэй байна гэж Хятадын Эрчим хүчний зөвлөлөөс гаргасан тайланд дурдсан байна.   Bloomberg-ийн иш татсан тайланд Хятадын эрчим хүчний үйлдвэрлэлийн өсөлтөд нүүрснээс гаргасан эрчим хүч дийлэнх хувийг эзэлдэггүй аж.  Энэ жил нар, салхины хүчин чадал асар их нэмэгдэх төлөвтэй байна. Нарны эрчим хүч 100 ГВт, салхины эрчим хүч 65 ГВт-аар нэмэгдэнэ гэж Хятадын Эрчим хүчний зөвлөлөөс мэдэгдэв. Хятадын сэргээгдэх эрчим хүчний системийн хүчин чадал энэ жил анх удаа 50%-иас дээш өсөх төлөвтэй байна. Эрчим хүчний салбарын лобби бүлгийн мэдээлснээр 2023 оны эцэс гэхэд нүүрстөрөгч бага ялгаруулах эрчим хүчний эх үүсвэр Хятад улсын нийт эрчим хүчний системийн 52% гаруй эзэлнэ. Энэ нь өнгөрсөн оны эцэст 49.6%-тай  харьцуулахад өссөн үзүүлэлт юм.
БНХАУ-ын эдийн засаг сэргэнэ гэсэн хүлээлттэй холбоотой зэсийн үнэ  өсчээ Лхагва гарагт зэсийн үнэ  өнгөрсөн оны зургадугаар  сараас хойш хамгийн дээд түвшинд хүрч, зэсийн нөөц буурч, Хятадын эрэлт хэрэгцээ нэмэгдэж байгаа нь үнэ өсөхөд нөлөөлнө гэж  таамаглаж байна.   Урьдчилсан таамаглалаар г уравдугаар сард зэсийн үнэ Нью-Йоркийн Comex зах зээл дээр өсч, нэг фунт нь 4.35 ам.долларт (нэг тонн 9581 ам.доллар) хүрсэн нь мягмар гарагийн хаалтын ханштай харьцуулахад 3%-иар өссөн байна. Хятад улс Ковид-19-ийн хязгаарлалтыг цуцалснаар эдийн засаг нь сэргэнэ гэж хөрөнгө оруулагчид үзэж байна. Эрэлт сайжирна гэж BMO банкны (Bank of Montreal) шинжээч Колин Хэмилтон хэлэв. "Зэсийн үнэ суурь үзүүлэлтээс бага зэрэг өссөн боловч  түүхий эдийн нөөц  хомсдож байна" гэж тэрбээр хэлэв.
Саудын Араб газрын тосны худалдааг доллараас бусад валютаар хийхэд бэлэн байна Саудын Арабын Сангийн сайд Мохаммед Аль-Жадаан мягмар гарагт Давос хотноо дэлхийн хамгийн том түүхий нефтийн экспортлогч Саудын Араб нефтийн худалдааг ам.доллараас өөр валютаар хийх асуудлыг хэлэлцэхэд нээлттэй гэж Блүүмбергт өгсөн ярилцлагадаа мэдэгджээ.   Саудын Арабын зүгээс газрын тосны худалдааг ам.доллараас бусад валютаар хийх боломжтой гэсэн дохио өгч байгаа нь дэлхийн нефтийн худалдаанд тогтсон АНУ-ын долларын ноёрхолд нэг аюул учруулж болзошгүй юм. Аль-Жадаан Блүүмбергт өгсөн ярилцлагадаа "Худалдаагаа бид доллар, еврогоор эсвэл Саудын риалаар хийх үү гэдгийг хэлэлцэхэд ямар ч асуудал байхгүй." гэжээ.
22 23 24 25 26 27 28